Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Усны тухай ярилцъя-4” уулзалтын хүрээнд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн явцтай танилцлаа

2023-12-15
0
ЖИРГЭХ

Монголын Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлтэй нээлттэй ярилцах зорилгоор зохион байгуулдаг “Усны тухай ярилцъя-4” ээлжит уулзалт 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шинэ Төв цэвэрлэх байгууламжийн баруун талд барьж буй Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд амжилттай болж өнгөрлөө.

“Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр” нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан II Компакт гэрээний хүрээнд 2021-2026 онд хэрэгжиж, ус хангамжийн шинэ эх үүсвэр байгуулах, хаягдал ус дахин боловсруулах ашиглах, усны салбарын тогтвортой байдлыг хангахад бодитой дэмжлэг үзүүлэх юм.

Энэ удаагийн уулзалтад хэвлэл мэдээллийн 10 гаруй байгууллага, Эдийн засгийн шинжээч, сэтгүүлчдийн клубын төлөөлөл оролцож, Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн зорилго, ач холбогдол, хэрэгжилт, түүнчлэн тулгамдаж буй бэрхшээл, сорилтууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэн ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй ярилцаж, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, барилга угсралтын явцтай газар дээр нь танилцсан юм.

May be an image of 5 people, people studying and text

Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Компакт гэрээгээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийг Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хязгаарлагч гол хүчин зүйлсийн судалгаанд үндэслэн, Улаанбаатар хотын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан. Хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр өргөжин тэлж буй нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэрэглээ, эдийн засгийн үйл ажиллагаанд шаардлагатай усаар урт хугацаанд, тогтвортой хангах нөхцөл бүрдэнэ. Хаягдал ус дахин боловсруулах төслийн тухайд Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа дахин боловсруулсан усны хэрэглээг нэвтрүүлж, нийслэлийн ус хангамжийн хязгаарлагдмал нөөцийг зохистойгоор удирдах боломжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм” хэмээн онцлов.

May be an image of 7 people, people studying and text

Тэрбээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Сэтгүүлчид “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд байгуулж байгаа Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцсаны зэрэгцээ зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын гүйцэтгэгч “М-Си-Эс Проперти” ХХК-ийн Төслийн менежер О.Батзориг барилга угсралтын ажлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

May be an image of 2 people and text that says 'XMC pe'

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 53 дугаар тогтоолоор баталсан "Үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулах төлөвлөгөө", түүний хэрэгжилтэд Монголын Мянганы сорилтын сангаас хэрхэн хамтарч ажиллаж талаар Хаягдал ус дахин боловсруулах төслийн мэргэжилтэн Б.Батдэлгэр товч мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, үйлдвэр, аж ахуйн нэгжээс ариутгах татуургын нэгдсэн сүлжээнд нийлүүлж байгаа хаягдал усны бохирдлыг бууруулснаар стандартын шаардлагад нийцсэн усыг байгальд нийлүүлэх, улмаар Туул голыг цаашид бохирдохоос сэргийлэх, түүнчлэн Ус дахин боловсруулах үйлдвэрийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Компакт гэрээний санхүүжилтээр барьж буй Ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор шинэ Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50’000 м3-ыг дахин боловсруулж, ДЦС-уудын техникийн хэрэглээний зарим хэсгийг хангах зориулалтаар нийлүүлнэ. Ингэснээр жилдээ 18.0 сая м3 гүний цэнгэг усыг хэмнэж, хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашиглах боломж бүрдэнэ.

Үйлдвэрийн зураг төсөл боловсруулах болон барилга угсралтын ажлыг үндэсний бүтээн байгуулагч “М-Си-Эс Проперти” ХХК хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд технологийн зураг төслийг боловсруулахад салбартаа дэлхийд тэргүүлэгчид болох Франц улсын “Egis Water and Maritime”, “Veolia Water Technologies” компаниуд хамтран ажиллаж байна.

Бүтээн байгуулалтын ажил 27 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2025 оны II улиралд дуусаж, туршилт тохируулгыг эхлүүлэхээр ажиллаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ
НЦУГ: Хүн рүү дайрсан баавгайг олж тогтоох, эрэн хайх ажил явагдаж байна
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
    1 мин
  • Х.Тэмүүжин: Эрх баригч намын гишүүд намынхаа нэрээр хуулийн дээгүүр алхаж болох уу?
    11 мин
  • Г.Дамдинням: Дэд сайдтай болсон нь бидэнд их хэрэгтэй байгаа
    40 мин
  • Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов.
    53 мин
  • Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
    1 цаг 32 мин
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
    1 цаг 46 мин
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
    1 цаг 49 мин
  • Саран дээр хүн буухад чухал үүрэг гүйцэтгэсэн программ хангамжийн инженер Маргарет Хамилтон нас баржээ
    1 цаг 58 мин
  • ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ
    2 цаг 5 мин
  • Мадуро болон түүний эхнэрт америкчуудыг эрүүдэн шүүсэн хэргээр шинэ ял тулгаж магадгүй
    2 цаг 5 мин
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
    2 цаг 41 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
    2 цаг 43 мин
  • НЦУГ: Хүн рүү дайрсан баавгайг олж тогтоох, эрэн хайх ажил явагдаж байна
    3 цаг 6 мин
  • Баавгайд бариулсан хүн толгойдоо том хуулагдсан шархтай, цөмрөлт, цууралттай, цээж хэвлий дарагдаж, шахагдсан байжээ
    3 цаг 28 мин
  • Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ
    3 цаг 39 мин
  • УИХ: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    3 цаг 44 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2399 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    3 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: Алдарт дуучин П.Адарсүрэн агсны хөшөөний нээлт болно
    3 цаг 48 мин
  • Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
    3 цаг 56 мин
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
    19 цаг 28 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзлаа
24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК