
Монгол Улсад сүүлийн 24 цагт нийт 1402 (нийслэлд 451, орон нутагт 950) хүнээс халдвар илэрч нэг хүн нас баржээ. Нийт нас баралт 872-т хүрлээ. Одоогийн байдлаар 9080 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 1334 нь хүүхэд, 195 нь жирэмсэн эх байна.
Гэрийн хяналтад 8372 хүн байна гэж мэдээлж байна. Сүүлийн 24 цагт 1678 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Орон нутагт илэрсэн 950 тохиолдлын 222 нь Баян-Өлгий, 111 нь Ховд аймагт бүртгэгдсэн нь хамгийн их. Одоогоор улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 2,216,191 хүн, хоёрдугаар тунд 2,016,593 хүнийг хамруулаад байна.
















































