Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

10-р Богд гэгээн

2025-3-06
0
ЖИРГЭХ

Монголчууд 10-р Богдыг дээр дооргүй хүлээн зөвшөөрч оюун санааны эв нэгдлээ тунхаглах нь шашины төдийгүй тусгаар тогтнол, соёлын хэн чанарын гүнзий агуулгатай. Умардын шашины томоохон хутагт, үндэсний өвийн нөлөө бүхий бэлгэдлийн хувьд 10-р Богд монгол төрийн оюун санааны уламжлал, шашин, соёлын бие даасан тасралтгүй үргэлжлэлийн биежиж талсжсан бодгал.

Түүнийг гаднын зарим хүчин харилцааны хамгийн том саад гэж үзэж монголчуудын оюун санааны сонголтыг зөв буруу гэж шүүж байгаа нь 10-р Богдын инститүцийг хамгаалах хамгийн том үндэслэл. Нийгмийн сүлжээнд зарим бизнэс эрхлэгч 10-р Богдоос болж Тяньжинд 10 орчим мянган контэйнэр гацсан тухай бичиж байсан. Итгэхэд бэрх, нотлох аргагүй боловч ямар ч үндэслэлийг рэалполитикийн үүднээс тайлбарлаж болно. Учир нь олон улсын улс төрийн рэалист дэг сургууль гадаад харилцааг хүний мөн чанартай холбож тайлбарладаг. Гадаад бодлогыг хүн боловсруулдаг, гадаад харилцааг хүмүүс явуулдаг. Харин хүний мөн чанар угаасаа муу учраас олон улсын харилцааны орчин нөхцөл эмх замбараагүй хаос төлөвт байдаг. Чухамдаа бол олон улсын улс төрд хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг, хүчтэний өмнө хүчгүй нь буруутан гэдэг зарчим үйлчилдэг гэж рэалполитик үздэг. Тэгэхээр гаднын улсууд болгоомжилж, гадаад дотоодын дайснууд буруутгаж байгаа бол 10-р Богдын инститүцийг бид хамгаалах ёстой.

 

БОГД ГЭГЭЭНИЙ ТҮҮХ СОЁЛЫН АЧ ХОЛБОГДОЛ

Богд Гэгээний инститүц хэдэн зууны турш монголын бурханы шашин, үндэсний хэн чанарын салшгүй хэсэг байсан. Монгол, Түвд, Хималайн зарим нутаг, Бутан, Буриад, Халимаг, Тувад дэлгэрсэн их хөлгөн, очирт хөлгөний нэг урсгалыг эдүгээ Түвдийн буддизм гэж нэрлэж тогтох хандлагатай байна. Оросууд нэг хэсэг ламаизм гэдэг байснаа буруу нэршил гэж үзэж больсон, монголын хөрсөнд нэгэнт нутагшиж, хамаг судар, шаштир нь монгол хэлэнд орчуулагдсан тул уул нь монголын шашин гэсэн ч болох юм. Гэвч манай лам нар түвдээр ном уншдаг тул одоохондоо умардын шашин гэж нэрлэж явахад нэг их буруудахгүй мэт. Богд Гэгээн монголчуудын оюун санааны удирдагч байсан гэвэл Богдын шашин ч гэж нэрлэж болох юм. Орчин цагт 10-р Богд бидний оюунлаг оронзайн тасралтгүй үргэлжлэл, манай шашины өвөрмөц уламжлал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын илэрхийлэл, нэг шашинтай ард түмнүүдийн эв нэгдлийн бэлгэдэл.

Түүнийг хүлээн зөвшөөрөх нь өргөн утгаараа дэлхийн бурханы шашины үйлсэд монголчуудын оруулах томоохон хувь нэмэр. Манай Богд Гэгээнийг Түвдийн шашины ёсонд маш өндөр зиндаанд хүлээн зөвшөөрдөг. Далай лам, Банчин эрдэнэ, Богд гэгээн гурав бие биенийхээ хойд дүрийг тодруулахад шийдвэрлэх нөлөөтэй оролцдог.

Энэ уялдаа холбоо манай шашиныг дэлхийн бурхан шашины үйлсэд нөлөөлөх хүчин зүйл болдог тул үндэсний болон соёлын хэн чанараа хадгалах, улмаар түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэгтэй.

 

ТУСГААР ТОГТНОЛ, ШАШИНЫ БИЕ ДААСАН БАЙДАЛ

10-р Богдыг хүлээн зөвшөөрөх нь Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхий ертөнцөд маш хүчтэй баталж даатгасан хэрэг болох учраас гадаад дотоодын дайснууд их анхаараад байгаа юм. Гадаад, дотоодын дайснууд гэж гадаадын ЭСЯ-даас цалин авч манай нийгмийн сүлжээнд тэдний ашиг сонирхолыг хамгаалж дуугардаг хүмүүсийг хэлж байгаа, тагнуулын кибэр аюулгүй байдлын газарт тэднийг юу гэж нэрлэдгийг мэдэхгүй юм. Монгол Улс оюун санааны удирдагчтай байх нь шашин номын үйлс гэхээсээ илүү тусгаар тогтнолын баталгаа гэдгийг тэр хүмүүс маш сайн ойлгож байгаа учраас элдэв эсэргүүцлийг зорилготой, зохион байгуулалттай өдөөдөг, дайралтад нь 10-р Богд төдийгүй, гуравдагч хөршийн бодлого, монгол бичиг хүртэл өртдөг. Хүн аливаа шинэ зүйлийг эсэргүүцдэг зантай, энэ бол бидний төрөлх араншин. Тэгэхээр 10-р Богдын инститүцийг цэвэр шашины, эсвэл мухар сүсгийн тогтолцоо гэхээсээ илүү үндэсний бахархал, бие даасан байдлын бэлгэдэл гэж ойлговол зорилготой, зохион байгуулалттай дайснуудын учир шалтгаанд үнэмшиж тэднийг аялдан дагалддаг хүмүүсийн хандлага жаахан өөрчлөгдөж магадгүй.

Гаднын улсуудын болгоомжлол цэвэр гэополитикийн учир шалтгаантай гэдгийг ойлгоход амархан. Бидний түүх соёлын бахархал тэдний аюулгүй байдлын асуудал болчихоор харилцаанд нөлөөлчих гээд байгаа юм. Уул нь тэдэнд ямар ч аюул байхгүй, монголчуудын үндэсний бахархал сэргэх нь яваандаа ашиггүй гэсэн цэвэр рэалполитик үндэслэлтэй тооцоо байдаг байх. Үндэсний бахархалаа сэргээснийхээ төлөө хөршүүддээ шийтгүүлдэг байна гэдэг өөрөө тусгаар тогтнолоо байн байн баталгаажуулж байх үндэслэл болно.

 

ЛАМЫН ГЭГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ

10-р Богд одоохондоо балчир байгаа тул түүнийг хамгаалж инститүцийг нь бэхжүүлэхэд зиндаагаараа Богдын дараа ордог Ламын гэгээний гүйцэтгэх үүрэг маш өндөр. Энэтхэгт сургуулиа дүүргэж, бие даасан бодлого явуулах цээнд хүрсэн тул 10-р Богдыг хамгаалж, түүнийг төлөөлөх нөөц бололцоо ихтэй. Ард түмний эргэлзээг тайлж, дэмжлэгийг авч, олон улсын тавцанд дуу хоолойгоо хүргэх нөлөөтэй, эрх чөлөөтэй.

Ламын гэгээний байр суурь Монголын шашин, Умардын буддизмийн хамтын мөн чанарыг тодорхойлно. Шашины үйлс ганц хүний үүрэг биш, 10-р Богд гэдэг нэрийтгэлээр биежиж хэлбэржсэн уламжлал соёлыг хадгалж хөгжүүлэх явдал бол нийт хуврагын чуулганы эрхэм зорилго байх ёстой. Ламын гэгээний өмнөх дүрүүд гадаад хэл амархан сурдаг авъяастай, монгол хэлээрээ ном айлддаг байсан гэдэг. 10-р Богдыг хамгаална, инститүцийг нь бэхжүүлнэ гэдэг юуны өмнө ном уншихаас эхлээд шашины бүх зан үйлийг монгол хэлээр үйлддэг болно гэсэн үг. Буддын шашины 84 мянган номын зүйл бүгд монгол хэл дээр байдаг тул Ламын гэгээн үүнийг санаачилж хэрэгжүүлэхэд саад бэрхшээл гарахгүй байх гэж бодож байна. Хос бичгийн бодлоготой сайхан нийцэх учраас номын санд дараастай хэвтэж байдаг монгол ганжуур, данжуурыг дахин хэвлэж түгээх ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Дээр нь Ламын гэгээн монголын шашиныг хилийн чанадад төлөөлөхийн тулд өөрөө англиар ном сургааль айлддаг болж боловсрох хэрэгтэй байх.  Энэ хамтын хандлага 10-р Богдын инститүцийг бэхжүүлэх хамгийн том үйлс болно.

 

АЗИЙН БУДДИСТУУДЫН ЭНХТАЙВНЫ БАГА ХУРАЛ

Монгол Улс 1970 онд Азийн буддистуудын Энхтайвны бага хурлыг санаачилж бурханы шашинтай улс орнуудын яриа хэлэлцээний тавцан болгосон. Одоо жаахан хүч нь суларсан энэ бага хурлыг дахин идэвхжүүлэх нь 10-р Богдыг хамгаалж дэлхийн буддистуудын оронзайд Монголын нөлөөг бэхжүүлэхэд чиглэсэн Ламын гэгээний гол стратэги байх ёстой. Энхтайвны бага хурал Азийн буддистуудын эв нэгдлийг бэхжүүлэхийн зэрэгцээ 10-р Богдыг дэлхийд таниулах индэр болно. Улс төрийн ямар ч агуулгагүй, цэвэр шашин хоорондын яриа хэлэлцээний индэр байх тул хөрш орнуудын зүгээс болгоомжлох ямар ч шалтгаан болохгүй. Харилцан ойлголтыг бэхжүүлэх замаар тэдний хатуу байр суурь, хандлагыг зөөлрүүлэх оролдлого хийж болно. Элдэв амбицгүй, эгэл даруу хувраг гэдгээрээ олны хүндэтгэл хүлээсэн Ламын гэгээн насанд хүрсэн хувилгаан дүрийн хувьд энэ бага хурлыг идэвхжүүлж олон улсын тавцанд идэвхтэй үйл хэрэг эрхлэх бүрэн чадавхитай. Тэгвэл улс төрийн ямар ч сэдэлгүй, цэвэр шашин номын үнэт зүйлсийг эрхэм болгосон 10-р Богдыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж чадна. Энэ санаачилга буддын ертөнцийг анхаарлыг татаж дэлхий дахинд энхтайвныг сахин хамгаалах үйлсэд оруулах бидний хувь нэмэр болно. Хамтын үнэт зүйлс, шашин соёлын өв уламжлалыг хамгаалах гүүр болно. Монголд төр шашин тусдаа тул манай шашины хэргийг энэ бага хуралд бүрэн даатгаад орхичихсон ч болох юм.

 

ГАДНЫН ЭСЭРГҮҮЦЭЛД ӨГӨХ ХАРИУ

10-р Богдын инститүцийг эсэргүүцдэг гаднын улс орнуудын байр суурь Түвдийн гэж нэрших хандлагатай болсон Умардын шашин, түүний бүс нутаг дахь нөлөө, үр дагавартай холбоотой. Умардын шашины уламжлалд үлэмж нөлөөтэй тул 10-р Богдыг хүлээн зөвшөөрвөл Далай ламын дараагийн дүрийг тодруулах зэрэг шашин соёлын үе залгамжлалд Монгол Улс шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг болчихно гэсэн болгоомжлол байж магадгүй. Эцэстээ умардын шашиныг өвлөж үлдэж үргэлжүүлэх хөгжүүлэх үүрэг хариуцлагын төлөөх өрсөлдөөн ч байж магадгүй.

Гэвч Монгол Улсын хувьд энэ инститүци шашин соёлын хэн чанарыг хадгалж хөгжүүлэх зорилготой болохоос аль нэг улсын аюулгүй байдалд халдах гэсэн ямар нэгэн далдын санаа байхгүй. Манай улсын гадаад бодлого нээлттэй, бие даасан эрмэлзэлтэй. Шашин соёлын бие даасан байдал нь соёлын өвийг хадгалах, хүн төрөлхтний тулхтай хөгжилд хувь нэмрээ оруулах түгээмэл нийтлэг зарчимд тулгуурласан. Тийм болохоор энэ эрмэлзэлийг гэополитикийн агуулгатай гэхээсээ Өндөр Азийн өвөрмөц хэн чанарын тусгал гэж ойлгох хэрэгтэй.

 

МОНГОЛД ҮЗҮҮЛЭХ ҮР ДАГАВАР

Богдын инститүц шашины гэхээсээ илүү түүх соёлын үнэт зүйлсийн агуулгатай тул гадна дотнын дарамт шахалтыг сөрөн зогсож байр сууриа бат нот хадгалж чадвал 21-р зуунд соёлын бие даасан байдал ямар чухал ач холбогдолтой болохыг дэлхий нийтэд харуулсан хүчирхэг занги (мэссэж) болох юм.

Дээр нь монголчуудын эв нэгдлийн томоохон сэдэл өдүүлбэр болно. Гадаад дотоодын дайсагнагч хүчнүүд Монголд эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг зорьдог. Нийгмийг дотроос нь хагалан бутаргахыг эрмэлздэг. Тэдний ил далд явуулга бидэнд өв соёлоо хадгалахын төлөө эв санаагаа нэгтгэх үндэслэл болно. 10-р Богд, түүний инститүцийг хамгаалах үйлс монголчуудын эв нэгдлийн илэрхийлэл, тусгаар тогтнолын дархлаа болно.

 

ТӨГСГӨЛ

Орчин цагт монголчуудын хэн чанарыг тодорхойлдог цөөхөн хүчин зүйлийн нэг нь 10-р Богдын инститүци. Буддын шашины ертөнцөд монголчуудын гүйцэтгэсэн түүхэн үүргийн тусгал болохоор зарим талаараа гэополитикийн агуулгатай мэт харагддагч яг үнэндээ бол цэвэр түүх соёлын тасралтгүй үргэлжлэл. 10-р Богд одоогоор балчир байгаа тул түүний инститүцийг Ламын гэгээн хамгаалж бэхжүүлэх үүрэг хүлээж болох юм. Тэгвэл Азийн буддистуудын Энхтайвны бага хурал чухал индэр болно. Буддын шашины 84 мянган номын зүйлс зөвхөн монгол, түвд хэл дээр бүрэн эхээрээ байдаг. Энэ нь Монгол Улс умардын шашины уламжлалыг өвлөн үлдэж, түгээн дэлгэрүүлэх үндэслэл болно. Энэ үндэслэл яваандаа шашины гэхээсээ илүү түүх соёлын бие даасан байдлын илэрхийлэл тул хурдан түргэн өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд хэн чанараа хадгалахад хэрэгтэй томоохон хүчин зүйл болж ч магадгүй юм.

Л.Алтан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Баясгалан улс төрд үйлчлэх нь үү, Үндсэн хуульд үйлчлэх нь үү, харъя!
Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Jariga.mn (124.158.104.172)
    Ариун Сүнсний Боол аль эсвэл Их Газрын Хятадын Эдийн засгийн барьцаанд орсон цөөхөн хэдэн хүмүүс үгүй бол Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бүх Хятадын Шарын Шашны Эзэн Ванчин Эрдэнэ Банчин Богдод бадар барьж хадаг өргөн дагаар орсон бүр цаашилвал коммунист үзэл сурталт шашингүй үзэлтнүүд л Агуйдай Ринбүчи-ийг эсэргүүцэх хүлээн зөвшөөрөхгүй байх хандлага ажиглагдаж байна энэ нь Их Хөлгөний шашинтай аль ч орнуудад байдаг.Дэлхий нийтийн анхаарлын төвийн Цөмд нь орсон Аравдугаар дүрийн Богд Халх Жавзандамба Хутагт-ыг Монгол Улсын Төр нь мэдээд ҮАБ Төрийн хамгаалалтад авчихсан нь нэгийг бодогдуулж хоёрыг тунгаалгаж байна.Цөөн тооны Монголчуудын үзэн ядалт аар болдог болдоггүй ч юм биш Цаг үеийн тохироо ноос болдог юм.Одоо Тэр Цаг үе нь ирчихээд байгаа учираас Тоотой хэдхэн нөхдийн жигшил зэвүүцлийг өдөөгөөд байгаагаас өөр хал пал үгүй юм.
    2025 оны 04 сарын 25 | Хариулах
  • G.Bayanjargal@yahtkoo.com (103.57.94.69)
    Dogjoo@yatgoo.çom
    2025 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.57.94.69)
    Xenii tguuhen...be@yathoo.çom
    2025 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.57.94.69)
    1oʻ
    2025 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.161.126)
    Хайран хүүхэд.
    2025 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.31.191)
    Балай тэнэг манкурт боол
    2025 оны 04 сарын 11 | Хариулах
  • Doris Bella (138.199.31.147)
    IS IT POSSIBLE TO ACTUALLY GET BACK FUNDS LOST TO SCAM? YES! CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT I lost about 846,000 pounds worth of Bitcoin to a fake investment trading platform that tricked me into investing on their platform with the intent of earning a 15% daily profit. I was losing it all to a point that I couldn't afford to take care of my bills and my Family. I was very disappointed with myself and was drowning in shame. I got really depressed until I had this discussion with my attorney who then introduced me to a hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They are the best recovery team out there now. They are very fast and efficient in the recovery of your lost funds. I couldn’t believe my lost funds were recovered, at first it was like a dream, but it’s all reality. I just have to put this review out here. The experts really helped me get my Bitcoin back from the scammer. If you have ever fallen victim to one of the many Bitcoin scams out there, don’t hesitate to reach out to the experts and have your Bitcoin recovered back. You can contact them using the address below: WhatsApp +1(520)200-2320) (support@thehackangels.com) (www.thehackangels.com) I am posting this because I am so happy getting my stolen Bitcoin back. I am not the first to recommend them because his recommendations can be seen everywhere
    2025 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (59.153.114.213)
    ANUSDI80955877
    2025 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (139.5.217.61)
    Засс хэнд ч хэрэггүй хог
    2025 оны 03 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
    8 цаг 51 мин
  • Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
    13 цаг 50 мин
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    14 цаг 3 мин
  • Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ
    14 цаг 50 мин
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав
    14 цаг 57 мин
  • Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    14 цаг 59 мин
  • ЭХЗХ: Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмнэ
    15 цаг 3 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    15 цаг 43 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
    15 цаг 48 мин
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
    16 цаг 45 мин
  • Өмнөд Солонгосын шүүх экс Ерөнхийлөгч Юн Сок Ёлдоо 30 жилийн хорих ял оноолоо
    16 цаг 58 мин
  • УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо
    17 цаг 5 мин
  • Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана
    17 цаг 19 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
    17 цаг 52 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    18 цаг 54 мин
  • БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол улсад гурван өдрийн айлчлал хийнэ
    19 цаг 3 мин
  • FIFA WORLD CUP 2026: Өмнөд Солонгосын шигшээ баг Чехийн хүчирхэг багийг 2:1 харьцаатай буулган авлаа
    19 цаг 11 мин
  • Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа
    20 цаг 10 мин
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
    20 цаг 29 мин
  • Өмнөд Африкт болсон олныг хамарсан буудалцааны үеэр 12 хүн амиа алджээ
    20 цаг 47 мин
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • ЦЭРГИЙН НААДАМ: Улирлын чансааг өнгөлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
  • Бүх цэргийн баяр наадмын "бүх цаг үе"-ийн түрүү, үзүүр бөхчүүд
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • ФОТО: Амралтын өдрийн амар амгалан
  • Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг нэр дэвшүүлжээ
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Филиппиний Минданао аралд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг гарлаа
  • Улаанбаатарт 16 градус дулаан байна
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Цагдаагийн хошууч Д.Баттөр: Дотоод хэргийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын 15 хөтөлбөрт элсэлт авна
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • Улаанбаатарт 16 градус дулаан байна
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
  • Филиппиний Минданао аралд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг гарлаа
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Бүх цэргийн баяр наадмын "бүх цаг үе"-ийн түрүү, үзүүр бөхчүүд
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • ЦЭРГИЙН НААДАМ: Улирлын чансааг өнгөлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • No Brand-ийн Монгол дахь анхны салбар Яармагт нээгдэнэ
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
24 баримт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК