Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн баасан гарaгт Монгол бөхийн өргөөнд болж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Эхнийх нь, энэ жил Өмнөговь, Хэнтий, Говьсүмбэр, Налайх дүүргийн наадамд шөвгөрсөн бөхчүүдийн цолыг эрэмбэд оруулахгүй байх шийдвэрээ цуцалсан байна. Дээрх аймгийн бөхийн салбар хорооныхон Баяр наадмын бөхийн оноолтыг будилуулж, МҮБХ-нд оноолтоо явуулаагүй гэх зөрчил гаргасан билээ. Дараагийнх нь асуудал допинг хэрэглэж, барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан таван бөхийн барилдах эрхийг сэргээх талаар хуралдсан байна.
Улмаар улсын гарьд Ө.Бат-Орших, начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын барилдах эрхийг сэргээх шийдвэрийг гаргажээ.
Харин улсын заан Б.Пүрэвсайханы барилдах эрхийг ирэх оны хоёрдугаар сарын 1-нд сэргээхээр Тэргүүлэгчдийн хуралд оролцсон гишүүд санал нэгтэйгээр баталсан байна. Хоёр жилийн өмнө БСШУСЯ-наас “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн 31 бөхөөс допингийн шинжилгээ авахад дээрх таван бөхөөс эерэг хариу гарсан билээ. Өөрөөр хэлбэл, допингийн төрлийн бодис илэрсэн юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)