Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2024-2-01
0
ЖИРГЭХ

Энэ сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?


Хонь

Энэ сард гэр бүл, хайртай хүмүүстээ сэтгэл гаргаж, мөнгө зарцуулах нь үнэ цэнийг бүтээхээс гадна, 2024 оны үлдсэн хугацааг тань утга учиртай болгоно. Цагаан сар, Валентины баяр гээд тэмдэглэлт өдөр олон. Гэхдээ Гэгээн Валентины өдрийг уламжлалт бусаар тэмдэглэхийг зөвлөж байна. Хайр дурлалын харилцаа тань аз жаргалтай байгаа бол тэр тусмаа үүнийгээ тэмдэглээрэй. Аливаа шийдвэр гаргахдаа зоригтой бай. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Зарим зүйл дээр зөн совингоо дагахад буруудахгүй. Өдрийн тэмдэглэл хөтлөх зэргээр өөрийнхөө сэтгэл зүйтэй ажиллахад тохиромжтой. Хамгийн их санаа зовж байсан асуултынхаа хариуг олно.

Үхэр

Ажил мэргэжлийн хувьд өсч дэвжиж, хоббигоо хөгжүүлэхэд тохиромжтой сар. Сарын эцэст шаргуу хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ. Найз нөхөдтэйгөө амарч, зугаалах цаг ч хангалттай гарна. Шаардлагатай бол санаа зоволгүйгээр бусдаас тусламж хүсч байх хэрэгтэй. Бусдад өөрийгөө батлан харуулахын тулд багагүй хүчин чармайлт гаргах шаардлага гарна. Гэгээн Валентины өдрөөр хайртай хүнээ үл тоомсорлохгүйг хичээгээрэй. Эрч хүч дүүрэн байж болох ч хааяа завсарлага авч байгаарай. Ингэснээр та урт хугацаандаа илүү бүтээмжтэй ажиллаж чадна.

Ихэр

Хоёрдугаар сар бол хувьсал өөрчлөлтийн сар. Анхаарууштай ганц л зүйл бий. Та бусдаас суралцах хүсэлтэй, суралцахад бэлэн байгаарай. Таны мэдлэгийн түвшин өндөр байж болох ч бүх зүйлийг мэднэ гэж байхгүйгээ хааяа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгж чадвал мэдлэгийн хүрээгээ улам өргөжүүлнэ. Үндсэндээ танд уйтгарлах, стресст автах зав гарахгүй л болов уу. Санхүүгийн хувьд элбэг дэлбэг байх сар. Замд тааралдсан хүндрэл бэрхшээлийг сургамж гэж хүлээж авахыг хичээ. Олон жилийн итгэл үнэмшлийг тань өөрчлөх үйл явдал тохиолдож магадгүй.

Мэлхий

Хувь хүний өөрчлөлтдөө анхаарал хандуулах сар. Нөгөөтэйгүүр хайр дурлалын хувьд ид шидийн гэмээр сар таныг хүлээж байна. Амьдралдаа аудит оруулж, цаг хугацаа, эрч хүчийг тань сорж буй хэрэггүй зүйлсээ олж мэд. Нарийн төвөгтэй асуудал гарсан ч энэ нь хувийн өсөлт хөгжлийн нэг шат гэж бодож хүлээж аваарай. Бухимдмаар зүйл гарсан ч аль болох хүлцэн тэвчихийг хичээгээрэй. Хүн бүр таньтай ижил бодож сэтгэх албагүй. Дундын өв хөрөнгөтэй холбоотой санхүүгийн маргаан үүсч магадгүй. Өр төлбөрөө барагдуулж, санхүүгийн бие даасан байдлаа сайжруулахыг хичээ. Гүн гүнзгий, чухал хайр дурлалын харилцаа үүсгэж магадгүй.

Арслан

Харилцааны бүх талбарт анхаарал хандуулах сар. Хангалттай анхаарал хандуулж чадвал хувь хүний өсч дэвжих боломж ч гарч мэдэх юм. Асуудал бэрхшээл гарахад буулт хийхийг урьтал болголгүй тодорхой шийдэл гарга. Гэгээн Валентины өдрийг романтик тэмдэглэн өнгөрүүл. Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэдгийг санаарай. Хааяа хааяа бусдад атаархмаар санагдаж магадгүй. Бусад хүн таны төлөө ямар нэг зүйл хийхийг хүлээж, атаархаж суухаар өөрөө бүхнийг эхлүүлээрэй. Та дотогшоо зантай хүн байж болох ч хоёрдугаар сар танаас экстроверт байхыг шаардаж байна. Сарын сүүл үеэр гэртээ амгалан тайван цагийг өнгөрөөнө.

Охин

Сүүлийн үед танд хамгийн хэрэгтэй байгаа зүйл бол амралт. Өөрийгөө халамжилж, амралтаа нэн тэргүүнд тавиарай. Гэхдээ харилцааны асуудлыг үл тоомсорлож болохгүй. Хэт их ганцаараа даяанчлах хэрэггүй. Өөрийн хэрэгцээ шаардлага, хил хязгаараа ил тод илэрхийлж сурахыг зөвлөж байна. Санхүүгийн байдал тогтвортой. Асар их бэлэн мөнгө амлахгүй ч гэлээ ажил төрөл урагштай байна. Өдөр тутмын хэвшил, амьдралын зохион байгуулалтдаа анхаарал хандуулахад тохиромжтой. Шаргуу бус ухаалаг ажилла. Ажил амьдралынхаа тэнцвэрийг хадгал. Эр зориг гарган аливаа өөрчлөлтийг хүлээн зөвшөөр.

Жинлүүр

Энэ жил та Гэгээн Валентины баярт тэгтлээ автахгүй бололтой. Эсрэгээрээ Валентины бус өдрүүдийг илүү романтик өнгөрүүлнэ. Өөртөө сэтгэл дундуур байгаа бол гоо сайхандаа мөнгө зарцуулж, өөрийгөө арчилж, хайрла. Гэр бүлийн гишүүд тань энэ сард завгүй байх тул таны үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Хүүхдээ нааш цааш зөөх, гэрийн засвар үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах гээд ажил их байна. Хэдий ачаалалтай байсан ч хамгийн мартагдашгүй дурсамжууд энд л бүтээгдэнэ. Тодорхой үр дүн хүлээлгүйгээр ямар нэгэн шинэ ажил эхлүүлнэ. Бүтээлч байдал, өөрийгөө илэрхийлэх чадвар тань өндөр байна.

Хилэнц

Нийгмийн нэгээхэн хэсэг гэдгээ санах сар. Үүнд таны гэр бүл ч хамаарна. Гэр бүлдээ ахиухан цаг гаргаж, тэдний хэрэгцээ шаардлагыг тайлбар хэлэлгүй сонсоорой. Ганцаараа байх цаг хүн бүхэнд хэрэгтэй ч хэтэрхий ертөнцөөс тасрах хэрэггүй. Энэ сард нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алх, гадагшаа гар. Санамсаргүй уулзалтууд шинэ эхлэлийг авчирна. Нуугдаад үлдмээр санагдсан ч олон нийтийн арга хэмжээнүүдэд тийм гэж хэлснээр гэнэтийн бэлэг хүлээж авч ч мэдэх юм. Гэнэтийн өөрчлөлтөөс болоод сэтгэл үймэрч, эргэлзэж магадгүй. Гэхдээ энэ нь хувь хүний өсөлтийн салшгүй нэг хэсэг гэдгийг санаарай.

Нум

Та амбицтай, бие даасан зан чанартай хүн юм. Гэсэн хэдий ч энэ сард бусдын тусламжийг хүлээж авах боломжийг өөртөө олго. Бодол тань үг болж, үг тань үйлдэл болон хувирна гэдгийг санах сар. Аливаа шинэ ажил эхлүүлэхдээ бүтээлчээр бодож төлөвлө. Өргөн цар хүрээтэй сэтгэж, нарийн ширийн зүйлсийг ч марталгүй төлөвлө. Нийгмийн хүрээллээ тэлэх боломж гарах учир энэ үед өөрийгөө хэн гэдгийг харуулахад бэлэн байгаарай. Баяр дараалсан завгүй сар эхэлж буй. Гэхдээ та өөртөө хатуурхах хэрэггүй. Хэт ачаалалтай байвал байгальд гарч, машинаар зугаалж оюун санаагаа чөлөөл.

Матар

Та идэвхтэй байхдаа илүү аз жаргалтай байдаг хүн юм. Гэхдээ бусдад цаг гаргахдаа цензуртай хандаарай. Хэрэгтэй хүндээ цаг гаргавал эргээд таныг зовж зүдэрсэн цагт тэр хүн гар сунгах болно. Ажил амьдралын тэнцвэрээс үл хамааран мэргэжлийн шинэ мөчлөг эхэлнэ. Эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх, гадаад төрхөө өөрчлөх зэргээр шинэ эхлэлийг тавихад тохиромжтой сар. Гэхдээ энэ сард таны сэтгэл татам байдал дээд зэргийн байна. Тодорхой зорилго тавьж, шийдвэртэй алхам хий. Боломж тань дээр ирэхийг бүү хүлээ. Та өөрөө боломжийг бүтээ. Орлогоо нэмэгдүүлэх шинэ арга замын талаар бодож үз.

Хумх

Хумхын ордныхонд төрсөн өдрийн мэнд хүргэе. Энэ бол таны гэрэлтэх сар. Өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг ил гаргаж, итгэлтэй, эрч хүчтэй байгаарай. Хэрвээ та өөртөө эргэлздэг бол үүнийгээ даван туулах зоригтой алхам хийгээрэй. Хувийн зорилгоо шинээр тодорхойлж, хүчин чармайлт гарга. Та заримдаа өөрийн хэрэгцээг үл тоомсорлож, бусдад анхаарал халамж тавьдаг хүн юм. Гэхдээ зөвхөн танд зориулагдсан бурхны бэлгийг хүлээн авахын тулд заримдаа өөрийгөө нэгдүгээрт тавих шаардлага гарна. Аливаа нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй сайн мэдэхгүй бол арга хэмжээ авах гэж яарах хэрэггүй.

Загас

Өөрийн хил хязгаараа хүндэтгэж, бусдад үгүй гэж хэлж сураарай. Та аз жаргалтай байж, хүссэнээ авах эрхтэй. Өөрийнхөө сэтгэл зүйг судалж, нуугдмал талуудаа илрүүлэх, шинэ авъяасаа олж нээхэд тохиромжтой. Өөрийнхөө талаар эргэцүүлэн бодох энэ үйл явц нь хувийн өсөлт хөгжилтийн зайлшгүй нэг шат юм. Үндсэндээ хоёрдугаар сарыг гадаад өөрчлөлтөөс илүү дотоод өөрчлөлтөө анхаарал хандуулах сар гэж ойлгоорой. Бодит үр дүн өнөөдөр нүдэнд харагдахгүй байлаа гээд энэ нь ахиц дэвшил гараагүй гэсэн үг биш. Бясалгал, бүтээлч ажил зэрэгт цаг зарцуул. Аливаа үйлийг хийхдээ долоо хэмжиж, нэг огтлох зарчмыг баримтал.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    1 цаг 9 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    1 цаг 20 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    1 цаг 40 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    2 цаг 15 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    3 цаг 24 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    3 цаг 42 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    4 цаг 14 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    4 цаг 20 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    4 цаг 27 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК