зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эрдэнэс-Тавантолгой” хк аудитын шалгалтаар зөрчилгүй гарчээ

2020-4-27
0
ЖИРГЭХ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа /2020.04.27/ онлайнаар зохион байгуулж тус компанийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өглөө. 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн 7 хоногт 45.2 мянган тонн нүүрс олборлож, 549 тэвшээр 38.2 мянган тонн нүүрс ачиж, 433 тэвшээр 49.5 мянган тонн нүүрс экспортод гаргалаа. Он гарсаар нийтдээ 2.5 сая тонн нүүрс олборлож, 902.4 мянган тонн нүүрс экспортлоод байна. Өмнөх долоо хоногоос ачилт 240 тэвш буюу 15 мянган тонноор, экспорт 131 тэвш буюу 10 мянган тонноор нэмэгдсэн дүнтэй байна. 

7 хоногийн хугацаанд 1800-1072 утсаар 1.276 хүн холбогдож, “1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн байранд 307 иргэн ирж мэдээлэл зөвлөгөө авлаа. Ингэснээр мэдээллийн төв нээгдсэнээс хойш давхардсан тоогоор нийт 30.426 иргэн биечлэн ирж, 1800-1072 лавлах утсаар 71.375 иргэн мэдээлэл, зөвлөгөө авсан байна.

Дэлхийн хэмжээнд “COVID-19” халдвар дэгдсэнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос Хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг онлайнаар явуулах чиглэлийг Хувьцаат компаниудад өгсөн. Мөн Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбоотойгоор энэ сарын 24-нд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг онлайнаар зохион байгууллаа. Хурлаар  Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай, Ногдол ашиг хуваарилах Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах тухай, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны ажлын тайланг танилцуулах тухай гэсэн 3 асуудлыг хэлэлцсэн байна.  Хурлыг компанийн www.ett.mn сайт,  “1072 Хувьцаа Мэдэээллийн төв” пэйж хуудсаар шууд дамжуулан үзүүлж, иргэдийн тавьж буй түгээмэл санал, асуултад хариулт өгсөн талаар ТУЗ-ийн ажлын албаны ахлах хуульч С.Батсүрэн мэдээлэл өглөө. 

Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн 2019 оны тайланг танилцуулсан. Өнгөрсөн жил “Эрдэнэс-Тавантолгой”  ХК 1 тэрбум долларын борлуулалтын орлоготой, 1 их наяд гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Мөн Үндэсний аудитын газар, хөндлөнгийн аудитын байгууллагаас хийсэн шалгалтаар санхүүгийн ямар нэгэн зөрчилгүй гарсан байна.  Энэ бол “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа хуулийн дагуу, ил тод нээлттэй явагдаж байгааг баталгаажуулсан явдал боллоо гэж ХМОНХХ-ийн дарга М.Амарбаяр хэллээ.   

Иргэний бүртгэлийн шинэчилсэн мэдээгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.000 болсон бөгөөд үүнээс 2.036.000 иргэн хувьцааны данс нээлгэжээ. Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох ажлыг тавдугаар сарын нэгнээс хойш Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хийнэ. Мөн Гааль татвар санхүүгийн баримтын мэдээллийн технологийн төв УҮГ-тай хамтран ажиллаж, дансаа нээлгээгүй иргэдэд И баримт аппликейшнээр дамжуулан ногдол ашгаа авах зохицуулалтыг хийсэн талаар тус компанийн Үнэт цаас, бүртгэлийн хэлтсийн дарга С.Тулгаа мэдээлэл өглөө. 

Тус компанийн охин компани “Эрдэнэс-Тавантолгой майнинг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч Ти Ти Жи Ви Си Өү ХХК шинээр байгуулагдсан үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчээр сонгогдсон 10 ажилтнаа халж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 9 ажилтныг өөрийн техник дээр  ажиллуулахгүй гэсэн шийдвэр гаргасныг үйлдвэрчний эвлэл, уурхайн ажилтнууд эсэргүүцэн, алхалт хийж эсэргүүцлээ илэрхийлээд удаж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэхээр УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар  “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д албан бичиг хүргүүлж, харин ЭТТ ХК-иас  “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК болон “Эрдэнэс-Тавантолгой майнинг” ХХ компаниудад ажил үүргээ хэвийн гүйцэтгэх, уурхай дээр үүссэн нөхцөл байдлыг хэвийн болгох  шаардлага тавиад байсан юм. Өнгөрсөн долоо хоногт УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар уурхай дээр ажиллаж, ажиллагсад, үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзсан байна. УУХҮ-ийн сайдаас үүрэг чиглэл өгсний дагуу ажиллагсадын тавьж буй шаардлагын хоёр нь шийдэгдсэн гэнэ. “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-аас халагдсан ажилтнуудыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилд авья гэсэн боловч өөрсдөө шүүхээр асуудлаа шийдүүлэхээр болсон бол  “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн зүгээс техник дээрээ гаргахгүй гэсэн ЭТТ ХК-ийн 9 ажилтны ажлын байрыг шилжүүлж, цанхийн баруун уурхайд ажиллахаар хуваарилжээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
“Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
Happy School-20% CASHBACK Бритточууддаа зориулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл пүрэв гарагт эхэлнэ
    5 мин
  • Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
    41 мин
  • Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа
    1 цаг 8 мин
  • Манай улсын 17 аймгийн 137 сум ТАРВАГАН ТАХАЛ өвчний байгалийн голомттой
    1 цаг 27 мин
  • Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспод монголын 350 гаруй ААН оролцож байна
    1 цаг 51 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна
    1 цаг 57 мин
  • Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
    3 цаг 10 мин
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    3 цаг 28 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 32 мин
  • Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна
    3 цаг 41 мин
  • Малчны хүүхэд ХААИС-д үнэ төлбөргүй суралцахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
    3 цаг 46 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    4 цаг 21 мин
  • 2024–2025 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох сургалтад нийт 5251 хүн хамрагджээ
    4 цаг 22 мин
  • Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 35 мин
  • Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    4 цаг 36 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар КОЙКА-ын ерөнхийлөгчтэй уулзав
    4 цаг 36 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт үргэлжилж байна
    4 цаг 39 мин
  • Зурхай: Удирдлагын суудалд суухад сайн өдөр
    4 цаг 44 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    4 цаг 52 мин
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    20 цаг 4 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК