Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

500 км замыг явганаар алхсан С.Бэлгүүтэйн тухай 24 баримт

2013-6-20
0
ЖИРГЭХ
С.Бэлгүүтэй гэх залуу байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад залуусыг уриалан дуудах зорилготойгоор 500 км газар явган алхах болсноо мэдэгдэхэд хүмүүс түүнийг гайхаж хүлээж авсан. Тэр тусмаа түүний замдаа хөтөлж явсан твиттер, фэйсбүүкийн хуудас олн
С.Бэлгүүтэй гэх залуу байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад залуусыг уриалан дуудах зорилготойгоор 500 км газар явган алхах болсноо мэдэгдэхэд хүмүүс түүнийг гайхаж хүлээж авсан. Тэр тусмаа түүний замдаа хөтөлж явсан твиттер, фэйсбүүкийн хуудас олны анхаарлыг татжээ. Харин тэрээр монголдоо хамгийн урт замыг хамгийн анх удаа явганаар туулсан хүн болсон юм. Улаанбаатараас Эрдэнэт хүртэлх замд С.Бэлгүүтэйн аялалыг 24 баримт багцлан хүргэж байна. 

belguutee1.    Байгаль хамгаалал, экологийн мэргэжилтэй С.Бэлгүүтэйг 500 км алхана гэхэд аав ээж, ах дүү нь маш их эсэргүүцсэн гэнэ.

2.  
 Тэрээр 1990 оны цагаан морь жид төрсөн учраас өнгөрсөн тавдугаар сарын 26-ны морь цагт 22-ын товчооноос аялалаа эхлүүлжээ.

3.    Тэрээр зүгээр л алхаад өнгөрөхийг хүссэнгүй. С.Бэлгүүтэй 500 км алхахдаа залуусыг байгаль орчин, ногоон хөгжилд уриалж чадсанаас гадна өөрийн зорилгыг биелүүлж чадсан гэлээ.  

4.    2008 онд Австри улсад байгаль орчны чиглэлийн сургалтаас сурсан зүйл нь мөн чөлөөт цаг л гарвал алхдаг хобби нь түүнийг 500 км замыг явганаар туулхад нөлөөлжээ.

5.    Түүний аялал тавдугаар сарын 26-нд Улаанбаатараас эхэлж зургаадугаар сарын 15-ны өдөр Эрдэнэт хотод дуусчээ. Тэрээр нийтдээ 20 өдөр алхсан байна. 

6.    Ингэхдээ тэрээр Улаанбаатар-Баянчандмань-Борнуур-Жаргалант-Баруунхараа-Хонгор-Дархан-Хөтөл-Тариа бригад-Баруунбүрэн-Жаргалант-Улаантолгой-Эрдэнэт гэсэн маршрутаар явжээ.

7.  
 Тэрээр 20 км замыг 4 цагт туулж байсан гэнэ. 

belguutee8.    20 хоног алхахдаа тэрээр 10 хоногт нь зам дагуух буудалд хоносон бол найман хоногт нь айлд хоносон гэнэ. Харин хоёр шөнө майханд хоногложээ.

9. 
Тэрээр хоол цайгаа замын гуанз, айлуудад иджээ. Ингэхдээ өөрийн хонох гэж буй буудлынхаа зургийг  твиттерт тавьж байсан бөгөөд хоол болон хонох газрынхаа мөнгийг жиргээчид, фэйсбүүкчидээс босгожээ. Хүмүүс түүнийг дэмжиж хамгийн ихдээ 10-20 мянган төгрөгийг өгч байсан гэнэ. 

10. С.Бэлгүүтэй өмнө нь ганцаараа аялаж байгаагүй аж. Харин найз нөхөдтэйгээ богино зайнд явган аялал хийж байжээ.

11. Очсон газруудаас нь Хараа гол болон голын эргийг дагаж буусан айлуудын аж амьдрал илүү ихээр таалагдсан гэнэ.

12. Дархан хотод хоолонд орж яваад iPhone утсаа хулгайд алджээ. Гэхдээ азаар түүнд зургийн аппарат нь байсан гэнэ. Бас өөр нэг утас худалдаж авсан байна.

13.  Тэрээр хоёр ээлжийн хувцас, ойр зуурын эмнэлэгийн хэрэгсэл, ариун цэврийн хэрэгсэлтэй л явжээ.

14.  Тэрээр интернэт сүлжээтэй газарт очих бүртээ твиттер, фэйсбүүкээр санаа бодлоо солилцож байжээ. Очсон газрынхаа сонин сайхан, сэтгэгдлийг тэрээр олон нийтийн сүлжээ сайтаар мэдээлхэд залуус их дэмжсэн байна.

belguutee15. Төв аймгийн Баянчандмань сумын 10 залуу С.Бэлгүүтэйтэй хамт 20 км алхсан байна. Мөн Дарханы хэсэг залуус  5 км хамт алхжээ.

16.  Түүний ингэж алхах болсон бас нэгэн шалтгаан нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой. Тэрээр  “Би 1990 оны цагаан морин жил төрсөн. Ардчилал шударга ёс ялсан цаг үед төрсөн учраас ардчилалын тэргүүнд алхаж явсан Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжихийг хүсдэг. Мөн түүний ногоон хөгжлийн төлөөх бодлого, үзэл баримтлалыг дэмждэг. Би эрх чөлөөтэй иргэн, миний санаачлага улс төрийн зорилгогүй зөвхөн өөрийн үзэл бодлоо л илэрхийлж байна” гэж хэлсэн юм.

17. Барууны орнуудад хувь хүн ямар нэгэн зүйлийг дэмжиж байгаагаа илэрхийлж алхаж, усанд сэлж, ууланд авирдаг аж. Харин Монголд иймэрхүү санал, санаачилга байдаггүй учраас би анхдагч нь болж Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн байгаль орчин, ногоон хөгжлийн төлөөх бодлогыг нь дэмжиж ийнхүү алхлаа хэмээн тэрээр ярьлаа.

18. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж манай улсыг “Мод тарих үндэсний өдөр”-тэй болгосон. Өмнө нь Монголд 500 гаруй мод бут тарьдаг байсан бол мод тарих үндэсний өдөртэй болсноор жилд 4 сая мод тарьдаг боллоо.  Мөн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж байна. Иргэн хүний хувьд Ерөнхийлөгчийн ажлыг дэмжиж байгаагаа С.Бэлгүүтэй илэрхийлсэн юм. 

19.  Түүнийг алхахад аль нэгэн улс төрийн нам, хувь хүн, сонгууль огт нөлөөлөөгүй гэнэ.

belguutee20.  С.Бэлгүүтэй айлуудаар хонохдоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үзэл баримтлалыг дэмжиж байгаагаа хэлэхэд МАН-ыг дэмжигч гэр бүлүүд нь маш их дургүйцэж хонуулахгүй явуулах тохиолдол ч гарсан гэнэ. Харин энэ нь түүнд тохиолдсон хөгжилтэй явдлуудын нэг гэлээ.

21.  Энэ бүхний эцэст тэрээр өнгөрсөн сарын 15-нд Эрдэнэтэд Ерөнхийлөгчтэй сонгуулийн сурталчилгааны үеэр уулзаж чаджээ. Ерөнхийлөгчид өөрийн санаагаа ойлгуулж, залуусын үзэл бодлыг дамжуулсан гэнэ. Ерөнхийлөгч ч түүнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

22.   Энэ залуу 500 км алхсанаараа сэтгэл ханамжийг авч чадсанаас гадна зорилгодоо хүрч чаджээ.

23.   Тэрээр эх орныхоо баруунаас зүүн тийш ганцаараа биш групп аялал хийхийг зорьж байгаа гэнэ.

24.  Түүнийг аялж явахад найз нөхөд нь 500 орчим мянган төгрөгөөр тусалжээ. Харин тэрээр хувиасаа 110 мянган төгрөг гаргасан байна. 
Т.Энхэлээ

image

С.Бэлгүүтэй гэх залуу байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад залуусыг уриалан дуудах зорилготойгоор 500 км газар явган алхах болсноо мэдэгдэхэд хүмүүс түүнийг гайхаж хүлээж авсан. Тэр тусмаа түүний замдаа хөтөлж явсан твиттер, фэйсбүүкийн хуудас олн

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (202.179.11.58)
    jinhene novshiin alban tushaal alsdaa gorilson gulug bna
    2014 оны 12 сарын 25 | Хариулах
  • yrag***** (85.218.60.11)
    sain bn zaluu min,tsaash ni urgeljluulj ue tengiinhendee ulger dyyrail bolj baigaarai.amjilt husie!
    2013 оны 08 сарын 07 | Хариулах
  • ZO (202.21.96.158)
    zaluu humuust ulger duurailal bolson zuv uildel, saihan medee bnaa, GEHDEE TANAI SITE-IIN ELGEBDORJIIG SURTALCHILAH ARGA BARIL ARAI DENDEJ BNAA, iim medeeg hurtel zugeer bichij chadkuunuu ain??,
    2013 оны 06 сарын 21 | Хариулах
  • tselmeg (202.21.116.2)
    yahavdee mundag l bna shte ene commentoor doromjilj bgaa humuus hezee ch eniig hiij chadahgui, zugeer l ideed hevteed computer shirteed hutsdag humuus
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.21.215)
    novshiin shouchin bandi b,na.alban tushaal unertej b,na
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (112.72.12.39)
    hamgiin hol udan alhsan ch geh shig.. showchin gar baishd! niitdee bol 400 km l gazar shd! Elbegdorj sanhuujuulj l dee
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • Шаадаг гар (103.11.192.34)
    Бадарчин жилдээ 1000-1500 км алхдаг байсан байх. Хүрээ орж мөргөл хийнэ....
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.131.247.23)
    Сонгууль нөлөөлөөгүй байлаа юу хаха
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • kkkk (202.131.242.2)
    ug ne ehnee heden zuiliig unshaad zaluu hun ged aygui setgel saihan bolood irsen chn yu we ene odoo kkkk.Zvgeer Elbegeeg bodood nudee aniad yavj bsiin bish uu . Bi ET mashinaar yavsan l daa gehde ebaigali delhii mine yamar aimar bolj baigaag us shirgeed goliin sair l uldsen baigaag haraad setgel shimshirch l bailaa. minii duu har zaluugaara ingej shoudaad hol yavahgui ee chi harin enenii orond iim gazar baina end ingej suidsen baina ged matriin nulimsaa unagaasan bol ushuu olon hun demjih bailaa. egch ne chamd bol dislike gej helmeer bna bvr zondoo olon dislike
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • иргэн (202.179.22.177)
    зүгээр л Элбэгээгийн шоу юм уу?Борнуур,Жаргалант,Баруунхараа сөнөсөн газар шүү дээ,хажуугаар нь нүдээ аниад өнгөрчихөв үү? БҮҮ ШОУД
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • ochiro (203.194.114.236)
    Геолочид бол жилдээ л 500км алхчихдаг шд. Энэ шиг ингэж сүр бадруулаад байдаггүй. Бас Эрдэнэт орж байгаа бол Борогоулдын уурхайн хажуугаар гарсан байх ёстой доо. Юугаа харж байан юм болоо.
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    13 мин
  • ӨНӨӨДӨР: Монголч эрдэмтний XIII их хурал салбар хуралдаанаар үргэлжилнэ
    29 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    39 мин
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    16 цаг 17 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    17 цаг 22 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    18 цаг 52 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    20 цаг 16 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    20 цаг 28 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    20 цаг 48 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    21 цаг 23 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    22 цаг 31 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    22 цаг 50 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    23 цаг 22 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    23 цаг 28 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    23 цаг 34 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Уржигдар 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК