зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Дэлгэрсайхан: Хувийн тэтгэврийн сан тухайн иргэний ирээдүйн санхүүгийн баталгаа болно

2020-5-15
0
ЖИРГЭХ

Зургийг livetv.mn

УИХ-ын гишүүн Н.Учрал нарын санаачилсан хувийн тэтгэврийн санг нийгмийн даатгалын тогтолцоонд нэвтрүүлэх, нийгмийн даатгалын шинэчлэлийн талаар хууль УИХ-д өргөн барьсан. Тэгвэл хувийн тэтгэврийн сан нийгмийн даатгалын тогтолцоонд нэвтэрснээр ямар ач холбогдолтой, цаашлаад ийм тогтолцоонд шилжих боломж бий эсэхээр эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцсанаа хүргэе.


-Манай улс нийгмийн даатгалын тогтолцоогоо шинэчилнэ гэж олон удаа ярьсан. Гэтэл яагаад өдийг хүртэл дорвитой өөрчлөлт оруулж чадахгүй яваа юм бол. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Одоогийн тогтолцоогоор зарим иргэд хувиараа нийгмийн даатгал төлж байна. Гэтэл энэ тогтоцоог хувийн тэтгэрийн нэмэлт даатгалтай андуурах, хольж хутгаж ойлгох гээд байх шиг. Өнөөдөр улсын албан журмын даатгалын систем үйлчилж байна. Үүнд хувь хүмүүс сайн дураараа хамрагдах боломжтой.

Хэд хоногийн өмнө УИХ-ын нэр бүхий гишүүд нийгмийн даатгалын шинэ тогтолцооны талаарх хуулийн төсөл өргөн барьлаа. Үүнээс өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр төсөл хэрэгжиж, хувийн тэтгэврийн нийгмийн даатгалын ерөнхий хувилбар гарчихсан байсан. Яамнаас 2017 оноос хойш идэвхтэй ажиллаж байна гэхэд болно. Эдгээр хуулиудын үндсэн санаа нь Монгол Улсын одоогийн тэтгэврийн даатгалын тогтолцоог бүрэн өөрчлөх, цаашид бүрэн хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэх зорилготой. Хуулийн төслүүдэд аль алинд нь ялгаатай байдал, давуу болон сул тал байсан. Энэ тогтолцоог бий болгох шаардлага нь Монгол Улсын тэтгэврийн тогтолцоо үндсэн зорилгоо биелүүлж чадахгүй байгаатай холбоотой. 1994 оноос хойш тэтгэврийн тогтолцооны шинэ эдийн засаг, нийгмийн онцлогт тохирсон хувилбарыг бий болгох гэж баталсан. Харин 1999, 2000 онд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль, тэтгэврийн талаар баримтлах бодлогуудыг баталсан байдаг. Энэ хугацаанд тэтгэврийн шинэчлэл үндсэндээ зах зээл, эдийн засагт нийцсэн байдлаар өөрчлөгдөж чадаагүй. Өөрөөр хэлбэл, үүнд тохирсон бодлого хэрэгжээгүй гэсэн үг. Тиймээс 2015 онд тэтгэврийн тогтолцооны бодлогын асуудлыг дахин 2030 он болгож хойшлуулж баталж байсан юм. Энэ хугацаанд шинэчлэл хийж чадаагүй, иргэд нэрийн данстай гэдэг ч нэрийн дансны үлдэгдэл нь зүгээр л дансны бичилт болсон. Нэрийн дансны тогтолцоогоор тэтгэвэрт гарч байгаа иргэд хуучин тогтолцоогоороо тэтгэвэрт гарч байгаа хүмүүсээс бага тэтгэвэр авах болсон.

-Тэтгэврийн насныхны дийлэнх нь хөдөлмөрийн хөлснөөс бага хэмжээний тэтгэвэр авдаг. Энэ нь мөн тогтолцоонд өөрчлөлт шаардлагатай болсныг илтгэсэн хэрэг мөн биз дээ?

-Тэтгэвэрийн дундаж хэмжээ 400 гаруй мянган төгрөг. Тэтгэвэр авагчдын 70 орчим хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй ойролцоо тэтгэвэр авдаг. Тогтолцооны гажуудал нь цалинд суурилсан системтэй учраас тэр. Дээр нь цалин хөлсний нэрлэсэн дүн ихээхэн өөрчлөгдөж байгаагаас хүмүүс ялгаатай тэтгэвэр авдаг. Өнөөдөр хоёр орчим сая төгрөгийн дундаж цалинтай иргэн 800 орчим мянган төгрөгийн тэтгэвэр авна. Харин сая орчим төгрөгийн орлоготой байсан иргэн 400 орчим мянган төгрөгөөр тэтгэвэр нь тогтоогддог. Монголчуудын дундаж цалин орлого бага. Үүн дээр цалинд суурилсан системээс болж дийлэнх нь 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Энэ бол үнэн зүйл. Тиймээс одоогийн тогтолцооны нэг гажуудал нь яах аргагүй энэ мөн. 

-Тэтгэврийн даатгалын тогтолцооны үндсэн зорилго нь юу юм бэ?

-Тэтгэврийн даатгалын тогтолцооны үндсэн зорилго нь Монгол Улсын иргэдийг тэтгэвэрт гарах, хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдолд эдийн засгийн байдлыг найдвартай хангаж, ядуурлаас хамгаалах юм. Гэвч энэ зорилгоо хэрэгжүүлж чадахгүй байгаа нь тэтгэврийн шинэчлэл хийх үндсэн шаардлагатай болсон юм. Хоёрдугаарт, тэтгэврийн даатгалын тогтолцоо нэрийн дансны хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж чадаагүй. Эв санааны нэгдэл буюу нийгмийн даатгал төлөгчдийн мөнгөөр тэтгэвэр авагчдын зардлыг нөхөх байдлаар явж байна. Энэ нь цааш хэрэгжих боломжгүй болж байна. Тиймээс нэн даруй нийгмийн даатгалын тогтолцоог бүрэн шинэчлэх суурийг тавих ёстой.

-Одоо төлж байгаа шимтгэлээс тодорхой хэмжээний хувийг хувийн тэтгэрийн санд оруулах байдлаар иргэдийн нийгмийн баталгааг хангахаар хууль санаачлагчдын зүгээс төсөл өргөн барьсан. Гэвч Нийгмийн даатгалын сангийн алдагдал улам нэмэгдэх юм биш үү. Та юу гэж харж байна вэ?

-Эдийн засгийн боломж эргэлзээтэй байгаа нь үнэн. Учир нь хувийн тэтгэврийн даатгалын системийг нэвтрүүлснээр одоо тэтгэвэр авагч болон ирээдүйд тэтгэвэр авах иргэдийн зардлыг төр хэрхэн хариуцах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Төр тодорхой хэмжээний шимтгэлийг авдгаараа аваад эв санааны нэгдлийн болон хувийн тэтгэврийн сангийн тогтолцоо зэрэгцэж явж байгаад урт хугацаандаа хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоо руу шилжих зорилтыг тавьж явах нь зүйтэй. Үүний тулд тодорхой хэмжээний санхүүгийн асуудал үүснэ. Хоёрдугаарт, 2008 оны үеэс тэтгэврийн даатгалын шимтгэлээ бууруулсан байдалтай явж байгаад өсгөчихсөн. Энэ нь хувийн тэтгэврийн орон зайг хязгаарлаж байгаа юм. Тиймээс өндөр шимтгэл төлдөг иргэд нэмж шимтгэл төлөх үү, эсвэл өргөн барьсан хуулийн дагуу одоо төлдөг шимтгэлийн тодорхой хэсгийг хувийн тэтгэврийн тогтолцоо руу шилжүүлэх үү гэсэн асуудал яригдаж байна.

-Таныхаар энэ хоёр хувилбарын аль нь зөв бэ?

-Төр өөрийнхөө авдаг шимтгэлийн хувь хэмжээг бууруулж, хувийн тэтгэврийн орон зайд орон өгөх нь зүйтэй. Улсын тэтгэврийн албан журмын тогтолцоонд санхүүгийн дарамт ирэх нь ойлгомжтой. Үүнийг төр тодорхой хэмжээгээр шийдвэрлэх шаардлагатай.

-Хувийн тэтгэврийн сан нийгмийн даатгалын тогтолцоонд нэвтэрснээр даатгуулагчдад ямар үр өгөөжтэй байх вэ?

-Иргэд тэтгэвэрт гармагцаа бага орлоготой болж, хүссэн хүсээгүй шууд ядууралтай нүүр тулдаг. Монгол Улсад дундаж цалин нэг сая орчим төгрөг. Тэтгэвэрт гарлаа гэхэд 400 орчим төгрөгийн тэтгэвэр авна. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гармагц орлогын түвшин нь 60 орчим хувиар буурна гэсэн үг. Ингэхээр тэтгэврийн тогтолцоо орлогын доройтлоос хамгаалж чадахгүй байна гэсэн үг. Мөн насаараа шимтгэл төлсөн мөртлөө гэнэтийн эрүүл мэндийн болон бусад эрсдэлтэй тулгарахад санхүүгийн ямар ч хамгаалалтгүй байдаг. Тухайлбал, эрүүл мэндийн ямар нэгэн эрсдэл тулгарлаа гэхэд гуйлга гуйх нь холгүй юм болж байж асуудлаа шийдвэрлэж байна шүү дээ. Харин хувийн тэтгэврийн тогтолцоог бүрдүүлснээр тэтгэврийн сан гэдэг ойлголт жинхэнэ утгаараа бий болох юм. Одоогоор тэтгэврийн сан гэж байгаа ч үр ашиггүй, сангийн удирдлага менежмент нь сул дорой, банкуудад байршуулж тодорхой хэмжээний мөнгөө алдах эрсдэлдэг. Ингэхээр гарцаагүй өөрчлөлт шаардлагатай. Тиймээс тэтгэврийн сан гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь бий болговол эдийн засгийг дэмждэг тодорхой санхүүгийн урт хугацааны эх үүсвэр бий болж үүгээрээ эдийн засаг, хөрөнгийн зах зээл хөгжих боломж бүрдэнэ. Тэтгэврийн тогтолцоог хагас хуримтлал цаашилбал бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлснээрээ нийгэм, эдийн засгийн томоохон асуудлыг шийдвэрлэх үндсэн суурь бүрдэнэ гэдэг агуулгаар цаг алдалгүй шинэчлэл рүү явах ёстой. Учир нь 10 жилийн дараагаас тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэнэ. Яг энэ үед нийгэм энэ ачааллыг дааж чадах уу гэдэг асуудал гарч ирнэ. Энэ бол гарцаагүй зүйл.

-Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоо нэвтэрлээ гэхэд гэнэтийн шаардлага үүсвэл тохиолдолд хуримтлуулсан мөнгөнөөсөө хугацаанаас нь өмнө хэрэглэх боломжтой болов уу. Энэ талаар хэрхэн зохицуулсан байдаг юм бэ?

-Хувийн тэтгэврийн сан бий болсноор иргэдэд олон давуу тал үүснэ. Тухайлбал, иргэн өөрийн цалин орлогоос тодорхой хэмжээний шимтгэл төлж, өөрийн гэсэн сантай болно. Хамгийн гол нь тухайн сангийн менежментийн асуудал чухал. Мэргэжлийн сангийн удирдлагын хүрээнд хөрөнгө оруулалтын орлогоор өснө гэсэн үг. Гэхдээ уг хуримтлал банкны хадгаламж шиг дуртай үедээ авч хэрэглэх зүйл биш. Урт хугацааны ирээдүйн баталгааг хангах ёстой учраас тэтгэврийн даатгалын хувилбарт төлөвлөгөөг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байгууллагаас иргэдэд санал болгоно. Энэ гэрээ нь 10, 20 жилийн хугацаатай байх бөгөөд иргэн хуримтлуулсан мөнгөө хэзээ хэрэглэх эрх нь үүсэх талаарх нарийн зүйлийг тусгасан байна. 45-аас дээш насныхан ипотекийн урт хугацааны зээл авах боломжгүй байдаг. Харин хувийн тэтгэврийн сан бий болсноор энэ нь тухайн иргэний санхүүгийн баталгаа болох боломжтой болно. Энгийнээр бол иргэн өөрийнхөө ирээдүйг тодорхой тогтолцоогоор дамжуулан хамгаалах боломжийг олгох боломжтой болно.

-Тэтгэврийн сангийн шинэчлэл нэгэнт өргөн баригдсан учраас ирэх парламентаар хэлэлцэгдэх байх. Дараагийн парламентын хувьд нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, асуудлыг хэрхэн даван туулах зэрэг хүнд нөхцөл байдалтай тулгарах байх?

-Бид нэгэнт 20 жилийн хугацаа алдсан учраас асуудал багагүй даамжирсан. Үүнтэй холбогдуулан шийдэх асуудал ч их бий. Хувийн тэтгэврийн тогтолцоог төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч хэрэгжүүлэх, хянагдах механизм, баталгаа зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болно. Мэдээж өргөн барьж байгаа хуульд байгаа байх гэж бодож байна. Нийгмийн даатгалын тогтолцоотой холбоотой олон асуудлыг нягталж, цэгцлэх шаардлагатай учраас дараагийн парламентаар шийдвэрлэгдэх байх. Харин УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа нам, эвсэл, бие даагчид Монгол Улсын ирээдүйн баталгааг хангах нэг асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгаснаар аль аль талдаа хэрэгтэй ажил болох болов уу.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
“GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
“Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
Happy School-20% CASHBACK Бритточууддаа зориулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • MGL (64.119.21.126)
    Төлсөн татвараа аваад шилжүүлж болоб болов уу?!
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хөвсгөл, Завхан аймаг хуш модны самрын ургацын мэдээллээ ирүүлээд байна
    4 мин
  • Үерийн эрсдэлийг бодит цагт хянах боломж бүрдлээ
    6 мин
  • Бороотой, сэрүүхэн өдрүүд айсуй...
    18 мин
  • УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн, хүлээлт үүсгээд буй ОНЦЛОХ асуудлууд
    41 мин
  • 200 км/цагийн хурдтай "Кажики" хал салхи Вьетнамын ард түмнийг айлгаж байна
    56 мин
  • В.Зеленский: Украин ялаагүй байгаа ч ялагдаагүй нь лавтай
    1 цаг 9 мин
  • Их Монгол улсын гудамжнаас Жапан таун хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж байна
    1 цаг 21 мин
  • Өнөөдөр Налайх, Баянзүрх, Баянгол дүүрэгт цахилгаан хязгаарлана
    1 цаг 40 мин
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
    1 цаг 51 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
    2 цаг 16 мин
  • Өнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    2 цаг 20 мин
  • Зурхай: Энэ долоо хоногт таны амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 28 мин
  • Улаанбаатарт өнөөдөр 25 хэм дулаан байна
    2 цаг 37 мин
  • Иргэн, олон талт оролцоог нэмэгдүүлэх нь үндэсний хөтөлбөр хэрэгжихэд сайн нөлөөтэй гэв
    17 цаг 7 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    Уржигдар 19 цаг 57 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    2025-08-22
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    2025-08-22
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    2025-08-22
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    2025-08-22
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    2025-08-22
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
  • Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК