Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Амгалан: ОУВС-тай байгуулсан гэрээнээсээ буцсан улс орнуудын эдийн засаг улам доройтсон түүх бий

2020-1-16
0
ЖИРГЭХ

Шинэ оны босгон дээр Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй ҮАБЗ-ийн гаргасан шийдвэрийн барьцаанд УИХ-ын орчихоод байгаа. Уг асуудлыг чуулганаар хэд хэдэн удаа хэлэлцэж, санал хураасны эцэст тэтгэврийн зээлтэй ахмадуудын зургаан сая төгрөг хүртэлх, зээл аваагүй ахмадуудад үнэт цаас олгох шийдвэр гаргасан. Гэвч ОУВС-ийн зүгээс халамжийн бодлогыг хавтгайруулж, 2017 онд байгуулсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн гэрээгээ зөрчлөө хэмээн мэдэгдэж, сануулга өгөхөө анхааруулсан. Манай улс ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт авахаар тохиролцсоноос гурав орчим тэрбум ам.доллар нь орж ирсэн. Гэвч үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үлдэгдэл санхүүжилт зогсож болзошгүй байна гэж судлаачид үзэж буй. Учир нь дээрх гэрээний хүрээнд орж ирсэн санхүүжилтийг халамжид бус улс орны өмнө тулгамдсан асуудалд зарцуулах ёстой. Харин эрх баригчдын санхүүгийн сахилга батгүй, халамжийн бодлогоос үүдэн ОУВС-ийн гэрээ цуцлагдах, цаашилбал өмнө нь олгогдсон гурван тэрбум ам.долларыг арилжааны банкны хүүгээр тооцогдох эрсдэлтэйг эдийн засагчид онцолж байна. Уг асуудалтай холбогдуулан эдийн засагч, доктор Д.Амгалантай ярилцлаа.   

-УИХ-аас Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх тухай хуулийн төслийг баталсан. Үүнтэй холбогдуулан ОУВС-аас гэрээгээ зөрчсөн үйлдэл гэж мэдэгдсэн. Эдийн засагчдын зүгээс үүссэн нөхцөл байдлаас үүдэн ОУВС-аас хөтөлбөрийн хүрээнд ирэх үлдсэн мөнгө зогсохоос гадна сайжирч байсан эдийн засаг элгээрээ хэвтэж болзошгүй гэж сэрэмжлүүлсээр байна. Та мэргэжлийн хүний хувьд юу гэж харж байна вэ?

-Манай улс ОУВС-ийн хөтөлбөрт 2017 онд орсон. Ингэснээр бид ОУВС-ийн зургаа дахь хөтөлбөрт хамрагдаж байна гэж хэлж болно. Энэ удаагийн төрөл нь Extended Fund Facility буюу өөрөөр хэлбэл, төлбөрийн баланс алдагдсан улс орнуудад олгодог таван хөтөлбөр. Манай улсын хамрагдсан хөтөлбөр нь дээрээсээ дөрөв дэх хөтөлбөр юм. Анх бага хурлын үеэр Extended Credit Facitility буюу хүндрэлтэй улс орнуудад олгодог хөтөлбөр яригдаж байсан. Тухайн үед эдийн засаг хүнд байдалд орсон, уул уурхайн бүтэгдээгдэхүүний ханш дэлхийн зах зал дээр унасан байсан үе. Дээр нь манай улсын экспорт, импортын баланс алдагдалтай хүнд байсан учраас хөтөлбөрт хамрагдсан. Хөтөлбөрийн гол нөхцөл нь төсвийн үрэлгэн байдлыг болиулах, зориулалтын дагуу зарцуулж, санхүүгийн сахилга баттай байх. Мөн мөнгө төвтэй банкны системийг зөөлрүүлж, чанаргүй зээлийг сайжруулах нөхцөлтэй байсан. Хэрэв ОУВС-ийн хөтөлбөрийн шаардлагыг хэрэгжүүлж чадсан бол өнөөдөр бид төсвөө тэлэхгүй,  санхүүгийн сахилга баттай байж, сонгууль дөхсөн улстөрийн амлалт хийхгүй байлаа.

Хоёрдугаарт, цаг үеийн нөхцөл байдлын шаардлагын улмаас дээрх хөтөлбөрт хамрагдсан шүү дээ. Гэтэл тохиролцсон гэрээ хэлэлцээр, нөхцөлийнх нь дагуу үргэлжлэлгүй олон зүйл дээр буцлаа. Ялангуяа  сонгууль дөхсөн учраас нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэхээс эхлээд хэд хэдэн амлалтаасаа буцсан. Мөн тохиролцооны дагуу халамжийн шинж чанартай бодлогыг төсөвтөө суулгах ёсгүй байсан. Үүнээс ч буцсан. Хамгийн сүүлд гэхэд тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл баталлаа. Энэ мэт халамжийн хавтгайрсан бодлого руу буцаад орж байна. Энгийнээр бол ОУВС-тай тохиролцсон тохиролцооноосоо буцаж байна гэсэн үг.

Үүнээс үүдэн төгрөгийн гадаад валюттай тэнцэх хэмжээ улам суларч байна. Манай улс 29.7 тэрбум ам.долларын гадаад өртэй. УИХ-ын дээрх шийдвэрийн улмаас асуудал улам хүндрэх эрсдэлтэй нүүр тулж байна. Гэтэл төсвөө хэт тэлж, үрэлгэн загнаж байна. Нэг ёсондоо төсвөөс гадуур төсөв зохиолоо шүү дээ. Энэ нь санхүүгийн сахилга батын хувьд хариуцлагагүй. ОУВС болон эдийн засагт учрах нөлөөллийн хувьд ч төсвөөс гадуур төсөв зохиосон нь эдийн засгийн томоохон хүндрэлийг дагуулна.

Уг нь 2020 оны төсөвт 730 орчим тэрбум төгрөгийн халамжийн хэмжээг суулгасан. Гэтэл үүнээс даваад дахиад 800 гаруй тэрбум төгрөгөөр тэтгэврийн зээлийг тэглэх гэж байна.

Энэ нь эргээд нөгөө л бэлэнчлэх сэтгэлгээг дэмжиж, төгрөгийн ханшийг улам л үнэгүйдүүлж байгаа юм. Инфляц өсөж, төгрөг үнэгүйдээд ирэхээр гадаад өрөө төлөхөд хүндрэл үүснэ. Түүнээс гадна маргаашийн худалдан авалтад сөрөг нөлөөлөл бий болгоно. Наад зах нь  өнөөдөр худалдан авч байгаа талхны мөнгөний ханш маргааш дахиад л хэдэн төгрөгөөр нэмэгдэнэ. Тиймээс тэтгэврийн зээлийг тэглэх нь одоогийн байгаа нөхцөлийн хувьд байж болохгүй гэж судлаачийн хувьд харж байна.

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бэлэн мөнгө тараагаагүй учраас инфляц өсөх, төгрөгийн ханшид нөлөөлөхгүй гэж хэлсэн?

-Инфляц өсөхгүй гэдэг огт худлаа. Миний тооцоолсноор инфляц хамгийн багадаа гэхэд гурван хувиар өснө. Учир нь дээрх асуудал үүссэнээс хойш төгрөгийн ам.доллартай тэнцэх ханш 20 орчим төгрөгөөр суларсан байдалтай байна. Нөлөөлж байгаа нь ядаж л төгрөгийн валюттай тэнцэх ханшнаас харагдаж байгаа биз дээ.

-Бид ОУВС-тай тохиролцсон тохиролцооноосоо хоёр удаа буцаж байна. Ингэснээр ямар үр дагавар бий болох бол. Ер нь бусад улсын хувьд ОУВС-тай тохиролцсон гэрээгээ зөрчихөд ямар хариу арга хэмжээ авч байсан юм бол?

-Улстөрийн популист амлалтуудын нөлөөгөөр төгрөгийн ханш сулардаг. Тухайн амлалт нь биелэлээ олдог. Дахиад сулардаг. Өөрөөр хэлбэл, улстөрийн популист амлалтын үр дүнд төгрөгийн ханш хамгийн багадаа хоёр давтамжтай сулардаг. Энэ бодит жишээ болчихоод байхад төгрөгийн ханш, инфляцад нөлөөлөхгүй гэж хэлж болохгүй. Учир нь Салхитын мөнгөний орд гэж яриад байгаа. Гэтэл тэр нь олоогүй байгаа “хийсвэр” мөнгө шүү дээ. Олоогүй байгаа мөнгийг олчихсон юм шиг ярьж байна. Олсон мөнгөө үрэлгэн зарцуулдаг. Мэдээж үүссэн нөхцөл байдлын үр дүнд хөтөлбөрийг зогсоох эрсдэл өндөр байна. Бид Африкийн орнуудын араас орох ойрхон байна. Тухайн орнууд ОУВС-ийн шаардлагыг хангаж чаддаггүй байсан. Буцдаг байсан.

Венесуэл улс гэхэд төгрөгийнх нь ханш унаад чемодан мөнгөөр нэг ширхэг талх худалдаж авч байна.

Ийм л зам руу орно. ОУВС-ийн нөхцөлийг дагаагүй улс орнуудын нөхцөл байдал улам бүр хүндэрдэг жишээ бий. Хэдхэн сарын өмнө  Монгол Улс саарал жагсаалтад орсон. Арилжааны банкуудын активын чанарыг сайжруулж, эх үүсвэрийг нь тодорхой болго гэдэг даалгавар өгөхөд бид эх үүсвэрээ баталж чадаагүй. Үүнээс үүдэн Саарал жагсаалтад орсон юм. Дээрх нөхцөлийг хангаж чадахгүй байгаа шалтгаан нь улстөржилтөөс үүдэлтэй. Гол асуудал нь өнөөдөр бид улс төрд сонгогдож байвал дараагийн хүндрэл хамаагүй гэдэг өнцгөөс эдийн засгийг унагаж байна. Эдийн засгийн мөн чанарыг ойлгох хэрэгтэй. Уг нь Их хурлын гишүүн хууль батлах л үүрэгтэй шүү дээ.

-Тэтгэврийн зээлийг бонд босгож төлнө гэж ярьж байгаа. Тэгэхээр Салхитын мөнгөний орд ашигтай ажиллавал татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулахгүй юм биш үү?

-Хүүхдээс нь авсан мөнгийг аав, ээж, эмээ, өвөөгийнх нь тэтгэврийн зээлийг хаахад зарцуулж байна гэх юм уу даа. Нийгмийн дундаж давхаргыг бүтээдэг, хөдөлгөгч хүч болсон хэсэгт ачааны хүндийг үүрүүлж байна шүү дээ. Бонд босгоно гэдэг татварын мөнгөнөөс буцааж авна гэсэн үг. Бонд босгоод зах зээлийн хувьд ямар ч ашиггүй энгийн ойлголт. Өнөөдөр бодлогын хүү 11 хувьтай байна. Ийм нөхцөлд бонд яаж босгох юм бэ. Ямар ч ашиггүйгээс гадна татвар төлөгч болон төсөв дээр хүндрэл үүснэ. Тиймээс төсвөөс гадуур дахин халамжийн төсөв нэмнэ гэдэг нэгдүгээрт, эдийн засгийн дотоод байдалд хүндрэл учирна. Хоёрдугаарт, ОУВС гэрээгээ цуцална. Гуравдугаарт, магадгүй 2020 хоёрдугаар хагасаас эдийн засаг хүндрэлтэй байдалд очно.

-Бондуудын өр үү?

-Яг тийм. Гадаад өрийн асуудлаа бодож үзэх хэрэгтэй. Учир нь жилд дунджаар тэрбум ам.долларын өр төлөх хэмжээний хүү төлнө. Манай улсад ийм дотоод нөөц бололцоо байхгүй. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний ерөнхий прогнозыг харах ёстой. Мөн төсвийнхөө зардлыг 13.8 их наяд төгрөгөөр тэллээ. Энэ тэлэлт орлого болдог зүйлд чиглэгдээгүй. Төсвийг хүндрүүлэх дунд, урт хугацааны төсөвт дарамт болох зүйлд зарцуулсан. Ингээд буцаад л ОУВС-аас хөнгөлөлттэй зээл хүсэх зам руу орох аргагүй байдалд орно. Улмаар ОУВС-аас тавих шаардлага дахиад л өснө. Ачааны гол хүнд нь татвар төлөгч, айл өрхийн нуруунд ирнэ. Тэтгэврийн зээлээ хөнгөлүүлсэн тэтгэврийн нэг төгрөг нь өөрөө үнэгүйдээд ирнэ. Ингээд үзвэл, бидний нөхцөл байдал улам л хүндэрнэ.

Ийм зам руу биднийг түлхэж байгаа нь нөгөө л популист нөхдүүдийн амлалттай холбоотой шүү дээ. 

2016 оны сонгуулийн үед эдийн засаг нэлээд хүнд байдалд байсан. Хүчээр интервенц хийж ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг барих гэж үзсэн. Улстөрийн амлалтууд явсан. Энэ байдал нь эргээд эдийн засгийг унагаах гол түлхэц болсон. Дээр дурсан шиг улстөрчдийн популист амлалт төсвийг тараадаг байдал эдийн засгийг хүндрүүлсэн. 2016 оны эдийн засгийн нөхцөл байдал гадаад хүчин зүйлээс үүдсэн хямрал ерөөс биш шүү дээ. Дотоодын санхүүгийн сахилга батгүй байдлаас үүдсэн хямрал. Нөгөөтээгүүр, эдийн засгийн судалгаа шинжилгээгүй, өнгөц шинж чанарыг хардаг, ард түмэнд таалагдах байдлыг эрхэмлэдэг амлалт нөлөөлсөн. Магадгүй 2020 онд байгуулагдах Засгийн газрын бүтэц өнөөдрийн байгаа шиг үндсэн гол асуудалдаа чиглэж чадахгүй эрээвэр, хураавар байх болов уу гэсэн дүр төрх харагдаж байна.

-ОУВС-ийн хөтөлбөр эдийн засагт ямар үр дүн авчирсан гэж та харж байна вэ?

-ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар дэлхийн зах зээл дээрх буюу БНХАУ-д борлуулж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тааламжтай болсон. Энэ л бидний гол авралын гарц болсон юм шүү дээ. Их хурлын гишүүд эдийн засагт өсөлт гарсан гэж яриад байна. Үүнд, нэгдүгээрт, ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж гаднын хөрөнгө оруулалтууд орж ирсэн. Хоёрдугаарт, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын зах зээлийн орчин тааламжтай байсан. Эдийн засгийн өсөлт үүнээс л хамаарсан. Түүнээс биш төр засаг дараагийн дунд, урт хугацаанд эдийн засаг хөгжих боломжийг хангаагүй. Хэрэв уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тааламжтай байгаагүй бол ОУВС нөхцөлөө бүр л чангаруулах байсан. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар долоон төрлийн татвар нэмэгдсэн. Нөхцөл байдал муудаж, хариу арга хэмжээ авч эхэлбэл иргэдийн нуруун дээр ирэх ачаа улам хүндэрнэ. Попилуст амлалтын харгай шүү дээ.

-Манай улс гэрээний нөхцөлөө зөрчсөн учраас хөнгөлөлттэй олгосон зээлээ арилжааны банкны хүүгээр авна гэсэн шум явж байна. Тийм байх боломжтой юу?

-Монгол Усын арилжааны банкны зээлийн хүү гэдэг юм дэлхий дахинд байхгүй өндөр хүү юм шүү дээ. Азийн ихэнх улс орнууд жилийн 4.3 хувийн зээлийн хүүтэй байдаг. Бүр хасах хүүтэй орнууд ч бий. Тэгэхэд манай улсын арилжааны банкны хүү хэд билээ. Аймшигтай их биз дээ. Энэ ч утгаараа манай улс дахь арилжааны банкуудын зээлийн хүүгээр зээл төлөх боломжгүй. Улсын санхүүгийн нөхцөл байдлаас харсан ч ийм чадамжгүй. Тиймээс л бид бага хүүтэй зээл хайдаг юм шүү дээ. Гэтэл зээл олгогч талаас олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, найдваргүй улс орон гээд халгаахгүй нь лавтай. Ингэхээр бид яах вэ. Өчигдөр авснаас илүү өндөр хүүтэй зээл авахаас өөр аргагүй болно. Ийм л нөхцөл байдал харагдаж байна.

-Салхитын мөнгөний ордын нөөц таван жил. УИХ-ын даргын хэлж байгаагаар уг орд 500 тэрбум төгрөгийн нөөцтэй гэсэн. Гэтэл уул уурхайн мэргэжилтнүүд цэвэр орлого нь 100 гаруй тэрбум төгрөгөөс хэтрэхгүй гэх юм. Их хурлын даргын хэлсэн ордын нөөцийг одоо байгаа ханшаар тооцвол үнэхээр ийм байх боломжтой юм уу. Та судлаач хүнийхээ хувьд үүнийг юу гэж харж байна вэ?

-Салхитын мөнгөний орд нь өөрөө шороон орд. Энэ утгаараа нөөцийг харьцуулж үзэхэд хэтэрхий улстөржиж, хөөсрүүлсэн юм болов уу. Магадгүй улстөрчдийн ярьж байгаа шиг тийм хэмжээний мөнгийг энэ ордноос олох нь юу л бол. Энэ утгаараа тийм нөөц бий эсэхийг хэлэх хэцүү. Учир нь нөөцийн хэмжээ тодорхойгүй байгаа.

-Тэтгэврийн зээлийг дарах мөнгөөр юунд хөрөнгө оруулалт хийсэн бол ирээдүйд илүү ашиг боломж байсан бол. Та юу гэж бодож байна вэ?

-Бид ОУВС-тай зөрж байгаад нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь нэмэгдүүлэхийг асуудлыг цуцаллаа. Гэтэл нийгмийн даатгал алдагдалтай ажилладаг, эх үүсвэргүй болж байна гэж яриад байна. Тэр дундаа тэтгэврийн сангийн эх үүсвэр хүндрэлтэй байгаа. Тиймээс тэтгэврийн зээлийг дарахын оронд тухайн мөнгөө тэтгэвэр олгох эх үүсвэрийн сандаа хийе л дээ. Ингэвэл инфляцад нөлөөлөхгүй. Тухайлбал, Норвеги, Финлянд, Япон зэрэг төсвийн гадуурх тусгай сантай улсууд тухайн сангийнхаа менежментийг хийдэг. Уул уурхай эсвэл далайгаас байна уу, олсон орлогынхоо тодорхой хувийг тухайн сандаа төвлөрүүлдэг. Энэ нь өнөөдөр баялаг бүтээдэг иргэдийнхээ ирээдүйн нөхцөл боломжийг хангаж өгч байгаа хэлбэр юм. Хэрэв 800 тэрбумыг эргэлтэд оруулъя гэж бодсон бол тэтгэврийн сандаа оруулах байсан. Ингэж чадсан бол 20, 30 жилийн дараа тэтгэвэр авах хүмүүсийн найдвартай эх үүсвэр тэнд цугларах байсан.

-2021 оноос маш их өр төлнө. Энэ өрийг төлөх боломж бололцоо манай улсад байхгүй гэж та хэллээ. Хамгийн эхний төлөгдөх “Мазаалай” бондын төлөх ямар боломж байгаа бол?

-2021 онд “Мазаалай” бондын 500 сая ам.долларыг төлөх ёстой. Хүү нь 10 хувь. Маш өндөр. Бид энэ өрийг төлөхөд бэлэн болоогүй байна. Учир нь Эрдэнэтийн 500 сая ам.долларыг төлөхөд төгрөгийн ам.доллартай тэнцэх ханш 20 хувиар суларч байсан. Магадгүй үүнээс дээш хувиар төгрөгийн ханш суларна. Үүнд, яагаад бэлдэж болохгүй гэж. Олсон мөнгөө өндөр хүүтэй газар байршуулж байгаад төлбөр төлөх үед гаргаж ирэхэд төгрөгийн ханш сулрахгүй. Ам.долларын зохиомол эрэлт ч үүсэхгүй. Эдийн засгийн агуулгаар нь харсан бол 800 тэрбум төгрөгийг үүнд зарцуулж болох байсан. Түүнээс биш төсвийн зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага байгаагүй.

-2021, 2022, 2023, 2024 гээд жил дараалаад төлөх ёстой гадаад өрүүд бий. Үүнд манай улс бэлэн биш. Мөн үүнийг дагаад төгрөгийн ханш ч тодорхой хувиар суларна гэж байна. Тэгвэл 2024 оны дараах манай улсын эдийн засаг ямар байх бол. Та юу гэж харж байна вэ?

-2017 онд босгосон хоёр бондын хувьд манай улс өрийг нь төлчихсөн зүйл огт биш. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн үетэй зэрэгцэн ОУВС-ийн хөтөлбөрт ч хамрагдсан байсан үе.

Хөгжлийн банкны бондыг “Хуралдай бондоор хаасан. Хүүний хувьд өмнөхөөс гурван хувиар өсгөж авсан.

Мөн 580 сая ам.долларыг 600 сая ам.доллар болгон өсгөж авсан. “Дим Сам” бондыг төлөхөд Гэрэгэ бонд босгосон. Энэ нь өмнөх бондоосоо 1.5 хувийн илүү хүүтэй. Хэмжээний хувьд мөн л ихэсгэсэн.  Өөрөөр хэлбэл, өрийг өрөөр төлж, хүүгийн илүү нөхцөлийг амлаж байж өр төлсөн. Өр төллөө гэж буруу ойлгуулж байна. Өрийг өрөөр хаасан асуудал байхгүй юу. Хамгийн аюултай зүйл нь төгрөгийн ханш унасаар л байна.

2016 оны хагас гэхэд ам.доллар 1996 байсан. Өнөөдөр 2740 гараад явчихлаа.

Бүр хэдэн хувиар өссөн байгаа биз. Ингэж бодохоор өрийн хэмжээг төгрөгөөр бодоход хүндэрч байгаа юм. Популист амлалт ийм л байдалд хүргэж байна.

-Дараагийн бондуудыг ч гэсэн бондоор хаах магадлал өндөр гэсэн үг үү?  

-Үүнээс өөр нөхцөл харагдахгүй байна. Учир нь уул уурхайгаас олох мөнгө ч тааламжтай харагдахгүй байгаагаас гадна төсвөөс орлого олдог зүйлд зарцуулаагүй. Байшин бариад буцаад зардал болдог зүйлд төсвөө хийсэн учраас тааламжтай зүйл харагдахгүй байна. Тайвань зэрэг газруудаас эхлээд өрийг өрөөр хаадаг асуудал гарч байна. Магадгүй энэ байдал руу явчих вий дээ. Мөнгө олж чадахгүй байдалд орвол газар нутгаа алдах, Үндэсний аюулгүй байдлаа алдах хэмжээнд очих вий гэж болгоомжилж байна. Уг нь Үндэсний аюулгүй байдлын гаргадаг шийдвэр нь тэтгэврийн зээлийг тэглэх биш. Өдөр ирэх тусам унаж байгаа төгрөгийн ханшаа барих нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулчихаад байна. Энэ их өрийн асуудал нь өөрөө үндэсний аюулгүй байдлын асуудал болоод байна.

Эргээд үндэстэн мөхөх аюул руу явах гээд байна.

Ийм эгзэгтэй байдалд тэтгэврийн зээлийг тэглэх хэмжээний бодлого шийдвэр гаргаж байгааг ёстой таашгүй байна.

-Монголбанк өнгөрсөн онд -1.8 их наяд төгрөгийн алдагдалтай гэж хэлж байсан. Тэгэхээр Салхитын мөнгөний ордын үнэт металлыг худалдан авах боломж бий гэж үү?

-Боломжгүй. Тэр мөнгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс босгох л хувилбар яригдаж байна. Тэтгэврийн зээлгүй ахмадуудад үнэт цаас олгоно гэнэ. Гэтэл өмнөх 1072 хувьцаагаа амилуулаагүй байж бүртгэлд ч байхгүй тодорхойгүй зүйлийг яриад байгаа нь үнэндээ их инээдтэй санагдаж байна. Гол тулгамдаж байгаа асуудлаа ярихгүй байж хоосон амлалт өгөөд явах юм. Эдийн засгийн өнцгөөс харахад байж болохгүй асуудал.  

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (103.212.116.235)
    Валютын сан эдийн засгын алуурчидтай хамтардаг
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.89.54)
    Нэргэсэн хойно нь хашгарав гэгчээр. Мэдлэгэ боловсролгуй еренхийлегчийн худагны арын мэдэгдэл гарч УИХ-н аймхай хэдэн гишуудийг хлэлцэж байхад энийгээ ярьж ерген барьж бур болохгуй бол жагсаал з/б-ж елсгелен зарлаж тэмцэхгуй яасан юм. Тэгж чадаагуйгээс хойш чиний энэ яриа чиний сурсан мэдлэгэ боловсрол хэнд хрэгтэй юм
    2020 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.193.214)
    Энэ хэн юм бэ.
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.176.178)
    Чи муу хөлсний аалз худлаа гуцахаа болиорой. Чамд мэддэг юм байхгүй.
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.89.159)
    Gereenee butsaj baihaar ahmaduudad taraah mongoo bolison deeree. or tavij mongoo taraadag erguu garuud
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (64.119.18.193)
    Энэ хөдөөний банди юм мэддэг л юм байх даа?
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
  • mongol (202.21.100.210)
    ene xeden pop-chid mongol ulsyg buren suiruulexiig l xuseed bna yanadaa ard tumen min
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    57 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    1 цаг 1 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
    1 цаг 5 мин
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    2 цаг 35 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    2 цаг 55 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    4 цаг 10 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    5 цаг 3 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    5 цаг 17 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    5 цаг 49 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    6 цаг 9 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    6 цаг 48 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    6 цаг 55 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    7 цаг 2 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    7 цаг 6 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    7 цаг 16 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    8 цаг 50 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    9 цаг 13 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    9 цаг 44 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    10 цаг 7 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    10 цаг 19 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК