Нийслэлийн Засаг дарга “Коронавируст /КОВИД -19/ халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” А/436 тоот захирамжийг өчигдөр гаргасан.
Захирамжийн хүрээнд 1.2-т ресторан, кафе, зоогийн газар болон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг газруудад цагийн хязгаарлалт тогтоож 07:00-22:00 цагт ажиллуулах тухай заажээ. Энэ талаар нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар"Хотын даргын өчигдрийн захирамжид найман нэрийн хүнсний дэлгүүрүүдийг хамааруулах бөгөөд 22:00 цаг хүртэл ажиллуулахаар заасан. Өмнө нь дэлгүүрүүд 00:00 хүртэл ажиллаж байсан боловч ахуйн хүрээний архидалт, гэмт хэрэг нэмэгдэж байгаа тул Захирагчийн ажлын албанаас 22:00 цагт хаах санал гаргасан. Захирамжийн хүрээнд мөн гэр бүлийн хүрээнд ууланд алхахыг зөвшөөрч байгаа. Бусад хязгаарлалт тогтоосон шийдвэрүүд дөрөвдүгээр сарын 30-н хүртэл үргэжилнэ" гэжээ.