зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүд нийслэлийн дүүргүүд болон орон нутагт ажиллаж байна

2023-5-13
0
ЖИРГЭХ

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд Улсын Их Хурлын 76 гишүүнийг тойргоос, 76 гишүүнийг хувь тэнцүүлж сонгохоор тусгасан. Үүний үр дүнд иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, Улсын Их Хурлын нэг гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багасах ач холбогдолтой. Нутгархах, тойрогжих хандлага хоёр дахин буурч, улсын төсвийн хөрөнгө оруулалт нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэхэд илүүтэй төвлөрөх болно гэдгийг хуулийн төслийн танилцуулгад онцолсон байдаг. Мөн сонгодог парламентын мэтгэлцээний соёлд шилжиж, хууль хэлэлцэн батлагдах чанар хоёр дахин сайжирна. Парламентын дархлаа хоёр дахин нэмэгдэж, аливаа нөлөөлөлд өртөх эрсдэл хоёр дахин буурна. Улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийн чиг хандлага өөрчлөгдөж, бодлогын нам болж төлөвших эхлэл тавигдна. Нийгмийн бүлгүүдийн дуу хоолой хоёр дахин нэмэгдэж, хилийн чанадад ажиллаж амьдарч буй монголчуудын сонгуульд санал өгөх эрх нээгдэнэ. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын хяналт тэнцлийн зарчим хангагдана. Жендэрийн тэгш байдлын төлөөлөл, нийгмийн сонирхлын бүлгүүд, багш, эмч, инженер, техникийн ажилтнууд, сэхээтнүүд, малчин, тариаланчид, оюутан залуучууд, ахмад, дунд үеийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлдвэрчний эвлэл болон ажилчдын төлөөлөл, нийгмийн цөөнхийн төлөөлөл төрийн бодлого тодорхойлоход оролцох чадамж хоёр дахин нэмэгдэнэ. Улсын Их Хурал Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг дэмжсэн бөгөөд хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хүрээнд, Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу гишүүд энэ өдрүүдэд тойрогтоо ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна

Улсын Их Хурлын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрбээр Их-Уул сумын иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариуллаа.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог нэмэхтэй холбогдуулан иргэд олон талын байр суурь илэрхийлж байсан бөгөөд 152 болгох нь хэт олон байна, нэмэх тохиолдолд 100 хүртэл, 108, 120 болгох зэрэг хувилбаруудыг дэвшүүлж, харин сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байгаа талаар санал хэлж байв.

Нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын гишүүд ажиллаж байна

Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн Сүхбаатар дүүргийн 24 дүгээр тойргоос сонгогдсон Ц.Мөнх-Оргил гишүүн Сүхбаатар дүүргийн 1-20 дугаар хороодын иргэдтэй 2023 оны тавдугаар сарын 08-11-ны өдрүүдэд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн саналыг авчээ. Үүний зэрэгцээ улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаарх иргэдийн саналыг сонссон байна.

Уулзалтад оролцсон иргэдийн олонх нь Үндсэн хуулийн өөрчлөлт болон сонгуулийн тогтолцооны талаар мэдээлэл хомс байгаагаа илэрхийлж, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байв. Тухайлбал, тус дүүргийн 13 дугаар хорооны иргэн н.Раднаа “Үндсэн хуулийн өөрчлөлт, гишүүдийн тоог нэмэх талаар иргэд мэдээлэл муутай байна. Намын жагсаалтаар сонгогдох процессыг иргэдэд ойлгуулаад учирлавал гишүүдийн тоог нэмэхийг дэмжинэ. Намууд нэр дэвшүүлэхдээ авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид, нэр холбогдож байгаагүй, ёс зүйтэй хүмүүсийг дэвшүүлдэг байх хэрэгтэй” хэмээж байв.

Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн тухайд иргэд сонгогчиддоо танилцуулж холбогдох бусад хуулийн асуудлаарх ойлголтыг тойргийн иргэд сонгогчиддоо өгөхөөс гадна асуулгын хуудас бөглүүлж асуулга авч ажиллав.

Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж, санал бодлыг нь сонслоо. Уг хэлэлцүүлгийн үеэр иргэд Улсын Их Хурлын бүрэлдэхүүнийг өргөтгөх асуудлыг дахин нягтлах, намуудын жагсаалтад оруулах хүмүүсийнхээ нэрсийг нээлттэй зарлах, жагсаалтад эмэгтэйчүүд, залуусын төлөөллийг түлхүү оруулах, холимог тогтолцоогоор сонгууль явуулсан тохиолдолд тойрогт нэр дэвшигчдийн тоог олон болгох зэрэг саналыг хэлсэн байна. Мөн Улсын Их Хурлын гишүүдийн эрх үүргийг тодорхой болгож, дархан эрх гэдэг зүйлийг өөрчлөх, яригдаж байгаа тооны тухайд 152 ихдэж байгаа талаар, цаашид намууд нэр дэвшигчдээ салбар бүрийн мэргэшсэн хүмүүсээс сонгох, аливаа хэрэгт холбогдсон албан тушаалтан тэр дундаа УИХ-ын гишүүдэд оногдуулах хуулийн хариуцлагыг чангатгах зэрэг ажил хэрэгч шаардлага, саналыг иргэд хэлжээ.

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Говьсүмбэр аймгийн иргэдэд танилцууллаа

Үндсэн хуульд оруулах  өөрчлөлтийн  төслийг  Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Г.Мөнхцэцэг нар Говьсүмбэр аймгийн иргэдэд танилцуулж, иргэдийн саналыг сонслоо. Уулзалтад аймгийн Засаг дарга Г.Батсуурь, ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл болон Шивээговь, Баянтал, Сүмбэр сумын 300 гаруй иргэн оролцсон.

Хуулийн төсөлд иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах,  хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг чанаржуулах замаар Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалыг төгөлдөржүүлэх зорилгоор гишүүдийн тоог 152 болгож,  Монгол Улсын хүн ам, газар нутгийн байдал, эдийн засгийн хөгжилтэй уялдуулан нэмэгдүүлэхээр, мөн нийт гишүүдийн тавин хувийг мажоритар, тавин хувийг пропорционал аргаар сонгох зохицуулалтыг тусгасан. Уулзалтад оролцогч иргэд сонгуулийн холимог тогтолцоо, гишүүний тоог нэмэгдүүлэх асуудалд харилцан адилгүй санал хэлж байна. Иргэд гишүүдийн тоог нэмэгдүүлэхээр бол нэр дэвшигчдэд өндөр шалгуур тавих, улс төрийн намууд нийгмийн дуу хоолой, бодлого боловсруулж чадах хэмжээний төлөөллийг дэвшүүлэх шаардлагатай гэдгийг онцолж байв.

Сүмбэр сумын иргэн Чулуунбаатар “Гишүүний тоо нэмэгдүүлэхийг дэмжиж байна. Хууль чанаржина гэж үзэж байгаа. Парламентад олон намын төлөөлөл орох ёстой. Улс орны хөгжилд дэвшил авчирна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна” гэсэн юм. Харин иргэн иргэн н.Нарантуяа шууд 152 гишүүн болгох нь зохимжгүй, орон нутгийн хүн амын тооноос хамаарч мандат олгох нь зүйтэй гэдэг санал хэлжээ. Шивээговь сумын иргэн н.Эрдэнэчулуун сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байгаагаа хэлээд, Говьсүмбэр аймгийг бие даасан тойрог болгож газар нутгийн төлөөллийг хангах шаардлагатай талаар санал хэлжээ.

Уулзалтын хүрээнд Улсын Их Хурлын гишүүд  Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон  улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар танилцуулсан.

УИХ-ын гишүүд Сэлэнгэ аймагт ажиллаж байна 

Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам ажлын албаны хамтаар Сэлэнгэ аймгийн Сайхан, Орхон, Орхонтуул сумын Рашаант тосгоны сумдад ажиллаж Шинэ сэргэлийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон өөрчлөлт оруулах хүчин зүйл, ач холбогдлын талаарх мэдээллийг иргэдэд дэлгэрэнгүй танилцууллаа. 

Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир Улсын Их Хурлын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу тойрогтоо ажилласан байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод мэдээлж, танилцуулжээ. Түүнчлэн төсөлтэй холбоотойгоор иргэдийн саналыг авч, байр суурийг сонсож ажилласан байна.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Өвөрхангай аймагт ажиллаж байна

Улсын Их Хурлын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн энэ өдрүүдэд тойрогтоо ажиллаж байна. 

Тэрбээр  Арвайхээр, Богд, Баруунбаян-Улаан сумдад ажиллан Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд танилцуулж, саналыг сонсох уулзалт, хэлэлцүүлэг хийж, төслийн талаарх иргэдийн саналыг авчээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд гишүүдийн тоог нэмж болох ч 100 дотор багтаах нь зөв гэсэн байр суурийг иргэд олонтаа илэрхийлсэн байна. Түүнчлэн дээрх уулзалтуудын үеэр Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хуулийн төсөл болон улс орны нийгэм, эдийн засгийн мэдээлэл өгч, асуултуудад хариулав.

 

Дорнод аймгийн иргэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл авч, саналаа илэрхийллээ

Улсын Их Хурлын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун Дорнод аймагт ажиллаж байна. Тэрбээр Чойбалсан сум, Хавирга өртөө, Гурванзагал сумдад ажилласан бөгөөд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг холбогдох судалгаа мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулав. Төсөл батлагдсанаар иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, Улсын Их Хурлын гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багасах ач холбогдолтой гэдгийг Х.Болорчулуун гишүүн тайлбарласан. Түүнчлэн нутгархах, тойрогжих хандлага хоёр дахин буурч, улсын төсвийн хөрөнгө оруулалт нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэхэд илүүтэй төвлөрөхийн сацуу парламентын дархлаа хоёр дахин нэмэгдэж, аливаа нөлөөлөлд өртөх эрсдэл мөн хэмжээгээр буурах зэрэг олон талын ач холбогдолтой бөгөөд уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон иргэд төслийг талаар байр сууриа хэлж, тодорхой саналуудыг илэрхийлсэн байна.

УИХ-ын гишүүд Дорноговь аймагт ажиллаж байна

Улсын Их Хурлын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу гишүүд тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод мэдээлж, танилцуулахын зэрэгцээ тэдний байр суурийг сонсож, саналыг нь авч ажиллаж байна.

Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нар дээрх захирамжийн дагуу Дорноговь аймагт ажиллаж байна. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар эхлээд Сайншанд сумын иргэд, олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа. 

Сүхбаатар аймгийн иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулав

Улсын Их Хурлын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нар Сүхбаатар аймагт ажиллаж байна. Гишүүд тойрогтоо ажиллан иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг холбогдох судалгаа мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулав. Төсөл батлагдсанаар иргэдийн төлөөлөх эрх нэмэгдэж, Улсын Их Хурлын гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл багасах ач холбогдолтой гэдгийг тайлбарласан. Түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийн холимог тогтолцооны талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, судалгаа мэдээллийг танилцуулсны дараа уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон иргэд төслийн талаар байр сууриа илэрхийлж, тодорхой саналуудыг хэлсэн байна.

 

Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо 7 хоногийн хугацаатай ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод мэдээлж, танилцуулан, иргэдийн байр суурийг сонсож, холбогдох саналыг авч, нэгтгэнэ. Ийнхүү нэгтгэсэн тайлан мэдээгээ энэ сарын 17-ны дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх бөгөөд тус Байнгын хороо иргэдийн саналыг нэгтгэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт 18-ны дотор хүргүүлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
"Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
    2 цаг 56 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
    4 цаг 43 мин
  • "Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
    4 цаг 50 мин
  • Согтуурсан үедээ бусдад заазуур тулган, автомашиныг нь дээрэмджээ
    4 цаг 59 мин
  • С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
    5 цаг 59 мин
  • Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    6 цаг 2 мин
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
    6 цаг 6 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
    6 цаг 36 мин
  • Ү.Амарбат: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан гэж үзэн бид гомдол гаргасан
    6 цаг 44 мин
  • Б.Энхбаяр: "Эрдэнэс Монгол" компанийг улстөрчид түрийвч болгон ашигладагаа болих хэрэгтэй
    6 цаг 48 мин
  • Далай Лам 2026 оны Грэммид нэр дэвшжээ
    7 цаг 0 мин
  • Нийт нутгийн 68 хувьд цастай байна
    7 цаг 48 мин
  • МАН-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа Их хурлаар намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
    8 цаг 9 мин
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
    8 цаг 17 мин
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
    8 цаг 46 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
    8 цаг 58 мин
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
    9 цаг 13 мин
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
    9 цаг 45 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    10 цаг 1 мин
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
    10 цаг 16 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Д.Мөнхбаатар: Ирэх сарын 15- аас утаа мэдрэгчээ унтраасан айл өрхөд түлш борлуулахгүй
24 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК