Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүүхийн шийдвэрийг танилцуулав

2019-12-05
0
ЖИРГЭХ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулж шүүхийн шийдвэрийг танилцууллаа.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал дараах мэдээллийг хийв.

Шүүхийн шийдвэрийг танилцуулав

"Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ нь нийтийн өмчийг хамгаалах зорилгоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайдын 2015 оны 4 захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор хандсан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч "Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-аас "Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 94, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 99, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай Ерөнхий сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн.

Маргаан бүхий 4 захирамж нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, 17 дугаар зүйлийн 3, 20 дугаар зүйлийн 3, 23 дугаар зүйлийн 3-д заасан Засгийн газрын хамтын зарчмаар буюу танхимын зарчмаар хэрэгжүүлэх бүрэн эрхтэй холбоотой, Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх, тухайн асуудал нь бусад гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол тухайн асуудлыг эрхэлсэн гишүүнд урьдчилан мэдэгдэж, санал солилцох шаардлагатай холбоотой дээрх хуулийн заалтуудад нийцээгүй гэж дүгнэсэн.

Маргаан бүхий 4 захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг удирдамжид заасан үйл ажиллагааг хэрэгжүүлсэн, захирамжаар гарын үсэг зурах эрх олгогдсон этгээд хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан зэргээр 4 захирамжийн зохицуулалтын үйлчлэл нь дуусгавар болсон, маргаан бүхий захирамжууд биелэгдсэн учир шүүхээс эдгээр 4 захирамжийг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэлд заасан "нийтийн өмчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол” шууд сэргээгдэхгүй.

Харин шүүхээс маргаан бүхий захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоосноор төрийн гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллагын тэргүүн Ерөнхий сайдаас дахин илт хууль бус захирамж гаргахгүй байх, дараагийн шийдвэр гаргах үйл ажиллагаандаа нийтийн өмчийг хамгаалан, нийтийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх зэрэг Монгол Улсын ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах зүй ёсны буюу хууль ёсны нийтийн ашиг сонирхлыг нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ дурдаж, шүүх хуралдааны явцад тайлбарлан маргаж байна гэж шүүхээс дүгнэж, нийтийн энэхүү хууль ёсны ашиг сонирхлыг шүүхээс хамгаалах нь үндэслэлтэй гэж үзсэн байна.

Маргаан бүхий 4 захирамжийг илт хууль бус болохыг шүүхээс тогтоосноор эдгээр захирамжийн эрх зүйн үр дагавраас үүссэн бусад харилцаа (түүний дотор санхүүжилтийн төлөвлөгөө гэж нэрлэгдэх хөрөнгө оруулалтын гэрээ)-ны хүчин төгөлдөр байдлыг хөндөхгүй, түүнд нөлөөлөхгүй болно.

Учир нь маргаан бүхий захирамжийн эрх зүйн үр дагавраас үүссэн эрх зүйн бусад харилцаа нь тусдаа өөр төрлийн харилцаа, бусад төрлийн эрх зүйн актад хамаарч байх тул бусад харилцаа ялангуяа "Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөө”-ний хүчин төгөлдөр байдлыг хөндөхгүй, түүнд нөлөөлөхгүй юм. Энэ асуудлаар маргаан үүсвэл тухайн гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ. Захиргааны шүүхээр шийдвэрлэсэн энэ маргаанд хамааралгүй.

"Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-ний хууль зүйн үндэслэлтэй нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаагүй, хариуцагч энэ талаар маргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар шүүх дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.

Ийм учраас "Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний” бүх оролцогчдыг гуравдагчаар татах үндэслэлгүй байжээ.

Шүүхийн шийдвэрийг танилцуулав

Ташрамд дурдахад, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль буюу захиргааны шүүх нэхэмжлэл хүлээж авдаг процессын хууль 2016 оны 07 сарын 1-ний өдөр шинэчлэн өөрчлөгдсөн.

Энэ шинэ хуулиар нийтийн эрх ашгийг хамгаалах тэр дундаа нийтийн өмч, байгаль орчин, хүүхдийн эрх, эрүүл мэнд зэрэг 4-н чиглэлээр чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа 3 жил явуулсан ТББ-ууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээсэн.

Энэ өөрчлөлтөөр гадаадын олон оронд хэрэгждэг туршлагыг нэвтрүүлсэн гэж ойлгож болно. Гол үзэл санаа нь улс орны хөгжилд нийтийн эрх ашиг сонирхлыг ТББ-аар дамжуулан хамгаалах, цаашлаад нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлыг төрийн захиргааны байгууллага авч үзэхдээ хуульд нийцүүлэн шийдвэрлэх, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа алдаагүй, хуульд нийцсэн байх, цаашлаад тухайн улсын хөгжилд хувь нэмэр оруулахад чухал үүрэгтэй гэж үздэг байна.

Яагаад гэвэл, нийтийн ашиг сонирхол нь олон нийтийн анхаарлын төвд байнга байдаг. Тийм учраас ийм төрлийн нэхэмжлэл шүүхийн хяналтад орсноор нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг шүүхээр өндөр түвшний, нарийн мэргэжлийн судалгаа, дүн шинжилгээ хийлгэх боломж олддог бөгөөд мөн олон нийтийн дунд өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийх, олон нийтийн санаа бодлыг тухайн нийтийн эрх ашгийн асуудалд хандуулж, тэдний санал бодлыг төрийн захиргааны байгууллага өөрийн үйл ажиллагаандаа тусгах, алдаагаа олж харах, цаашид алдаа гаргахгүй ажиллахад чухал түлхэц болж өгдөг. Үүнтэй холбоотой Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ТББ-ууд нэхэмжлэл гаргах тоо өссөөр байгаа, шүүхийн ачаалал ч мөн өссөөр байна. "Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын гаргасан нэхэмжлэл ч үүний нэг жишээ юм” гэв.

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    10 цаг 3 мин
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
    10 цаг 9 мин
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
    10 цаг 31 мин
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
    11 цаг 5 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана
    11 цаг 16 мин
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 46 мин
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    12 цаг 0 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    12 цаг 4 мин
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    13 цаг 27 мин
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    13 цаг 33 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    14 цаг 19 мин
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    15 цаг 22 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    16 цаг 3 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    16 цаг 19 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    16 цаг 23 мин
  • Хятадын "Kimi K3" хиймэл оюун ухаан АНУ-ыг яагаад сандаргах болов?
    16 цаг 43 мин
  • Хэт халалт Европыг нөмөрч, ой хээрийн түймрийн улмаас олон мянган хүн гэр орноосоо дайжиж байна
    16 цаг 50 мин
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
    16 цаг 58 мин
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
    17 цаг 7 мин
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
    17 цаг 9 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК