“Токио-2020” Олимпийн наадмын хүндийг өргөлтийн оноо олгох Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 19-24-нд Катарын нийслэл Доха хотод болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Оюутны дэлхийн аварга , Азийн танхимын спортын наадмын аварга, Азийн тивийн аварга Мөнхжанцангийн Анхцэцэг огцом өргөлтөөр 102 кг-ыг түлхэж хүрэл, түлхэлттэй өргөлтөөр 124 кг-ыг түлхэж хүрэл медаль хүртсэн бөгөөд нийлбэр дүнгээр 226 кг-ыг өргөсөн амжилтаар хүрэл медаль хүртлээ.
Б.Жаргал