АНУ-ын Бостон хотод болсон марафон гүйлтийн тэмцээний үеэр гарсан дэлбэрэлтэд 19 настай Жохар Царнаевыг буруутган байцааж байна. Түүний ах 26 настай Тамерлан Царнаевыг мөн сэжиглэж байсан ч тэрээр баривчилгааны үеэр цагдаа нартай мөргөлдөж амиа алдсан билээ. Харин түүний бэлэвсэн эхнэр нөхрийнх нь цогцсыг өөрт нь өгөх хүсэлтийг АНУ-ын эрх баригчдад тавьсан байна. Эмэгтэйн хүсэлтийн хариуг эрх баригчид удахгүй өгнө хэмээн найдаж байна гэж өмгөөлөгч нь мэдэгджээ. Тамерлан Царнаевын олон суманд өртөж, цээжин тус газраа хэд хэдэн гүн сорви авсан цогцсын зураг интернэтэд цацагдаж шуугиан тарьсан юм.























































