Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол шинэ итгэлцийн гэрээ, хамтын хариуцлагын хэлцэл байх болно

2024-5-09
0
ЖИРГЭХ

Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн нээлт Монголбанканд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Эрхэм монголчууд аа,
Монголчууд бид амны бэлгээс ашдын бэлгэ гэж ярьдаг. Хур бороо орж наашлах цагийг бэлгэдсэн энэ өдөр Үндэсний Баялгийн сангийн Хуримтлын санг улсынхаа төв банканд нээж байгаагаа бэлгэшээж байна.
Монгол Улсын экпортын 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын нээлттэй, ил тод байдлыг хангахын төлөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд бүх хүчээ дайчлан ажиллалаа.
Бидэнд чадсан чадаагүй, иргэдэд ойлгуулж чадсан бас чадаагүй олон зүйл бий. Нийт экпортын 93 хувийг эзэлдэг эрдэс баялгийн салбарыг даган ургаж, олон жил ноёрхсон монопол байдал, улс төрийн нөлөө, далд эдийн засаг хүчтэй байх нь ч ойлгомжтой юм.
Засгийн газрын Баялгийн реформын төлөөх тэмцэл, санаачилгад хамт байсаар ирсэн ард түмэндээ талархаж байна.

 

Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, төрийн эх үүсвэрээр хувьдаа авахыг санаархсан Эрдэнэтийн луйврын схем илчлэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” компани ил тод болж, бүтээгдэхүүнээ биржээр арилждаг болсноор:


·ДНБ 2020 онд 37 их наяд төгрөг байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болсон. Нэг хүнд ногдох ДНБ 2023 онд анх удаагаа 5,875 ам.долларт хүрсэн.
·Валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл анх удаа 1.5 тэрбум ам.доллараар давлаа.  
·Эдийн засгийн өсөлт цар тахлын үед -4.6% байсан бол өнөөдөр долоон хувь хүртэл өсөж байна.
·Хөгжлийн банкны бондуудыг өөрийн эх үүсвэрээр төлж, болзошгүй дампуурлаас гарлаа.
Магадгүй энэ нь олон нийтэд тийм ч сонирхолтой биш ч макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг эерэг болгох асар их хэмжээний эрсдэл дагуулсан тэмцэл, олон хүний уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болсон чамлахааргүй амжилт юм. Мөн хариуцлага алдвал амархан алга болдог, нэг алга болбол дахин сэргэтлээ 10-12 жил шаардагддаг зүйл гэдгийг монголчууд бид хэзээ ч мартаж, өнгөрсөн хугацааны хариуцлагагүй үйлдлүүдийг дахин хэзээ ч давтаж болохгүй юм аа.
Өнөөдөр бид хамтдаа Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санг нээж байна. Үндэсний баялгийн сан гурван данстай байна.

 

·Ирээдүйн өв сан бол байгалийн баялаг ашигласны төлбөрийн 65 хувийг ирээдүйд валют хэлбэрээр хадгална гэсэн үг. Монголбанк, “Эрдэнэс Монгол”-ын хамт энэ сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалт хийж,  үржүүлэхийн хүрд болгон ашиглах боломжтой. Нэг үгээр хэлбэл, эрсдэлгүй сангуудад хөрөнгө оруулалт хийх, хувьцаа худалдан авах боломж нээлттэй гэсэн үг.

Товчхондоо Ирээдүйн өв сан бол Норвегийн Баялгийн сангийн загвараар ажиллах үржүүлэхийн хүрд юм. Ирээдүйн өв санд төвлөрөөгүй хэсэг нь бүс ба орон нутгийн хөгжилд зарцуулагдах бөгөөд хариуцлагатай эрдэс баялгийн салбарын хөгжлийг дэмжиж буй орон нутагт хөрөнгө оруулалт илүү хийгдэх нь шударга ёсонд нийцэх билээ.
·Хөгжлийн сан бол Монгол Улсын төсвийг ашигтай ажиллуулахыг сэдэлжүүлэхийн төлөөх сан юм. Улсын төсөв алдагдалгүй, ашигтай ажиллабал тэрхүү ашгийн 50 хувийг Хөгжлийн санд төвлөрүүлж, үлдэх 50 хувь нь төсвийг тогтвортой байлгахад зарцуулагдана.
Төсөв алдагдалгүй болох тусам эдийн засаг эрүүлжиж, хөрөнгө оруулалтын орчин сайжирна. Улсаараа хичээж улсын төсвөө ашигтай гаргаж чадвал нийгэмд тулгамдаж буй томоохон төслийг олон нийтийн саналд тулгуурлан санхүүжүүлэх боломжтой болно. ( Нийслэлийн замаа засахаас эхлээд бидэнд тулгамдсан олон асуудал бий.) Нэг үгээр хэлбэл, төсвөөр тэгшигтгэн хуваахгүй, төсвийн ашгийг нийгмийн хөгжлийн томоохон төсөлд зарцуулах боломжийг Хөгжлийн сан бидэнд олгоно.  
·Өнөөдрийн бидний нээж буй Хуримтлалын  сан бол “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг иргэдийн Хуримтлалын санд төвлөрч байна гэсэн үг юм. Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм.
Иргэн бүр орон сууцтай, эрүүл, өндөр боловсролтой байж чадвал өөрийнхөө болон гэр бүлийн ирээдүйгээ өөрчлөх суурь болж чадна. Ийм иргэдтэй улс орон өөдлөн хөгжих суурь тавигдана. Нийгмийн хөгжлийн суурь асуудлууд ч ингэж л шийдэгдэнэ.

 

Хуримтлалын сан бол Та бидний шинэ итгэлцийн гэрээ бөгөөд хамтын хариуцлагын хэлцэл байх болно. Хамтдаа бид стратегийн ордуудад түшиглэсэн төслүүдээ ашигтай ажиллуулахыг бүх нийтээрээ дэмжиж, мөн хяналт тавина гэсэн үг юм.
Эрдэс баялгийн салбарын дараагийн томоохон төслүүд, хөрөнгө оруулалтыг  үндэстнээрээ дэмжиж, Хуримтлалтай Монголыг бүтээх болно.  

Хуримтлалын сан нь Сингапурын Хуримтлалын сангийн загварт тулгуурлан хөгжүүлж, иргэдэд орон сууц, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд зориулагдах бөгөөд хэзээ ч бэлнээр гүйлгээ хийж болохгүй. Энэ тохиолдолд бид Хуримтлалын сангаа дампууруулах болно.
 

Өнөөдөр Хуримтлалын санд Эрдэнэтийн 34, Оюутолгойн 34, Тавантолгойн 34 хувь шилжиж, “Эрдэнэс Монгол” нэгдэл 500.0 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд шилжүүлснээр энэ эх үүсвэрийг орон сууцны хөтөлбөрийн эх үүсвэрт нэмэгдүүлж ашиглахаар болж байна.

Ингэснээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллах боломж бүрдэж, Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болон үржиж хүлээлгэд байсан 10,000 айл өрхөд орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдах боломж өнөөдөр бүрдэж байна.
Үндэсний орон сууцжуулалтын хууль батлагдсанаар  улс даяар орон сууцжуулах хөдөлгөөн өрнөх боломж ийнхүү бүрдэж байна.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон парламентын гишүүд, энэхүү реформд нэгдсэн Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нарт талархлаа илэрхийлье.
Мөн энэ жил сонгуулийн жил учраас эрүүл мэнд, боловсролын хуримтлалын хэсэг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс буюу шинэ төсвийн жилээс хэрэгжиж эхлэхээр парламентад суудалтай улс төрийн намууд тохиролцсон, тэр хүртэл Монголбанк, Сангийн яам, “Эрдэнэс Монгол” бэлтгэл ажлаа иргэдийн хамт хангах ёстой.
Удахгүй E-Mongolia системээр дамжиж иргэн бүхэнд Хуримтлалын сангийн хэрэглэгч болох эрх нээгдэнэ, эрх зүйн болон мэргэжлийн зөвлөгөөг Засгийн газраас өгөх болно.
Баярлалаа гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Уншигч (127.0.0.1)
    Өмнө нь байсан сангуудаар идсэн нь багадаад идэх сангийнхаа тоог нэмэж байгаа юм байхдаа. Улс төрийн ямар нэг албан тушаалтанд сангийн эрх мэдэл байхаар идэхгүй, цавчихгүй өнгөрөнө гэж байх уу. Одоо ялбал мөнгө ихтэй санг хариуцсан сайд болно. Яаж цавчвал сонгуульд зарцуулсан зардлаа нөхөх вэ гээд тооцоо бодоод шүлсээ савируулаад сууж байгаа биз
    2024 оны 05 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    47 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    58 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    59 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    1 цаг 7 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    1 цаг 24 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    1 цаг 27 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    1 цаг 33 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    1 цаг 43 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    1 цаг 52 мин
  • Зуныг хүндэтгэн ҮДЭХ зургаан шүлэг
    1 цаг 56 мин
  • Хар арьстнуудын урлагийн хөдөлгөөний домог Бетье Саар 100 нас хүрхээсээ өмнөхөн өөд боллоо
    2 цаг 13 мин
  • “СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ
    2 цаг 28 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд 6.3 тонн хог цэвэрлэв
    2 цаг 42 мин
  • Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
    2 цаг 45 мин
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
    2 цаг 48 мин
  • Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
    3 цаг 8 мин
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
    3 цаг 29 мин
  • Танилц: Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц
    3 цаг 49 мин
  • Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 10-нд эхэлнэ
    3 цаг 52 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 56 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК