Албан ёсоор Гүржийн нэг хэсэг болох Оросыг дэмжигч салан тусгаарлагч Абхазийн Үндэсний урлагийн галерейд ням гаргийн үүрээр гал гарч, ойролцоогоор 4000 урлагийн бүтээл шатсан гэж орон нутгийн төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
"Бүх зүйл шатсан. Энэ бол Абхазийн үндэсний соёлын хувьд нөхөж баршгүй гарз юм. Би нулимсандаа живж байна" гэж тус улсын Соёлын сайдын үүрэг гүйцэтгэгч Динара Смир хэлэв. Тус галерейд "анхны мэргэжлийн Абхаз зураач" гэгддэг, цөлөгдсөн зураач Александр Чачба-Шервашидзегийн 300 орчим бүтээл багтсан байв.
Үндэсний урлагийн галерей нь салан тусгаарлагчдын бүгд найрамдах улсын нийслэл Сухуми хотод байдаг. Абхаз улс өөрийн засгийн газрыг тунхагласан бөгөөд ОХУ-ын дэмжлэгтэй боловч ихэнх улс орнууд болон НҮБ-аас албан ёсоор улс гэж хүлээн зөвшөөрдөггүй. Абхазийн Статистикийн улсын хорооны мэдээлснээр 2021 онд тус бүс нутгийн хүн ам 244 мянга орчим байжээ.
Л.Сайнаа