Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

НЭГДҮГЭЭР сарын онцлох 24 үйл явдал

2023-2-01
0
ЖИРГЭХ

2023 оны эхний сар хөврөн одлоо. Хүүхдийн мөнгө, шинэ автобус, спортын сонин хачин, хэрүүл маргаан, олны дургүйцлийг хүргэсэн хууль гэх мэт олон сэдвийн хүрээнд дуулиантай сар болж өнгөрөв. Тэгвэл бид та бүхэнд өнгөрөгч нэгдүгээр сард улс оронд болж, өнгөрсөн онцлох 24 үйл явдлыг хүргэж байна.


1. МАРГААН ДАГУУЛСАН 90/10 ХАРЬЦАА

Бид бүгдийн хүсэн хүлээн үздэг шоу бол “The Voice of Mongolia”. Уг шоуны явцад төрсөн анхны охидын хамтлаг бол “NS” хамтлаг юм. Тус хамтлаг Н.Энэрэлсайхан, Г.Саруултуяа гэсэн хоёр гишүүнтэй уран бүтээлээ туурвисаар буй. Харин“NS” хамтлагийн дуучин Н.Энэрэлсайхан Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “B Production”-тай хийсэн гэрээ болон уран бүтээлчдийнхээ хөдөлмөрийг мөлждөг талаар олон нийтэд мэдээлсэн.Н.Энэрэлсайханы тус мэдээлэл олон нийтийн сүлжээнд хүн бүхэнд хүрч, “B Production”-ыг мэдэгдэл гаргахад хүргэв. “B Production” тайлбар мэдэгдэлдээ ”Н.Энэрэлсайхан нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн бөгөөд худал мэдээлэл тараасан тул залруулга гаргахыг хүсэж байна. Мөн шүүхэд хандаж, нэр төрөө сэргээлгэнэ” гэсэн юм. Ийнхүү хоёр талаас өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн мэдээлэл гаргасан ч тус маргаан шүүхийн шатанд очихыг үгүйсгэхгүй.  

 

2. ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙГ ӨНГӨ БУДАГГҮЙГЭЭР ДҮРСЛЭВ

УИХ-ын хяналт шалгалтын хууль батлагдсанаас хойш жил гаруйн хугацаанд парламент хэд хэдэн түр хороо байгуулж Ерөнхий сонсголыг зохион байгуулсан. Харин өнгөрсөн долоо хоногийн турш болсон Хөгжлийн банкны Ерөнхий сонсголыг Түр хорооны дарга Б.Энхбаяр жишиг болохуйц гэж хэлж болохоор маш сайн зохион байгуулж чадлаа. Түр хорооны сонсголоор Хөгжлийн банкаас шууд зээл авсан компаниудын 175 гэрчийн мэдүүлгийг улс даяараа нээлттэйгээр сонсож чадлаа.

Хөгжлийн банкны мөнгийг эрх мэдэлтнүүдээр дамжуулан хамаарал бүхий этгээдүүд нь, найз нөхөд нь хэрхэн гарын салаагаар урсгасныг энэ удаагийн сонсгол өнгө будаггүйгээр ил гаргаж өгснөөрөө онцлог байлаа.

 

3. ЗОРИГ ОРСОН Э.БАТ-АМГАЛАН ГИШҮҮН

Нэгдүгээр сарын 10. Төрийн ордонд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж байлаа. Олон гишүүд, бас олон сэтгүүлчийн нүдэн дээр нэгэн хүн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж руу салаавч гарган, гарчихъя, үзчихье хэмээн согтуурхсан нь 2020 оны сонгуулиар МАН-аас нэр дэвшин Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон Э.Бат-Амгалан байсан юм.

Хэн ч харсан гэмгүй даруухан, улаа бутарсан царайтай тэрбээр үүнээс өмнө нэгэн удаа “хэлд орж” байсан түүхтэй.

Тэр нь өнгөрсөн хавар болсон явдал л даа. Хаврын чуулганы үеэр LRT-г эсэргүүцсэн Ч.Хүрэлбаатар гишүүн рүү хорон үгээр дайрч “хэлд орсон” түүнийг энэ хүртэл олон түмэн УИХ-ын гишүүн гэж нүдлээгүй байв. Ямар сайндаа л “Хүрэлбаатар гэж хэлд орсон гишүүн” гэдэг хочийг Э.Бат-Амгалан гишүүн зүүж байхав. Ийм нэгэн гишүүн дахин олны анхаарлыг татахдаа Төрийн ордонд тохой залган суудаг гишүүд рүүгээ агсамнаж буй дүр төрхөөрөө гарч ирлээ. Уг нь УИХ-ын гишүүд санаачилсан хууль, хэрэгжүүлсэн ажил үйлсээрээ олонд танигддаг бол Баянзүрх дүүргийн төлөөлөгч гишүүн архи уусан уугаагүй агсамнадгаараа танигдаж байна гэсэн үг.

 

4. ШҮҮМЖЛЭЛ ХҮРТСЭН Н.УЧРАЛ САЙДЫН ХУУЛЬ

ЦХХХ-ны сайд Н.Учралын санаачилсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдсэн даруйдаа шүүмжлэл дагуулсан. Тухайлбал, уг хуулийг хоёр хоногийн өмнө УИХ-ын даргад өргөн барьж,  УИХ-аар хэлэлцсэн. УИХ-аар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд энэхүү хуулийг "танилцаж амжаагүй байхад УИХ-аар оруулж ирлээ" хэмээн шүүмжилсэн юм. Гэсэн ч үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх зөв хэмээн үзэж, УИХ-ын гишүүдийн дийлэнх нь дэмжсэн. Ийнхүү тус хууль батлагдаж, олон нийтийн дургүйцлийг хүргэсэн юм.

 

5. ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ТАВЬСАН АНХНЫ ХОРИГ

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг баталсан. Н.Учрал гишүүн өргөн барьсан энэ хуулийн төслийг УИХ яаралтай хэлэлцэж хоёр хоногийн дотор баталсан юм.Гэсэн ч энэ хуулийг нэр шигээ "хүний эрхийг хамгаалах" хууль бус, харин ч хүний эрхийг боомилсон хууль болсон гэсэн шүүмжлэл батлагдсанаас хойшхи энэ хугацаанд өрнөсөн. Тиймээс уг хуульд эрхийнхээ дагуу Төрийн тэргүүнийг хориг тавихыг хүссэн иргэд цахимаар гарын үсэг цуглуулж хүргүүлсэн билээ. Батлагдсан хуулийг ёсчлон Ерөнхийлөгчийн Тамгын газар хүргүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор Төрийн тэргүүн хориг тавих эрхтэй байдаг билээ. Энэ дагуу Ерөнхийлөгч хориг тавив.

 

6. ЖҮДОЧ О.ЦЭЦЭНЦЭНГЭЛ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

Португал улсын Алмадад Олон Улсын Жүдо бөхийн холбооны энэ оны анхны гран при ангилалын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн гран при тэмцээнд  81 орны эмэгтэй 227, эрэгтэй 317 нийт  544 жүдоч хүч сорьж барилдлаа. Эрэгтэйчүүдийн +100 кг жинд барилдсан үндэсний шигшээ баг, "Женко" клубын тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл энэ оны анхны гран при ангиллалын тэмцээнээс хүрэл медаль хүртэв. Ингэснээр манай улс 81 орноос 22-р байрт бичигдлээ. Манай жүдочдын дараагийн оролцох тэмцээн хоёрдугаар сарын 3-5-ны хооронд Франц улсын Парис хотноо зохион байгуулагдах их дуулга ангилаллын тэмцээн юм.

 

7. МОНГОЛЫН ХАМГИЙН АНХНЫ УСАНД СЭЛЭЛТИЙН ДЭЛХИЙН АВАРГА

Словени улсын Блед хотноо зохион байгуулагдсан усанд сэлэлтийн өвлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 31 орны тамирчнаас 10 настай М.Цэнгүүн дэлхийн аварга болжээ. Энэ нь Монгол улсын түүхэнд анх удаа усанд сэлэлтийн дэлхийн аварга төрөн гарсан бахархам үйл явдал юм. 

 

8. ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ ЗОДОГ ТАЙЛЛАА

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол Токио хотын Кокугикан сүмогийн ордонд болсон билээ. Ийнхүү зодог тайлснаар Миягино дэвжээг өв залгамжлах юм. Тэрбээр сүмо бөхийн дэвжээнээ 1,187 давж, 45 удаа түрүүлж байв. Тэр үеэр түүнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спорт үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээ батламж, шилжин явах цомыг үүрд хадгалуулахаар гардуулсан юм.

 

9. АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ХОЁР СУНГАА БОЛОВ

Ардчилсан намын үндэсний бодлогын хороо хоёр талд хуралдаж, хоёр даргыг сонгов. Тухайлбал, Л.Гантөмөр, Д.Ганбат нар сонгогдсон бөгөөд Улсын дээд шүүхэд материалуудаа хүргүүлсэн юм. Монгол Улсад ардчилсан нам ганцхан бий гэж ярих ч бодит байдалд хоёр талд байгааг дахин харуулав.

 

10. УГСААТНЫ СОЁЛЫН ТАНИУЛСАН “МӨНГӨЛӨГ ШАГШУУРГА” НААДАМ

Баруун монгол түмний угсаатны соёлын онцлогыг таниулж, үндэсний өв соёлоороо бахархах, үзэсгэлэнт байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой “Мөнгөлөг шагшуурга 2023” Хар ус нуурын мөсний баяр боллоо.  “Мөнгөлөг шагшуурга 2023” наадам нь Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан өвлийн аялал жуулчлалын анхны наадам болж байгаагаараа онцлог юм.

 

11. БНХАУ ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА ХИЛЭЭ НЭЭВ

Гурван жилийн дараа БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд чиглэлийн зорчигч хөдөлгөөнийг нээв. Covid-19-ийн цар тахлаас үүдэж зөвхөн ачаа, тээврийн зохицуулалттай байсан Эрээн-Замын-Үүдийн боомтоор иргэд зорчихоор болж, олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнөө нээж, өдөрт 300 орчим хүн нэвтрүүлэхээр төлөвлөсөн юм. БНХАУ Covid-19 цар тахалтай тэмцэх, хорио цээрийг дэглэмээ чангалж, олон улсын хилээ нээх, зарим хязгаарлалтыг бууруулах зэргээр нээлттэй болж эхэлсэн нь Монгол Улсын эдийн засгийн хувьд чухал ач холбогтолтой.

 

12. ГАДААДЫН ТАГНУУЛ ХЭМЭЭН СЭЖИГЛЭДЭЖ БУЙ ЯРУУ НАЙРАГЧ

Яруу найрагч Ц.Хуланг Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл анги, тагнуулын хэргээр нэгдүгээр сарын 19-ны өдөр баривчилсан билээ. Тун удалгүй түүнийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан юм. Түүнийг гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл ангиар буруутгасан билээ.

 

13. МОНГОЛ ГЭР БҮЛ NBA-ИЙН ТОГЛОЛТЫГ ҮНДЭСНИЙ ХУВЦАСТАЙГАА ҮЗЭЖ, СОНИРХОВ

Нэгдүгээр сарын 30-нд болсон АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн лиг NBА-ийн тоглолтод Сакраменто Кингс, Миннесота Тимберволвес багууд учраа таарлаа. Энэ үеэр Миннесота Тимберволвес  багийн сагсанбөмбөгийн ордны зураглаачийн дуранд үндэсний хувцасаараа гоёсон Монгол гэр бүлийн дүрс буужээ. Тэд ам бүл дөрвүүлээ бөгөөд хүү, охин хоёрын хамт тоглолтыг хамгийн урд талын буюу тэргүүн эгнээний суудлаас үзэж сонирхсон байна. Хоёр багийн тоглолт 118:111 харьцаатайгаар Сакраменто Кингс багийн хожлоор өндөрлөсөн билээ. 

 

14. ЗОРИГТБААТАР ХОЁР ДАРААЛАН ТҮРҮҮЛЭВ

Өнгөрөгч нэгдүгээр сарын 21-нд болсон “Монгол улсын начин цол”-нд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Улсын харцага Б.Зоригтбаатар найм даван түрүүлж, Улсын начин Б.Түмэндэмбэрэл үзүүр булаав. Үүний дараагаар нэгдүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын 100 жилийн ойд зориулсан “Эко констракшн” ХХК-ийн нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд тэрбээр дахин түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын гарьд Мягмарын Бадарч үзүүрлэсэн юм. Ингэснээр Улсын харцага Б.Зоригтбаатар энэ улирлын гурав дахь түрүүгээ хүртэж, амжилтын хүснэгтийг тэргүүлж байна.

 

15. ГАВЬЯАТ ТАМИРЧИН Н.ТӨГСЦОГТ ХОЛИМИГ ТУЛААНЧ З.ШИНЭЧАГТАГЫГ ТУЛААНД ДУУДАВ

Олимпын мөнгөн медальт, мэргэжлийн боксын тамирчин, МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксоор холимог тулаанч З.Шинэчагтагийг тулаанд дуудсан билээ. Холимог тулаанч З. Шинэчагтага боксчин Н.Төгсцогт нар 500 сая төгрөгийн бооцоотой мэргэжлийн боксоор тулалдах аж.  Энэ талаар З.Шинэчагтага өөрийн сошиал хуудаснаа "Монгол улсын 17 настай гавьяат өөрийнхөө төрлөөр намайг дуудчихлаа. Цэндээд нь унаагүй болохоор унагах гэж зорьсон юм байх даа. Уг нь өөрийнхөө төрлөөр баваад хаячих юмсан" гэв. 

 

16. БАРИЛДААНЫ ҮЕЭР ӨРСӨГДӨГЧӨӨ ЦОХИСОН ЁС ЗҮЙГҮЙ БӨХ ХЭН БАЙВ?

Шинэ оны анхны барилдаанууд болох цолгүй болон сумын цолтой, залуу бөхчүүдийн барилдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд "Монгол бөхийн өргөө"-нд болсон. Тэгвэл сумын цолтой, залуу бөхчүүдийн барилдааны хоёрын давааны үеэр нэгэн залуу бөх өрсөлдөгчөө унагасныхаа дараа нүүр лүү нь гараараа дэлсэж буй бичлэг цахим сүлжээнд тархаж, улмаар олны дургүйцлийг хүргээд байна. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр уг ёс зүйгүй үйлдэл гаргасан бөх нь Ховд аймгийн харьяат сумын цолтой бөх н.Мөнх-Эрдэнэ гэдэг нь нотлогдсон.  

 

17. ВОЛЕЙБОЛ: О.ЧОЙЖИЛСҮРЭН АЗЕРБАЙЖАНЫ ЛИГТ Б.БАТСУУРИЙН ХАМТ ТОГЛОНО

Волейболын Үндэсний шигшээ баг, “Баянхонгор Корунд Гео” багийн тамирчин О.Чойжилсүрэн Азербайжан улсын лигт тоглохоор болов. Тэрбээр өнгөрсөн сар гаруйн өмнө тус улсыг зорьсон Үндэсний шигшээ багийн тамирчин "Өмнөговь Шанх Транс" багийн ахлагч Б.Батсуурийн хамтаар  Азербайжаны "Кharibulbulvc" клубт тоглох юм. 

О.Чойжилсүрэнгийн гол давуу тал нь нуруу өндөр бөгөөд тэрбээр 2 метр өндөртэй. Анх 2019 оны Дээд лигт "Тэнүүн Огоо" багаас гараагаа эхэлж, өдгөө 23 настай.

 

18. Б.АЛТАНЦЭЦЭГ, Б.ХОРЛООДОЙ НАР 2024 ОНЫ ОЛИМП ДУУСТАЛ АНЭУ-ЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

Монголын шигшээ багийн жүдочид болох “Хилчин” спорт хорооны тамирчин Бишрэлтийн Хорлоодой, ОУХМ Батсүхийн Алтанцэцэг нар Арабын Нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс барилдахаар ирэх онд зохиогдох Парисын олимп хүртэл гэрээ байгуулсан.  Хоёр улсын харилцан тохиролцох саналыг үндэслэн уг шийдвэрийг гаргасан бөгөөд жүдочид одоогоор АНЭУ-д очин, бэлтгэл сургуулилтаа базааж байна.

 

19. ШИНЭ АВТОБУС

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд он гарсаар БНХАУ-аас 117 автобусыг оруулж ирсэн бөгөөд одоогоор бүгд үйлчилгээнд гараад буй. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ажлын өдөр 977, амралтын өдөр 718 автобус үйлчилгээнд явж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд орж ирсэн автобуснуудыг бид бүртгэлийн санд бүртгээд, үйлчилгээнд гаргасан. Тодруулбал, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 29, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын 13 чиглэл буюу нийт 42 чиглэлд иргэдэд үйлчилж буй.

 

20. ОТРЫН ГЭРТ ЭХ, ХҮҮХДИЙН АМИЙГ АВРАВ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас зүүн тийш 60 км, Манлай сумаас баруун тийш 70 км-т хөдөө Ноён сумаас оторлож явсан малчин айлд 2023 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр 34 настай төрөх дөхсөн жирэмсэн эх хүндрэл өгч цус алдсан дуудлага ирсэн дагуу Өмнөговь аймгийн БОЭТ-ийн төрөх тасгийн эрхлэгч Д.Отгонжаргал, төрөх эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Б.Мөнхбат, нярайн зөвлөх эмч С.Алтанцэцэг, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Х.Оюунсувд, сувилагч Ц.Мөнхдэлгэр, М.Нандинболор, жолооч Ч.Цолмон болон Уламбаяр даргатай Манлай сумын ЭМТ-ийн баг, Их эмч Монголжингоо ахлагчтай Цогтцэций сумын ЭМТ-ийн баг хамтран яаралтай тусламж үзүүлэн отрын гэрт хагалгаа хийж эх хүүхэд хоёрын амь насыг аварсан юм.

 

21. УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТЫН ДУУЛИАН

Бид та бүхэнд өнгөрөгч нэгдүгээр сарын эхээр олон нийтийн сүлжээнд казино тоглосон гэх үгнээсээ болж, бөөрөлхүүлж явсан 2005 оны "Болор цом"-ын эзэн, "Болор цом-29" наадмын дэд байрын шагналт, УИХ-ын гишүүн, УИХ-ын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнбатын шилдэг 11 шүлгийг танилцуулсан.  

Гарын таван хуруу шүлэг

Эрхий хуруу шигээ байх сан

Эсгэсэн тангарагтаа дэндүү үнэнч

Ижил бусаддаа гэмгүй тусч

Сайн бүхнийг илэрхийлсэн утгатай

Салаавч өгөхөд чухал үүрэгтэй

Эрхий хуруу шигээ явахсан

Долоовор хуруу шигээ явахсан

Доромжилж тарласан нүдний харцыг сох хатгаж чадах

Довтлох дайсны өөдөөс бууны гох атгаж чадах

Долоовор хуруу шигээ явахсан

Дунд хуруу шигээ явахсан

Дургүй хүргэсэн нэгний өөдөөс

Дураараа гозойж чаддаг

Дурлалт бүсгүйнхээ нандин газарт

Дурыг нь оргилтол бүжиж чаддаг

Дунд хуруу шигээ явахсан

Ядам хуруу шигээ байхсан

Янагийн бөгж зүүж гангарсан

Ямбалж сэржим өргөж чангарсан

Элдэв бүхэнд орооцолдоод байдаггүй

Эрхэмсэг бас ихэмсэг

Ядам хуруу шигээ явахсан

Чигчий хуруу шигээ явахсан

Чих болон хамар ухахад нэн чухал

Чигчлүүр мэт амин хэрэгцээтэй

Тангаргаасаа няцаж зангаргаасаа ухарвал

Тас огтлуулахад ч бэлэн

Чигчий хуруу шигээ явахсан.

Андын ёсоор сунгасан

Атгасан гар шигээ эвтэй явахсан

Зангирсан их эрч хүчээр дүүрэн

Зангидсан нударга шигээ эрэмгий явахсан

Шударга үнэний төлөө хугачуулж чадах

Шууныхаа махыг тасартал хэмлүүлж чадах

Энэ муу хоёр гар шигээ л явахсан

Эцсийн эцэст эрхий хуруу шигээ

Эс бөгөөс дунд бас хуруу шигээ АМЬДРАХСАН

Хэрэв та бусад шүлгийг уншихыг хүсвэл энд  дарна уу.

 

22. ӨВӨЛЖИЛТИЙН ХҮНДРЭЛ

Оны эхний сарын байдлаар нийт нутгийн 70 гаруй хувь цастай, есөн аймгийн 15 суманд цагаан зудын, 13 аймгийн 38 суманд цагаан зудархуу байдалтай байна. Мөн аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвсний 43.2, тэжээлийн 40 хувийг зарцуулж, 14.2 мянган тонн өвс, 6 мянган тонн тэжээлийн үлдэгдэлтэй байгаа аж. 

Он гарсаар 68521 толгой том малын зүй бусын хорогдол гарсан нь өмнөх 7 хоногоос 26441 толгойгоор нэмэгдлээ. Энэ нь оны эхний 71.1 сая малын 0.09 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс /9862/, Архангай /9850/, Сүхбаатар /9718/, Баян-Өлгий /6131/, Завхан /5454/ аймаг байна.

 

23. Ц.ЦОГТБААТАР ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЖҮДОЧИД НЭР ДЭВШИВ

Олон улсын жүдо бөхийн холбооноос 2022 оны дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчинг санал асуулгаар тодруулахаар болсон. Уг санал асуулгад "Токио-2020" зуны олимпын хүрэл медальт, "Ташкент-2022" насанд хүрэгчдийн ДАШТ-ий 73 кг-ын жингийн алтан медальт, гавьяат тамирчин Цэнд-Очирын Цогтбаатар нэр дэвшив. Түүнтэй хамт Taто Григалашвили, Энди Гранда, Давлат Бобонов, Хифүми Абэ гээд шилдэг 5 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд санал асуулга нэгдүгээр сарын 31-нийг хүртэл үргэлжилсэн билээ.

 

24. ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖ ДАГАСАН ДУУЛИАН

Шинэчлэгдсэн журам батлагдсантай холбоотойгоор олон нийтийн бухимдлыг төрүүлсэн үйл явдал нь “Хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ийн тухай асуудал байлаа.  Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас шуурхай ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл мэдээллийн шинэчлэл хийх боломжтой юм. Энэ онд нийт хүүхдүүдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгоно хэмээн заасан учир 91 хувиас нэмэгдүүлэх боломжгүй гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн билээ. Мөн хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор жагсаал болсон юм.

Л.Сайнбаяр, Д.Батчулуун

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Наадмаар иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд
Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
No Brand Монголд — анхны салбар Шинэ хотын захиргааны дэргэд
“Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наадмаар иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд
    5 цаг 8 мин
  • Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
    5 цаг 33 мин
  • No Brand Монголд — анхны салбар Шинэ хотын захиргааны дэргэд
    6 цаг 37 мин
  • “Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо
    6 цаг 50 мин
  • FIFA WORLD CUP: Швейцар Колумбын шигшээ багууд учраа таарлаа
    8 цаг 5 мин
  • Баярын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
    8 цаг 15 мин
  • FIFA WORLD CUP: Лионел Месси, Мохамед Салах нарын тулаан болно
    8 цаг 25 мин
  • Танилц: Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    8 цаг 27 мин
  • БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал” ном долоодугаар сарын 4-нөөс худалдаанд гарна
    8 цаг 45 мин
  • Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа өнөөдөр эхэллээ
    9 цаг 13 мин
  • Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
    9 цаг 58 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
    10 цаг 15 мин
  • Б.Батмэнд: Энэхүү гавьяа шагналыг өвөг дээдсийн минь үлдээсэн их генийн үргэлжлэл гэж бодож байна
    11 цаг 9 мин
  • Кристиано Роналду: Маргааш би сэтгэл амар сэрнэ
    11 цаг 14 мин
  • Д.Болд: Ээждээ барих хамгийн том бэлэг маань байлаа
    11 цаг 24 мин
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
    11 цаг 26 мин
  • Бага насны хүүхдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа
    12 цаг 9 мин
  • АНУ-ын дарамт Куб даяар 10 сая орчим хүнийг цахилгаангүй болгов
    12 цаг 22 мин
  • Испани Португалыг нутаг буцааж, Бельги АНУ-ыг талбайд нь бут ниргэв
    12 цаг 29 мин
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
    12 цаг 37 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
24 баримт
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК