Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оны онцлох 24 баримт

2012-12-28
0
ЖИРГЭХ
Монголчуудыг үзэл бодол, байр сууриар нь хоёр хуваагдахад хүргэсэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг оны онцлох хүнээр нэрлэж байна.
энхбаярОнцлох хүн: Монгол улсын нэрийг гадны хэвлэлүүдэд энэ жил хамгийн олон удаа гаргасан хүн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр. Авлигын хэрэгт холбогдсон түүнийг гэрээс нь хэрхэн баривчилснаас эхлээд шүүх хурал нь хэрхэн өрнөснийг хэвлэлүүд шуурхай дамжуулсан. Монголчуудыг үзэл бодол, байр сууриар нь хоёр хуваагдахад хүргэсэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг оны онцлох хүнээр нэрлэж байна.

Онцлох өөрчлөлт:
2012 оны Монголын улс төрд орсон онцлох өөрчлөлт бол дуулиан шуугианаар дүүрэн УИХ-ын сонгуулийн үр дүн. Намуудын байр суурь, хүчний харьцаа өөрлөгдөж Шинэчлэлийн гэх тодотголтой, АН давамгайлсан Засгийн газартай боллоо. Анх удаа АН-ын угшилтай төрийн гурван өндөрлөгтэй болсон билээ. Эрх баригч байсан МАН-ынхан гудамжинд жагсаал хийж, АН-ынханд шаардлага хүргүүлдэг болсон нь яах аргагүй онцлох өөрчлөлт юм.

Онцлох амжилт: Лондонгийн олимпиос монголчууд  хоёр мөнгө, гурван хүрэл медальтай ирсэн. Зуны олимпийн наадмаас Н.Түвшинбаяр мөнгө /жүдо/, Н.Төгсцогт мөнгө /бокс/, У.Мөнх-Эрдэнэ хүрэл /бокс/, С.Ням-Очир хүрэл /жүдо/, С.Батцэцэг хүрэл /чөлөөт бөх/ медаль хүртсэн. Ялангуяа олимпийн аварга Н.Түвшинбаярыг гэмтэлтэй ч гэсэн барилдаж авсан мөнгөн медалийг монголчууд алтын дайтай гэж үнэлсэн юм. Харин олимпийн наадамд амжилттай оролцсон тамирчдад сар бүр цалин өгдөг болсныг дэмжих хүн байхад эсэргүүцэх нэгэн ч байна.

батшугарОны онцлох томилгоо: Тэгвэл шинэ засагтаа болсон энэ жилийн хамгийн онцлох томилгоо нь Н.Энхбаярын хүү Э.Батшугар Монголбанкны дэд ерөнхийлөгч болсон үйл явдал юм. УИХ-д нэр дэвшсэн ч цэргийн алба хаагаагүй гэсэн шалтгаанаар нэрсийн жагсаалтаас хасагдсан  тэрбээр тун хүчтэй “кран”-аар өргөгдөж, гэнэтхэн Монгол банкны дэд ерөнхийлөгч болсон. Түүнийг томилоход дургүй хүн олон байсан ч УИХ-ын гишүүд амаа хамхиад кнопоо дарцгаасан. Гэлээ ч Э.Батшугар УИХ-д орно гэсэн бодлоо хаяагүй явна.

Онцлох азтан:  Энэ жилийн хамгийн азтай хүнээр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг нэрлэж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярыг сулла гэж өлсгөлөн зарлаж байсан намынхаа мянгатын дарга тушаалтай эмэгтэй гэнэт л намын жагсаалтаар парламентад орж ирсэн. Хэвлэлүүд түүний хувийн амьдралыг ухаж, төнхөж байгаа ч З.Баянсэлэнгэ гишүүн бухимдаад байдаггүй. Тэрбээр Япон улсад ажиллаж байхдаа гадаадын парламентчийн амийг аварсан хэмээн нэр хүндээ багагүй өсгөөд авсан юм.

Онцлох цуурхал: 2012.12.21. Дэлхий сүйрнэ, гурван өдөр харанхуй болно гэх зэрэг зөгнөлүүд монголчуудын хэн нь хэн бэ гэдгийг бага ч гэсэн тодруулж өгсөн. Дэлхий сүйрнэ гэдэгт итгэсэн хүмүүс лаа, шүдэнзээ базааж хотоос гарсан нь нэг талаас хөгжилтэй ч нөгөө талаас шинжлэх ухаанд итгэхгүй байгааг бас харуулсан. “Орифлэйм”-ийн Г.Оюунгэрэлийн дэлхий сөнөх тухай яриа хамгийн олон хүнд нөлөөлсөн цуу яриа юм.

Онцлох эшлэл: “Би Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн гэж хэлж чадахгүй” М.Энхсайхан. Н.Энхбаяртай хамтарч “Шударга ёс” эвслийг байгуулан 2012 оны УИХ-ын сонгуульд орсон МҮАН-ын дарга М.Энхсайхан түншийг нь баривчилснаас хойш сураг алдарсан. Түүнийг авлигын хэргээр буруутгагдсан, үүнийгээ хэлмэгдүүлэлт гэж үзэн тэмцэж байгаа Н.Энхбаярын тухайд юу хэлэх нь олны анхааралд байлаа. Харин М.Энхсайхан дээрх үгийг хэлснээр Н.Энхбаяртай зам нийлэхгүй болсноо илтгэж орхисон юм. Үүний хариуд тэрбээр “Монголын төмөр зам” компанийг удирдах болсон гэх нь бий.

Нямдорж ТВОнцлох бэлэг: МАХН-ын дэмжигчид тусгайгийнхан Н.Энхбаярыг оймстой нь баривчилсан дуулиант үйл явдлыг үзэж чадаагүй гэх Хууль зүйн сайд Ц.Нямдоржид зурагт өгөхөөр төрийн ордны гадаа жагссан үйл явдлыг онцолж байна. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо өндөр хөгжсөн үед Хууль зүйн сайд нь салбарынхаа ийм том үйл явдлыг мэдээгүй байна гэдэгт МАХН-ынхан итгэсэнгүй. Тиймдээ ч мэдээллээс хоцрсон сайдыг дамшиглаж зурагт бэлэглэхээр Төрийн ордны гадаа жагссан билээ. Даанч энэ бэлэг эзэндээ очоогүй юм.

Онцлох “нүүдэл”: Д.Арвин арван найман жил зүтгэсэн МАН-аас гарч өрсөлдөгч хүчин АН-д нэгдэв. МАН-аас УИХ-д сууж байсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсны дараа МАХН-д элсч, өндөр албан тушаалтнууд болов. “Шударга ёс” эвслийн МҮАН-ын жагсаалтаар УИХ-д орсон Ц.Цолмон гишүүн МАХН-руу “нүүв”.

Онцлох арилжаа:
Монгол улс дэлхийн зах зээл дээр “Чингис хаан” нэртэй бонд гаргасан нь амжилттай арилжаалагдсан. Маш эрэлттэй зарагдсан энэ бонд  Монгол улсын ирээдүйд гадныхан итгэж байгааг харуулсан. Гэхдээ 1,5 сая долларын хүү аль хэдийн бодогдож эхэлсэн, бидний өр цаг, минут тутамд нэмэгдсээр байгаа. Дэлхий нийт ч энэ бондын үр ашгийг харж байна, иргэд ч дарга нарын яаж ажиллахыг ажиглаж байна.

Онцлох ажил: АН сонгуульд ялсны үр дүнд УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл хотын дарга болсон. Тэрбээр зөвшөөрөлгүй барилгуудыг нураах, автомашинуудыг дугаарын хязгаараар явуулдаг байх зэрэг хэд хэдэн үр дүнтэй ажил хийснээрээ 2012 оны хамгийн ажилсаг хүнээр тодроод байна.

Онцлох сайн үйл:
Долоон настай хүүг хойд эцэг нь зодсон хэргийг телевизийн сэтгүүлчид дамжуулж, олон нийтийн анхааралд хүргэсэн. Харин хойд эцэгтээ зодуулж буй хүүг аварч, цагдаа дуудсан эмэгтэйг оны онцлох сайн үйлстэнээр нэрлэж байна. 300 төгрөг авсан гэж хүүгээ сэхээнд ортол зодсон эцэгт нь хариуцлага тооцсон. Үүнээс илүүтэйгээр хүүхдийн эрхийн асуудалд олны анхаарлыг хандуулж чадсан үйл явдал болсон юм.

Онцлох хурим: УИХ-ын гишүүн Х.Баттулгын охин Б.Намууны хурим энэ жил олны анхаарлыг хамгийн их татсан хурим байлаа. Хуримын зочдлл Хөвсгөл рүү нисдэг тэргээр зөөсөн гэхээр хэр нижгэр болсон нь тодорхой.

тэмүүжин 5Онцлох өршөөл: Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг захидлаар заналхийлсэн хүнийг саяхан олж тогтоосон билээ. ШШГЕГ-н дарга Ц.Ганхүүгийн эхнэр, УИХ-ын Тамгын гарын ажилтан Н.Нарантуяа гэгч сайдыг сүрдүүлснийг албаныхан олж тогтоосон. Харин Х.Тэмүүжин гишүүн ээж шиг нь хүн ийм зүйл хийсэнд гайхсан ч түүнд ял шийтгэл оноох хэрэггүй, гомдолгүй гэж суллахыг хүссэн байна.

Онцлох мэдэгдэл: МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхийн өмнөхөн МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байгаа тул сайд нар нь Засгийн газраас гарна гэж мэдэгдсэн. Нэг хэсэгтээ л Төрийн ордныг бужигнуулж, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Н.Удвал сайд нарын орыг залгах өрсөлдөөн эхэлсэн байсан ч тэд мэдэгдлээсээ буцсан. Н.Энхбаяр шүүх хурлын өмнөхөн сайд нарыг Засгийн газраас гарах хэрэггүй гэсэн мэдэгдэл хийсэн юм.

Онцлох “ринг”: Төрийн ордонд сэтгүүлчдийн нүдний өмнө У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нар зодолдсон нь монголчуудын нүдийг орой дээр нь гаргах шахсан. Гадны оронд улс төрчид зодолдох нь байдаг ч Монголын хувьд анхных нь юм. Г.Баярсайхан гишүүн У.Хүрэлсүхийг  цагдаад өгсөн гэх ч тэгэсхийгээд замхарсан. Харин муу нэрийг хусавч арилдаггүй гэдэг шиг тэд “танхай” имижтэй болжээ.

Онцлох шийдвэр: МоАХ-ны оны онцлох хүнээр тодорсон ШӨХТГ-ын дарга О.Магнайгийн гаргасан шийдвэрүүд иргэдэд таалагдаж байгаа. Хамгийн сүүлд Нарантуул зах руу мөнгө төлөхгүй ордог болсон, шатахууны үнэ хөөрөгдсөн “Петровис” компанийг 4,9 тэрбум төгрөгөөр торгосон. Үүрэн телефоны операторуудын төлбөрийг секундээр тооцохоор болгосон.
хүрэлсүхийн зодоон 2
Онцлох нээлт: Олон жил хэл амнаас салаагүй Оюутолгой төслийн баяжуулах үйлдвэрийн нээлт өчигдөр боллоо. Гадны хөрөнгө оруулагчдын шүлсийг гоожуулж байгаа Оюутолгой үр дүнгээ өгч эхлэх цэг. Харин гэрээг эсэргүүцэгчид нээлтийн ажиллагаанд очихгүй байхыг сэтгүүлчдэд уриалсан юм. Баяжуулах үйлдвэрийн нээлтэнд  цөөнгүй сайд, УИХ-ын гишүүд оролцсон байна.

Онцлох зочин: Монголд сүүлийн жилүүдэд гадны хамтлаг, дуучид ирж тоглох болсон Дуучин Пит Булл ирнэ гэж сүртэй зар тараасан ч бүтэлгүйтсэн. Харин  Данийн алдарт хамтлаг “Mickeal learns to rock” хамтлаг хоёр өдөр тоглолтоо хийсэн. Тоглолт болсон “UВ palace”-д улс төрч, эмч, оюутан, сурагч гээд бүх насныхан билетийн үнийг үл тоон цугласан байлаа.

Онцлох мэтгэлцээн
: УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт нар “Оюутолгойн гэрээ монголчуудад ашигтай болсон уу?” гэсэн сэдвээр телевизийн эфирт шууд мэтгэлцсэн нь энэ оны онцлох үйл явдлын нэг байлаа. Үзэгчид үр дүн багатай болсон гэж дүгнэж байгаа ч энэ нь Монголын улс төрд шинэ үзэгдэл болсон юм. С.Ганбаатар гишүүн “Чи мэддэггүй юм уу? гэж баахан амаа асуулгасан ч С.Баярцогт гишүүнээс өнөөдрийг хүртэл яагаад ашигтай гэж үзэж байгаагаа тайлбарлахыг дахин дахин хүссээр байгаа юм.



image

Монголчуудыг үзэл бодол, байр сууриар нь хоёр хуваагдахад хүргэсэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг оны онцлох хүнээр нэрлэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • (210.89.232.110)
    za owoo doo saihan yum bas muuhai yum zunduu l bolj dee
    2012 оны 12 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
    24 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэлд 39736 хүүхэд хүсэлтээ илгээж, бүртгүүлжээ
    26 мин
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
    54 мин
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
    57 мин
  • Колумбид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 130 гаруй хүн амиа алдаад байна
    1 цаг 12 мин
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
    1 цаг 15 мин
  • “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
    1 цаг 20 мин
  • Дэлхийн хөлбөмбөгийн гурван холбоо нэгдэн ФИФА-гийн ерөнхийлөгч Инфантиног огцрохыг шаардлаа
    1 цаг 26 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
    1 цаг 42 мин
  • Скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ
    1 цаг 52 мин
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
    1 цаг 59 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 52 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 1 мин
  • ӨНӨӨДӨР: Монголч эрдэмтний XIII их хурал салбар хуралдаанаар үргэлжилнэ
    3 цаг 17 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    3 цаг 27 мин
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    19 цаг 5 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    20 цаг 10 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    21 цаг 40 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    23 цаг 5 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    23 цаг 16 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК