Боснийн шүүх Босни-Хорватын нэгдсэн улсын Ерөнхийлөгчийг авлигын хэрэгт буруутгасан шийдвэрийг сарын өмнө гаргасан. Тэгвэл Ерөнхийлөгч Живко Будимир болон түүний хамсаатан гэгдэж буй 17 хүнийг өнгөрсөн баасан гарагт баривчилжээ. Ноён Живко Будимир болон түүний туслах Петар Барисик нарыг гадаад руу зугтаах гэж байна хэмээн үзсэний улмаас яаравчлан баривчилсан байна.
Живко Будимирын Шударга ёс, итгэлийн нам улсын прокурорууд улс төрд хутгалдаж эхэллээ хэмээн шүүмжилжээ.
Б.Билэгт























































