Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тойм: Энэ долоо хоногт нийслэлд болсон онцлох үйл явдлууд

2022-12-24
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт нийслэлд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 


1. Сурагчдын амралтаар хүүхдүүдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов - "2022.12.19"

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийт 10 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 88 хувьтай байжээ. Тухайлбал, инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх, шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарь гарган хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг үүрэг болгосон. Энэ дагуу нийт 303 хүн 86 машин, техниктэй ажиллаж байна.

Мөн сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн бүсийн үйлдвэрийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, түлшний чанар, стандартад хяналт тавьж, айл өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй хангах арга хэмжээ авч ажиллах чиглэл өгсөн. Өдгөө баруун, зүүн үйлдвэрт 14 шугам хэвийн ажиллаж, өдөрт 2000 тонн гаруй шахмал түлш үйлдвэрлэж байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас түлшний чанарт тогтмол хяналт тавьж, ажиллаж байгаа бөгөөд агуулах, борлуулалтын цэг, үйлдвэрлэж буй шахмал түлш, түүхий эдүүдээс дээж авч, шинжлүүлж байгаа юм.

2. 99 иргэнийг аварч, 3.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалав - "2022.12.19"

Өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Дашням танилцуулав. Тэрбээр “Гал түймэр болон аврах ажиллагааны 86 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 99 иргэнийг аварч, 3.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалан ажилласан. 2022 он гарсаар нийт 2031 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.8 хувиар өссөн үзүүлэлт. Гамшгаас хамгаалах сургалтыг 19 удаа зохион байгууллаа” хэмээв.

Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, хурандаа С.Баасанжав “Нийслэлийн гудамж, замд өдөр болон шөнийн цагаар 191 цэгт 557 алба хаагч хяналт тавьж ажиллаж байна. Хяналт шалгалтаар 23,852, хяналтын камераар 21,329 зөрчил илрүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 401 зөрчлийг таслан зогсоосон. Мөн дээрх хугацаанд 28 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албанд 5008 дуудлага ирж, эд материалын хохиролтой 4936 осол бүртгэгдэж, 72 хүн бэртсэн. Ослын улмаас нэг иргэн нас барсан” гэлээ.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд “14 хоногийн хугацаанд 15,559 гомдол, мэдээлэл ирсэн нь 74 нэгжээр өссөн үзүүлэлт. Гэмт хэргийн 2657 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 12.1 хувиар буурсан. Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг өссөн. Бусад гэмт хэргийн тухайд буурсан үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл мөн багассан” гэлээ. Тэрбээр мөн жагсаалтай холбоотойгоор Сүхбаатарын талбайд өдөрт 50-60 иргэн хонож байгааг танилцуулав.

3. Сайжруулсан түлшний 95 мянган тонн нөөцтэй байна - "2022.12.19"

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд шахмал түлшний 95 мянган тонны нөөцтэй. Түүхий эд, шуудайн нөөц хангалттай бий. Өдөрт түлшний 3500 тонн захиалга ирж байгаа. 31 компанийн 310 машинаар тээвэр хийж байна. Тавдугаар сараас нөөцийг бэлдсэн гэдгийг танилцууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд “1157 тонн бодис, 1341 тонн давс цацаад байна. Нөөц хангалттай байгаа хэдий ч гэр хорооллын зам, гудамжинд халтиргаа, гулгаа их үүсэж байгаа учраас ачаалал дийлэхгүй байх үе бий. 2023 оноос дүүргүүдтэйгээ шинэ менежментээр ажиллана. Машин, техникийг шинэчлэх ажил эрчимжиж байгаа” гэлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Томуугийн өвчлөл нийт амбулаторийн үзлэгийн 10-12 хувийг эзэлж байна. Ковид хоёр орон тоонд орсон. Жагсаалтай холбоотойгоор нэг ээлжид гурван баг ажиллаж байна. Өдрийн цагаар дуудлагаар, шөнийн цагт хоёр цаг тутамд үзлэг хийж байгаа. Мөн давхардсан тоогоор 340 хүнд үзлэг хийгээд байна” гэлээ.

4. Жагсагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо - "2022.12.19"

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг, даалгаврыг өглөө.

  • Сайжруулсан шахмал түлшний чанар болон борлуулалтад тавих хяналтыг сайжруулах, айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч ажиллах.
  • Инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник тоног төхөөрөмж, бодис, давсны бэлэн байдлыг хангах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Нийслэлийн 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсруулж, батлуулан холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэх ажлуудыг олон нийтэд мэдээлэх, зар хүргэх ажлуудыг зохион байгуулах.
  • Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах.
  • Жагсаал, цуглаантай холбогдуулан жагсагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах ажлыг хуулийн хүрээнд анхаарч, чиг үүргийн дагуу ажиллах.
  • Нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, олон нийтийн амгалан тайван, аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж ажиллах.
  • Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулахыг тус тус үүрэг болгов.

5. Соёлын төв өргөөний гурван өрөөг жагсагчдад ашиглуулна - "22.12.20"

Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид ирүүлсэн хүсэлтийн дагуу Соёлын төв өргөө /СТӨ/-ний гурван өрөөг ашиглуулахаар болсныг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө мэдэгдлээ. Тодруулбал, хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд СТӨ-ний нэг өрөөнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх бол, нэг өрөөнд цагдаагийн алба хаагч нар байрлаж, аюулгүй байдлыг нь хангана. Түүнчлэн жагсагчдад дулаацах, амрах зориулалтаар нэг өрөөг гаргаж, мөн СТӨ-ний ариун цэврийн өрөөг ашиглуулахаар боллоо.

Жагсаалд оролцож байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангахаар нийслэлийн зүгээс шаардлагатай арга хэмжээг шат дараатай авч, ирүүлсэн хүсэлтүүдийг боломж бололцоондоо тулгуурлан шийдвэрлэсээр байна. Тухайлбал, дулаалга, халаалттай хоёр гэр, галын хор, кабелийн утас, ширээ, сандал, зурагт зэрэг шаардлагатай зүйлсийг жагсагчдад  олгож, ДДЭШ сувгийн антеннийг холбуулсан юм.  

6.  Авто замын уулзвар, халтиргаа үүсэж болзошгүй замуудад 144.3 тонн давс цацлаа - ""22.12.22"

Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд арванхоёрдугаар сарын 21-22-ны шилжих шөнө авто замын уулзвар, халтиргаа үүсэж болзошгүй замуудад 4.5 тонн бодис, 144.3 тонн давс цацлаа. Түүнчлэн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь арванхоёрдугаар сарын 22-ны 05:00 цагаас эхлэн бодис, давс цацдаг зориулалтын таван техниктэйгээр Энхтайваны өргөн чөлөө, Улиастай, Эх нялхас, Тасганы овоо, Бичил хороолол, Гэмтэл, Гурвалжингийн гүүр, Яармаг, 32-ын тойрог, Нарны гүүр, Цагаан хаалга, III ДЦС, Наадамчдын гудамж, Мишээл экспо, Зайсан зэрэг чиглэлүүдэд 31 тонн давс цацаж ажиллажээ. Мөн зориулалтын хоёр техниктэйгээр Нарны зам, Цагаан хаалганаас зүүн тийш Дүнжингарав чиглэлд 11 тонн давс цацсан байна.

7. Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгарууллаа - "22.12.22"

Мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, урлаг, спорт болон бусад чиглэлд  амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шалгарууллаа. Авьяаслаг, тэргүүний хүүхдүүдийг олон нийтэд алдаршуулах, үе тэнгийнхэнд нь үлгэр дуурайлал үзүүлэх зорилготой “Нийслэлийн оны онцлох хүүхэд” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулсан юм.

8. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөл ашиглалтад орлоо - "22.12.23"

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянхошуу болон төвийн бүсийн иргэд олон улсын стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг авах бөгөөд хэвтэн эмчлүүлэх орны тоо 800-гаар нэмэгдэж байна. Өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид оролцож, өргөтгөлийн дотоод зохион байгуулалт, хэвтэн эмчлүүлэх тасгуудын үйл ажиллагаатай танилцлаа.

9. Халтиргаа гулгааны асуудлыг даваа гараг гэхэд шийдсэн байх үүрэг өглөө- "22.12.13" 

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсэж, иргэд, олон нийтээс хүсэлт, гомдол ирж буй. Үүнтэй холбогдуулан  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зургаан дүүргийн Засаг дарга нар болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболдтой уулзлаа. Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, иргэдэд эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбайн цас, мөс арилгах ажлын явц, үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцэв. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд болон зургаан дүүргийн Засаг дарга нар, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг нар үүсээд буй нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар  мэдээлэл өгсөн юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчид чуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жибутигийн эрэгт цагаачдын зорчиж явсан завь хөмөрсний улмаас 139 хүн амиа алдлаа
    5 мин
  • Ромын пап XIV Лео уушгины хагалгаанд орно
    12 мин
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
    19 мин
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
    20 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 0 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчид чуулна
    1 цаг 5 мин
  • Улаанбаатарт 6 градус дулаан байна
    1 цаг 12 мин
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
    21 цаг 24 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    21 цаг 29 мин
  • “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор”-ын дэд бүтцийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна
    21 цаг 33 мин
  • Өнөөдөр нутгийн зарим хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    21 цаг 44 мин
  • Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв
    21 цаг 51 мин
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
    22 цаг 0 мин
  • Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
    22 цаг 2 мин
  • Завхан аймгийн 9 суманд 42 удаа баавгайн дуудлага иржээ
    22 цаг 48 мин
  • Н.Учрал: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    22 цаг 59 мин
  • Баавгайн мөр олдоогүй, иргэн бургаснаас гарч, ус уусан гэж мэдүүлжээ
    23 цаг 12 мин
  • Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг нээлээ
    23 цаг 13 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад нэг хүний дарангуйлал хэдийнэ тогтчихжээ. Цэргийн диктатор шүү!
    Өчигдөр 10 цаг 16 мин
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК