Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭМЯ: Манай улсын 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй

2023-5-23
0
ЖИРГЭХ

ЭМЯ, НЭМҮТ хамтран ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах чиг хандлага” үндэсний чуулган өнөөдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд эхэллээ. 

Үндэсний хэмжээнд болж буй уг чуулганд эрүүл мэндийн салбарын бүх шатныхан, лавлагаа болон анхан шатны эрүүл мэндийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 150 гаруй хүн хот, хөдөөнөөс оролцож байна. 

Чуулганыг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте нар үг хэлсэн.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таванжилийн үндсэн чиглэлд хүн амын эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлж, үндэсний түвшинд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх замаар иргэдийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээнд  хамрагдалтыг нэмэгдүүлж, сэргийлж болох нас баралтын түвшинг бууруулах зорилт тавин ажиллаж байгаад онцлоод “2019 онд хийсэн Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын шаталсан судалгаагаар манай улсын 15-69 насны  гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй, энэ эрсдэл эрэгтэйчүүдийн дунд эмэгтэйчүүдээс 1.5 дахин өндөр гарсан. 

Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Өөрөөр хэлбэл, монгол хүн сэргийлж болох хүчин зүйлийн улмаас өвчилж, нас барж байгаа нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх нэн шаардлагатай байгааг харуулж байна.

2022 оны байдлаар нийт хүн амын 60 гаруй хувь нь хот, суурин газарт оршин сууж байна. Хот, хөдөөгийн хөгжлийн ялгаанаас шалтгаалан иргэд амьжиргаагаадээшлүүлэхийн тулд хот, суурин руу шилжин суурьшиж, улмаар хот төлөвлөлт нь хотжилтын хурдыг гүйцэхгүй, гэр хороолол ямар ч зохицуулалтгүйгээр нэмэгдэж, байгаль орчны даац хэтрэн, хүн амын эрүүл мэнд, нийгэм соёлын үйлчилгээ, орон сууцны хангамж, автозамын ачааллын асуудлуудыг шийдвэрлэхэд бэрхшээл учирчбайна. Хотын агаар, ус, хөрсний бохирдол ихээр нэмэгдэж, осол гэмтэл, хүчирхийлэл, зүрх судасны болон амьсгалын замын өвчин, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг хотжилттой холбоотой цөөнгүй асуудал бидний өмнө тулгарч байна” гээд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын зорилтод хүрэхэд зонхилон тохиолдож байгаа халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх, эрт үеийн хяналт, тандалтыг сайжруулах зорилгоор “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах чиг хандлага” сэдэвт үндэсний хэмжээний чуулганыг зохион байгуулж буйг хэлсэн. 

Тэрбээр НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, хянах замаар халдварт бус өвчнөөс үүдэлтэй цаг бусаар нас  барах явдлыг 2025 он гэхэд 25 хувиар, архи согтууруулах ундааны хэрэглээ, хөдөлгөөний  дутагдалтай хүн амын тархалтыг 10 хувиар, тамхины хэрэглээ, давсны хэрэглээг 30 хувиар тус тус бууруулах, зүрхний шигдээс, тархины харвалтаас сэргийлэхийн тулд эрсдэл бүхий хүмүүсийн 50-иас доошгүй хувь нь эмчилгээ, зөвлөгөө авах боломжтой байх, чихрийн шижин, таргалалтын эсрэг үр дүнтэй тэмцэх, цусны даралт ихсэх өвчний тархалтыг 25 хувиар бууруулах, зонхилон тохиолдох халдварт бус өвчнийг эмчлэх хямд өртөгтэй нэн чухал технологи, эм, үүний дотор ерөнхий нэршлийн  эмийн хүрэлцээг 80 хувьд хүргэх зорилго тавьсан нь манай улсад ч хамаатай гээд манай улс эрүүл мэндийн салбарын тулах хоёр багана болсон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгийг нь хэт шүтэж нөгөөг нь орхигдуулж ирснийг засч залруулах үүднээс Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулж ирэх долоо хоногт Засгийн газарт оруулж УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа дуулгасан.

Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нь иргэдийг зөв дадал хэвшилтэй, эрүүл мэнддээ анхаардаг зөв тогтолцоог бий болгох зорилготой гээд Ерөнхийлөгч энэ тал дээр онцгой анхаарч зарим нэг алхмыг хийж хэрэгжүүлж эхэлснийг дурдлаа. Тухайлбал, хатуулаг өндөртэй архины хэрэглээг хязгаарлах зорилгоор зарлиг гарган архины онцгой албан татварыг хатуулгаас хамааруулан тогтоож, согтууруулах ундааны нэг литр тутмаас 300 төгрөгийг хуримтлуулан бие даасан сан байгуулах зэргээр бодитой шийдвэрүүд гарган ажиллаж байгааг хэлсэн. Түүнчлэн Т.Мөнхсайхан зөвлөх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахгүйгээр лавлагаа шатлалын эмнэлгийг хөгжүүлэх нь учир дутагдалтай тул энэ чиглэлд онцгой анхаарч ажиллах шаардлага байгааг ярьсан. Эцэст нь тэрбээр өвчлөлийг бууруулахын тулд юуны түрүүнд өвчлөлийг үүсгэж байгаа шалтгаан нөхцөлийг олж тодруулах ёстой хэмээсэн юм. 

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскалантехалдварт бус өвчнийг бууруулах замаар нас баралтыг багасгах талаар дэлхий нийтэд  баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулахдаа Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо хүн бүрт хүрч чаддагаараа бүс нутагтаа дээгүүр орно хэмээв. Тэрбээр өөрийнх нь очсон аймгуудын хүн амын 40-өөс доошгүй хувь нь 18 хүртэлх насныхан байсан бөгөөд Монгол Улсын хувьд хүн амын насжилтын пирамидын суурь нь өсвөр үе, залуус байгааг харгалзан эрүүл мэндийн боловсрол олгох, амьдралын зөв дадал хэвшлийг бий болгох ажлыг хүүхэд байхаас нь эхлэх ёстой гэв. Хэрэв одоо бид зургаа болон түүнээс доош насныхантайгаа сайн ажиллаж чадвал 5-10 жилийн дараа тодорхой үр дүнд хүрч чадна гэж байлаа. Мөн халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хүмүүсийн амьдрах, ажиллах орчин чухал нөлөөтэй тул агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, ажлын байрны эрүүл аюулгүй нөхцөлийн бүрдүүлэхэд анхаарах ёстойбөгөөд ДЭМБ нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад анхаарч ажиллана гэлээ. 

Гурван өдөр үргэлжлэх үндэсний чуулганаар зонхилон тохиолдож буй халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт үеийн хяналт тандалтын чиглэлээр өнөөгийн тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, шийдвэр, зөвлөмж гаргах, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт үеийн хяналт тандалтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа тэргүүн туршлага, ололт амжилт, сургамжаас харилцан суралцаж цаашдын чиг хандлагыг тодорхойлох, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн бодитой үр дүнтэй болно гэж чуулганыг зохион байгуулагчид үзэж байна.

Эхний өдрийн хуралдаанд ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал”, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Өвчнийг хянах хөтөлбөрийн газрын халдварт бус өвчний менежмент хариуцсан зохицуулагч Роландо Энрике Доминго “Халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт хяналтын талаарх ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн үйл ажиллагааны хүрээ”, НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан “Халдварт бус өвчин, осол гэмтэл, эрсдэлт хүчин зүйл судалгааны харьцуулсан дүн”, “Эрүүл монгол хүн” төслийн удирдагч О.Чимэдсүрэн “Архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах бодлого”, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Эрүүл мэндийн байгууллагын санхүүжилт, даатгалын өнөөгийн нөхцөл байдал”, ЭМЯ-ны ХБӨХ-ийн дарга Г.Ганхуяг “Халдварт бус өвчин бас эрт илрүүүлэг, үзлэг, шинжилгээ, оношлогооны явц” зэрэг сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өглөө. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол-Узбекистан Улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд зохион байгуулсан Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ
СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн Ө.Шижирийн боловсруулж буй “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн төслийг танилцуулах хоёр дахь нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо
    5 цаг 42 мин
  • АБГББХ: Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжив
    8 цаг 44 мин
  • Монгол-Узбекистан Улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд зохион байгуулсан Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна
    8 цаг 54 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
    9 цаг 15 мин
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
    9 цаг 55 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
    10 цаг 18 мин
  • “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1800 мод тарилаа
    10 цаг 40 мин
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
    10 цаг 54 мин
  • Мэдэгдэл
    11 цаг 25 мин
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
    11 цаг 39 мин
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
    11 цаг 51 мин
  • Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
    12 цаг 7 мин
  • Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ
    12 цаг 19 мин
  • СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
    12 цаг 53 мин
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
    13 цаг 19 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    13 цаг 44 мин
  • Н.Алтанхуяг: Төсвийн тодотголыг ойр, ойрхон хийх нь буруу
    14 цаг 4 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлэг, эргүүлүүд ажиллаж байна
    14 цаг 41 мин
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
    14 цаг 51 мин
  • Танилц: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь
    14 цаг 52 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК