9:00 цагт: “Бэлчээрийн мал аж ахуй ба Монгол Улс” хэлэлцүүлэг НҮБ-ын байранд болно.
9:00 цагт: Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурал Корпорэйт зочид буудалд болно.
11.00 цагт: Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо, гишүүд дэмжигчдийн төлөөлөл Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулагдах ёстой сангийн мөнгөнөөс 543 тэрбум төгрөгийг ковидод зарцуулсныг хэн тоносон болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 18 мянга гаруй ажилчдын төлөөлөл тэмцэлд нэгдэх болсон талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Монголын шатрын холбооноос Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээний талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.