
Удахгүй эхлэх 2026 оны Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох 48 улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг бид цувралаар танилцуулж байна. Шинэ Зеланд нь Далайн бүсийн хамгийн хүчирхэг баг бөгөөд Крис Вуд тэргүүтэй туршлагатай бүрэлдэхүүнээрээ 2026 оны ДАШТ-д оролцож байна. G хэсэгт Бельги, Египет, Ирантай өрсөлдөх бөгөөд хасагдах шатанд шалгарахын төлөө тэмцэх болно.
Дасгалжуулагч: Даррен Бэйзли (Darren Bazeley)
Хаалгачид
- Макс Крокомб (Max Crocombe)
- Оливер Сэйл (Oliver Sail)
- Алекс Полсен (Alex Paulsen)
Хамгаалагчид
- Майкл Боксалл (Michael Boxall)
- Либерато Какаче (Liberato Cacace)
- Финн Сурман (Finn Surman)
- Тайлер Биндон (Tyler Bindon)
- Томми Смит (Tommy Smith)
- Тим Пэйн (Tim Payne)
- Каллан Эллиот (Callan Elliot)
- Сам Саттон (Sam Sutton)
Хагас хамгаалагчид
- Марко Рохас (Marco Rojas)
- Жо Белл (Joe Bell)
- Сарприт Сингх (Sarpreet Singh)
- Мэттью Гарбетт (Matthew Garbett)
- Маркo Стаменич (Marko Stamenic)
- Клэйтон Льюис (Clayton Lewis)
- Бен Олд (Ben Old)
Довтлогчид
- Крис Вуд (Chris Wood) ⭐
- Элайжа Жаст (Elijah Just)
- Бен Уэйн (Ben Waine)
- Коста Барбарусес (Kosta Barbarouses)
- Логан Рожерсон (Logan Rogerson)
- Алекс Грив (Alex Greive)
Багийн ахлагч
- Майкл Боксалл (Michael Boxall) – туршлагатай төвийн хамгаалагч, багийн ахлагч.
Онцлох тоглогчид
- Крис Вуд (Chris Wood) – багийн гол довтлогч, Премьер лигийн туршлагатай тоглогч
- Либерато Какаче (Liberato Cacace) – Европт тоглодог шилдэг хамгаалагчдын нэг
- Сарприт Сингх (Sarpreet Singh) – бүтээлч хагас хамгаалагч
- Марко Стаменич (Marko Stamenic) – төвийн шугамын хөдөлгүүр
- Алекс Полсен (Alex Paulsen) – ирээдүйтэй залуу хаалгач
Шинэ Зеландын шигшээ баг 2026 оны ДАШТ-д G хэсэгт Бельги, Египет, Ираны багуудтай тулна.
ДАШТ дахь түүхэн амжилт
- ДАШТ-д оролцсон: 3 удаа (1982, 2010, 2026)
- Шилдэг амжилт: Хэсгийн шат
- 2010 оны ДАШТ-д нэг ч хожигдолгүй (3 тэнцээ) тэмцээнээ өндөрлүүлж байсан сонирхолтой түүхтэй.
- Дэлхийн аварга болж байгаагүй
Л.Баяр






















































