Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Миний 24 цаг: Сэргээн засахын СЭТГЭЛ эмч

2023-10-18
0
ЖИРГЭХ

Намрын өдрүүд багад дулаахан л байдаг сан. Нас ахих тусам л хүйтэн санагдаж, модод ч улам хурдан навчаа гөвөөд байх шиг бодогдоно. Гадаа өвс ногоо шарлаж, навчис хагдрах энэ үест өрөө тасалгааны цэцэгс өнгө нэмж харагдана. Ай ингэж л бодохын зуурт өнөөх амьдрал урсаж байгаа нь л сайхан. Энэ урсгалд хөвж явсаар давчуу хотын амьдрал дунд сүндэрлэсэн Сэргээн засах төвд ирлээ.

Энэ цагаар тасалгааны цэцэгсээ усланхан суугаа эндхийн их эмч О.Гантулга хэмээх бүсгүй удахгүй гавьяаныхаа амралтыг авах гэж байгаа тухай дуулаад ирсэн минь энэ. Энэ зүгээр ч нэг эмнэлэг биш. Цаг наргүй, утсаа ч салгаад амрах эрхгүй байдаг эмнэлгийн байгууллагынхны хүнд хэцүүг бид төдийлөн мэддэггүй байх. Зүгээр нэг суугаад хийчихдэг оффис ажил биш, зүрх сэтгэлээ уудалж зориулдаг эмчийн алдрыг мартахгүй л яваарай. 

Гэнэтхэн таарвал та түүний харцнаас ширүүн, дориуныг олно. Гэвч удтал яриад суувал уужуу дотортой, ажилдаа хайртай, урлагийн мэдрэмжтэй, уяхан хүн гэдгийг нь анзаарахаар шүү. Тэрбээр дөрвөн хүүхдийн ээж. Өнөөдөр 50 насны босгыг алхаж, гавьяаныхаа амралтад суух гэж байгаа нь энэ. Анх хараад ийм залуугаараа юу гэж уулга алдаж байснаа нуух юун. Харах царайны өөртөө арчаатай, идэрхэн эмэгтэй. Харин цаана нь бага насны дурсамж ихтэй, тэр л жаахан охин.

Өглөө ирээд зүүний эмчилгээгээ хийнэ. Дараагаар өрөөндөө сууж өвдсөн бүхэнд зөвлөгөө өгдөг даруухан эмчийг бид онцлов. 

Түүний бага нас Баянхонгор аймгийн төвд өнгөрчээ. Багадаа тэр барилга барьж байгаа нэгнийг хараад барилгачин, жолоо барьж яваа өөр нэгнийг хараад жолооч болохыг мөрөөддөг байж. Ухаан сууж дунд ангид орохынхоо үед аавыгаа дуурайсан авьяастайгаа мэдээд зураач болохоор сэтгэл шулууджээ. Гэвч ээж нь түүнийг алтан гартай, амь тогтоодог эмч болоосой гэж хүссэн аж. Тэр цагт аав нь түүнд хойд хөрш ОХУ-аас эмчийн чагнуур авч ирж, бэлэглэсэн нь эмч болоход шат болсон гэдэг. Тэгээд л тэр өнөөдөр амьдралынхаа тал хүртэл эрүүл мэндийн байгууллагад хүчин зүтгэж, аав ээжийнхээ итгэлийг даасан мундаг охин явжээ.

Түүнтэй энэ сэдвээс эхлээд удаан ярилцсанаа дор товч сийрүүлэв.

-Бага насныхаа тухай яривал?

Би багадаа даруухан охин байж. Гэхдээ ноомой биш, харин ч бусадтай амархан нөхөрлөчихдөг, нийтэч хүүхэд байлаа. Олон ч найзтай байсан. Хүүхдүүд хоёр тал болоод муудалцахаараа манай талд орчих гэж хэн хэн нь гуйдаг байсан гэхээр тийм ч муу найз байгаагүй хэрэг. 

-Тэрхүү нийтэч чанар чинь энэ байгууллагад бусадтай эвээ олоход амар байв уу? 

Бид чинь хүний зовлон дээр ажилладаг улс. Тийм болохоор яалт ч үгүй л хүнлэг, энэрэнгүй байх хэрэгтэй. Манайд янз бүрийн өвчтөн ирдэг. Зарим нь асрамжийн газраас, гэр оронгүй хүн ч байна. Ууртай, зовлонтой нь ч олон. Тэр болгонтой учир зүйгээ амархан олоход миний суурь хүмүүжил нөлөөлсөн юм болов уу. 

-Таны бага нас Баянхонгорын төвд өнгөрсөн гэлээ шүү дээ? 

Тийм. Би 1980 онд хоёрдугаар арван жилд нь элсэн орсон. Дараа нь математикийн гүнзгийрүүлсэн сургалттай нэгдүгээр сургуульд шилжин суралцаж, 1990 онд төгссөн. Аав, ээжийнхээ хүссэнээр эмч мэргэжлийг сонгосон. Анагаахын сургуулийн эмчилгээний ангийг төгсөөд дараагаар нь уламжлалт, зүүний, сэргээн засах гурван резидентээр мэргэжил дээшлүүлсэн. Нийт анагаахын чиглэлээр есөн жил сурсан байна. 

-Анхны ажлын байр гэдэг хүний дурсамжинд хамгийн тод үлддэг юм шиг санагддаг. Таны анхны ажлын байр хаана байв? 

Сургуульдаа зургаан жил суралцаж төгсөөд анхныхаа томилолтыг Шаргалжуутын рашаан сувилалд авч байлаа. Ер нь хүний бодол биеллээ олдог гэдэг үнэн юм шиг ээ. Анхны томилолтоо Шаргалжуутад авахыг хүссэн минь биелсэн. Суралцаж байхдаа микробиологич болбол гоё юм байна даа гэж бодож байсан. Шаргалжуутаасаа Баянхонгор аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газарт нян судлагч эмчээр зургаан жил ажилласан. Тэгэхээр микробиологич болох хүсэл минв биеллээ олсон. 

-Та тэгээд хэзээнээс энэ төвд ажиллаж эхлэв? 

2014 оноос одоог хүртэл тасралтгүй есөн жил ажиллажээ. Энэ эмнэлэгтээ хайртай. 

-Энэ хугацаанд та олон хүнийг эдгээсэн байж таарна. Тэр хүмүүсээс та ямар үг сонсож гаргахыг хүсдэг вэ? 

Бүгд баярлалаа гэж хэлдэг дээ. Энэ үг нь л хангалттай. Ер нь манай эмнэлгээр эмчлүүлээд гарсан хүмүүстэй дараа уулзахад хүлээлтээс илүү сайн үр дүн гарсан гэдэг. Бас харвалт зэрэг шалтгаанаас болоод хэл ярианы өөрчлөлт орсон хүмүүс их ирдэг. Тэдэнд маань анзаарагдаагүй сайн үр дүн гарсныг сүүлд мэддэг учир ирээд хэлэхэд нь баярладаг. Ер нь эмчилж байгаа хүмүүс маань эрүүл болоод, дээрдээд гарч байвал би баяртай байдаг даа. 

-Бусад шатлалын эмнэлгүүдийг бодвол сэргээн засах эмнэлгийн эмчилгээ, өвчтөнд гарах үр дүн нь цаг хугацааны хувьд ондоо байдаг байх?

Тийм шүү. Бид нар чинь мэс заслын эмч биш. Сэргээн засах эмчилгээний үр дүн зугуухандаа гардаг гэсэн үг. Мэс заслын дараах, осол гэмтэл, харвалт гээд л манайхыг зорих хүмүүсийн цуваа их. Эхний зургаан сардаа мэдэгдэхүйц үр дүн гарах ёстой. Ер нь сэргээх засах эмчилгээний онцлог нь амьдралын чанарыг сайжруулах, уртасгах л юм даа. Зарим нь үнэхээр засал авдаг. Гунигтай нь бидний хүчирхээргүй цөөн тохиолдлууд бий. Тэр болгоныг ойлгуулах нь эмч бидний үүрэг юм даа. Үйлчлүүлдэг хүмүүсийн маань ихэнх нь сэтгэл зүйн хувьд цохилт авсан, хүндэвтэр ирдэг л дээ. Сэтгэлзүйч байхгүй учраас тухайн хүнтэйгээ шууд харилцахаас өөр аргагүй. Сэтгэлзүйч шиг байж чадахгүй ч тодорхой хэмжээнд өөрийнхөөрөө сэтгэлийг нь өргөхийг хичээдэг дээ. 

-Наргиан болгож асуухад ийм залуугаараа тэтгэвэртээ гарах зүгээр үү? 

Яах аргагүй дөрвөн хүүхэдтэй болхоор л гарч байгаа юм л даа. Уг нь ч 50 нас гэдэг юу л бол юуг хийх нас шүү. 

-Гавьяаны амралтаа аваад хамгийн түрүүнд юу хиймээр санагдаж байна? 

Унтах тухай бол бодоогүй байгаа. Би ажлынхаа хажуугаар олон төрлийн хоббитой хүн л дээ. Зуны дэлгэр цагт хөдөө, гадаа яваад амарчихдаг. Сайхан байгальд очоод багынхаа мөрөөдлөөр цэцэгсийн зураг зурах дуртай. Аялж яваад цэцэгстэй танилцаж, дүр зургийг нь сэтгэлдээ буулгаад дараа нь зурдаг. Тийм ч болохоор миний хамгийн их бодож байгаа зүйл гэвэл чимээгүй, тухтай газар интернэтээ салгаж байгаад долоо хонохыг хүсэж байна. Бараг хөдөө л явах байх даа. Энэ хотод тийм газар байхгүй шүү дээ. 

- Нутаг руугаа явах уу?

Би багаасаа аймгийн төвд, суурин газар амьдарсан болохоор хөдөөгийн амьдралыг сайн мэдэхгүй. Тийм болохоор бүүр хөдөө газар малчин айлд очиж үзмээр байна. 

-Олон хоббитой гэлээ шүү дээ. Зурах, аялах гээд өөр ямар хобби байна вэ? 

Би оюутан байхдаа юм оёх сонирхолтой байлаа. Хүүхдүүдийн шинэ жилийн хувцсыг нь, хүмүүст хувцсыг нь оёж өгөөд тав гурван цаас олчихдог байсан. Сүүлд хоол хийх хоббитой болсон. Ер нь хүүхдээ төрүүлэхдээ огт зүгээр суудаггүй л байж. Дундах хүүгээ төрүүлснийхээ дараа ном гаргаж байлаа. 

-Ямар ном бэ? 

Өндөгний хальсаар хүүхдүүд юу хийж болох вэ гэдгийг бодоод "Өндөгхөн" нэртэй ном гаргасан. 

-Та аргагүй л урлаг талдаа хүн байна шүү? 

Урлаг тал руугаа хобби ихтэй юм байна шүү. Ээмэг, бугуйвч гээд л ойр зуурын зүйлсээ өөр сэтгээд хийчихдэг. 

-Хүн 100 насалдаг гэж үзвэл та амьдралынхаа талд амралтдаа гарч байна. Цаашид ер нь юу хийж амьдрах вэ. Салбартаа зөвлөөд явах уу, эсвэл хүүхэд насны мөрөөдлөө биелүүлэх үү? 

Хослуулна л гэж бодож байгаа. Зүүний эмчилгээний чиглэлээр удаан суралцлаа. Үр дүнг нь ч мэдэрч байгаа. Тийм учир үргэлжлүүлээд зүүний эмчилгээгээр түлхүү явах сонирхол байна. Би Европын анагаах ухаанаас илүү уламжлалт талдаа илүү дуртай. 

-Яагаад?

Би өмнө нь системийн өвчнөөр өвдөж байсан. Тухайн үед Европ эмчилгээ хийгээд үр дүн гараагүй л дээ. Харин намайг аварсан нь уламжлалт эмчилгээ байсан даа. Үр дүн нь одоо харагдаж байгаа биз дээ. Намайг хэн ч өвчтэй гэж хэлэхгүй. Эмч хүн өвдсөн нь хойно нь яаж эмчлэх тухай бодохоос илүү өвдөхөөс нь өмнө яаж сэргийлэх вэ гэдгийг л боддог. Тэр ч талдаа эм тариа хэрэглэхээс илүүтэй дасгал хөдөлгөөн хийлгэж уламжлалт аргыг ашиглах нь дээр гэж боддог. Ер нь энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлсээр яваа. 

-Эмч болгон нь хоол хүнсний тал дээр өөр өөрийн зөвлөгөөг өгөх юм. Хүнс гэдэг эрүүл мэндийг тэтгэж чаддаг, муутгаж чаддаг чухал зүйл шүү дээ. Энэ талаар таны байр суурь? 

Хүн болгон адилхан хоол хүнс хэрэглэж болохгүй. Харин хүн болгон өөртөө л тохирсон хоол хүнс хэрэглэх хэрэгтэй гэж боддог. Жишээ нь орой болгон халбага шар тос хэрэглэх нь сайн л гэдэг. Гэхдээ тэр шар тос эм болох, хор болох ч хүн байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Яахав тэр эмч нар ерөнхийд нь хэлж байгаа байх. Түүнээс биш хувь хүн дээр бол оношлоод дараа нь тохирох хүнсийг нь зөвлөх хэрэгтэй. 

-Таныг урлагт хайртай хүн тодорхойллоо. Та ер нь эмнэлгийн өрөө тасалгаанд урлагийг бүтээл байх нь зүйд нийцнэ гэж боддог уу? 

Ер нь бол байх нь зөв. Урлагийн бүтээлийг хараад хүний сэтгэл баясаж байдаг шүү дээ. Би дуртай хөгжмөө сонсоод, тайван орчинд л зурдаг. Уран бүтээлчид бас тэгдэг л байх. Тийм орчин, мэдрэмжээс төрсөн бүтээл хүний сэтгэлд хүрэх нь дамжиггүй. Нөгөөтэйгүүр тэр бүтээлийг хараад ойлгох хүн гэж байхад ойлгохгүй байх нэгэн ч олдоно. Ер нь бол байхад гэмгүй. 

-Та өөрийгөө шийдвэр гаргах том албан тушаалд очлоо гэж төсөөл. Та энэ талаар санал дэвшүүлэх байсан уу? 

Би энэ эмнэлэгт ART THERAFY эмчилгээг оруулж ирэх тухай даргадаа санал тавьсан л даа. Манайд ирдэг хүмүүс энгийн хүнийг бодуул өөрийгөө үнэлэх үнэлэмж багатай байдаг. Тэгэхээр тэдэнд урлагаар дамжуулаад "би чадна" гэх ойлголтыг өгч болно гэж хардаг. Хөөцөлдөж байгаа ч энэ төрлийн эмчилгээг нээсэн. Гэхдээ тухайн өвчтөний зурсан зургаар ч юм уу тэр хүнд ямар эмчилгээ хэрэгтэй гэдгийг тооцоолон гаргах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх чадвар надад байхгүй байсан нь л асуудал болоод байгаа юм. Ямартай ч санаачилсан санаачилга маань дэмжигдээд өрөөтэй болсон байгаа. 

-Ямар төрлийн асуудалтай хүмүүс танайд их ханддаг вэ?

Харвалтын дараах саажилт, осол болон бие даасан өвчнөөс үүдэлтэй нуруу нугасны гэмтэл авсан хүмүүс их ирдэг дээ. Ажиглаад байхад залуу хүмүүс авто осолд ороод, хүнд гэмтээд ирэх нь их. Бас ахуйн ослоос болж гэмтсэн иргэд их ирдэг. 

-Хувиараа хүнд тусалдаг бариач нар олширчээ. Хүмүүс ам сайтай, олон сарын оочир дараалал хүлээн байж тэднээр бариулах юм. энэ талаар таны бодол? 

Бариачаар бариулаад би боссон, эдгэрсэн гэдэг үгийг би бараг сонсож явсангүй. Тодорхой хэмжээний үр дүн л гардаг гэдгийг үгүйсгэхгүй. Бидний хүчрэхгүй зүйлс олон шүү дээ. 

-Тэдгээрийг анагаахын салбарын нэг хэсэг гэж бодож байна уу? 

Дээр үед гарынхаа мэдрэмжээр яс барьдаг мундаг бариач нар байсан. Одоо бол дор хаяад нуруу нугасны гэмтэл эдгээх хэмжээнд барьдаг хүн ховор л байх даа. 

-Ямар хоолонд дуртай вэ? 

Би хоёрдугаар хоол идэх дуртай. Гэхдээ гэр орондоо бол эрүүл хооллолтыг чухалчилж, үр хүүхдэдээ ойлгуулахыг хичээдэг. Дөрвөн хүүтэй болохоор хэцүү байсан ч яваандаа ойлгосон шүү. 

-Давс, сахар хоёрын алийг нь чухалчлах вэ? 

Аль алиных нь л хэрэглээ бага байсан нь дээр. Гэхдээ давсны хэрэглээ сахрынхаас их байсан нь дээр. Гурван цагаан хорны хоёр нь шүү дээ. 

-Энэ хугацаанд эмч байхын хамгийн хэцүү юу байв?

Бид чинь эмчилж байгаа хүн бүрээ сайжруулж, эдгээчих юм сан гэж бодож явдаг улс. Зарим тохиолдолд үнэхээр үр дүн гаргаж чадахгүй үедээ өөрийгөө муу гэж голдог доо. Тийм үед л хэцүү байдаг. Харамсалтай нь залуу хүмүүс сүүлийн үед их ирдэг болсон. тэр болгоныг эдгээж хүчрэхгүй, хүчин мөхсөдөх үе байна. Бид эрүүл мэндийн боловсролыг эрт олгож байсан бол өнөөдөр ингээ ч үү бас. Харамсалтай санагддаг даа. 

-Эсрэгээрээ эмч хүний хамгийн сайхан мөс өвчтөн нь эдгэрээд гарах мөн үү?

Тийм шүү. Тийм л зүйлийг хүсдэг дээ. 

-Залуу шинэ үеийнхэндээ хандаад сургуулиа хэлбэл? 

Миний энэ салбарт, амьдрал дээр ч баримталдаг зарчим бол "Хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ хандах". Ингэж чадвал үр дүн гарна. Өөрт хариу нь ирнэ л гэж боддог. Тийм болохоор дүү нартаа аливаад үнэн, чин сэтгэлээсээ хандаж байгаарай гэж хэлмээр байна. 

Түүний гэр бүлд ааваас нь эхлээд зураач, баримал ч, зурагчин хүмүүс бий. Урлагийн гэр бүлийн гишүүн гэсэндээ үе үе зурах хүсэлдээ чангаагдсаар тэр 2019 оноос уран бүтээл туурвиж эхэлжээ. Голдуу цэцэгсийг зурж суудаг гэнэ. Түүний эмчилгээний өрөөний хананд томоо гэгч гоёмсог цэцэгсийн бүтээл байв. Асуухаас өмнө нь тэр өөрөө зурсан гэдгээ хэлж, удахгүй явахдаа хамт олондоо дурсгана гэдгээ ч ярив. 

Ийм л нэг энгийн, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, хамт олондоо хүндлэгдсэн бүсгүйг бид гавьяаны амралтад нь үдэн гаргаж өглөө. 

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нэгдүгээр сар хур тунадас ихтэй сар болжээ
    5 мин
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
    28 мин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
    1 цаг 7 мин
  • Дэд хурандаа Д.Буяннэмэх: Сонсогчоор суралцах хугацааг төрийн албанд ажилласнаар тооцно
    1 цаг 20 мин
  • Б.Одбаатар: Багш хөгжиж байж  боловсролын чанар дээшилж, захиалагч байгууллагын хэрэгцээнд нийцсэн чадварлаг төгсөгчийг бэлтгэнэ
    1 цаг 28 мин
  • Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
    1 цаг 46 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 21 нэмэгджээ
    1 цаг 52 мин
  • Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
    1 цаг 53 мин
  • Оросын эмэгтэй уран гулгалтын сүүлчийн найдвар болсон Аделия Петросян
    2 цаг 1 мин
  • Оросын уран гулгагч Олимпын хөгжмөө зохиогчийн эрхийн улмаас солиход хүрэв
    2 цаг 4 мин
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
    2 цаг 22 мин
  • Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
    2 цаг 32 мин
  • Морингийн даваа чиглэлд шинэ зогсоол нэмэгдлээ
    2 цаг 51 мин
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
    3 цаг 17 мин
  • УИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
    3 цаг 39 мин
  • Ахмад бөхчүүдийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат түрүүллээ
    4 цаг 0 мин
  • Цагаан сарын баяраар үзэх спортын тэмцээн уралдаанууд
    4 цаг 7 мин
  • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг Япон улсыг зорилоо
    4 цаг 14 мин
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
    4 цаг 18 мин
  • Алба хаагчид 166 иргэний амь нас, 48.7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    4 цаг 24 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Могойн чихмэл, Р.Чойномын зурсан зурагтай “Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн олны хүртээл боллоо
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Дархан Могулс баг Үндэсний дээд лигт өрсөлдсөн эхний жилдээ хүрэл медалийн эзэд боллоо
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК