Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурвалжилга: Чингэлтэй дүүргийн өрхийн ЭМТ-үүд 720 сая төгрөгийн 82 тоног төхөөрөмжөөр иргэдэд үйлчилнэ

2023-4-16
0
ЖИРГЭХ

Чингэлтэй дүүргийн 19 өрхийн Эрүүл мэндийн төвд 32 нэр төрлийн 82 тоног төхөөрөмжийг Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар гардуулан өглөө. Ингэснээр тус дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд наад захын оношлогоо шинжилгээг өөрийн дүүргийн эмнэлэг дээр хийх боломж бүрдэж байна. Мөн тус дүүргийн 14 дүгээр хороонд эрт илрүүлэг, үзлэг оношлогооны төвийг шинээр барьж ирэх онд ашиглалтанд оруулах талаар мэдээллээ. 

-Ж.Сүхбаатар: Дүүргийнхээ Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчилгээ оношлогооны чадамжийг сайжруулах хөтөлбөрийг эхлүүлж байна-

Тэрбээр энэ үеэр "Цар тахлын нөхцөлд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд цаг наргүй, хамгийн ачаалалтай ажилласан хүмүүс бол өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж буй ажилтан алба хаагчид юм. Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй байнга холбоотой ажиллаж байсан. Иймд алба хаагчидтайгаа ярилцаж байгаад өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг нийтэд нь шийдье, ингэхдээ шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн жагсаалтыг өөрсдөөр нь гаргуулж авсан. 

Өнөөдрийн хувь 32 нэр төрлийн 82 тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна. Ингэснээр дүүргийнхээ Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчилгээ оношлогооны чадамжийг сайжруулах хөтөлбөрийг эхлүүлж байна.

Эрүүл мэндийн даатгалын хуульд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх журам хэрэгжиж байгаа. Тэгэхээр өрхийн эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж нь байвал цус, шээсний шинжилгээнээс эхлээд хавдрын шинжилгээг ч авах бүрэн боломжтой гэж харж байна. Хэрэв өрхийн эмнэлэг аль болох 2, 3 дугаар шатлалтын эмнэлгийн үйлчилгээг үзүүлдэг, олон төрлийн нарийн шинжилгээг авч чаддаг бааз суурьтай болбол гүйцэтгэлээрээ санхүүжилтээ авах боломжтой. Тиймээс дүүрэг, хороодынхоо зорилтод бүлгийн иргэдэдээ энэхүү тоног төхөөрөмжийнхөө ид шидийг үзүүлж, тэднийгээ эмчилгээ үйлчилгээ саадгүй авахад нь туслаарай. Төрийн үйлчилгээг авч чаддаггүй иргэд гэр хорооллоор бишгүй бий. Энэ иргэдээ үзэх өдөр, цагийг харамгүй гаргаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй иргэдээ хамруулаарай" гэв. 

-С.Одчимэг: Өрхийн эмнэлгүүд тоног төхөөрөмжийн хувьд чадавхжих нь олон иргэнд хүрч ажиллах боломж бүрдэж байна-

Чингэлтэй дүүргийн 10-р хорооны ӨЭМТ-ийн дарга С.Одчимэг сэтгэгдлээ хуваалцлаа. 

Тэрбээр "Биохимийн аппарат, хамгийн сүүлийн үеийн үзүүлэлттэй зөөврийн эхо аппарат зэрэг тоног төхөөрөмжийг хүлээн авч байна. Манай өрхийн эрүүл мэндийн байгуулагдаад 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд өрхийн эмнэлэг дээр биохимийн шинжилгээ хийх нь бүү хэл шээсний шинжилгээ ч хийх боломжгүй байсан. Өрхийн эмнэлгүүд ийнхүү өдрөөс өдөрт хөгжсөөр байна. Өрхийн эмнэлгүүд тоног төхөөрөмжийн хувьд чадавхжих нь олон иргэнд хүрч ажиллах боломж бүрдэж байна" гэв. 

-Г.Анхбаяр: Өрхийн ЭМТ-үүдэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулж байгаа нь бидний үйл ажиллагаанд ахиц, дэвшил гаргахуйц чухал хөрөнгө оруулалт юм-

Мөн энэ үеэр ЧД-ийн 14-р хорооны ӨЭМТ-ийн дарга Г.Анхбаяр сэтгэгдлээ хуваалцлаа. 

Тэрбээр "Манай хороо 6461 хүн амтай. Эмнэлгийн хувьд тоног төхөөрөмж тал дээр дутмаг байсан. Хамгийн хэцүү асуудал нь ард иргэдээ 2, 3 дугаар шатлалын эмнэлэг рүү явуулж таардаг. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулж байгаа нь бидний үйл ажиллагаанд ахиц, дэвшил гаргахуйц чухал хөрөнгө оруулалт болж байна. Тухайлбал, биохимийн бүрэн аппарат, анализатор, сэргээн засах физик эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг олгож байгаа. Мөн цус, шээсний шинжилгээний аппарат, зөөврийн эхо өгсөн байна. Зөөврийн эхоны хувьд шаардлагатай тохиолдолд иргэдэд үйлчлэхдээ гэрээр нь авч очоод үйлчлэх боломж бүрдэж байна" гэв. 

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
“БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    26 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    1 цаг 20 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    1 цаг 45 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    2 цаг 59 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    3 цаг 3 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    3 цаг 9 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    3 цаг 20 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    3 цаг 21 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    3 цаг 23 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    3 цаг 29 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    4 цаг 31 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК