Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Саейд Моллай дээр илүү нарийн судалгаа шаардсан

2021-8-07
0
ЖИРГЭХ

Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төв “Токио-2020” олимпын наадамд бэлтгэх ажлын хүрээнд хоол зүйн багийг шинээр байгуулжээ. Олимпын баг тамирчидтай ажилласан хоолзүйч С.Хулангаа, С.Мөнхтуул, Г.Золбоо, Д.Сайнцэцэг, Г.Цацрал нартай ярилцлаа. Энэ олимпод Монголын баг тамирчдын үзүүлж буй амжилт бол тамирчин, дасгалжуулагч, сэтгэл зүйчдийн төдийгүй хоол зүйн багийнханы нөр их хөдөлмөр шингэсэн гэдгийг энд онцолъё.


Олимпыг дэмжих хоол зүйн багийн ахлах, хоол зүй тэжээхүй ухааны мэргэжилтэн, спортын анагаах ухааны магистрант С.Хулангаа: Манай ихэнх тамирчин уураг чухал гэдэг ойлголттой байсан

-Тамирчдын хооллолт дээр анхаарч ажилласан зүйл нь юу байв?

Халз тулааны спортын төрөлд жин их хасдаг, циклийн болон хөнгөний гэсэн үндсэн төрөл бий. Хоол зүйн багийн зүгээс хамгийн эхэнд хийсэн зүйл нь тамирчдын шингэний менежментийг өөрчилсөн явдал. Илчлэгийн болон шингэний менежмент нь хоол зүйд чухал ач холбогдолтой. Монголчуудын баримталдаг жин хасах арга нь сарын өмнөөс усыг нь огцом багасгах нэг бол маш бага илчлэгтэй хоолоор бэлтгэл сургуулилтын ачааллыг нэмэгдүүлдэг байсан. Энэ нь тамирчдын бэлтгэл сургуулилтын гүйцэтгэлд нөлөөлөхөөс гадна ажиллах чадварыг бууруулдаг. Манай хоол зүйн баг аажмаар биеийн жинг бууруулах арга буюу тамирчны ус, хоолыг хасахгүйгээр хоногт хоол хүнснээс авах илчлэгийн хэмжээг үндсэн бодисын солилцоон дээр тулгуурлан тамирчин тус бүрийн онцлогийг харгалзан хоол, шим тэжээлийн төлөвлөгөөг боловсруулсан байгаа. Мөн тухайн тамирчны биеийн жин, бэлтгэлийн ачаалал, хөлс ялгаралтыг тооцож шингэний менежментийг тамирчин тус бүр дээр төлөвлөсөн. Энэ нь монгол тамирчдын хувьд шинэлэг ойлголт. Тамирчин шингэний дутагдалд орсноор ажиллах чадвар нь 30 хувиар буурдаг. Өмнөх олон улсын тэмцээнүүдээс харахад манай тамирчид усыг их хэмжээгээр хасаж байгаад дэвжээн дээр гардаг нь тамирчдын физиологид сөрөг нөлөө үзүүлдэг байжээ. Бидний хувьд энэ чухал менежментийг багш, дасгалжуулагч, тамирчдад ойлгуулахыг зорьсон. Тамирчид энгийн ус уудаггүй, спортын ундаа уудаг. Спортын ундаа нь тамирчдын биед хурдан сэргэлт өгөхөөс гадна хоёр хувийн натри, зургаан хувийн глюкозын найрлага бүхий шингэн байдаг.

-Хөнгөн атлетикчдын хоол бусад тамирчдынхаас юугаараа ялгаатай вэ?

-Марафон гүйлтэд эхний 32 километрт нөөц нь шавхагддаг. Үлдсэн зайг өөрийн тэсвэр, туулах чадвараараа гүйж гарч ирдэг. Бусад орны тамирчид тэмцээнээс хэд хоногийн өмнөөс нүүрс усаа нөөцөлж эхэлдэг. Гэтэл нүүрс ус хүний биед 1-2 цаг л хадгалагддаг. Бид тэр хугацааг уртасгахын тулд булчинд үүсгэж байгаа гльюкогенийг л нөөцөлж авах гээд байна гэсэн үг. Тэгэхээр бүх спортод ачаалал даах чадвар, булчингийн ажиллагааг сайжруулах нь гол зорилго. Манай ихэнх тамирчин уураг чухал гэдэг ойлголттой байсан.

 

Олимпыг дэмжих хоол зүйн багийн хоол зүйч Г.Золбоо: Урт хугацаанд хоолны дэглэм барьж амжилтад хүрдэг

-Хүмүүс хоол зүйг биеийн жинтэй холбож ойлгодог. Тамирчид хоол, шим тэжээлийн төлөвлөгөөг дагаснаар булчингийн масс нэмэгдэхээс гадна ажиллах чадвар сайжирдаг. Байнгын эрүүл зөв хооллолттой байх нь дундаж тамирчинг элит түвшинд аваачихгүй ч элит тамирчинг дундаж түвшин хүртэл бууруулна. Тэгэхээр спортын хоол, шим тэжээл нь урт хугаацааны туршид мөрдөгдөж байж тухайн тамирчинг  амжилт гаргахад нөлөө үзүүлдэг. Тамирчин  өндөр амжилт үзүүлэх үндсэн шалтгаан нь хоол, шим тэжээлийн зөв зохицуулалт. Өндөр зэрэглэлийн тамирчны гол асуудал амжилтаа яаж хоёр олимпын хооронд тогтвортой барих вэ гэдэг нь хоол, тэжээлээс хамаардаг. Тухайн тамирчны булчингийн массыг ихэсгэж дотор өөхийг нэмэгдүүлэхгүйгээр барих нь спортын хоол зүйн гол зорилго. Дэлхийн том баг тамирчдын ард хоол зүйн баг урт хугацааны туршид ажиллаж байж нийтээрээ амжилтад хүрч чаддаг. Тэр ч байтугай АНУ-ийн багийнхан хоолоо өрөөндөө нууцаар иддэг тухай манай тамирчид гайхан ярилцдаг. Учир нь спортын хоол зүй нь шинжлэх ухаан учраас бусад орны тамирчид амжилтад хүрэх гол түлхүүрээ нуух нь зүйн хэрэг. Мөн тамирчин зөвхөн тэмцээнээс 2-3 хоногийн өмнө зөв хооллосноор эерэг нөлөө үзүүлнэ гэж байдаггүй. Эсрэгээрээ урт хугацаанд хоолны дэглэм барьж байж амжилтад хүрдэг. Хүн бүрийн бие организм харилцан адилгүй учраас спортын төрөл, тамирчин тус бүрт хооллолтын зарчим нь өөр байдаг. Жишээлбэл, жүдогийн тамирчинд барьж байгаа хоолны дэглэм ширээний теннисийн тамирчинд тохирохгүй. Учир нь спортын хоол зүйд тамирчны жин, нас, хувь хүний онцлог, спортын төрлийг судлах нь чухал ач холбогдолтой. 

-Саейд Моллайн хувьд өссөн орчин, иддэг хоол нь манайхнаас эрс ялгаатай. Түүнд ямар хоолны дэглэм баримталж байсан бэ?

-Тамирчдын адил эхлээд булчингийн хэмжээг нь судлаад дараа нь ярилцлага хийсэн. Моллайн хувьд гадаад хүн, дээр нь Монголын нөхцөлд бэлтгэл хийж байгаа учраас илүү нарийн судалгаа шаардсан. Дасгалжуулагч нь эхний хоёр өдөр туршилт хийж тухайн хоолыг манай тамирчинд өгөх нь тохиромжтой юу гэдгийг шалгасан. Саейд Моллайн дасгалжуулагч хоол зүйн анхан шатны мэдлэгтэй байсан нь түүнтэй ажиллахад дөхөм байлаа. Ерөнхийдөө монголчуудаас хол зөрүүтэй хоол идээгүй. Өмнө нь манайхантай бэлтгэл хийхэд өдрийн гурван хоол идэж байсан. Одоо сонголттой жимс ногоо их байгаа нь таалагдаж байна. Яг одоо жинхэнэ тамирчдын хоол болсон байна гэж хэлсэн.

 

Олимпыг дэмжих хоол зүйн багийн хоол зүйч, Нийгмийн эрүүл мэндийн анагаах ухааны магистрант С.Мөнхтуул: Жин хасах, нэмэхээс үл шалтгаалж бүх тамирчинд 7-9 удаа хоол өгч байсан

-Манай тамирчдын иддэг хоол хүнс нь бусад орны тамирчдаас юугаараа өөр вэ?

-Ихэнх хүн монголчууд бусдаас өөр гэж төсөөлдөг. Гэтэл физилогийн хувьд бид бусад орны хүмүүсээс ялгаагүй. Бид оршин суугаа газар, байгаль, цаг уур, хүрээлэн байгаа орчин нь бусдаас онцлог. Монгол жилийн дөрвөн улиралтай, гол хоол хүнс нь сүү цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн байдаг. Манай баг тамирчидтай ажиллахын өмнө асуумж судалгаа бэлдэж, хаана өссөн, тэндээ хэдэн нас хүртлээ амьдарсан, үндсэн хооллолт нь юу байсан, хэрхэн өөрчлөгдсөн, ээж нь юу иддэг байсныг хүртэл судалсан. Дараа нь тухайн тамирчинд тохирсон хоолны төлөвлөгөө боловсруулж байлаа. Хүний дасал болсон хоол хүнсийг гэнэт өөрчлөх нь биед хямрал үүсгэдэг учраас физилогийн нарийн судалгаа шаарддаг. Ямар ч мэргэжлийн хоолзүйч хүний хоол хүнсийг сууриар нь өөрчилдөггүй. Суурь мэдээлэл дээр нь тулгуурлан аажмаар дасгаж амьдралынх нь хэвшлийг өөрчилдөг. Бид гурван шатлалттай ажилласан. Олимпын эрхийн тэмцээний өмнө, эрх авах  цаашлаад амжилт гаргах магадлалтай тамирчдын нэрсийг холбоодоос авч тэдэнд хувьчилсан зөвлөгөөнүүд өгч, дараа нь гал тогоонд тэр тамирчдын хоолыг тусад нь хийлгэсэн. Сарын өмнөөс бид тамирчидтай хамт байрлаж өөрсдөө орцыг нь граммлаж бэлдэж өгч байлаа.

-Нэг тамирчинд өдөрт хэдэн төрлийн хоол хийдэг вэ?

-Жин хасах, нэмэхээс үл шалтгаалж бүх тамирчинд 7-9 удаа хоол өгч байсан. Мөн тухайн өдрийн бэлтгэлийн төлөвлөгөөнөөс хооллолт их хамаардаг. Ямар бэлтгэл хийхээс шалтгаалж хоолыг хэзээ ямар хэмжээгээр өгөхөө шийддэг. Багш, дасгалжуулагчид “Спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төв”-ийн эмч, ажилчидтай хуралдаж тухайн тамирчны онцлог, тэсрэлт, ямар хугацааны дараа сэргэлт авдаг, ямар зарчмаар энерги хүчээ үүсгэдгийг судалж түүнээс хамаарч тамирчдын бэлтгэлийн төлөвлөгөөг гаргаж байлаа. Ингэж судалсны дараа эхлээд эрдэм шинжилгээний баг дотроо батлуулж дараа нь багш, дасгалжуулагч нарт нь танилцуулаад тогооч нарт очдог. Иймээс тогтоосон цагтаа амжиж зохистой хэмжээгээр хоол өгөх нь судалгааны ажлын үр дүн нь “Хоол идэх цаг маш чухал” гэдэг.

-Тамирчид ямар хоол, хүнс түлхүү хэрэглэдэг вэ?

-Тухайн тамирчны биеийн бүтэц, спортын төрлөөс хамаарна. Булчингийн массыг нэмэх гэж байгаа бол аль хэсгийн булчинг нэмэх вэ гэдгээс шалтгаалдаг. Түүнээсээ хамаарч өглөө босоод уух уснаас эхлээд тэр ус нь ширгээсэн ус байх уу эсвэл ногоотой, жимстэй, хужиртай ус байх уу гэсэн сонголтыг хийнэ. Талх, боорцог өгсөн өдөр ч байгаа. Зарим тохиолдолд идэж дассан хоол учраас хорхог, хуушуур, цуйвангаа өгсөн ч хамгийн чухал нь хэмжээ юм. Сонирхуулахад тамирчдын биед энергийг нөөцлөх арга байдаг. Үүнийг олон улсад ихэвчлэн овьёос, гурвалжин будааны гурилаар хийдэг бол монгол хүний биед хамгийн тохирох арвайн гурилаар хийж байлаа. Хоол зүйн шинжлэх ухаан дэлхий нийтээр нэг л хэлээр бэлтгэлийн өмнө биеийн жингийн килограмм тутамд нэг грамм нүүрс ус өгнө гэсэн өгүүлбэр байгаа. Тэр нүүрс усыг Монголд юу байлгаж болох вэ гэдэг хоол зүйч нарын ажил.

-Бусад орны тамирчид дээр ажилласан хоол зүйн судалгаа хэр явагдаж байна?

-Бидэнд мэдэгдэж буйгаар Солонгосын хоол зүйн багт 16 хүн багтаж байрлаж буй буудлаасаа тамирчиддаа хоол зөөхөд 28 хүн ажилласан. Тавуулаа найман төрөлд ажиллаж үзлээ. Энэ удаа манай багш дасгалжуулагчид спортын хоол зүй гэдэг ямар чухал болохыг тодорхой хэмжээнд ойлгосон болов уу гэж найдаж байна.

-Японы цаг уур манай орноос ялгаатай. Үүнийг дагаад хоол, хүнс нь өөрчлөгдөх үү?

-Монголд анх удаа олимпод зориулж “Спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төв”-өөс цаг уур, орчны нөхцөлийн судалгааг хийсэн. Бидэнд тамирчид болон хүмүүсээс Монголд идсэн хоолыг Японд идэхэд өөр нөлөө үзүүлэх үү гэсэн сониуч асуултыг тавьж байна. Энэ судалгааг бид сарын өмнөөс хийсэн. Олимпын өдрүүд дэх халуун уур амьсгалд махны шингэцийг тооцож хоолоо сонгодог. Бидний тооцооллын дагуу нэг удаагийн хоол, усыг ч цагтаа хэрэглэж чадахгүй бол бидний хөдөлмөр талаар болно. Тиймээс онгоцонд хүртэл хоолыг нь бэлтгэж явуулсан.

 

Олимпыг дэмжих хоол зүйн багийн хоол зүйч Г.Цацрал: Спортын найман төрөлд гарын авлага гаргахыг зорьж байна

-Энэ олимпын онцлог нь квот бага учраас хоолзүйчид яваагүй. Гэхдээ бид явсанаас ялгаагүй өдөр бүр тамирчидтайгаа цахимаар ярилцаж байгаа. Тэмцээний үеийн хоол харьцангуй энгийн хоол байдаг. Бид эндээс явахад нь ямар хоол хэр их хэмжээгээр авахыг нь зааж өгсөн. Очсон хойно нь цахимаар харилцаж хэдий үед юу хэрэглэх талаар заавар зөвлөгөө өгч байгаа. Дэлхийн аваргын үед цагийн зөрүүгээс болж шөнийн 03:00 цагт босож тамирчиддаа зөвлөгөө өгсөн тохиолдол ч бий. Үүн дээр бид тамирчдад зориулсан гарын авлага гаргах гэж байгаа. Бид спортын найман төрөл дээр гарын авлага гаргахаар зорьж байгаа. Тулааны, хөнгөний, циклийн гэж гурав ангилсан. Халз тулааны спорт нь жингийн өөрчлөлт хийдэг учраас жингийн менежмент, шингэний менежмент бэлтгэлийн болон тэмцээний үеийн хооллолтод юу хэрэгтэйг багтаасан спортын төрөл бүрээр гарын авлага хийж байна. Үүний дараа ном гаргах төлөвлөгөөтэй байгаа. Номны хувьд монгол тамирчдын онцлогийг тусгасан гэхээсээ илүү мэргэжлийнхэнд зориулна. Өмнө нь монгол хэл дээр хоол зүйн талаар ямар ч ном, гарын авлага байгаагүй.

Б.Жаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    3 цаг 24 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    4 цаг 35 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    4 цаг 49 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    4 цаг 53 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    5 цаг 33 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    7 цаг 8 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    9 цаг 21 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    9 цаг 29 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    9 цаг 47 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    9 цаг 57 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    10 цаг 35 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    11 цаг 4 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    11 цаг 18 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    11 цаг 24 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    23 цаг 53 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Өчигдөр 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК