Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сумъяабазар: Хөрөнгө оруулагчдын эрх ашиг, хөрөнгийг нь хамгаалах, харилцан ашигтай байхад анхаарна

2023-4-21
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор НЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриан дор “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг зохион байгууллаа. Форумд гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагын 450 гаруй төлөөлөл оролцож, 14 Санамж бичиг, гурван гэрээ байгуулсан юм. Нийслэлийн удирдлагуудын зүгээс Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхийн тулд өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд хууль, эрх зүйн шинэчлэлийг хийхэд ихээхэн анхаарсан. Харин өдгөө эдийн засгийн хувьд үүссэн “гацаа”-г шийдэхээр тус форумыг зохион байгуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.


-Өнөөдөр “Шинэ тойрог зам”, Улаанбаатар хөнгөн галт тэрэг буюу UB метро зэрэг маш олон төсөл, хөтөлбөр танилцууллаа. Энэ бүхэнд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Хөрөнгө оруулагч нар ямар төсөл, хөтөлбөрийг илүү сонирхож байна вэ?

-Хөрөнгө оруулагч нар маш олон төсөл, хөтөлбөрийг сонирхож байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг төсвийн мөнгөөр шийдэх гээд чадаагүй. Бид хот руу чиглэсэн хөдөлгөөн, өсөн нэмэгдэж байгаа хүн амын өсөлтийг механикаар зогсоож болохгүй. Нөгөө талаас утаа, түгжрэл гээд 1.6 сая иргэний эрх зөрчигдөж байна. Замын түгжрэлээс үүссэн эдийн засгийн хохирол, шууд болон шууд бус нөлөөгөөр алдаж байгаа эдийн засгийн алдагдал, алдагдсан боломжуудыг хотын иргэд амсаж буй. Энэ Засгийн газар Улаанбаатар хотыг түүхэнд байгаагүйгээр дэмжиж байгаа. Улаанбаатар хотын төсөвт төвлөрүүлэх орлого буюу 420 тэрбум төгрөгийг хотод нь үлдээх шийдвэрийг гаргасан. Үүнээс 100 тэрбум төгрөгийг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулсан. Мөн автобусны парк шинэчлэлд 68 тэрбум төгрөгийг зарцуулж, 340 гаруй автобус авлаа. Түүнчлэн газар чөлөөлөлтөд 75 тэрбум төгрөг тавьсан, ийм хэмжээний мөнгө төсөвлөж байсан удаа байхгүй. Ингэснээр Улаанбаатар хотын  холбоос замуудыг холбох, гол замуудын ачааллыг бууруулах ажлуудыг хийж байна. Өнгөрсөн 2022 онд энэ бүх ажлаа эхлүүлсэн. Зайсан, Яармагийн гүүрний ажил үргэлжилж байгаа. Зайсангийн гүүрийг 2023 онд, Яармагийн гүүрийг холбоос замтай нь 2024 онд багтааж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ бол улс, нийслэлийн төсвөөр хийж байгаа ажил.

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгасан бүх ажлыг хийхэд 141.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэдэг урьдчилсан судалгааг Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв гаргасан. Хотод хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй. Өдөрт 470 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Улаанбаатар хотод бүртгэлтэй 700 мянга орчим автомашин бий. Энэ тоо цаашид нэмэгдэнэ. Нийслэлийн хүн ам жилд 40 мянгаар өсөж байгаа. Эдийн засаг талаасаа харвал, хүн ам нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Гэтэл авто зам, дэд бүтцийн даац хэд дахин хэтэрчихээд байна. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар хот бонд гаргах, Нийслэлийг хөгжүүлэх сан байгуулах эрхтэй болсон. Гэхдээ Нийслэлийг хөгжүүлэх сан зөвхөн төсөв дагасан биш, хөрөнгө оруулалт, хөгжлийг дэмжсэн олон улсын сан байх ёстой.

Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих төсөл бол “Эрдэнэс Баянбогд” бөгөөд тус хүрэн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах юм. Энэ ордоор дамжуулж тулгамдаж байгаа асуудал, том төслүүдээ явуулах концепцыг гаргаж ирсэн. Хотын “Шинэ тойрог зам”-ын төсөлд хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар хот мөн метротой болох ёстой. Хотын бүтээн байгуулалтын ажлуудыг хийхийн тулд зайлшгүй шинжлэх ухааны тооцоо, судалгаан дээр үндэслэх хэрэгтэй. Улаанбаатар хотод эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд нийгмийн бүтээн байгуулалт маш их хэрэгтэй байна. Дээрх олон асуудлыг шийдэхийн тулд байгалийн баялаг буюу хүрэн нүүрсний орд дээр суурилсан бодлогыг анх удаа гаргаж ирж байна. Үүн дээр хамтран ажиллах саналууд ирсэн. Гэхдээ энэ бол Засгийн газар, УИХ-аар шийдэх мега төсөл.

-Нийгмийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хэтэвч нь “Эрдэнэс Баянбогд” буюу хүрэн нүүрсний орд гэж ойлгож болох уу?

-Нийслэлийн төсөв хаанаа ч хүрэхгүй байгаа. 2023 оны нийслэлийн хөрөнгө оруулалтын төсөв 26.4 тэрбум төгрөг. Ковидын дараа эдийн засгийн байдал сэргэж байна, мөн цаашид нүүрсний хэрэглээ ч багасах байх. Тэгэхээр яг энэ үеийг ашиглаад хүрэн нүүрсээ заръя гэсэн санаачилга. Тэгэхээр энэ цаг, боломжоо ашиглаад санхүүгийн эх үүсвэрээ шийдчихвэл хотод тулгамдаад буй түгжрэл, утаа, дэд бүтэц, ногоон байгууламжийн асуудлуудаа шийдэх суурь бүрдэнэ. Ийм ч учраас БНХАУ-ын хотуудад ажиллаад, боломжуудын талаар судлаад ирлээ. Энэ бүхнийг гэвч би ганцаараа хийхгүй. Одоо хийж байгаа энэ ажил цаашид хийх бүтээн байгуулалт, хөгжлийн суурийг тавих, эрх зүй, санхүүгийн орчныг нь бүрдүүлэх зорилготой юм. Үүн дээр дараа дараагийн Хотын дарга том бүтээн байгуулалт, зоригтой шийдлийг санхүүд баригдалгүйгээр, хуулийн хананд тулалгүйгээр хийгээсэй гэж хүсэж байгаа хэрэг.

-Одоо төсвөөс үл хамаараад нийслэлд хийх ажлууд юу байна вэ?

-Өөрсдөөсөө мөнгө гаргаад, эсвэл санхүүгийн байгууллагаас зээл аваад нийслэлийн ажлыг гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, компаниудад төлбөрийг нь өгөх, үргэлжлүүлэх бүтээн байгуулалтын ажил бий. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Рио Тинто Монгол” компанитай хамтраад паркийг шинэчлэх, тохижуулах ажил удахгүй эхэлнэ. Ах, дүү хотын хамтын ажиллагааны хүрээнд дижитал хотын загварыг турших ажлыг БНХАУ-ын Тяньжин хоттой хамтраад хийхээр тохирлоо. Сингапур, Хятад, Монголын хамтарсан хүлэмжийн аж ахуйг байгуулах ажил ч байгаа. Эмээлтийн аж үйлдвэр, технологийн паркт малын гаралтай бүтээгдэхүүнийг дахин боловсруулах, мөн мал нядалгааны стандарт хангасан газар байгуулах ажлыг Дэлхийн банктай хамтраад 100 сая ам.доллароор хийх төсөл эхэлж байна. Мөн тус байгууллагатай хамтарсан хэд хэдэн том замын ажил эхэлнэ. Хот өөрийн потенциал, хамтын ажиллагаандаа тулгуурлаад хийх ажлууд нэлээд бий.  Гэхдээ том төслүүдийн тухайд бол яалт ч үгүй нүүрсний ордоо түшиглэхээс аргагүй.

-Төрийн хийж буй зарим ажлыг хувийн хэвшилд шилжүүлэх, энэ чиглэлд хамтран ажиллах талаар та ямар бодолтой байна вэ?

-Дэлхийн хотуудад тулгамдаж буй асуудал нийтлэг. Тэгэхээр орлогоо нэмэх, зардлаа танах хүрээнд хот, нийтийн аж ахуйн ажлыг хувийн хэвшил рүү шилжүүлж буй жишээ олон байна. Улаанбаатар хотын хувьд ч ийм бодлого барьж байна. Үйлчилгээ, худалдаанаас эхлээд хот, нийтийн аж ахуйн ажлууд ч үүнд хамаарна. Гэхдээ хүний эрүүл мэнд, амь настай холбоотой салбарт стандартыг хангах чиглэлээр хяналт сайн тавих ёстой. Одоо ийм цаг үед татвар нэмэхгүйгээр орлогоо нэмэгдүүлэх арга бол зардлаа л сайн танах юм. Үүний тулд л хувийн хэвшилтэйгээ хамтрах, боломжит бүх түвшинд түншлээд явах зорилго тавьж байна.

-Хөрөнгө оруулалтын форумын үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Хот өөрөө том айл. Мод тарих ч бай, барилга барих ч бай энэ бүхний цаана ажил явж байдаг. Тэгэхээр технологийн шийдлүүд нэвтэрнэ, шинэлэг санаа биеллээ олно гэдэг утгаараа бас эерэг нөлөөтэй. Засгийн газар ч хотын асуудлыг шийдэхэд бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийлж байна. Тэгэхээр энэ бол боломж, бас цаг үе нь мөн. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг, бас хөрөнгийг нь хамгаалах, харилцан ашигтай байх зохицуулалтыг нийслэл хүчин чадлынхаа хэмжээнд хийнэ. Цар тахлын дараах энэ цаг үеийг ашиглан боломждоо тулгуурлаад хамтын ажиллагаагаа тэлэх, хөрөнгө оруулалт татах, тэр тусмаа өмнөх гашуун туршлагаасаа суралцаад, алдаагаа давтахгүй байх хөрс суурь бүрэлдэж байна. Тэгэхийн хувьд улс төр, засаглал тогтвортой, эдийн засаг, хууль, эрх зүйн орчин тодорхой байх л чухал.

-Аялал жуулчлалын чиглэлээр Улаанбаатар хот ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Аялал жуулчлал бол хотын чухал бүтээгдэхүүний нэг. Энэ бүтээгдэхүүнийг дагаад үйлчилгээний бусад салбарт ч үр өгөөж ирнэ. Гагцхүү бид ирж байгаа жуулчдадаа чанартай, сонирхлыг нь татах үйлчилгээ, үзвэр, хөтөлбөрийг санал болгох хэрэгтэй. Тэгэхээр бид түүх, соёл, ахуйн онцлогоо харуулахаас гадна сонин содон, анхаарлыг нь татах, гайхамшгаа харуулах үзвэр, хөтөлбөрийг олон болгомоор байгаа юм. Уламжлал, шинэчлэлийг хослуулсан, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлсэн хөтөлбөрүүдийг Сүхбаатарын талбайдаа зохион байгуулахаар зорьж байна.

-Төсөв хүрэлцээгүйгээс хөрөнгө оруулалт татаж байна гэж та ярьсан. Гэхдээ үрэлгэн байна гэдэг шүүмжлэл ч бас бий.

-Үрэлгэн гэхээс хэрэгцэ,э шаардлага юм. Сүүлийн 30 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудал олон. Дээр нь хот жил ирэх тусам тэлж байна. Үүнийг дагаад өмнө байгаагүй асуудлууд ч гарч ирсээр л байгаа. Зам талбай, ногоон байгууламж, хамгийн энгийнээр нийтийн тээвэр, хашаа хайсны асуудлыг одоо л шийдэх ёстой болоод байна. Дээр нь нийслэлд ажиллаж байгаа ажилчин, албан хаагчдынхаа цалинг нэмэх, нийгмийн асуудлыг шийдэх ч хэрэгтэй. Цаашлаад хотын эдийн засгийг тэлэх, технологийн хөгжлөө нэвтрүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэх хэрэгтэй. Тэгэхээр одоогийн төсвөөр энэ бүхнийг хийх аргагүй юм.

-Өнөөдөр танилцуулсан төслүүд ер нь хэзээ бодит ажил болох вэ?

-Зөв суурийг нь тавих гэж л би ажиллаж байна. Би энэ бүх ажлыг хийж амжихгүй шүү дээ. Тийм учраас суурь үндсийг нь тавьж өгөөд дараагийн Засаг дарга хэрэгжүүлэх асуудал яригдана. Дараагийн Хотын дарга дээр томоохон бүтээн байгуулалтуудыг хийнэ. Би суурийг нь зөв тавьж өгнө. Хамтын ажиллагааг зөв хэрэгжүүлж, засаглалтай, ил тод байдалтай холбоотой асуудлууд, төрийн үйлчилгээтэй холбоотой ажлууд дээр бүх суурь нөхцөлийг хангаж өгөхөд бүх хүчээ дайчилна.

Ер нь хот иргэдийнхээ ая тухтай байдлыг хангах, амьдрах орчны чанарыг сайжруулахаар зорьж буй. Улаанбаатар хотын бүтээн байгуулалттай холбоотой маш том хэмжээний хөрөнгө оруулалтын ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар өнөөгийн тулгамдаж буй асуудлуудыг ойрын арван жилдээ шийднэ гэж бодож байна.

Нийслэлийн зүгээс томоохон бүтээн байгуулалтын ажлууд, худалдаа үйлчилгээ эрхлэх, тэдний ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллана. Монгол Улсын эдийн засгийн 70 гаруй хувь, хүн амын тэн хагас нь хотод байгаа учраас хотын асуудал бол улсын асуудал юм. Үүн дээр УИХ, Засгийн газар ойлголтоо нэгтгэж ажиллах ёстой. Хотод зориулсан уян хатан бодлого боловсруулж ажиллах хэрэгтэй байна. Тухайлбал, Газрын багц хуулийг хурдан явуулж, эдийн засгийн харилцаанд ил тодоор оролцох бололцоог нь нээх ёстой юм. Би энд зориуд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хотын асуудалд онцгой анхаарч ажиллаж байгааг тодотгомоор байна.

Хот хүнд суртал, авлига, албан тушаалтны ширээнд доогуур асуудал шийддэг явдлыг арилгахаар зорьж ажиллаж байна. Бид одоогоор 74 тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Энэ нь ард иргэд, аж ахуйн нэгжүүддээ төрийн ямар нэгэн дарамт, хүнд сурталгүйгээр ажиллах боломж нөхцөлийг л бүрдүүлэх зорилготой. Цахим шилжилтийг ч үүний хүрээнд хийж байгаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран зөвшөөрөл болон онлайн бизнесийн 134 үйлчилгээг нэвтрүүлж, төр хийх ёстой ажлаа хийж, бусдыг нь хувийн хэвшилдээ шилжүүлэхээр зорьж байна. Нөгөө талаас мэргэжлийн байгууллагаас очдог хяналт шалгалтыг эрс цөөлж байгаа. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа “5Ш” ажиллагааны хүрээнд ч хүнд суртлыг халж, “цэвэрлэгээ” хийнэ. Хот бол том айл. Нийт 48 мянган төрийн албан болон төрийн үйлчилгээний алба хаагчид хот, нийтийн аж ахуй, төрийн захиргааны үйл ажиллагааг явуулж буй. Нийт 123 харьяа байгууллага, агентлаг байгаа. Тэгэхээр энэ бүхэнд иргэдийг чирэгдүүлдэг, хүний нэр барьдаг, хүнд суртал гаргадаг зүйлс байж л байгаа. Үүн дээр Засгийн газрын “5Ш” ажиллагаатай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яам, АТГ, тагнуул,  цагдаагийн байгууллага, хууль хүчний байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу явуулахаар эхлүүлээд байна. Энэ бүгд иргэдэд болон хөрөнгө оруулагчдад хүнд сурталгүй, чирэгдэлгүй, төрийн үйлчилгээг үзүүлэх л гэсэн зорилготой.

Ер нь өнгөрсөн хугацаанд хотын удирдлагууд УИХ, Засгийн газартайгаа маш сайн хамтран ажилласан. Энэ хүрээнд 27 жил гацсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсан. Ингэснээр хотын хөгжил шинэ шатанд гарах нөхцөл бүрдсэн.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол-Узбекистан Улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд зохион байгуулсан Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ
СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
    12 цаг 17 мин
  • АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
    15 цаг 20 мин
  • Монгол-Узбекистан Улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд зохион байгуулсан Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна
    15 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
    15 цаг 50 мин
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
    16 цаг 30 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
    16 цаг 53 мин
  • “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
    17 цаг 15 мин
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
    17 цаг 29 мин
  • Мэдэгдэл
    18 цаг 1 мин
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
    18 цаг 15 мин
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
    18 цаг 26 мин
  • Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
    18 цаг 43 мин
  • Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ
    18 цаг 54 мин
  • СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
    19 цаг 29 мин
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
    19 цаг 54 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    20 цаг 19 мин
  • Н.Алтанхуяг: Төсвийн тодотголыг ойр, ойрхон хийх нь буруу
    20 цаг 40 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлэг, эргүүлүүд ажиллаж байна
    21 цаг 16 мин
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
    21 цаг 26 мин
  • Танилц: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь
    21 цаг 27 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК