
АНУ болон Нигерийн хамтарсан цэргийн ажиллагааны үеэр “Исламын улс” (ISIS) бүлэглэлийн өндөр албан тушаалын командлагч алагдсан талаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ.
Тодруулбал, ISIS-ийн дэлхийн хэмжээний хоёр дахь том удирдагч гэгддэг Абу-Билал аль-Минуки Нигерийн зүүн хойд хэсэгт орших Борно мужийн Мэтэлэ орчимд явуулсан тусгай ажиллагааны үеэр амь үрэгдсэн аж. Уг ажиллагааг АНУ болон Нигерийн зэвсэгт хүчин хамтран зохион байгуулсан.
Трамп энэ талаар ярихдаа, “маш нарийн төлөвлөсөн, өндөр түвшний ажиллагаа” байсан хэмээн онцолж, террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагаанд томоохон цочроо болсон гэжээ. Мөн тэрбээр Нигерийн Засгийн газар болон тус улсын Ерөнхийлөгч Бола Ахмеп Тинубуд хамтран ажилласанд нь талархал илэрхийлсэн байна.
Абу-Билал аль-Минуки нь Нигер гаралтай бөгөөд АНУ түүнийг 2023 онд “дэлхийн хэмжээний онц аюултай террорист” жагсаалтад оруулж байжээ. Тэрээр Африк дахь ISIS-ийн сүлжээ, ялангуяа Сахель болон Баруун Африкийн салбаруудын үйл ажиллагааг зохицуулдаг байсан аж.
Сүүлийн жилүүдэд Нигери улс "Islamic State West Africa Province" болон "Boko Haram" зэрэг зэвсэгт бүлэглэлүүдийн халдлагад өртсөөр байгаа бөгөөд бүс нутагт олон мянган хүн амиа алдаж, сая сая хүн тэндээс дүрвэхэд хүрсэн юм.
Л.Баяр




















































