Өчигдөр Сирийн нийслэл Дамаск хотод тус улсын Ерөнхий сайд Ваиль Аль Халькийгийн амь насанд халдсан хэрэг гарчээ. Түүнийг хамгаалж явсан машин дэлбэрснээр арван хүн алагдаж, 13 хүн шархадсан байна. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд түүний хувийн бие хамгаалагч Аль-Хасаки байжээ. Харин Ерөнхий сайдын биед ямар нэгэн гэмтэл учраагүй, сайн байгаа аж.
Энэ явдлыг санаатай зохин байгуулсан халдлага эсвэл амиа золиосолсон хэрэг байсан эсэхийг тогтоож амжаагүй байна.
24tsag.mn























































