Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор 12 жилийн дараа болж буй Азийн залуучуудын III наадам Баруун өмнөд Азид Персийн булангийн олтригт байрлах Бахрейны Хаант улсад эхэллээ.
Энэхүү наадамд 45 ҮОХ-ны 4000 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин 10 хоногийн туршид өрсөлдөнө. Монгол Улсаа төлөөлөн спортын 20 төрөлд 134 тамирчин, 43 багш дасгалжуулагчийн хамт оролцож байна.
Нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын тугийг өсвөрийн шигшээ багийн ахлагч, сагсан бөмбөгийн тамирчин Батбаярын Эмүжин, волейболын тамирчин Цэнд-Очирын Ананд нар хүндэтгэлтэйгээр заллаа.
МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Багийн дэд ахлагч Ч.Амарсанаа нар баг тамирчдаа дэмжин ажиллаж байна.