зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардчиллын баг зүүсэн “МАХН-ын тагнуулч”

2020-4-25
0
ЖИРГЭХ

Баримт 1.

1977 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын 10 жилийн сургуулийг төгссөн Д.Эрдэнэбат Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг 1983 онд авто-инженер, механик мэргэжлээр дүүргэжээ. Хойно төгсч ирсэн тэрбээр мэргэжлийнхээ хүрээнд Багануурын нүүрсний уурхайд засварчин, механик, авто хүнд механизмын хэсгийн даргаар 1993 оныг хүртэл ажилласан байна.

Баримт 2.

Ардчилсан хувьсгал гарч зах зээлийн нийгэмд шилжсэний дараа “Ноён” компанийг үүсгэн байгуулж, 1999 оныг хүртэл захирлаар нь ажиллажээ. Улмаар 1999-2000 оны хооронд Багануурын Засаг даргаар ажиллажээ. Энэ үеэс тодорч эхэлсэн Д.Эрдэнэбат 2008 онд Багануурын Засаг даргаар хоёр дахиа ажиллах үеэрээ УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэн ч өвдөг шороодсон удаатай.

Баримт 3.

УИХ-ын сонгуульд бүдэрснийхээ дараа тэрбээр АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож 2012 оныг ажилласан туршлагатай. Парламентаас баталсан хуулийн хүрээнд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахад Д.Эрдэнэбат намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болж, Бүлгийн даргаар ажиллах болсон юм.

Баримт 4.

АН Засгийн газраа огцруулж, Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилоход түүнийг Аж үйлдвэрийн сайдад нэрийг дэвшүүлж, УИХ-аас дэмжлэг хүлээж байв. Д.Эрдэнэбатын хувьд аливаа асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ хэний ч өмнө хурц илэрхийлчихдэг зангарагтай ч сайдаар ажиллах байх үед нь гаргасан зарим шийдвэр нь өдгөө хууль хяналтын байгууллагад ороогдох нь бий.

Баримт 5.

Тэдгээрийн нэг нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь тойрсон маргаан. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдан авсан гэх хэрэгт холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах саналаа АТГ-ынхан прокурорт хүргүүлсэн байдаг. Үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс”, Худалдаа хөгжлийн банкны удирдлагад холбогдох хэрэгтэй прокуророос танилцаад нэгэн тогтоолыг гаргаж байлаа.

Баримт 6.

Тодруулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах тогтоол баталснаас гадна тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, уг хэрэгт хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татсан тухай мэдээлэл гарч байв. Үүнтэй холбогдуулж гишүүн Д.Эрдэнэбат мэдэгдэл хийж байсан удаатай.

Баримт 7.

Тэрбээр "Тавдугаар сарын 21-ний өдөр АТГ-аас намайг дуудаж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг танилцуулсан. Долоо хоногийн өмнө гэрчийн мэдүүлэг авсан. Иргэний хувиар хуулиа биелүүлж, тогтоолтой танилцсан. Ингэхдээ "Танилцав" хэмээн гарын үсэг зурсан. Харин өчигдөр мэдүүлэг өгөөгүй шалтгаан нь мөрдөн байцаагчтай уулзсаны дараа хэвлэлүүдээр ялын үндэслэл, яллагчаар татсан тухай эх сурвалж тодорхойгүй мэдээллүүд түгсэнтэй холбоотой юм.

Баримт 8.

Эрүүгийн хуульд зааснаар аливаа нэгэн мэдээллийг өгөхдөө прокурор зөвшөөрөл өгөх ёстой. Би ч иргэнийхээ үүднээс хуулийн дагуу шийдвэрлээд явж ирсэн. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ сайд Хөгжлийн банк болон миний нэр холбогдсон асуудлаар, харин Ч.Хүрэлбаатар сайд “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар нийтэд мэдээлсэн. Энэ бүх асуудал улстөржсөн шинжийг агуулж байна хэмээн хардах үндэслэлтэй болж байгаа юм.

Баримт 9.

Иймд АТГ болон УЕП-т хүсэлт хүргүүлж байгаагаа мэдэгдэж байна. Учир нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5 дахь хэсэгт хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр Прокурорын дэргэд мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдээлж болно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн үзлээ. Тиймээс энэ хэргийг хяналтад авч шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүргүүлж байна. Түүнээс гадна АТГ-ын дарга З.Дашдаваад мөн хүсэлт явуулсан. 49 хувийг худалдаж авахтай холбоотойгоор олон нийтийн санал бодол хуваагдсан байгааг ойлгож байна.

Баримт 10.

Нийгмийн хэсэг бүлэг нөхөд 49 хувийг зарим хүн хулгайлаад, хуваагаад идчихлээ гэж ойлгоод байгаа. Гэхдээ надад нэг л зарчим бий. ОХУ-ын компанийн өмчид байсан 49 хувийг Засгийн газар шийдвэр гаргаж, монголдоо оруулж ирснийг зөв гэж харж байгаа. Энэ асуудлаар намайг өнөөдөр яллагдагчаар татлаа. Энэ бол улс төрийн шинж чанартай болж эхэлж байна” гэж байлаа.

Баримт 11.

УИХ-ын гишүүд, сайд, дарга нар мэдээлэлд ойр байдлаа ашиглан ЖДҮ-ээс бага хувийн хүүтэй зээл авсан асуудал баримтаар ил болсон нь нийгэмдээ хэсэгтээ шуугиан тарьсан. Хэдийгээр ЖДҮ-ээс зээл авсан асуудал нь энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд хамаардаг ч Д.Эрдэнэбат гишүүнийг сайдаар ажиллаж байх үеийн баримт мөн олон нийтэд ил болсон юм. Тэр нь Д.Эрдэнэбат 2015 онд Аж үйлдвэрийн сайд байхдаа ЖДҮ-ийн сангаас нэр бүхий дөрвөн компанид зээл авч өгсөн асуудал.

Баримт 12.

Тэрбээр Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас сонгон шалгаруулалтгүй 7.3 тэрбумын зээл олгосон талаар Сангийн яамны ахлах байцаагчийн дүгнэлтэд дурдагдсан байдаг юм. Тухайлбал, экспортыг дэмжих, импортыг орлох төслийг дэмжих зорилгоор “Само мах” компанид хоёр тэрбум, “Он энд офф” компанид нэг тэрбум, “Гетженероус” компанид 980 сая төгрөгийн зээлийг сонгон шалгаруулалтгүйгээр олгосон тухай баримт нь ил болсон билээ.

Баримт 13.

Мөн Аж үйлдвэрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн А/25 дугаар тушаалын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Аж үйлдвэрийн цогцолбор”  төрийн өмчит хувьцаат компанитай байгуулж  үүнээс хэдхэн хоногийн дараа тус компанид хүүгүй, барьцаагүй 1,800,000,000 төгрөгийн  зээл олгон,  үүнийгээ   Говийн  бүсэд  барих газрын  тос  боловсруулах  үйлдвэрийн  урьдчилсан техник эдийн засгийн  үндэслэл боловсруулах ажлын гүйцэтгэгчээр шалгарсан Унгарын Евройл  компанийн ажлын  хөлсөнд  шилжүүлсэн нь гэрээг  ноцтой   зөрчсөн  үйлдэл болсон байна.

Баримт 14.

Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа 2016 оны зээлийн эргэн төлөлтөөс 17 тэрбум 799 сая төгрөгийн зээлийг санхүүжүүлсний дийлэнх нь Сэлэнгийн, тодруулбал өөрийнх нь тойргийнх нь иргэд  байсан гэдэг. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “ЖДҮ-ийг дэмжих сангийн хуваарилалт ямар ч шалгуургүйгээр эрх мэдэлтэйд нь олгох байдал хавтгайрсан. Ардчилсан намынхнаас хэн, хэн хэдэн төгрөгийн зээл авч байсныг гаргаад ир. Хуулийн дагуу, зохих шалгуурыг нь хангаад, иргэн хүнийхээ хувьд авсан уу эсвэл эрх мэдэл албан тушаалаар далайлгаж авсан уу гэдэг нь чухал” хэмээн байр сууриа илэрхийлж байсан ч ийнхүү өөртэй нь холбоотой баримтууд дэлгэгдэж байв.

Баримт 15.

УИХ-ын дарга Г.Занданшатар Австрали айлчлал хийх үеэр нэр бүхий гишүүд бүрэлдэхүүнд нь багтан явсан байдаг. Тэгэхэд Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нарын гишүүн тус улсын казиногоор үйлчлүүлж байгаа зураг нь ил болж шуугиан тарьсан. Үүнтэй холбогдуулж, тэрбээр “УИХ-ын даргатай Австрали улсад болсон АНДОП-ын чуулганд оролцоод ирлээ. Бид нэг өдөр чөлөөтэй өнгөрөөх хөтөлбөртэй байсан. Хөтөлбөрийн дагуу Сиднейн түүх дурсгал, аялал жуулчлалын газруудаар орох төлөвлөгөөтэй байсан. Бид энэ газруудаар явсан. Казинотой холбоотой асуудал гарч байна. Сиднейд аялал жуулчлалын том төвдөө нээлттэй казино байдаг юм байна.

Баримт 16.

Бид казиногоор ороод гарсан. Би нэг л зүйлийг бодож байгаа. Харь оронд бид нэг л монгол. Түүнээс биш аль нэг намын ч юм уу ялгаа байхгүй. Чөлөөт цагаа чөлөөтэй өнгөрөөе гэсэн бодол хүн бүрт байдаг. Энэ утгаараа тэнд ороод гарсан нь үнэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Казиногоор орсноо ямар нэг байдлаар зөвтгөх үндэслэл байхгүй. Бид нэгэнт л ардчилсан нийгэмд амьдарч байна. Харь оронд явахдаа бие биеэ хайрлаж, хүндэтгэж халамжилж явах ёстой гэж боддог. Энэ асуудал хэний ч анхаарлыг татаж байгааг ойлгож байна.

Баримт 17.

Харин энэ шуугианыг далимдуулж, улстөржих шаардлага байхгүй шүү гэдгийг хэлье. Казино тоглоогүй. Тоглох ч шаардлага байхгүй. Миний зураг гарсан байна лээ. Хүмүүс мөн үү, биш үү гээд л асууж байна. Би Д.Тогтохсүрэн гишүүний хажууд хараад зогсож байгаа хүн мөн. Үүнд эргэлзэх шаардлагагүй. Бусад орны казинод залуу байхдаа орж байсан. Хааяа нэг тоглодог байсан. Тэнд их хэмжээний мөнгөөр тоглох боломж ч байхгүй.

Баримт 18. 

Сая л гэхэд бидэнд тоглох мөнгөтэй ч хүн байгаагүй. Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн гишүүд явсан. Манай Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байх вэ дээ, хөөрхий. Гэхдээ хүнд сонирхол байна шүү дээ. “Үүнийг нэг сонирхоод үзье. Хууль баталж байгаа шүү дээ” гэсэн хүн ёсны бодлоос болсноос биш ямарваа нэгэн азаартсан зүйл байхгүй. Их хэмжээний мөнгөөр тоглосон ч зүйл байхгүй. Казиногийн хуулийн төслийг өргөн барьсан. Нэлээд дуулиантай зүйл болох байх.

Баримт 19.

Өнөөдөр казиногийн асуудлаар ингэж байгаагаас харахад Монголд байгуулбал их л дуулиан болох байх. Хөгжилтэй орнуудад казино бол аялал жуулчлалын байдаг л зүйл гэж ойлгож байгаа. Мөрийтэй тоглох гэсэн хүн бүр ордоггүй юм билээ. Сонирхсон хүмүүс ч орж болдог. Ийм л зүйл болсон. Казиногийн хуулийг хэлэлцэхийн өмнө нийгмийн уур амьсгал ямар байгааг анхаарах нь чухал гэсэн бодол төрж байна” гэж байв.

Баримт 20.

Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дэмжсэн санал өгч байв. Уг хэлэлцэхээс нэг хоногийн өмнө тэрбээр Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй хэмээн мэдэгдэл хийж байсан юм. Иймд түүнийг Байнгын хорооны хуралдааны үеэр Н.Алтанхуягийн эсрэг кноп дарах болсон талаар гайхах хүн олон байлаа. Харин Д.Эрдэнэбат гишүүн “Байнгын хорооны хуралдаан дээр би томъёоллоо буруу ойлгоод кнопоо дарчихлаа. Би чуулганы нэгдсэн хуралдаан дээр байр сууриа тодорхой илэрхийлнэ” хэмээн тайлбарласан байдаг.

Баримт 21.

УИХ-ын сонгуулийн үр дүнгээр эрх баригч явсан АН-ын есхөн суудлыг авч ялагдал хүлээсний дараа намын дарга асан З.Энхболд ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэний дараа тус намын даргын сунгаа өрнөсөн. Тухайн үед гишүүн Д.Эрдэнэбат намын даргад нэр дэвших хүсэлтээ хүргүүлсэн байдаг.

Баримт 22.

БНН-ын дарга Б.Жаргалсайхан нэгэнтээ “Д.Эрдэнэбат гэж муу хогийн шүгэл юу гээд байгаа юм бэ. Хэн юм тэр. МАХН-ын Удирдах зөвлөлд л байсан юм билээ. Хувьсгалт намын тагнуул байсан юм билээ. Одоо АН-ын нэр нүүрийг гутаагаад л явж байна. Багануурын хамаг тендерийг хамдаг юм гэсэн, тэр нөхөр чинь. Нэг баар ажиллуулдаг гэнэ лээ.

Баримт 23.

АН баарны эзэнтэй ёс суртахууны хариуцлага тооцож намаасаа хөөж явуул. Намдаа яах гэж ийм большевикүүдийг шингээж байдаг юм. Нөгөөдүүл л арга барилаа тавихгүй большевизмээ яриад л. Ингэж болохгүй. Өдөөн хатгаж байна шүү дээ. Д.Эрдэнэбат чинь ердөө таалагдахгүй байгаа шүү. Телевизээр нэг халзан толгойтой нөхөр данхалзаад л, даналзаад л байх юм. Тэр хэн юм, тэрнээс хэн айх юм. Миний байгуулсан АН-ыг тэр гутааж байна. Анх АН, Ардчилсан холбоог байгуулж байхад би Д.Эрдэнэбат гэдэг хүний сургийг ч мэддэггүй байсан. Түүнд хандаж хэлэхэд “Ардчилал гэдэг зүйлд хэрээ мэдэж, болгоомжтой хандаарай” хэмээн эгдүүцэж байв.

Баримт 24.

Д.Эрдэнэбат гишүүний хувьд ирэх сонгуулиар Сэлэнгэ аймагт дахин нэр дэвшихээр горилж буй хүний нэг. Гэвч АН-ынхан горилогчдодоо 100 сая төгрөгийн босго тогтоосон нь олон хүний эгдүүцлийг төрүүлж эхлээд байгаа юм. Харин Д.Эрдэнэбат гишүүн уг асуудалд намын удирдах албан тушаалтны хувиар ямар нэгэн байдлаар байр сууриа илэрхийлээгүй явна.

image

24цаг.мн сайт УИХ-ын 75 гишүүнийг тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймгаас сонгогдсон Д.Эрдэнэбатыг онцолж байна. Авто-инжинер, механик мэргэжилтэй Д.Эрдэнэбат Багануурын нүүрсний уурхайд засварчин, хэсгийн даргаас ажилын гараагаа эхэлсэн. 2008 онд Багануурын Засаг даргаар ажиллаж байсан тэрбээр 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, Аж үйлдвэрийн сайдаар томилогдож байв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
“T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • зрчин (64.119.19.212)
    жаргалсайханы саналыг дэмжиж байна шүү
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • Ардчилсан нам (64.119.19.212)
    энэ Халзан эрдэнэбат чинь 1997-1998 онд Залуучууд зочид , Идэр рестораныг элбэгдоржийн дэмжлэгээр хувьчлал нэрээр луйвардаж авсаныг яагаад өнөөдрийг хүртэл шалгадаггүй юм болдоо
    2020 оны 05 сарын 02 | Хариулах
  • Иргэн (202.131.249.202)
    Жагай өөрөө галзуу солиотой хүн. Эрдэнэбат гишүүн тохьтой тулхтай хүн. Социализмын үеэс ажил хийж, бүтээн байгуулалтанд оролцож явсан, төрийн ажил ч хийж байёан. Сэлэнгэчүүдийг төлөөлөхөд буруутах зүйлгүй. Дэмжиж байна.
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.143.7)
    Эроийзүүд хөгширөхөөрөө уруул нь домбойж, үс нь халцарч, нүд нь бөлцийдөг
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.46.76)
    Хүүрэн ардчилал
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
  • Сэлэнгэ Иргэн (192.82.73.113)
    Манай Сэлэнгэд олигтой нэр дэвшигч аль аль намаас олдохгүйн байнлээ, харин энэ АН Эрдэнэбат арай дээр сэтгэлтэй, тулхтай гэж харж байгаашт, МАН Оюундарь арай дээр ,за бусад нь ч дээ шилэн цогоо, өнөрөө гэх шиг отгоо гэх шиг гариг андуурсан улсын нэр явж бнлээ,үзэж харж бгаад сонголтоо зөв хийн шүү хэдүүлээ
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
    • сүлд
      Ү нэн шүү. Эрдэнэбатаас өөр, Төр засгийн түшээ хийх хүн алга. Тэр уг нь тулхатай улстөрч.
      2020 оны 04 сарын 26
    • ККККК ЯАСАН ЗУСАРЧ ХОГ ВЭ? ШУЛУУХАН Л ХЭЛЧЭЭЧ
      2020 оны 04 сарын 26
  • Зочин (202.9.40.106)
    bolj bna bolj bna ayaas shte bas neg
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
  • зоин (139.5.217.50)
    Зүүнхараагийн хужаа ямар дээшээ гараа ве хөөрхий
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.46.76)
    Аливаа улс орон нийгэм төр эдийн засаг тусгаар тогтнол ард түмнийхээ аюулгүй байдалд хор учруулах гадаадын тагнуул байх вий байвал хурдан аюулгүй болгох арга хэмжээг авдаг л гэж боддын.Гэтэл Монголын Ардчиллынхан ч бүр нэг шалны алчуур болжээ болж нэгийгээ нөгөө намын тагнуул энээ тэрээ болгоод л. Одоо АН хэрэггүй ээ улс орноо хулгайлж луйвардсаар улс биш болгосон ардчиллын алтан мөнгөн хараацайнууд ч хэрэггүй хог болчлоо одоо эднийг уг үндсээр нь үгүй болгох л үлдлээ
    2020 оны 04 сарын 26 | Хариулах
  • иргэн (202.179.24.117)
    АН үнэхээрийн шударга нам мөн юм бол энэ авилгачин, ЖДҮ-чин, казиночин нөхрөөс салах ёстой. Зарим луйварчдаас, тухайлбал гурван Э-гээс салаагүй нөхцөлд АН хэзээ ч ялалт байгуулж чадахгүй.
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.126.89.220)
    2012 онд АН засаг авсны дараа энэ т1 халзан өвгөн орой бүр тв ээр хувийн хэвшилийнхэнийг шалгана хорино нураана гээд мөн их загнадаг байсаныг санаж бна уу
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • irgen (31.165.215.200)
    byten unshihaas ch durgui hyrmeer bas l neg toriin alaba urvuulan ashgilagch baina shdee
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.126.89.205)
    Багануурын талыг ГОКийн 49%-ийг шийдэж өгсөн төлөөсөндөө хуссан гэж ярьцгаах юм.
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.46.61)
    Үхэж байхдаа таарсан хувхай муу ардчиллын ноходын нэг юм биз дээ? Ардчиллын хулгайч нар хоёр намд хуваагдчихсан доо. МАН-д одоо Хүрэлсүх нарын хэдэн арай гайгүй хүмүс байх шиг АН-ы пизда нахуй хулгайч луйварчдын дотроос гайгүй гэх юм алга шив болдогсон бол бүгдийг нь шар хадны жалганд аваачих болцон хэдэн хулгайч нар л байхын даа. Цусаар тэнгэлсэн хүүрнүүдийг
    2020 оны 04 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна
    21 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл пүрэв гарагт эхэлнэ
    1 цаг 6 мин
  • Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
    1 цаг 42 мин
  • Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа
    2 цаг 9 мин
  • Манай улсын 17 аймгийн 137 сум ТАРВАГАН ТАХАЛ өвчний байгалийн голомттой
    2 цаг 28 мин
  • Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспод монголын 350 гаруй ААН оролцож байна
    2 цаг 52 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна
    2 цаг 58 мин
  • Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
    4 цаг 11 мин
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    4 цаг 30 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 33 мин
  • Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна
    4 цаг 42 мин
  • Малчны хүүхэд ХААИС-д үнэ төлбөргүй суралцахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
    4 цаг 47 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    5 цаг 22 мин
  • 2024–2025 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох сургалтад нийт 5251 хүн хамрагджээ
    5 цаг 23 мин
  • Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна
    5 цаг 36 мин
  • Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    5 цаг 37 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар КОЙКА-ын ерөнхийлөгчтэй уулзав
    5 цаг 38 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт үргэлжилж байна
    5 цаг 41 мин
  • Зурхай: Удирдлагын суудалд суухад сайн өдөр
    5 цаг 45 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    5 цаг 53 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК