Колумбийн Богота хотод амьдардаг Америкийн цагаач Карлос болзооны аппликейшн дээр танилцсан дур булаам залуу бүсгүйтэйгээ болзоонд явж, эцэст нь эмнэлэгт сэржээ.
Ганц бие аав Карлос “Анх уулзахдаа би эргэлзэж байсан ч дараа нь бид хөлбөмбөгийн тэмцээн үзэхээр манай байранд очихоор шийдэж, бодол маань ч өөрчлөгдсөн. Колумби Мексиктэй тоглож байсан. Бид хундага дарс ууж, халуун дотно яриа өрнүүлж эхэлсэн. Удалгүй хөлбөмбөгийн тоглолт дуусаж, бид хоёр дахь хундагаа уусны дараа толгой дүүрч, ухаан балартаж эхэлсэн. Энэ бол миний хамгийн сүүлд санаж байгаа зүйл" гэжээ.
Жинхэнэ нэрийг нь ашиглахгүй байхыг хүссэн Карлос маргааш өглөө нь толгой нь эргэсэн байдалтай эмнэлэгт сэржээ. Эмч түүнийг хар тамхи хэрэглэсэн гэж хэлсэн байна. Хор тайлагдтал эмнэлэгт хэвтэсний эцэст Карлос гэртээ буцаж ирэхэд өөрийн болон хүүхдийнх нь паспорт зэрэг зарим эд зүйлс алга болсныг олж мэдсэн аж.
Ийм төрлийн асуудалд унасан хүн нь зөвхөн Карлос биш. Энэ төрлийн хүчирхийлэл, тэр дундаа эмэгтэйчүүдийн эсрэг хэрэг нь Колумбид шинэ зүйл биш ч сүүлийн үед болзоот охид руугаа халдах, дээрэмдүүлэх, зарим тохиолдолд алагдсан гэх хүчирхийлэл АНУ-ын Төрийн департаментын анхаарлыг татаад байна.
2023 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд АНУ-ын Меделлин хотод найман иргэн "сэжигтэй нас барсан" гэж Богота дахь АНУ-ын ЭСЯ-наас мэдээлээд, болзооны аппликейшнаас татгалзахыг уриалжээ.
Л.Сайнаа