Төр засгийн тохижилт үйлчилгээний газрын дарга н.Тамир мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон жагсаалын үеэр хашаа эвдэрсэн. Энэ үед суурийн ан цав гарсан. Явган иргэд зочдог хэсэг учир хашаа унах аюултай. Дотогшоо унавал төрийн ордонд буй ажилчдын машин тэрэг эвдрэх аюултай байсан учир яаралтай засах шаардлага гарсан.
Хуулийн хүрээнд "Ган металл" ХХК-тай гэрээ байгуулаад энэ ажлыг гуравдугаар сарын 24-ны өдөр эхэлсэн. Суурийн ажлын үед аюулгүй байдлын үүднээс ажлын хашааг барьсан.
Дараагийн асуудал бол өнгөний асуудал. Уг ажлыг хариуцсан компани хугацаандаа амжсан бол ижил өнгийн чулуугаар гүйцэтгэх ёстой байсан. Өнөөдрөөс эхэлж буй БНПУ-ын ерөнхийлөгчийн айлчлалаас болоод амжсангүй. Ямар ч байсан зүүн талын хашааг дуусгана. Үүнд хийцэд өөрчлөлт ороогүй. Хаалганы хувьд Монгол гэрийг дуурайлгаж хийсэн.
Мөн явган хүний замаас нэг см ч аваагүй. Айлчлалын дараа хашааг ижил өнгийн чулуугаар хийнэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)