зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Доктор Ш.Алтанцэцэг: Монголчууд цэвэр байгалийн гаралтай эко үнэр, амт оруулагч ашигладаг болно

2020-3-31
0
ЖИРГЭХ

ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэнгийн Байгалийн химийн нэгдлийн лабораторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Ш.Алтанцэцэгтэй ярилцлаа.


-Та байгалийн болон таримал эфирийн тост ургамлын химийн бүрэлдэхүүн, хими, физик, технологийн чанар, биологийн идэвхийн судалгааг явуулдаг. Энэ хүрээнд гоо сайхан болон эрүүл ахуй, хүнсний бүтээгдэхүүнд ашигладаг импортын өндөр үнэтэй бүтээгдэхүүний түүхий эдийг эх орондоо бий болгох судалгаа хийсэн гэсэн. Энэ ажил хэр амжилттай үргэлжилж байна вэ. Хүндрэл бэрхшээл тулгарч байна уу?

-Цаг агаар, төсөв санхүүгээс эхлээд бэрхшээл олон бий. 2000 оноос эхлэн хямд төсөр, химийн найрлагагүй түүхий эдийг дотоодоосоо худалдаж авах боломжийг бий болгох зорилго тавьж зарим төрлийн ургамлыг говийн хөрсөнд нутагшуулж эхэлсэн. Эфирийн тосны түүхий эдийг байгалиас их хэмжээгээр бэлтгэж болдоггүй юм. Учир нь нэгдүгээрт, тархалт, нөөц багатай, хоёрдугаарт, ихэнх нь “Улаан ном”-нд орсон ховор ургамал. Тиймээс эфирийн тосны тариаланг хөгжүүлбэл бүх салбарт ашиглагддаг түүхий эдээр хангах боломжтой болно. Ингэж чадвал байгалийн баялаг устаж үгүй болохоос хамгаална. Дагаад үйлдвэрлэлд ашиглах түүхий эдийг гаднаас худалдаж авахгүй, химийн найрлагагүй, эко бүтээгдэхүүн ашиглах боломжтой болно гээд эдийн засгийн болоод эрүүл мэндийн олон давуу талыг олгох юм.

Тиймээс эхний ээлжинд Ховдын Булган, Сэлэнгийн Зүүнхараа, Дорнодын Халхголд Болгар, Герман улсын ургамлын сорт тариалсан. Ингэхэд маш өндөр үр дүн гарсан учир халуун оронд ургадаг 20 төрлийн ургамлыг говийн нөхцөлд нутагшуулахаар туршилт хийж, докторын зэрэг хамгаалсан юм. Энэ судалгааны ажлаас нутагшуулсан ургамлаас гаргасан түүхий эдийн шинж чанар нь олон улсын стандартад нийцсэн маш сайн үр дүн гарсан.

-Таны судалгааны ажил амжилттай болж үйлдвэрлэлд нэвтэрснээр жишээлбэл, ямар ямар бүтээгдэхүүнд ашигласан бэ?

-Докторын зэрэг хамгаалах энэ ажлын хүрээнд тухайн бүтээгдэхүүний хими, физикийн шинж чанар болон химийн идэвхийг судалж, стандарт батлуулсан. Үүнээс гадна лабораторийн нөхцөлд бүтээгдэхүүний жор технологи туршиж нийт 20-иод төрлийн ургамлаар гоо сайхан, эрүүл ахуй, эм, хүсний олон жор технологи батлуулж, патент авсан. Хэрвээ үйлдвэрлэлд ашиглая гэвэл инноваци болох бүрэн боломжтой. Хүнсний бүтээгдэхүүний хувьд Дундговь аймгийн Д.Мягмар захиралтай “Мандалговь-Хүнс” гээд компанийн хүнсний үйлдвэрт туршилт хийж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Жишээлбэл, 4-5 төрлийн хиам зайдас, хоёр төрлийн талх, печень, ундаа, эмчилгээний дарс, архинд амт, үнэр оруулсан. Говьд ургуулсан ургамлын эфирийн тосоор шүү дээ. Ингэхэд импортын амт, үнэр орлуулагчтай харьцуулахын аргагүй сайхан байна гэж олон хүн магтсан.

Өмнө нь Зүүнхараа, Дарханы хүнсний үйлдвэрт гаат ургамлаар ундаа, чихэрт үнэр, амт оруулах технологи нэвтрүүлсэн байсан. Эрүүл ахуйн чиглэлээр Бугантын мод боловсруулах үйлдвэр гэж байдаг даа. Үйлдвэрийн процессийн үед тухайн модыг огтолж аваад мөчир хэсгийг нь хаядаг байсан юм. Хаягдал мөчрийг ашиглах болсноор манай улсын эфирийн тос олборлолт эхэлсэн түүхтэй.

1990-ээд оны үед нэг ээлжинд 5 тонн шилмүүсээс 10-15 литр эфирийн тос гаргаж авах хүчин чадалтай зөөврийн нэрэх аппарат ажилладаг байлаа. Нэг удаадаа 300-гаад литр тос хүрээлэнд ирдэг байлаа. Ховор эд юм чинь цэврээр нь зарвал хайран шүү дээ. Тиймээс “Таван рашаан” ханд, “Шилмүүсний анхилуун рашаан” гээд олон бүтээгдэхүүн хийж эхэлсэн юм. Эдгээр нь оюун санааг тайвшруулах, дархлаа, мэдрэл сайжруулах, ходоодны үйл ажиллагааг дэмжих зэрэг олон үйлчилгээтэй байсан учир Эрдэнэт, Оргил рашаан сувилалаас эхлээд Баянзүрх дүүргийн эмнэлгийн физик эмчилгээнд ашигладаг болсон юм. Рашаан хийхээс гадна дезодрант хийсэн. Энэ нь агаар ариутгахаас гадна үнэртэх эрхтнээр дамжиж хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулах, амны хөндийн бактерийг устгах, мэдрэл тайвшруулах үйлчилгээтэй. Мөн нэгэн зүйл шимэлдэгийн эфирийн тосонд бактерийн эсрэг идэвх өндөр гарсан тул Солонгос улстай хамтарч бактерийн эсрэг саван хийж, олон улсын патент авсан.

-Амны хөндийн бактерийг устгадаг гэснээс хоолой идээлсэн үед хэрэглэдэг цацлаг үйлдвэрлэсэн санагдаж байна. 

-Яг тийм. Хоолой идээлсэн үед хүмүүс антебиотик нухаж байгаад цацдаг шүү дээ. Үүний оронд шбактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос, царвангийн эфирийн тос агуулсан цацлаг бид хийсэн. Ер нь бол 2-3 удаа цацахад л хоолойн өвчин илааршдаг.

-Импортоор оруулж ирсэн савалгаатай дезодрант нь хэтэрхий хурц үнэртэй юм шиг санагддаг.

-Тэгэлгүй яах вэ. Агаар цэвэршүүлж байгаа ч амьсгалахад маш хүнд байгаа биз дээ. Энэ нь амьсгалын замын эрхтнийг цочроохоос эхлээд мэдрэлийн системд сөрөг нөлөөтэй. Гэтэл манай бүтээгдэхүүнийг ганга, шилмүүс, арц зэрэг байгалийн цэвэр ургамлаар хийсэн учир хүний биед ямар ч сөрөг нөлөө байхгүй. Үүнээс гадна эфирийн тосоо ашиглаад хонины сүүлээр саван үйлдвэрлэж байна. “Сүүлэнхүү” гэж брэнд сонссон уу.

-Сонссон.

-Манайхтай хамтардаг компанийн бүтээгдэхүүн юм шүү дээ. Одоо багц бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Эхний ээлжинд хатуу, шингэн саван, массажны тос үйлдвэрлэж, худалдаанд гаргасан.

-Сүүлийн тосны өөрийнх нь үнэр жаахан хурц байдаг. Гэтэл “Сүүлэн хүү”-гийн бүтээгдэхүүний үнэр зөөлхөн, гоё юм билээ?

-Тэгэлгүй яах вэ. Яагаад гэвэл бид байгалийн цэвэр бүтээгдэхүүн ашиглаж байгаа учир үнэр нь сэтгэлд дулаахан мэдрэмж төрүүлж байгаа хэрэг. Савандаа шилмүүс болон бусад төрлийн ургамлын эфирийн тос хэрэглэдэг. Харин ганга өвс нь эфирний тосонд фенольт нэгдэл агууллагддаг учир массажны тосонд оруулдаггүй.

-Ганга өвсөөр угаахаар арьс хуурайшдаг нь ийм учиртай юм уу?

-Тийм. Ганганы эфирний тос нь арьс, салтстыг хуурайшуулах, цочроох үйлчилгээтэй байдаг.

-Импортын бүтээгдэхүүнийг орлуулах бүтээгдэхүүнийг та бүхэн хийж байна. Хэчнээн төгрөгийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд шингээсэн талаар судалж үзсэн үү?

-Бид шинэ бүтээгдэхүүн гаргаж авахаа бодож байснаас биш энэ талаар судалж тооцож үзээгүй. Олон төрлийн бүтээгдэхүүн бий. Энэ жил мөрөөдөл биелсэн нэгэн сайхан зүйл болсон. Энэ нь манай төсөл дэмжигдэж, шаардлагатай багаж төхөөрөмжөө авахаар болсон. Бидний одоо ашиглаж байгаа багаж нь маш бага хэмжээтэй тос гаргах хүчин чадалтай. Харин шинэ төхөөрөмжтэй болсноор их хэмжээтэй эфирийн тос гаргаж авах боломжтой болно. Хурдан шиг багажаа авах юм сан гээд тэсвэр алдаад хүлээж сууна даа.

-Тэгвэл томоохон үйлдвэрүүд танай бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой болно гэсэн үг үү?

-Яг тийм. Бид их хэмжээгээр гаргаж авдаг болчихвол үйлдвэрүүд амт, үнэр оруулагч гаднаас худалдаж авах шаардлагаггүй болно.

-Дээр нь химийн найрлагатай амт, үнэр оруулагч ашигласан байна гэдэг асуудалд цэг тавих боломжтой болох нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Монголчууд Монголынхоо хөрсөнд ургасан ургамлын найрлагатай бүтээгдэхүүнийг хүнс, эрүүл ахуйн бүтээгдэхүүндээ ашиглах боломжтой болно. Эрүүл мэндээ хамгаалахаас гадна гадагшаа урсах валютын урсгалыг бага ч гэсэн хумина гээд эерэг үзүүлэлт олон гарна.

-Магадгүй дотоодын хэрэгцээгээ бүрэн хангачихвал гадаадын зах зээлд гарах мөрөөдөл бий байх?

-Энэ чинь бидний гол мөрөөдөл шүү дээ.

-Сайхан хэрэг байна.  Судалгаа шинжилгээний ажилд төсвөөс баталж өгдөг санхүүжилт хэр хангалттай байдаг вэ?

-Хэлэхэд ч ичмээр дээ. Яг үнэндээ эрдэм шинжилгээний ажилтнууд бор зүрхээрээ судалгааны ажлаа хийдэг. Улсаас баталж өгсөн хэдэн төгрөг нь хаана ч хүрдэггүй. Яахав, эм урвалжинд арай гэж хүрдэг. Бусад зүйлээ цалингаараа аргалдаг гэвэл хүмүүс итгэхгүй байх. Гэхдээ энэ бол үнэн. Шинжлэх ухааны академийн олон эрдэмтэн, судлаачид ажилдаа хэтэрхий дуртайдаа л үүнийг тэсдэг байх.

-Үндсэн цалин дээр цол, зэргийн нэмэгдэл гэж байдаг биз дээ?

-Байх нь байгаа. Гэхдээ шинэ ургамал хайх, түүнийгээ судлах зэргээс эхлээд бүх зардлаа өөрсдөө гаргадаг.    

-Харамсалтай юм. Уг нь та бүхэн төрийн албан хаагчид шүү дээ. Гэтэл төрийн өмнөөс ажил хийж байж цалингаа зарцуулна гэхээр жаахан тиймхэн л юм. Та бүхний судалгааны ажил эцсийн бүтээгдэхүүн болбол ашгийг нь хэн хүртдэг юм бэ?

-Янз бүр. Компанитай хамтарсан бол компани авна. Тухайн судлаач өөрөө бүх зардлаа гаргасан бол өөрөө патентаа эзэмшинэ. Эсвэл хүрээлэнтэй хамтарсан бол хүрээлэн патент эзэмшинэ гээд янз бүр. Одоо гарах энэ бүтээгдэхүүний патентийн эрхийг хүрээлэн эзэмшинэ.

-Нөхцөл тааруу болохоор Шинжлэх ухааны хүрээлэнд залуу боловсон хүчин тогтдоггүй гэж байсан?

-Яг үнэн. Үнэндээ их хэцүү. Уг нь улс орны хөгжлийг тодорхойлох салбар нь шинжлэх ухааны салбар шүү дээ. Шинжлэх ухааны салбарыг хөгжүүлж байж инноваци гаргаж авна. Ийм жишгээр хөгжсөн улс олон бий. Манай улсад эфирийн тосны салбар 1961 онд үүсэн бий болсон. Манай шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор С.Шатар судалгаа хийж эхэлсэн. Энэ үеэс үүсэл хөгжлийг тооцдог юм. Хэрвээ төрөөс жаахан анхаарсан бол энэ салбар илүү амжилтад хүрэх байлаа.

Харамсалтай нь, шийдвэр гаргах түвшний хүмүүс үнэр, амт гэдэг зүйлийг сонирхдоггүй, ойлгодоггүй юм шиг байна лээ. Азаар манай хүрээлэнгийн шинэ захирлаар эмэгтэй хүн томилогдсон. Эмэгтэй хүн болоод тэр үү, арай өөрөөр харж сэтгэж байна. Төсөл маань дэмжигдэж шаардлагатай тоног төхөөрөмжөө авахаар боллоо. Энэ бол том амжилт. Энэ ташрамд хамтарч ажилласан, ажилладаг эрдэмтэн судлаачдадаа баярласанаа хэлж болох уу.

-Бололгүй яах вэ?

-Манай эфирийн тос судлалын салбараас төрсөн олон магистр, доктор их, дээд сургуулийн багшаар ажиллаж байна. Тэдэнтэйгээ хамтарсан судалгааг хийж ихээхэн хүрч байгаа. Жишээлбэл, Ховд их сургуулийн багш, доктор А.Амаржаргал, Шинэ Монгол сургуулийн багш, доктор О.Сарангэрэл, МУИС-ийн багш, доктор Ж.Ирэхбаяр нартаа баярласнаа хэлье. 

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийтийн тээврийн хүртээмж, хурд нэмэгдэхийн хэрээр замын ачаалал эрс буурдаг
Уламжлалт хоол, хүнс: Монголчууд шим тэжээлийн дутагдлаас “холуур” өнгөрсөн түүх
Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
Сэлэнгийн Хушаат болон Ховдын Жаргалантад бороо хамгийн их оржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (66.181.186.130)
    Ямар гоё юм бээ. Мэргэжлийн хяналтаас химийн найрлагатай орцтой байн гээд л яриад байдаг. Хэрвээ энэ ажил ок болбол эрүүл хүнс хэрэглэх нь байна ш дэ. Ямар гоё юм бэ
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийтийн тээврийн хүртээмж, хурд нэмэгдэхийн хэрээр замын ачаалал эрс буурдаг
    22 мин
  • “The Mongolz” баг FISSURE Playground-2 тэмцээнд чансаагаараа тэргүүлж оролцоно
    37 мин
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
    50 мин
  • Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
    56 мин
  • Уламжлалт хоол, хүнс: Монголчууд шим тэжээлийн дутагдлаас “холуур” өнгөрсөн түүх
    1 цаг 1 мин
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
    1 цаг 4 мин
  • Сэлэнгийн Хушаат болон Ховдын Жаргалантад бороо хамгийн их оржээ
    1 цаг 16 мин
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
    1 цаг 26 мин
  • Монголын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Хонг Конгийн багтай тоглоно
    1 цаг 26 мин
  • Виз гаргаж өгнө, гадаадын их дээд сургуулиудад зуучилж өгнө гэж залилан мэхэлсэн 22 удаагийн гэмт хэрэг бүртгэгджээ
    2 цаг 8 мин
  • Олон түвшний уулзвар барих ТЭЗҮ-ийг боловсруулж байна
    2 цаг 11 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
    2 цаг 14 мин
  • Зурхай: Зэтгэрийг номхотгоход сайн өдөр
    2 цаг 16 мин
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
    2 цаг 22 мин
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
    3 цаг 2 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    3 цаг 46 мин
  • Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    3 цаг 51 мин
  • Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан, аадар бороо орно
    3 цаг 59 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл энэ сарын 28-нд эхэлнэ
    17 цаг 42 мин
  • Ирэх сард хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, гол мөрөн үерлэж болзошгүй байна
    18 цаг 4 мин
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
  • Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ
  • Улаанбаатар хотод 23-32 мм хур тунадас ороод байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд авлаа
  • Владимир Путин БНХАУ-ын ялалтын парадад ЗОЧЛОХ уу?
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК