Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-5-21
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 01 минутад  гишүүдийн 53.2 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдааны эхэнд “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газар 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар яаралтайгаар хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  72 хувь нь дэмжив. Иймд уг хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ  (төслийн танилцуулгыг бүрэн эхээр нь эндээс), Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам  тус тус танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүнээс 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.


Хууль санаачлагч Улсын Их Хурлын зохион байгуулалтыг оновчлох, үйл ажиллагааг боловсронгуй болгох, гишүүдийн ирц, оролцоо, хариуцлагыг сайжруулах, Улсын Их Хурлын үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх, бүтээмжтэй ажиллаж буй гишүүдийг дэмжих, хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийг чанаржуулах, мэргэшсэн Байнгын хороодод түшиглэсэн парламентыг бэхжүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсныг Ч.Ундрам гишүүн дурдаад
хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын "D.Parliament.mn" цахим системд байршуулсан гэж байлаа.
Байнгын хороо хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 66.7 хувийн саналаар, хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 66.7 хувийн саналаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Б.Пүрэвдорж, Д.Рэгдэл, Э.Болормаа, Р.Эрдэнэбүрэн, Ц.Даваасүрэн, Г.Очирбат, С.Зулпхар, Х.Тэмүүжин, Л.Мөнхбаатар, Б.Батбаатар, Ж.Баярмаа, О.Номинчимэг, Л.Гантөмөр, Б.Хэрлэн нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Улсын Их Хурлын гишүүдийн үг хэлэх эрхийг 30 хоногоор хасах нь Үндсэн хуулийн үг хэлэх эрх чөлөөний заалттай зөрчилдөх эсэхийг тодруулав.

Төсөл санаачлагч гишүүн Ч.Лодойсамбуу Монгол Улсын Үндсэн хуульд Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж заасныг дурдаад Улсын Их Хурлын гишүүн хуралдаа оролцохгүй, санал хэлэхгүй, өгөхгүй байх нь иргэний эрхийг хааж байгаа явдал хэмээн хариулсан. Харин төсөл санаачлагч гишүүн Ж.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын  гишүүдийн ёс зүйн асуудалтай холбогдуулан Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаанд ач холбогдол өгөхийг чухалчилсан. Өөрөөр хэлбэл, гишүүдээс ирүүлсэн саналд ёс зүйн асуудлыг чухалчлах зайлшгүй шаардлагатай байгааг тусгасан. Энэ хүрээнд зөрчил гаргасан гишүүнд 30 хүртэлх хоногоор  асуулт асуух, үг хэлэх эрхийг хасахаар тусгасан хэмээн хариулав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл хуулийн төсөлд туссан 11  Байнгын хороотой байхаар тусгасныг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид Байнгын хороодын тоог тогтвортой байлгахад анхаарах, улмаар аж үйлдвэрлэлийн хөгжлийн бодлогын байнгын хороотой байх нь зүйтэй гэж байлаа. Түүнчлэн Байнгын хорооны дарга эзгүй байхад хэн орлохыг тодорхой болгох, гишүүдийн ажлын бүтээмжтэй холбоотойгоор туслах,  зөвлөхтэйгөө 16 мкв2 өрөө тасалгаанд сууж ажилладаг асуудлыг  хэрхэн шийдвэрлэхийг лавлаж байлаа.

Улсын Их Хурлын дарга, төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогт хариултдаа, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар нь Төрийн ордонд байдагтай холбоотойгоор өрөө, тасалгааны хүртээмжийн асуудал хүнд байсаар ирсэн. Парламентын ордонтой болох асуудал 20-иод жилийн өмнөөс яригдаж эхэлсэн ч төсөв хөрөнгө, байршил зэрэг олон шалтгаанаас үүдэлтэйгээр энэ ажил саатаж ирснийг тодотгоод төсөв хөрөнгө, эдийн засаг сайжирсан үед энэ асуудлыг судалж шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг гишүүд ойлгоосой гэв.

Төсөл санаачлагч гишүүн А.Ариунзаяа одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн 25 дугаар зүйлийн  25.9-т “Байнгын хорооны дарга долоо ба түүнээс дээш хоногоор түр эзгүй байх тохиолдолд түүний саналыг харгалзан Улсын Их Хурлын даргын захирамжаар үүргийг нь аль нэг гишүүнд орлуулж гүйцэтгүүлнэ. Хэрэв долоогоос доош хоногоор эзгүй байх тохиолдолд Байнгын хорооны дарга албан үүргээ өөр гишүүнд түр хариуцуулна.” гэж заасан байдаг. Өргөн мэдүүлсэн төсөлд дэд хорооны дарга эзгүй байвал дээрх зохицуулалттай адил Улсын Их Хурлын даргын захирамжаар хариуцуулна. Тиймээс Байнгын хорооны дарга долоогоос доош хоногоор эзгүй байвал аль нэг гишүүнээр хариуцуулаад явна гэсэн нэмэлт тайлбарыг хийлээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэн мэтгэлцээн болдоггүй парламент үүргээ гүйцэтгэж чадахгүй  байгааг харуулж буй тул асуудлыг энэ талруу чиглүүлэх нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат төсөл санаачлагчдаас Улсын Их Хуралтай холбоотой гурван том хуулийн төслийг хамтад нь өргөн мэдүүлэх болсон шалтгааныг тодруулсан юм.

Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн мэтгэлцээний гол талбар болох ёстой гэдэгтээ санал нэг байгаагаа төсөл санаачлагч гишүүн Ж.Бат-Эрдэнэ   илэрхийлээд энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, шаардлагатай бол Улсын Их Хурлын дарга дэгээ өөрчлөөд 60 минут хүртэлх хугацаанд тодорхой чухал асуудлаар гишүүдийг мэтгэлцэх боломжийг олгох холбогдох  өөрчлөлийг оруулсан хэмээв.  

Харин Улсын Их Хурлын дарга, төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогт парламентын үйл ажиллагааг Монгол Улсын Их Хурлын тухай,  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай гэсэн хоорондоо салшгүй холбоотой хуулиар зохицуулдаг тул эдгээр хуулийг салгаж хэлэлцэх ямар ч боломжгүй гэв. Мөн  эдгээр гурван хууль нь нэг нэгээсээ эшилсэн, уялдаа холбоотой зохицуулалтууд байгаа тул хуулийн хийдэл, давхардал, зөрчил гарахгүйн үүднээс төслүүдийг хамтад нь өргөн мэдүүлсэн гэж байлаа.  

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа санал хураалтад зөвшөөрөх, татгалзах гэдэг сонголт байдаг бол үүнд түдгэлзэх гэдэг агуулгыг нэмэх саналтай байгаагаа илэрхийлээд олон улсын туршлагад ч хэрэв ашиг сонирхлын зөрчилтэй асуудалдаа тухайн гишүүн түдгэлзэх сонголтыг хийдгийг  дурдав. Мөн тэрбээр сайд нар Улсын Их Хурлын гишүүн тул хариуцлагын асуудлыг хэрхэн зохицуулсныг лавлав.

Улсын Их Хурлын дарга, төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогт хариултдаа,  гишүүд Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэдгээс бусад асуудлаар санал хураалтад оролцох үүрэгтэй гэж хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хуульд заасан. Өөрөөр хэлбэл, тухайн асуудал, хууль Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл санал хураалтад оролцохгүй түдгэлзэж болно. Энэ асуудлыг хуулийн төсөлд хөндөөгүй гэдгийг тодотгов.  Мөн Ерөнхий сайд болон бусад сайдууд давуу эрхтэй гэсэн зүйл байхгүй. Үүнийг маш тодорхой зохицуулсан. Улсын Их Хурлын гишүүн л бол үндсэн үүргээ гүйцэтгэж, хариуцлагаа адилхан хүлээнэ гэж байлаа.

Үүгээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
    22 мин
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
    42 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
    56 мин
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
    1 цаг 48 мин
  • Монгол дархчууд “HASUI Mongolia” брэндээр бүл нэмлээ
    2 цаг 29 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    2 цаг 30 мин
  • Говь цөлийн найдвар
    2 цаг 34 мин
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
    2 цаг 41 мин
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
    3 цаг 29 мин
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
    3 цаг 35 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд байгаагүй эргэн ирэлтийг Аргентинчууд толилуулав
    3 цаг 46 мин
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
    6 цаг 19 мин
  • ХХБ Монгол улс болон БНФУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байна
    6 цаг 55 мин
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
    6 цаг 59 мин
  • Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлжээ
    7 цаг 37 мин
  • Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо
    8 цаг 6 мин
  • ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
    8 цаг 17 мин
  • Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа
    8 цаг 26 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван даага
    8 цаг 39 мин
  • ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
    8 цаг 49 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Испани Португалыг нутаг буцааж, Бельги АНУ-ыг талбайд нь бут ниргэв
24 баримт
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК