Үндэсний соёл амралтын хүрээлэнд орон орны соёлын өдөрлөг арга хэмжээ зохиогоод сар гаруйн хугацаа өнгөрлөө.
Үндэсний соёл амралтын хүрээлэнд орон орны соёлын өдөрлөг арга хэмжээ зохиогоод сар гаруйн хугацаа өнгөрлөө. Япон, Италийн амтат хоол, соёлыг танилцуулсан арга хэмжээ энэ долоо хоногт Солонгосын соёлын өдөрлөгөөр үргэлжилнэ. Таэквондогийн үзүүлэх тоглолт, к-поп дууны уралдаанаар эхлэх соёлын өдөрлөг баасан гаригт гараагаа авч, ням гаригт өндөрлөх аж. Энэ үеэр Монгол, Солонгосын хамтын ажиллагааны талаарх түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж, "Папа" инээдмийн киног толилуулах юм. Өдөрлөгт "Сөүл фэмили" хамтлагийн дуучин Ви Ил Чонг оролцож 1970-1980-аад оны дурсамжит дуунуудыг толилуулна. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд болон ССАЖ-ын сайд оролцохоор болжээ. Гурван хоног үргэлжлэх соёлын өдөрлөгийн үеэр болох тэмцээн, уралдаанд тэргүүлэгчдийг Улаанбаатар-Сөүлийн ирэх, очих нислэгийн тийз болон 10 гаруй төрлийн шагнал урамшуулал хүлээж буй.Д.Ундрах 24tsag.mn




















































