Энэ сарын 24-29-ны хооронд 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 4356 хүн холбогдсон бол мэдээллийн төвийн байранд 325 иргэн биеэр ирж мэдээлэл, зөвлөгөө авсан байна. Мэдээллийн төв нээгдсэнээс хойш давхардсан тоогоор нийт 20.054 иргэн биечлэн иржээ.
Мөн тусгай дугаарын лавлах утсаар 69.745 иргэн мэдээлэл, зөвлөгөө авсан байна. Шинэ төрлийн титэм вирустай холбоотойгоор иргэд заавал биеэрээ ирэх шаардлагагүй. Онлайнаар, лавлах утсаар, сошиал сүлжээгээр дамжуулан мэдээлэл, зөвлөгөө авах, данс нээх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Хэрэв иргэд "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигч бол "Эрдэнэс-Тавантолгой аппликейшнийг утсандаа татаж суулгах буюу 1800-1072 утсаар, ett.mn сайт, “1072 Хувьцаа мэдээллийн төв” фейсбүүк пейж хуудаснаас авах юм. Мөн 158989 дугаарт мессеж илгээн мэдээлэл авах боломжтой аж.
А.Сүх
Сэтгэгдэл (1)