БАРИМТ 1
Тэрбээр 1970 оны арван нэгдүгээр сарын 27-нд Өмнөд Солонгосын Кванжү хотноо төржээ.
БАРИМТ 2
Хан Ган бол зохиолч Han Seung-won-ы охин юм. Тэрээр Куанжү хотод төрсөн бөгөөд 10 настайдаа Сөүлийн Суюри дүүрэг рүү нүүж ирсэн бөгөөд энэ тухайгаа "Грек хэлний хичээлүүд" романдаа дурьдаг юм. Түүүний ах мөн зохиолч.
БАРИМТ 3
Хан Ган Сөүл хотод уран зохиол судлалаар суралцаж төгсөөд, 1993 оноос шүлэг, яруу найраг туурвиж, уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн байна.
БАРИМТ 4
1993 онд Солонгосын “Утга зохиол ба нийгэм” сэтгүүл “Сөүлийн өвөл” нэртэй цуврал шүлгээ хэвлүүлсэн аж.
БАРИМТ 5
1994 оноос гол төлөв богино өгүүллэг, роман бичих болж, эх орондоо утга зохиолын олон арван шагнал хүртжээ.
БАРИМТ 6
Тэрбээр "Цагаан хоолтон" романаараа 2016 оны Олон улсын Букерийн шагнал хүртсэн. Энэхүү роман нь түүний англи хэл рүү орчуулагдсан анхны зохиолын нэг юм.
БАРИМТ 7
Нобелийн утга зохиолын шагналыг хүртсэн шагналыг хүртсэн Өмнөд Солонгосын анхны бөгөөд Азиас анхны эмэгтэй зохиолч болж буй юм.
БАРИМТ 8
Монголчуудын хувьд түүний "Хөвгүүн ирлээ", "Цагаан хоолтон" романыг уншиж байсан биз ээ. Тухайлбал, тус хоёр романыг Монсудар хэвлэлийн газраас монгол хэлнээ орчуулан уншигчдын хүртээл болгосон юм.
БАРИМТ 9
Түүний анхны өгүүллэгийн түүвэр "Ёосугийн хайр" 1995 онд хэвлэгдсэн. 1998 онд Хан Ган Айовагийн Их Сургуулийн олон улсын бичгийн хөтөлбөрт хамрагдаж, Солонгост хэвлүүлсэн "Миний эмэгтэйн жимс" (2000) болон "Гал саламандер" (2012) зэрэг бүтээлүүд багтжээ.
БАРИМТ 10
"Хар буга" (1998), "Таны хүйтэн гар" (2002), "Цагаан хоолтон" (2007), "Амьсгалын тэмцэл" (2010), "Грек хэлний хичээл" (2011), "Хүний үйлс" (2014), "Цагаан ном" (2016), "Бид" зэрэг романууд; "Бүү сал" (2021) шүлэг "Би үдшийг шургуулганд оруулав" (2013), "Хайрын эргэн тойронд" (2003), "Чимээгүй дуулсан дуу" зэрэг эссэ номнуудаа хэвлүүлжээ.
Сэтгэгдэл (31)