Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 23-наас 27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 74 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс дөрвөн гомдол, мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Үүнээс 13 гомдол, мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх санал гаргаж шийдвэрлэжээ.
Эрүүгийн 528 хэрэгт хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар, 15 хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлж, 507 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 443, мөрдөн байцаалтын 64 хэрэг байна гэдгийг АТГ-аас мэдээллээ.