Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Ганзориг: Түүхэнд бичигдэх бүтээн байгуулалтад гар бие оролцож буйгаараа бахархдаг

2023-3-15
0
ЖИРГЭХ

“Оюутолгой” компанийн туслан гүйцэтгэгч “Даян” компанийн уурхайн ахмад Х.Ганзоригтой ярилцлаа. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй ч 2004 оноос буюу хамгийн олон жил Оюутолгойн уурхайд ажиллаж буй хүмүүсийн нэг юм.


- Хамгийн олон жил Оюутолгойн уурхайд ажиллаж буй цөөн хүний нэг нь Та гэсэн. Уурхайчин болсон түүхээсээ товч хуваалцаач. 

-2004 онд “Айвенхоу майнз”-д ажилд орсон. Тухайн үед тус компани Оюутолгойн ордод хайгуул хийхээр ажлаа эхлүүлж байлаа. Канад ажилтнууд голлон, ердөө таван уурхайчин, таван инженер гээд нийт 10 монгол хүн ажилд авсны нэг нь би. 2005 оноос “Айвенхоу майнз” туслан гүйцэтгэгчээрээ “Даян”-г шалгаруулсан бөгөөд өдий хүртэл “Оюутолгой” төсөлд ажиллаж байна. 

- Таныг ажилд орох үед Оюутолгойн уурхайн орчин ямар байсан бэ? 

- Дээжийн ам буюу жижиг босоо амыг анх ухаж эхэлсэн дээ. Гурван метрийн голдочтой, 80 метр гүн амыг гар өрөм, хүрз, зээтүү зэргийг ашиглаад л ухаж байлаа. Уурхайд 56 хоног ажиллаад, 28 хоног амардаг байсан үе. Гэрт төвхнөсөн хэдэн монгол, канадчуудтайгаа орчуулагчаар дамжуулж, эсвэл дохио зангаагаар ойлголцдог байв. 2005 оноос нэгдүгээр босоо амыг ухан, дөрвөн жилийн дараа ашиглалтад оруулсан. Нэгдүгээр босоо ам буюу үйлчилгээний ам бол 1380 метр гүн, зургаан метрийн голдочтой. Өдгөө үүнтэй ойролцоо хэмжээтэй хоёр, нийт гурван босоо амтай болсон. Тухайн үеийн уурхайн орчин нөхцөл, кэмп, ажилтнуудын хоолны газар зэргийг одоогийнхтой харьцуулахын аргагүй байсан. Өдгөө бол уурхайчдад зориулсан бүхий л үйлчилгээг нэг дор цогцлоосон, дэлхийн жишигт хүрсэн кэмптэй болжээ, бид. 

- Гүний уурхайд ямар ажил эрхэлж байна вэ?

-“Даян” компанийн уурхайн ахмад хийдэг. Оюутолгойд санхүүч, инженер, геологич зэрэг олон мэргэжлийн хүн ажилладаг. Тэгвэл манай багийнхан уурхайчид нь юм. Хөрсний гадаргуугаас ухаж эхлээд өдгөө 1300 гаруй метр гүн, 130 км урт хонгил гаргасан хүмүүс. Одоо ч хөндлөн малталтаа үргэлжлүүлж хонгил гарган, хүчитгэлээ хийсээр байна. Уурхайн ахмадууд ээлжийнхээ 100 гаруй ажилтныг удирдан, төлөвлөгөөгөө хянаж ажилладаг.   

- Танай багийнхны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол?

- Гүний уурхайн бүтээн байгуулалтыг дөнгөж эхлүүлж байхад гар өрөм, ер нь л гар багаж техник ашигладаг байсныг дурдсан. Одоо бол бид нэг ээлжид 100 орчим хүн 50-60 техник, тоног төхөөрөмж ашиглан сард 1000 метр хөндлөн малталт хийж буй. Хөндлөн малталтын үр дүнд гүний уурхайд хонгил үүсгэн ажил хийх боломж бүрддэг. Бид өдөрт 12 цагаар зураг, төлөвлөгөөнийхөө дагуу л ажилладаг. Хөрсийг өрөмдөж нүхлэн зай гаргаад, тэр зайгаа үлдээн бусад хэсгийг нь бетоноор шүршиж, торлоод, боолт тавин, хүчитгэдэг. Өөрөөр хэлбэл, гүний уурхайгаас бүтээгдэхүүн олборлох, хүмүүс ажиллах нөхцөл болдог салбарласан хонгилуудыг (тунел) хөндлөн нэвтрэлтийн багийнхан барьж байгуулдаг. Түүгээр тээврийн хэрэгсэл, ажилчид саадгүй, аюулгүй нэвтэрч байж гэмээнэ ажил үргэлжилнэ. 

- Эдийн засагч мэргэжилтэй хүн яагаад уурхайчин болчихов?

зураг

- Би Баянхонгор аймагт төрж, бага насаа өнгөрүүлсэн. Ерөнхий боловсролын сургуулиа Орхон аймагт төгсөөд, 1995-1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Мэргэжлээрээ ганц хоёрхон жил л ажилласан юм. 2000-аад оны эхэн үед улс орон, нийгмийн байдал одоогийнхтой харьцуулахад хүнд байсан. Их, дээд сургууль төгссөн ч ажил олдохгүй, ажлын байр цөөн байсан үе. Тэр үед гадаадын хөрөнгө оруулалттай, шинэ компани боломжийн цалин санал болгосон учраас “Айвенхоу майнз”-д ажилд орсон. Ханбогд сумын ойролцоо ямар ч бүтээн байгуулалтгүй, эзгүй хээр шахам газарт хэдэн гэр л барьсан байсан.

Өдгөө Оюутолгойн гүний уурхай газар дор 1.3 км гүн, 130 км салбарласан хонгилтой, нэг ээлжид 1000 гаруй хүн ажилладаг дэлхийд томд тооцогдох бүтээн байгуулалт болсон. Цаашид хөндлөн малталтаа үргэлжлүүлэн, хонгилын хэмжээг 230 км-т хүргэхээр төлөвлөж байгаа. Ийм том бүтээн байгуулалтад гар бие оролцож буйгаараа бахархдаг. Улсынхаа түүхэнд бичигдэх томоохон бүтээн байгуулалтад өдий хүртэл ажиллан, хийсэн ажлынхаа үр дүнг харах сайхан шүү.

- Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-14 хоног амрахдаа гэр бүлийнхэнтэйгээ хамт цагаа өнгөрүүлдэг. Спортоор хичээллэн, хоббигоо хөгжүүлж, янз бүрийн арга хэмжээнд оролцоод явдаггүй, гэр амьтай хүн гэх үү дээ.

- Улс орон, нийгмийнхээ өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэж явдаг бол?

- Манай улс өдрөөс өдөрт хөгжин, иргэдийн амьжиргаа сайжирч, нийгэм илүү гэрэл гэгээтэй болж байгаа гэж боддог. “Аливаа зүйл яаж ч өөрчлөгдсөн илүү сайн сайхан тал руугаа явж байдаг” гэдэг үгэнд итгэдэг. 

- “Оюутолгой” төсөлд ажилласан нь таны амьдралд юу өгсөн бэ. Цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

- Уурхайд ажилласнаар дэг журам, нягт нямбай байдалд илүүтэй суралцсан. Наад зах нь уурхайн орчинд хүн согтууруулах ундаа хэрэглэж, залхуурч назгайраад байдаггүй. Унтаж амрах, сэрэх, ажиллах цагаа хором бүрээр төлөвлөн, бүтээмжтэй ажиллахыг чухалчилдаг. Ер нь уурхайчин залуус хувийн зохион байгуулалт сайтай, нямбай, цагийг ягштал баримталж сурдаг. Цаашид хийж буй ажлаа үргэлжлүүлэн нэр төртэй, өндөр гүйцэтгэлтэй ажиллахыг хүсэж байна. Ажлаа чанартай хийдэг, хэлсэндээ хүрдэг, хүмүүс итгэж болох, түшиг тулгууртай нэгэн байхыг л зорьдог доо.

“Өнөөдөр” сонины сэтгүүлч С.Цэрэндулам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
Улаанбаатарт 18 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баавгайн мөр олдоогүй, иргэн бургаснаас гарч, ус уусан гэж мэдүүлжээ
    10 мин
  • Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг нээлээ
    11 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад нэг хүний дарангуйлал хэдийнэ тогтчихжээ. Цэргийн диктатор шүү!
    1 цаг 8 мин
  • Зурхай: Шинэ гэр ба байр авах, лусыг тахихад сайн өдөр
    2 цаг 1 мин
  • Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно
    2 цаг 9 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 12 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Зээлийн санхүүжилт хүссэн Улаанбаатар хотын аж ахуйн нэгжүүдийн төслүүдэд нарийвчилсан үнэлгээ хийж байна
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна
    Уржигдар 15 цаг 19 мин
  • Ой, хээрийн 2 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
    Уржигдар 13 цаг 39 мин
  • "Галзуу баян Азиуд" киноны дараагийн анги олон ангит хэлбэрээр олны хүртээл болно
    Уржигдар 13 цаг 25 мин
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
    Уржигдар 12 цаг 22 мин
  • Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
    Уржигдар 11 цаг 48 мин
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК