Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Бат-Амгалан: Дэлхийн медальтан болоход ойрхон байна

2019-12-24
0
ЖИРГЭХ

Тайз дэлгэцийн урлагийг өөрийн гэсэн өнгө төрхөөр чимж, дүрээ мөнхөлсөн П.Бат-Амгалан. Түүнийг ихэнх үзэгч Томоо гэдгээр нь андахгүй мэднэ биз. Тэрбээр сайн жүжигчнээс гадна спортын төрөлд гялалзаж яваа нэгэн юм. Тодруулбал,  пауэрлифтингийн “Raw Classis” төрлийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр удаагийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөвдүгээрт байрт тус тус шалгарч байсан амжилттай. Ингээд түүнтэй хэсэг хором ярилцсанаа хүргэе.


-Та хэд хэдэн тайз дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээж байсан. Энэ ч утгаараа таныг ихэнх хүмүүс мэргэжлийн жүжигчин гэж боддог шүү дээ. Та яг ямар мэргэжилтэй хүн бэ?

-Би мэргэжлийн жүжигчин биш. 58 дугаар сургуулийн наймдугаар ангийг төгссөн жирийн л нэг залуу. Тухайн үед бие их өвддөг байсан учраас сургуулиасаа гарч цааш нь сурч чадаагүй юм. Би айлын бага хүүхэд. Дээрээ нэг ахтай. Тиймээс айлын бага, бие муутай гээд зүгээр суугаад байж болохгүй гэж бодоод спортоор хичээллэхээр шийдсэн юм. Ингээд 2001 онд чөлөөт бөхөөс спортын гараагаа эхлүүлж байлаа.

-Спортоор хичээллэснээс хойш ямар үр дүн гарав. Одоо зовиуртай зүйл бий юу?

-2001 онд манай сургуулийн багш “Чи барилдах хүүхэд байна. Би чамайг Д.Адъяатөмөрийн хүү А.Хоролсүрэн шавь оруулна” гээд Спортын төв ордон дэр очиж байсан. Ингээд л А.Хоролсүрэн багшийн шавюь болсон доо. Тэр намайг спортын дэвжээнд алхуулсан анхны багш минь юм. Дээр дурдсанчлан бие султай, амархан өвддөг хүүхэд байсан учраас спортоор хичээллэхэд зөв л хийхгүй бол гэмтэх, бэртэх эрсдэл өндөр байсан. Гэхдээ яахав мэдээж зориод ирсэн юм чинь чадна л гэж өөрийгөө зоригжуулдаг байлаа. Одоо бодоход спорт л намайг өдий зэрэгтэй авч явж, тэвчээр гэдэг зүйлийг өгсөн гэж боддог. Би А.Хоролсүрэн багшийнхаа зааварчилгаагаар чөлөөт бөхийн спортоор найман жил хичээллэсэн. Энэ үед би бие бялдрын хөгжлийн хувьд бусад найзуудаасаа арай илүү хүүхэд байсан.

-Тухайн үед ангийнхан нь хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Нийгмийн хөгжил ч сул байсан юм уу хүн бүрийн л доог тохуу болдог байлаа. Хүүхдүүд янз бүрээр дуудна. Хоч өгнө. Би ч их ичиж, хямарна. Бүр хэдэн өдөр гутрах ч үе бий. Хүмүүсийн хандлагыг давж гарах зориг, тэсвэр тэвчээрийг спортоосоо л олж авсан. Одоо бол нийгэм арай өөр болсон юм уу гэж хардаг юм. Кинонд тоглосноос хойш ч юм уу нийгмийн хандлага, олон нийтийн хүлээж авах байдал нь эсрэгээрээ санагддаг болсон.

-Таныг хүүхэд байхад чинь буруу эмчилгээ хийснээс болж биед тань өөрчлөлт өгсөн гэж сонссон?

-Тухайн үед ханиад хүрээд хүчтэй антибиотик тарьдаг байсан юм. Үүнээс болж мэдээ алдаад сонсгол муудаж, бүр ярьж чадахгүй болж байсан. Гэхдээ өөрсдийнхөө буруугаас л болж өвдсөн учраас үүнд эмч нарыг буруутгадаггүй юм.

-Таныг “Ар хударга” кинонд дүр бүтээснээр чинь ихэнх уншигч, үзэгч мэдэх байх. Яаж энэ кинонд тоглохоор болсон юм бэ?

-2015 оны наймдугаар сарын эхэн үед “Ар хударга” киноны продюсер Д.Болдбаатар ах санал тавьсан юм. Түүнтэй 2011 онд анх фитнесст дээр танилцсан бөгөөд кинонд тоглох санал тавих үеэр хэзээний танилууд болсон байлаа. Энэ нь нөлөөлсөн байх гэж боддог.

-Энэ кинонд тоглосноос хойш таныг нийгэмд хүлээж авах хандлага ямар болсон бэ?

-Нэг бол магтаад л эсвэл муулаад л янз бүр л байдаг. Сүүлдээ бүр тоохоо ч боличихдог юм билээ. Гол нь хүмүүсийн сөрөг хандлагыг хэрхэн хүлээж авах нь тухайн хүний сэтгэлийн л асуудал шүү дээ. Тиймээс би л сэтгэлийн хаттай байж, баргийн зүйлд нугарахааргүй байх ёстой л гэж боддог.

-Залуус сэтгэлээр унах үедээ согтууруулах ундаагаар тайтгаруулах гэж оролддог. Таны хувьд энэ асуудлыг хэрхэн шийддэг вэ. Муу зуршил бий юу?

-Миний хувьд тайвшрах арга бол дуртай зүйлээ хийх. Бухимдсан үедээ бэлтгэлээ л хийдэг. Бэлтгэл хийхээр их ядарна. Энэ үед хүний стресс тайлагддаг юм. Тиймээс өөрийнхөө хамгийн сайн чаддаг эсвэл хийх дуртай зүйлээ хийхэд уур бухимдал цаг зуурын л асуудал гэж боддог.

-“Ар хударга” кинонд тоглосноос хойш кинонд тоглох санал хэр ирэв?

-Таван кинонд тоглох санал ирж, тоглосон. Мөн хэдхэн хоногийн өмнө клипэнд тоглосон.

-Ямар дүр голчлон бүтээж байна вэ?

-Ихэвчлэн киноны эсрэг дүр ирдэг юм. Эсрэг зохидог юм шиг байгаа юм. Миний дүр бүтээсэн киноны ихэнх нь мафитай ч юм уу, зодолдсон дүр байдаг.

-Пауэрлифтингийн спортоор чамлахааргүй амжилт гаргасан хүн бол та. Ялангуяа оролцсон тэмцээн бүрээсээ хоосон буцаж үзээгүй гэдгийг мэдэх юм байна?

-Фитнессийн төрлөөр 2011 оноос хойш хичээлэж эхэлсэн. Нуруу их өвддөг байсан учраас чөлөөт бөхөөсөө гурван жил завсарласан юм. Энэ талаар багшдаа хэлэхэд хөдөлгөөний дутагдалд орсон байна. Фитнессийн төрлөөр хичээллэж үзэх үү гэсэн юм. Хүн хөдөлгөөний дутагдалд орохоор бие их өвддөг юм билээ. Энэ үед л сайн ойлгож авсан даа. Ингээд фитнессээр хичээллэж эхэлсэн. Улмаар пауэрлифтингийн тэмцээнд 2017 оноос хойш оролцож гурван жил дараалан улсын аваргын тэмцээнд түрүүлсэн.  Шахалтын тэмцээнээр Ази тивд хоёр удаа түрүүлж, Дэлхийн аваргын тэмцээнд дөрөвдүгээр байранд орсон.

-Бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ?

-Би фитнессийн багш хийж байгаа учраас ажлынхаа заваар бэлтгэл хийдэг. Ер нь бэлтгэлээ өөрсдөө л хангадаг юм.

-Ер нь пауэрлифтингийн сдпортны төрөлд цаашид анхаарах шаардлагатай зүйл юу гэж бодож байна вэ?

- Пауэрлифтингийн спорт багийн төрөл байх нь чухал. Учир нь хүнд даац, шахалт, өргөлтөд дасгалжуулагч ч юм уу багийн ажиллагаа их чухал санагддаг. Зөв хийхгүй бол гэмтэх эрсдэл өндөр шүү дээ.

-Ирэх оны тэмцээнүүдээсээ дурдвал?

-2020 оны нэгдүгээр сарын 7-нд пауэрлифтингийн Raw CLassis насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Жиндээ дахин түрүүлнэ гэсэн бодолтой байна. Өрсөлдөгчид ч улам чангарч байна. Бүгдэд нь амжилт хүсье. Дараагийн тэмцээнүүд нь удахгүй зарлагдах байх.

-Бэлтгэлийн хувьд хангагдсан гэж үзэж байна уу. Жингээ ахиулах боломжтой юу?

-Боломжтой. Гэхдээ бэлтгэлээ ганцаараа хийж байгаа учраас багийн төрөлтэй болохыг л хүсч байна. Амжилтаа өсгөх магадлал өснө шүү дээ. Шахалтын төрлөөр дэлхийн дээд амжилт нь 175кг байдаг юм. Миний хувьд 150 кг. Жиндээ 59 дүгээрт ордог. Өнгөрсөн хавар Япон улсад болсон тэмцээнд дөрөвдүгээр байранд орсон учраас дэлхийн медальтан болоход ойрхон байна л гэж өөрийгөө урамшуулдаг юм.

-Тамирчин хүний сэтгэл зүй маш чухал. Сэтгэлээр унах үе их байдаг байх. Энэ бүрт урам зориг, босох хүчийг хаанаас авдаг вэ?

-Ээж аав, хамт олны дэмжлэг маш чухал. Ээж, аав хоёр минь миний хамгийн том фен. Миний хүү чадна гэж хэлэх бүрт би улам зоригжиж, хурцлагдаж байдаг юм. 

-Таны оролцохоор бэлдэж буй тэмцээн хаяанд иржээ.  Бэлтгэлдээ хэдэн цаг зарцуулж байна вэ?

-Бэлтгэлийг өдөрт 2-3 цагийн хугацаанд хийдэг. Одоо тэмцээнд дөхсөн учраас булчингаа амраахын тулд долоо хоногт 3-4 хоногт нь бэлтгэл хийж байгаа.

-Ер нь холбооноос тамирчдаа хэр зэрэг дэмжиж байна вэ. Тэмцээнийхээ зардлыг хэрхэн шийддэг вэ?

-Манай холбоо их шударга л даа. Үүгээрээ бусад спортоос давуу талтай гэж боддог. Түрүүлсэн тамирчдаа дараагийн тэмцээнд нь авч явдаг. Найраа байхгүй гэж ойлгож болно. Тэмцээний зардлын хувьд холбооноос боломжоороо дэмжлэг үзүүлдэг. Гэхдээ ихэвчлэн өөрсдөөсөө л хөрөнгө оруулалт хийдэг дээ.

 

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    1 цаг 10 мин
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
    1 цаг 16 мин
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    1 цаг 38 мин
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    2 цаг 12 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    2 цаг 23 мин
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    2 цаг 53 мин
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    3 цаг 8 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    3 цаг 12 мин
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    4 цаг 34 мин
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    4 цаг 40 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    5 цаг 26 мин
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    6 цаг 29 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    7 цаг 10 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    7 цаг 26 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    7 цаг 30 мин
  • Хятадын "Kimi K3" хиймэл оюун ухаан АНУ-ыг яагаад сандаргах болов?
    7 цаг 50 мин
  • Хэт халалт Европыг нөмөрч, ой хээрийн түймрийн улмаас олон мянган хүн гэр орноосоо дайжиж байна
    7 цаг 57 мин
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
    8 цаг 5 мин
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
    8 цаг 14 мин
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
    8 цаг 16 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК