Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УБТЗ, Хятадын төмөр замын удирдлагууд Бээжин хотноо уулзлаа

2023-5-23
0
ЖИРГЭХ

Замын-Үүд –Эрээн өртөөний тээврийн хэмжээг нэмэгдүүлэх нь УБТЗ-ын тээврийн үр ашгийг өсгөх төдийгүй Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар  эдийн засгаа дэмжих үндсэн арга замын нэг билээ. Энэ зорилгоор “Хятадын төмөр замууд” корпорацийнерөнхий захирал ГуоЖусуегийнурилгаар “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн энэ сарын 18-19-ний өдрүүдэд БНХАУ-д айлчиллаа.

“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн 3 жил шахам үргэлжилсэн ковид цар тахлын хүндрэлийг хоёр орны төмөр замчид хамтын хүчээр амжилттай даван туулж, Замын-Үүд - Эрээн боомтоор галт тэрэг солилцоо нэмэгдэж, төмөр замын тээврийн хэмжээ цар тахлын өмнөх үеэс илүү өндөр түвшинд хүрсэн үед анх удаа өндөр дээд түвшний айлчлал хийсэн нь Хятадын төмөр зам олон жилийн найрсагхамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэхэд анхаарч, өндөр ач холбогдол өгч байгааг харуулсан үйл явдал боллоо. Энэхүү айлчлал ньУБТЗ түүхэндээ Хятадын төмөр замын урилгаар Замын даргын түвшинд бие дааж хийсэн анхны албан ёсны айлчлал болж байгаагаараа онцлог юм.

 Бээжин хотноо “Хятадын төмөр замууд” корпорацийн төв байранд тус корпорацийн ерөнхий захиралГоуЖусуе, “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэнг халуун дотноор угтан авч уулзлаа.

“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн “Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирлаар томилогдсонд ньноён ГуоЖусуед баяр хүргээдцар тахлын хүнд үед Монгол Улсад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэх, Тяньжин боомтод хуримтлагдсан Монгол Улсын импортын чингэлгүүдийг шуурхай татан авахад дэмжлэг үзүүлж тусалсан “Хятадын төмөр замууд”корпорацийн удирдлага, нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

            Мөн 2023 онд цар тахлын хязгаарлалтууд цуцлагдаж, Замын-Үүд – Эрээн боомтын үйл ажиллагаа сэргэж, галт тэрэг солилцоо сайжирснаар тээврийн хэмжээ тогтвортой нэмэгдэж байгааг онцлон дурдлаа. Хятад-Европ чингэлгийн дамжин өнгөрөх буухиа галт тэрэгний тээвэр энэ оны эхний 4 сарын байдлаар 889 галт тэрэгт хүрээд байгааг дурдаад энэ онд 2700 галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ дээд амжилт тогтоох зорилготой ажиллаж байгаагаа дуулгалаа.

ТүүнчлэнХятадын төмөр замын зүгээс хавар, зуны бүтээн байгуулалтын улиралд Монгол Улс руу ачилт хийдэг төмөр замуудад вагон илгээлтийн төлөвлөгөөг аль болох ахиу олгож байхыг хүслээ.

УБТЗ-ын дарга Х.Хэрлэн Замын-Үүд өртөөний нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар хийж байгаа ажлаасаатанилцуулаад өнгөрсөн онд Монгол Улсын хил хүртэл барьсан 4,6 км нарийн царигийн 2 дах гол замыгхолбох холболтын асуудалд анхаарлаа хандуулж дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

БНХАУ цар тахлын хөл хорио цээрээ цуцалж хилээ нээсэнтэй холбогдуулан олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээхтэй холбоотой бэлтгэл ажлыг УБТЗ бүрэн хангаж дууссан тул ойрын хугацаанд Замын-Үүд – Эрээн боомтоор зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээнэ гэж итгэж байгаагаа илэрхийллээ.

“Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирал ГуоЖусуе уулзалтын үеэр тээврийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд буулгалтаас суларсан хоосон вагонд ачаа ачих, Хятад-Европ чингэлгийн буухиа галт тэрэгний хэмжээг нэмэгдүүлэх, ачаа тээврийн бичиг баримтыг цахимаар солилцох зэрэг тодорхой асуудлууд дээр  хамтран ажиллах саналтай байгаагаа хэллээ.

Мөн талууд хилийн өртөөдийн хүчин чадлыг харилцан уялдаатай нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд хамтарсан ажлын хэсэг яаралтай байгуулж ажиллахаар тохиролцов.

Уулзалтын үеэр ярилцсан асуудлууд дээр талууд санал нэгтэй байгаагаа илэрхийлж хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд УБТЗ-ын дарга Х.Хэрлэн “Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирал ГуоЖусуег Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урилаа.

“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирал ГуоЖусуегийн урилгаар БНХАУ-д хийж байгаа айлчлалынхаа хүрээнд “Хөх хотын төмөр замын групп” компанийн ТУЗ-ийн дарга ЖуанХөтэй  уулзлаа

            Уулзалтын үеэр талууд Замын-Үүд – Эрээн өртөөдийн 2023 оны эхний 4 сарын ачаа тээврийн үзүүлэлт,Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн төмөр замуудаар 2023 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөний болон хилийн төмөр замуудын зөвлөгөөний протоколын хэрэгжилтийн талаар харилцан ярилцаж, хилийн өртөөдийн тээвэр зохион байгуулалт, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар харилцан санал бодлоо солилцлоо. 

Мөн УБТЗ болон Хөх хотын төмөр замуудын хоорондын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор УБТЗ-ын хувь нийлүүлэгчдийн хурлаас БНХАУ-ын Хөх хотод УБТЗ-ын Байнгын ажиллагаатай Төлөөлөгчийн газрыг нээн ажллуулах шийдвэр гарсны дагуу 2023 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс төлөөлөгчийн газраа нээн ажиллуулах болсныг хэллээ.

УБТЗ-ын дарга айлчлалынхаа үеэр Хөх хотын төмөр замын галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын төв болон Хөх хотын Зорчигч тээврийн үйлчилгээний төв буудлын үйл ажиллагаатай танилцлаа.

“Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирал ГуоЖусуегийн урилгаар “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэнгийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлал нь хоёр орны төмөр замуудын хамтын ажиллагааг бэхжүүлж гүнзгийрүүлэхэд чухал алхам боллоо.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
Улаанбаатарт 18 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    4 цаг 16 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    5 цаг 15 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    5 цаг 17 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    5 цаг 21 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    5 цаг 27 мин
  • Зээлийн санхүүжилт хүссэн Улаанбаатар хотын аж ахуйн нэгжүүдийн төслүүдэд нарийвчилсан үнэлгээ хийж байна
    22 цаг 42 мин
  • Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
    23 цаг 46 мин
  • Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна
    Өчигдөр 15 цаг 19 мин
  • Ой, хээрийн 2 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • "Галзуу баян Азиуд" киноны дараагийн анги олон ангит хэлбэрээр олны хүртээл болно
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгүүд намрын аялал, зугаалга хийхгүй байхыг зөвлөж байна
    Өчигдөр 10 цаг 43 мин
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
    Өчигдөр 10 цаг 11 мин
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК