Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Хадгаламж” банкийг өөртөө нэгтгэсэн ”Төрийн банк”-ны тухай 24 баримт

2013-7-24
0
ЖИРГЭХ
Засгийн газраас олгож буй тэтгэмж, зээл тусламжийг дамжуулдаг хэрнээ арилжааны статустай Төрийн банкны тухай иргэд тодорхой мэдээлэлгүй байдаг. Зээлийн санхүүжилт байхгүй, мөнгө хөрөнгө дутсан, идэж уусан гэгдсэн хэл амнаас салдаггүй тус банк саяхан “Хадгаламж” банкийг өөртөө нэгтгэлээ.  Төрийн банкны тухай 24 баримтыг хүргэж байна.
    төрийн банкааааЗасгийн газраас олгож буй тэтгэмж, зээл тусламжийг дамжуулдаг хэрнээ арилжааны статустай Төрийн банкны тухай иргэд тодорхой мэдээлэлгүй байдаг. Зээлийн санхүүжилт байхгүй, мөнгө хөрөнгө дутсан, идэж уусан гэгдсэн хэл амнаас салдаггүй тус банк саяхан “Хадгаламж” банкийг өөртөө нэгтгэлээ.  Төрийн банкны тухай 24 баримтыг хүргэж байна.

1.    Төрийн банк нь Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн хурлын тогтоолоор 100 хувь төрийн өмчит банк болон байгуулагдсан арилжааны банк юм.

2.    Тус банк нь хуучин “Зоос” банкны суурин дээр байгуулагдсан бөгөөд “Зоос" банкны хөрөнгө дээр боссон6

3.    Банкны үйл ажиллагааг сэргээхийн тулд Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж байв.
4.     Дампуурсан гэх “Зоос” банкны 26 хувийг эзэмшдэг байсан. Одоо ямар нэгэн нөлөөгүй болсон.
5.    Анхны захирлаар ЕСБХБ-наас Бэн Турнбул томилогдсон. Харин одоо тус банкийг өмнө нь “Хаан банк”-ны захирлаар ажиллаж байсан Д.Батсайхан хүн удирдаж байна.
6.     Тус банкны ТУЗ-д Ерөнхий сайдын хүргэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн байдаг.
7.    Төрийн банкинд “Зоос" банкнаас зээл авсан хүмүүсээс өр барагдуулах ажилтан байдаг бас л сонин.  Энэ ажилтан нь сарын 5 сая төгрөгийн цалин авдаг байсан гэх албан бус мэдээлэл бий.
8.     “Зоос” банкнаас үлдсэн 70 тэрбумын хөрөнгө дээр босч, Засгийн газраас 100 тэрбумын бонд гаргуулсан ч ямар ч ашиггүй ажилласан гэдэг.
9.     Одоогоор “Зоос” банкны 70 тэрбумыг барагдуулсан ч Засгийн газрын бондыг төлж дуусаагүй байгаа юм.
10.   Анх Moнголынбанк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор 28 тэрбум төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан.
11.   Төрийн банкны ТУЗ-ын зургаан гишүүн ашиг гэж  тус бүр 90 сая төгрөг авсан тухай мэдээллийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин олонд дэлгэсэн.
12. Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Сангийн яамны Санхүүгийн бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Сангийн яамны Дотоод аудитын газрын дарга асан Б.Гэрэлмаа, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга Л.Зориг, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нар төрийн албан хаагчдын нэр нүүрийг уландаа гишгэж хувьдаа тус бүр 90 сая төгрөг авсан.
13.  Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан Төрийн банкинд шинэ удирдлага томилогдсоноор 90 сая төгрөгийн асуудал илэрч одоогоор ТУЗ-ын нэг гишүүнээс бусад 8 гишүүн нь эргэн төлсөн мэдээлэл байна.
14. 2011 оноос Төрийн банкыг хувьчлах тухай асуудал яригдаж эхэлсэн ч одоо хүртэл нэг тийш шийдэгдээгүй байна. Учир нь Засгийн газар хуралдаад Төрийн банкийг хувьчлахгүй байх шийдвэр гаргасан. Хуралдаанаас “Үйл ажиллагааг нь сайжруулсны дараа хувьчлах эсэхийг шийднэ” гэсэн тэмдэглэл гаргасан байна. 
15. Төрийн банкыг  2016 оноос хувьчилна гэж яригдаж байсан боловч "Хадгаламж" банктай нэгтгэснээр энэ асуудал хойшилж буй бололтой.
16.  Энэ үеэр Төрийн банк ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрсэн гэж мэдээлж байсан тул хувьчлах нь дээр хэмээн олон хүн үзэж байлаа.

e82a2794765bf4d7original17. Анх энэ банкаар дамжуулан иргэдэд 21 мянган төгрөг олгох байсан ч хүчин чадал нь дийлэхгүй тул бусад арилжааны банкуудад хуваарилсан юм.

18.    Төрийн банк нь Улаанбаатар хот болон орон нутаг дахь 36  салбар, нэгжтэй. 400 гаруй ажилтантай.

19.    Тус банкаар 100 мянга гаруй хэрэглэгч үйлчлүүлдэг тухай мэдээллийг банкны танилцуулгад бичжээ.

20.   Энэ банкаар дамжуулж зургаан хувийн хүүтэй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон ч санхүүгийн асуудлыг шийдэж чадалгүй зогсоосон. Төрийн банкинд  4000 орчим хүний зээл авах хүсэлт ирчихсэн байгаа. Үүнээс 3100 хүнд 80 тэрбум төгрөгийн зээлийг олгосон гэдэг.

21.  Дээрх хөтөлбөрт багтаж байр авахаар хашаа, байшингаа зарсан зарим хүн Төрийн банкны “ач”-аар гудамжинд гарах дээрээ тулж, жагсаал хийж байсан билээ. Харин зарим нь дуусаагүй барилгын түлхүүр зүүдлээд баларч явна.

22. 
Зургаан хувийн хүүтэй зээлийг хэрэгжүүлэхэд "Төрийн банк" ачааллаа даахгүй байснаас хэвлэлээр хамгийн хүнд сурталтай банк гэж бичих болсон.

23.    Хамгийн сүүлд “Төрийн банк”, “Хадгаламж” банкийг өөртөө нэгтгэлээ. Энэ бүх хэрэг “Хадгаламж” банкны эзэн байсан Ш.Батхүү гэх нөхрийн бүтэлгүй зээлээс үүдэлтэй. Монголбанкны зүгээс тус банкийг зарах асуудлыг судалж, Засгийн газар болон холбогдох албаны хүмүүстэй энэ талаар багагүй хугацаанд удаа дараа зөвлөлдсөний эцэст банк худал¬даад авчих хэмжээний томоо¬хон бизнесмэнүүдэд банк нэмж өгөх хувилбарыг улстөрчид дэмжээгүй гэх мэдээлэл байна. Ингээд төрийн өмчит Төрийн банк руу “Хадгаламж”-ийг шилжүүлэх шийдвэрийг гаргажээ.

24. Өчигдрөөс эхлэн “Хадгаламж” банк логогоо сольж “Төрийн банк” нэртэй боллоо. Цаашид банкны үйл ажиллагаанд ямар  өөрчлөлт орохгүйгээр хэвийн ажиллах болно гэж “Төрийн банк”-аас мэдэгдээд байна.
Т.Энхэлээ 24tsag.mn

image

Засгийн газраас олгож буй тэтгэмж, зээл тусламжийг дамжуулдаг хэрнээ арилжааны статустай Төрийн банкны тухай иргэд тодорхой мэдээлэлгүй байдаг. Зээлийн санхүүжилт байхгүй, мөнгө хөрөнгө дутсан, идэж уусан гэгдсэн хэл амнаас салдаггүй тус банк саяхан “Хадгаламж” банкийг өөртөө нэгтгэлээ. Төрийн банкны тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Tur gedeg uneheer dampuu bdg yum bn (202.21.113.140)
    Turiin bankind ajil hiideg hun hereggui, hen negen zahirliin tanil tal bh yostoi gesen zarchim uilchildeg
    2014 оны 02 сарын 13 | Хариулах
  • ИРГЭН (49.0.136.55)
    ХАДГАЛАМЖ БАНКНААСАА ИЛҮҮ ХҮНД СУРТАЛ ГАРГАЖ АВИЛГА НЭХЭЭД ИЛҮҮ ЗОВООХ БОЛОХ БАЙХАА ДАА ТӨРИЙН ХҮНД СУРТАЛ
    2013 оны 08 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    13 мин
  • ӨНӨӨДӨР: Монголч эрдэмтний XIII их хурал салбар хуралдаанаар үргэлжилнэ
    29 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    39 мин
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    16 цаг 17 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    17 цаг 22 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    18 цаг 52 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    20 цаг 16 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    20 цаг 28 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    20 цаг 48 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    21 цаг 23 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    22 цаг 32 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    22 цаг 50 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    23 цаг 22 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    23 цаг 28 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    23 цаг 35 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Уржигдар 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Уржигдар 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Уржигдар 11 цаг 46 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК