Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зурхай: Энэ долоо хоногт таны амьдрал хэрхэн өрнөх вэ?

2025-8-25
0
ЖИРГЭХ

Уншигч та бүхэнд энэ долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна. 


Хонь 

aries horoscope GIF by BuzzFeed Animation

Амьдралын тань нэгэн шинэ бүлэг энэ долоо хоногт эхэлж магадгүй. Харилцааны ур чадвар тань нэмэгдэхийн зэрэгцээ өнгөрсөн алдаагаа олж харж чадсанаар асуудлуудаа шийдвэрлэж чадна. Анхаарал төвлөрөл, шийдэмгий байдал бол таны амжилтын түлхүүр. Өнгөрсөнд болсон зүйлтэй удаан зууралдах хэрэггүй, тавьж явуул. Хайр сэтгэлийн асуудалд нээлттэй хандаарай. Сэтгэл санаа өөдрөг, эдгэрэл, найдлагын мэдрэмж тань өндөр байна. Энэ нь таныг шинэ аяллаа эхлүүлэхэд тус болно. Шулуун шударга зан бол таны давуу тал. Дотроо юу хүсч бодож буйгаа нуух хэрэггүй. Таны хүслийг мэдэж байж л биелүүлэх боломж хэн нэгэн хүнд гарна. Стрессээ дасгал хөдөлгөөнөөр гадагшлуулахыг хичээ. Амралтын өдрүүдийг хоббиндоо цаг гаргах зэргээр бүтээлч өнгөрүүлээрэй.

Үхэр 

Таны аливаад дүн шинжилгээ хийх чадвар тодрон гялалзах долоо хоног. Үүний тусламжтайгаар та санхүүгийн төлөвлөлтөө гялалзтал хийж чадна. Шинэ харилцаа холбоо тогтоох, мэргэжлийн хүрээгээ тэлэх боломжууд нээгдэнэ. Ганц бие хүмүүс сэтгэлд таарсан нэгэнтэй учрах магадлал өндөр байна. Тохиолдлын харилцаа илүү ноцтой зүйлийн эх үүсвэр болж мэдэх юм. Хэрвээ та хостой бол үл ойлголцлыг тэвчээртэйгээр, аядуу зөөлнөөр шийдээрэй. Өнгөрснийг уучилж чадвал нуруун дээрх ачаа тань хөнгөрнө. Орчлон ертөнц таны хүсэл тэмүүллийг хангалттай дэмжээд өгөх тул бодож санаж явсан бүтээлч үйл хэргээ эхлүүлээрэй. Үйл явцад итгэж, өөрчлөлтийг нээлттэй хүлээж ав. Гэр бүл ойр дотныхонтойгоо харилцахдаа хатуу ширүүн байх хэрэггүй. Чанга хашгирлаа гээд тэд танд ойртохгүй.

Ихэр 

horoscope gemini GIF by BuzzFeed Animation

Аливаа өөрчлөлтөд уян хатан хандах долоо хоног. Долоо хоногийн эхээр гэр бүлийн харилцаанд бага зэрэг үл ойлголцол гарна. Анхаарлаа төвлөрүүлж, нэгэн цогц ойлголтод хүрэхийн тулд ярилцаарай. Та сэтгэл татам байдлынхаа тусламжтайгаар шинэ хүмүүстэй харилцаа холбоо тогтооно. Ажил амралтын тэнцвэрийг сайтар хадгалахгүй бол ядарч стресстэхээр байна. Амралтын өдрүүдэд гэнэтийн төлөвлөөгүй уулзалтад явна. Энэ уулзалт таны сэтгэл санааг өргөхийн зэрэгцээ аливааг өөр өнцгөөс харах сэдэл өгнө. Санхүүгийн төлөвлөгөөгөө эргэн нэг харах хэрэгтэй. Санаандгүй зардал гаргахаас болгоомжил. Таны үг бусдад урам дэм, хөдөлгөгч хүч болдог учир хэлэх үгэндээ бодолтой хандаарай. Гэнэтийн бэлэг хүлээн авч магадгүй.

Мэлхий

horoscope GIF by BuzzFeed Animation

Өөрийгөө хөгжүүлж, танин мэдэх долоо хоног. Зорилго зорилт болон янз бүрийн харилцаануудаа эргэн харж, нэг дүгнээрэй. Долоо хоногийн дунд үеэр шинэ санал санаачлага гаргах, манлайлах чадварынхаа ачаар карьертаа ахиц гаргаж чадна. Санхүүгийн тэнцвэрт байдлаа хадгалахад онцгойлон анхаараарай. Түр зуурын сэтгэл хөөрлөөр хэрэггүй зүйл худалдан авах магадлалтай байна. Хайр дурлалын харилцаанд чин сэтгэлээсээ хандаарай. Харин та ганц бие бол долоо хоногийн сүүлээр танилын хүрээгээр дамжуулан шинэ харилцаа үүсгэж магадгүй. Бие махбод гэхээсээ илүү сэтгэл санааны эрүүл мэндээ нэгдүгээрт тавиарай. Бясалгал хийх, тайван алхах зэргээр ухаан бодлоо тайван байлгах арга хэмжээ ав. Аялах, шинэ зүйл туршихад тохиромжтой. Өнгөрсөнд тоолгүй хаясан байсан зүйлээ шинээр сэргээн эхлүүлж магадгүй.

Арслан 

leo horoscope GIF by BuzzFeed Animation

Таны өөртөө итгэх итгэл, бүтээлч байдал нэмэгдэх долоо хоног. Энэ үеийг ашиглаад бусадтай санаагаа хуваалцаж, төсөл төлөвлөгөө танилцуулахад тохиромжтой. Багийн ажиллагаанд төвлөрч ажилла. Аливаа хөрөнгө оруулалт, санхүүгийн шийдвэр гаргавал сайнаар эргэх магадлал өндөр. Таны сэтгэл татам байдал, соронзон мэт дотоод хүн тань хайр дурлалын харилцааг улам гэрэлтүүлнэ. Ганц бие эсвэл хостой гэдгээс үл хамааран арслангийн ордныхны хайр дурлалын харилцаа таатай байна. Романтик учралаар дүүрэн байна. Үл ойлголцол гарвал тэвчээртэй байж гэмээнэ даван туулж чадна. Эрч хүчтэй байя гэвэл ажил амралтын тэнцвэрээ хадгалаарай. Агаар салхинд гар. Од эрхэсийн хөдөлгөөнөөс шалтгаалаад таны ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж байна. Энэ үед алсын хараагаа тодорхойлоход тохиромжтой.

Охин 

horoscope virgo GIF by BuzzFeed Animation

Таны шийдэмгий байдал энэ долоо хоногт нэмэгдэнэ. Энэ үед алсын хараа, зорилгоо тодорхойлоход хамгийн тохиромжтой. Аливаад дүн шинжилгээ хийх чадварынхаа тусламжтайгаар ажлуудаа эмх цэгцтэй зохион байгуулж, бүтээмжээ дээшлүүлнэ. Долоо хоногийн дунд үеэр шийдэл нь олдохгүй байсан асуудлуудаа нэг тийш болгоно. Урт хугацаандаа ач тусаа өгөх санхүүгийн шийдвэр гаргана. Хайр дурлалын харилцаа таатай байна. Хайртай хүнэйгээ чин сэтгэлийн яриа өрнүүл. Харин ганц бие хүмүүс гэнэтийн байдлаар өвөрмөц нэгэнтэй учрах бололтой. Ажил амьдралын тэнцвэрээ хадгалж, хайртай хүмүүстээ цаг гарга. Амрах хэрэгцээгээ үл тоомсорлож болохгүй. Үнэнээ, эмзэг байдлаа бусадтай ил тод хуваалцсанаар олон нийтэд нөлөөлж чадна.

Жинлүүр

Astrology Zodiac GIF by BuzzFeed Animation

Аливаа харилцаанд эв найрамдлыг жанжин шугамаа болго. Романтик харилцаанд ч тэр, мэргэжлийн харилцаанд ч тэр төрөлхийн дипломат байдал тань таны давуу тал болно. Шинэ сонирхолтой түншлэлийн эхлэлийг тавьж магадгүй. Халуун дулаан үг, үйлдэл хайр дурлалын харилцааг тань бэхжүүлж, үл ойлголцлыг арилгана. Ганц бие хүмүүс олон нийтийн арга хэмжээгээр дамжуулан хэн нэгэнтэй танилцаж магадгүй. Санхүүгийн асуудалд болгоомжтой хандаарай. Аливаа шийдвэр гаргахдаа долоо хэмжиж нэг огтол. Янз бүрийн өөрчлөлт эргэн тойронд тань гардгаараа гарна, тэр болгоныг дагаж шуурах хэрэггүй. Тайван бай. Өөрийгөө өөр өнцгөөс харж, хүч чадлаа нээж чадвал шинэ боломжууд таны өмнө нээлттэй.

Хилэнц

horoscope GIF by BuzzFeed Animation

Өөртэйгөө ярилцаж, далд хав дараад орхисон чадварууддаа дүн шинжилгээ хий. Өөрийнхөө чадах зүйлийг далд нуугаад байлгүй бусдад ил тод харуулах хэрэгтэй. Карьерын зорилгодоо анхаарал төвлөрүүл. Та өөрт тогтоосон стандартаа бага зэрэг өндөрсгөхөд гэмгүй. Санхүүгийн таатай боломжууд нээгдэх боловч нарийн анхаарал төвлөрөл шаардагдана гэдгийг санаарай. Хайр дурлалын харилцаа таатай. Хайртай хүнтэйгээ дотно яриа өрнүүлэх таатай орчин бүрдүүл. Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнддээ ялгалгүй анхаарал хандуул. Амралтын өдрүүдийг бүтээлч, сэргэг өнгөрүүл. Найз нөхөд, сургууль, ажил гээд хаана ч очсон та анхаарлын төвд байх бололтой. Бусдын итгэлийг нэг удаагийн үйлдлээр бус жижиг, давтагдсан алхмуудаар олж авах боломжтой.

Нум 

astrology zodiac GIF by BuzzFeed Animation

Шинэ мэдлэг, адал явдалд дурлах долоо хоног. Энэ бүхэн таны өмнө өргөн боломжийн үүдийг нээнэ. Таны сониуч зан давамгай байх ч гэлээ зарим зүйл дээр ажил хэрэгч хандаж, анхаарлаа төвлөрүүлээрэй. Долоо хоногийн дунд үеэр зарим нэг саад бэрхшээл тулгарах тул бэлтгэлтэй байгаарай. Хайртай хүндээ гэнэтийн бэлэг барих, эсвэл чин сэтгэлээсээ хайр халамжаа илэрхийлэхэд тохиромжтой. Санхүүгийн шийдвэрийг дур мэдэн гаргах хэрэггүй. Мэргэжлийн хүнээс тусламж авч, стратегиэ тодорхой болго. Амралтын өдрүүдээр олон нийтийн үйл ажиллагаанд оролцож, шинэ соёлд суралцаарай. Өнгөрсөн хугацаанд та өөртөө голчлон төвлөрсөн бол одоо нийгмийн сүлжээгээ өргөжүүлэхэд тохиромжтой байна. Найз нөхөдтэйгөө уулз. Аливаа ажлыг ч заавал ганцаараа амжуулах гэж зүтгэх хэрэггүй.

Матар 

Astrology Zodiac GIF by BuzzFeed Animation

Энэ долоо хоногт сахилга баттай байхгүй бол бодит үр дүн танаас холдон одно. Долоо хоногийн эхнээс л ажлын бүтээмждээ анхаарал хандуул. Нарийн төлөвлөгөө гарга. Долоо хоногийн дунд үеэр удирдлага, эсвэл үйлчлүүлэгчдээ ажлаа танилцуулахад тохиромжтой. Санхүүгийн ашигтай шийдвэр гаргаж магадгүй. Хайр дурлалын харилцаанд чин сэтгэл, хариуцлагыг эрхэмлэ. Хамтын зорилгынхоо төлөө нэгэн сэтгэлээр зүтгээрэй. Ганц бие хүмүүс олон нийтийн арга хэмжээний үеэр сонирхолтой нэгэнтэй танилцана. Сониуч зан, сонсох чадвар, өгөөмөр байдал бол таны бусдыг татах гол хүч. Амралтын өдрүүдийг өөрийгөө сайжруулахад зарцуул. Ашиггүй зуршлуудаасаа сал. Өөрийн дотоод ертөнц рүүгээ өнгийж, айдсаа хүлээн зөвшөөр. Сэтгэл зүйн тогтвортой байдалд тань нөлөөлдөг жижиг сажиг зүйлсийг үл тоож сур.

Хумх 

Astrology Zodiac GIF by BuzzFeed Animation

Өөрчлөлт шинэчлэлтэд нээлттэй байж, бүтээлч сэтгэлгээгээ дэмжээрэй. Хамтран ажиллах сэдэл өгсөн шинэ санаа, төсөл гарч ирнэ. Ажлаа байдаг л нэг аргаар биш илүү өвөрмөц байдлаар хийж үзээрэй. Уламжлалт бус шийдэл бол таны онцлог. Санхүүгийн төлөвлөгөөгөө болгоомжтой гарга. Хайр дурлалын харилцаа халуун дулаан бөгөөд гэнэтийн байна. Өвөрмөц болзоо төлөвлөж, хайртай хүндээ сэтгэлээ илчлээрэй. Ганц бие хүмүүс гэнэтийн урилга хүлээн авч магадгүй. Эрүүл мэндийн хувьд стрессээ зохицуулахад голчлон анхаарал хандуул. Олон нийтийн арга хэмжээ, урлагийн тоглолт зэрэг зүйл сэтгэл санааг өргөнө. Аливаа харилцаанд бусдын өмнөөс бодож үзэх замаар асуудлыг шийдээрэй. Тэвчээртэй, хэлэх үгэндээ бодолтой хандаж, түрэмгий байдлаас зайлсхийгээрэй.

Загас 

Astrology Zodiac GIF by BuzzFeed Animation

Сэтгэл хөдлөл таны ер бусын их байна. Үүний зэрэгцээ дотоод эрч хүч тань халгиж, шинэ, бүтээлч санаагаар дүүрэн байна. Карьер тань тогтвортой байх ч гэлээ таны шийдвэрээс бүх зүйл шалтгаалах чухал асуудалтай нүүр тулж магадгүй. Хайр дурлалын харилцаа ээдрээтэй байна. Найз нөхөр гэж бодож байсан хүнтэйгээ романтик харилцаа үүсгэж магадгүй. Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэндийнхээ тэнцвэрт байдлыг хадгал. Бясалгал, иог зэрэг төвлөрлийн дасгалуудыг туршиж үзвэл тохиромжтой. Үр ашиггүй зуршлуудаасаа сал. Оронд нь гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж, агаар салхинд гар. Аливаа бүтээлч үйл ажиллагаа нь сэтгэлийг эдгээдэг билээ. Бусдад өгч байж авдаг гэдгийг сана. Долоо хоногийн дунд үеэр ажлын үр дүнг тань үнэлсэн үйл явдал болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
100 болон түүнээс дээш настан Японд 100 мянга, харин Монголд 166 байдаг
МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • MY INVESTMENT FUNDS WAS RECOVERED BY FORENSICHACKERSTECH RECOVERY TEAM (197.211.52.66)
    A great lost investment recovery company must have a great team, it's only when a recovery expert serves her clients with truthfulness and reliability that it may produce great results. This has been an awesome journey for me, I have been investing in a crypto investment scheme that I did not know about. I was promised I was going to make a lot of profits. It turned out that they were speaking the other way around, they meant I was going to lose more. I did all I was asked, registered, and deposited. At first, I was intrigued by the profit I was earning, it made me deposit more, hoping within 3 months of investing, I would be raking in millions of US Dollars worth of Cryptos. I was extremely heartbroken when I realized I was depositing money to scammers all this while. On several occasions, I asked this investment to even return 50% of all I had sent them but they always end up manipulating me to send more money and I always do. Realizing these jerks only wanted to ruin my financial life, I decided to opt out and report them to the securities. During my report, I was introduced to TRUSTWAVEHACKERSTECH RECOVERY FIRM by one of the FBI guys. At first, I doubted, but at a point, I decided to give them a trial because it was coming from a reliable source. From the start of the recovery process till it was successfully finalized, I am incredibly impressed with what Finance Team did ensuring all my stolen investment was recouped along with my profits, it is shocking, right? Trustwavehackerstech @ Gmail. com
    2025 оны 08 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Пари Сен-Жермен болон Барселона клубүүдийн олон улсын хамтын ажиллагаа
    35 мин
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
    3 цаг 5 мин
  • Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
    3 цаг 20 мин
  • 100 болон түүнээс дээш настан Японд 100 мянга, харин Монголд 166 байдаг
    4 цаг 32 мин
  • Кристиано Роналду дасгалжуулагчдаа гомдсон уу?
    4 цаг 42 мин
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
    4 цаг 48 мин
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
    5 цаг 21 мин
  • АПУ OKTOBERFEST 2026: ШИНЭХЭН ШАР АЙРАГ, АМТАТ ХООЛ, АМЬД ХӨГЖИМ
    21 цаг 51 мин
  • МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
    22 цаг 1 мин
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
    22 цаг 11 мин
  • “TG stadium cup” хөлбөмбөгийн тэмцээнийг төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүр зохион байгуулна
    22 цаг 28 мин
  • 14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
    23 цаг 39 мин
  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Их Британийн шоронгуудын ачаалал нэмэгдэж, шинэ хоригдол нэмэх зайгүй болжээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Манчестер Сити клуб санхүүгийн дүрэм зөрчсөн бүх хэрэгт буруутай гэж тогтоогджээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • Баянхошууны тойрог орчмын замыг хаана
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК