Дэлхийн нийтийн 200 гаруй оронд тархаад буй COVID-19 халдварын улмаас хөл хорио тогтоогоод буй. Энэ үед олон нийтийг хамарсан үйл ажиллагааг бүрэн хязгаарлах шийдвэр гарсан билээ.
Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1. Олон улсын инээдмийн баярын өдөр. Энэ өдөр хошин урлагийнхан нэгдэж, “Инээдээр дархлаагаа дэмжье” онлайн тоглолтоо 18.00 цагаас үзэгчдэд хүргэх гэж байна.
"Инээдээр дархлаагаа дэмжье" онлайн тоглолтонд "Мөрөөдлийн театр", "Шилдэг өнгө", "Маск", "Эмоци", "Шинэ үе" продакшн, "Аглуу" энтертайнмент зэрэг зургаан хошин урлагийн хамтлагийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох аж.
Тоглолтыг "Corporate Hotel & Convention Center"-ийн тайзнаа нэг ч үзэгчгүй зохион байгуулах бөгөөд C1 телевиз болон оролцож буй продакшнуудын фейсбүүк хуудсаар үнэ төлбөргүй шууд дамжуулах юм байна.
Сэтгэгдэл (1)