Улс орон бүрт ямарваа нэг этгээд сонин тэмцээн уралдаан байдаг гэхэд хилсдэхгүй. Бид энэ удаагийн "Солиотой 24" буландаа дэлхийн хамгийн гайхшрал төрүүлэм, сонирхолтой тэмцээнүүдийг танилцуулж байна.


2.Сохор хөл бөмбөг: Энэхүү хөл бөмбөгийг ихэвчлэн хараагүй, эсвэл
харааны ямар нэг гажигтай хүмүүс тоглодог байна. Тоглоомыг шударга
байлгахын тулд бага ч гэсэн хардаг хүмүүсийн нүдийг нь боодог байна.
Энэхүү спортонд жирийн бөмбөгнөөс илүү хүнд даацтай, хөөрдөггүй бөмбөг
ашигладаг юм. Мөн энэ бөмбөг чимээ гаргадаг учраас тоглогчид бөмбөг
хаана байгааг тодорхойлоход хялбар байх болно. Тэмцээний явцад тамирчид
чанга орилж багийн тамирчдын нэрийг дуудаж болно. Энэ нөхцөлд тамирчид
талбайг бүрэн эзэмшсэн мөн өөрсдийн багийн хүний дуу хоолойг сайн сонсож
мэдэрдэг чадварыг эзэмшсэн байх ёстой.


1.Ортой уралдаан: Анх 1965 онд зохиогдож эхэлсэн “ор”-ны уралдаанд
ороо тухайн жилийнхээ өнгө төрхтэй уялдуулан чимэглэж оролцдог бөгөөд
багийн бүрэлдэхүүнд 6 хүн + 1 хүн нь орон дээрээ сууж уралддаг гэнэ. 3
км орчим үргэлжлэх бартаат уралдааныг анх Америкийн цэргийн хүчин ба
усан цэргийн флотынхны дунд зохиож эхэлсэн ба өнөөдөр жуулчдын ихээр
сонирхдог спортын арга хэмжээний нэг болжээ.


3. Сепак такро буюу Хөлний волейболл: Сепак такро тэмцээн Индонези, Тайланд, Вьетнам, Малайз, Энэтхэг болон Филлипинд их болдог. Энэхүү тоглоомыг тоглоход зориулалтын дал модоор хийсэн бөмбөгийг ашигладаг юм. Тоглоомын дүрэм гэвэл 2-3 хүнтэй хоёр баг тоглодог юм байна. Энгийн гар бөмбөгтэй адилаар эсрэг багийн талбай руу бөмбөгөө цохих ёстой. Гар бөмбөгөөс ялгаатай тал нь гарнаас бусад биений бүх хэсгээр хүрж болдогт оршино. Бөмбөгийг цохихын тулд ихэвчлэн үсрэх, заримдаа бүр акробат хийх ч тохиолдол гардаг байна. Тиймээс маш урт хугацааны бэлтгэл, авъяас их шаардагдах болно.

4. Амь амиа бодоорой: Тус тэмцээн нь хагас үхдэлүүдээс
зугтаан замдаа таарах 12 саадыг амжилттай давж 5000 метрийг ардаа
орхисон насны ангилал тус бүрт гурван эрэгтэй, гурван эмэгтэйг
шалгаруулдаг тус тэмцээн жил бүр зохиогддог. Тэмцээнд оролцсон хүн бүрт
зомбинуудаас амжилттай зугтаж амь гарсанд нь баяр хүргэж медаль олгодог
гэнэ. Хамгийн гол нь тэдгээр зомбинууд ямар учиртай вэ гэхээр тэмцээн эхлэхэд
оролцогч бүрт туг өгдөг бөгөөд замд таарах зомбинуудад оролцогчдын
тархи, бас тэр туг хэрэгтэй гэнэ. Тугаа алдчихвал тэр оролцогч үхсэнд
тооцогддог ажээ.

5. Морины эсрэг хүн: Энэхүү тэмцээн жил бүрийн 6 сард Лануртид хэмээх газар зохиогддог юм байна. Тамирчин 35 км газрыг бусдаас түрүүлж туулах ёстой юм. Бусдаас түрүүлж гэдэг нь морьтой хүмүүсээс түрүүлж очих юм. Тамирчид бүх замын турш морьтой л уралдах болно. Морь нь дэлхийн хамгийн хурдан амьтдын нэг гэдгийг та мэдэх биз. Энэхүү үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд хурдан, бас тэвчээртэй байх шаардлагатай юм.

6. Унадаг дугуйтай усан доорхи сэлэлт: Унадаг дугуйтай усан доорхи сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээн жил бүрийн 7-р сарын 10-нд болдог юм байна. Тоглоомын дүрэм нь бас л энгийн. Оролцогчид зориулалтын хувцас өмсөж, зориулалтын дугуй унаж усан доогуур явдаг. Усны гүн нь 2 метр, урт нь 50 метр байдаг байна. Мэдээж хамгийн түрүүнд барианд ирсэн хүн ялагч болно. Түрүүлж барианд ирэхэд тийм ч хялбар биш юм. Учир нь усанд олон төрлийн амьтан, далайн замаг байдаг юм байна. Хамгийн гол эрсдэл нь бохир ус залгих аюултай.

6. Эхнэрүүдээ үүрч гүйх: Хэрвээ та унадаг дугуйгаар усан дор сэлэх спортыг хачирхалтай гэж байгаа бол эхнэрээ зөөх энэхүү спортыг юу гэж хэлэх вэ? Энэхүү спорт нь жил бүрийн 10-р сард Финлянд болон АНУ-д зохиогддог байна. Та итгэх юмуу үгүй юу гэдгийг бид мэдэхгүй ч энэхүү спортын төрөл нь анх Хулгайчид юу ч мэдэхгүй эрчүүдээс эхнэрийг нь хулгайлж байснаас болж үүссэн гэж үздэг юм байна. Одоо бол нөхрүүд эхнэрээ үүрээд уралдах ёстой юм. Эхнэрээ зөөхдөө гурван янзаар зөөж болно. Үүнд: Мөрөөрөө давуулж үүрэх, нуруунаас зүүгдэх, эсвэл гар дээрээ тэврэн гүйх гэсэн гурван арга замтай. Оролцогчид зүгээр шулуун замаар гүйхгүй бөгөөд тэд замдаа олон бартаа саадыг давж туулах ёстой гэнэ.

7. Шатар+Бокс: Энэ нь шинээр гарсан спортын төрөл юм. Энэхүү спорт нь бокс болон шатар хоёрыг багтаасан спорт юм. Тиймээс оролцогчид шатар сайн тоглож чаддаг байх ёстойгоос гадна мөн бокс тоглодог байх хэрэгтэй. Гол дүрэм нь оролцогчид эхлээд 4 минутаар шатар тоглох ёстой. Ингэж тоглож байх үедээ тэд үзэгчдийн чимээг сонсохгүй нь тулд чихэвч зүүсэн байдаг. Үүний дараа ринг нь дээр гарч өөрийгөө хамгаалж 3 минут тулалдах болно. Раундуудад энэ дараалал ээлж ээлжээрээ үргэлжлэх бөгөөд оролцогч нь шатараар хожих, эсвэл өрсөлдөгчөө нокаутанд оруулснаар ялах болно. Хэрвээ дийлж чадахгүй бол шүүгчид авсан оноогоор нь дүгнэж ялагчийг тодруулах юм байна.

8. Боссаболл: Энэ тэмцээн нь ерөнхийдөө гар бөмбөгтэй ойролцоо. Үүнд хоёр баг өрсөлдөх бөгөөд сеткээр тусгаарласан талбайд тоглоно. Гар бөмбөгөөс ялгаатай тал нь тэд хийлсэн гудсан дээр гүйж тоглох ёстой. Энэхүү хийлсэн гудас нь оролцогчдод өндөр үсэрч бөмбөг авах боломжийг олгодог. Сепак такротой адил энэ нь мөн их хөгжилтэй, авъяас шаардсан тоглоом юм.

9. Бузкаш буюу Ямаан спорт: Энэ тэмцээн Тажикстан, Пакистан, Афганистан, Узбекстан болон
Энэтхэг улсад ихээр зохиогддог. Энэхүү тоглоомйн дүрэм нь 2 баг морин
дээр мордоод бөмбөгний оронд ямааны толгойгүй гулуузыг эсрэг багийн
хаалганд оруулах ёстой юм. Хэрвээ ямаа байхгүй бол үхрийн гулуузыг
ашигладаг байна. Оролцогчдод хүнд гутал, ташуур хэрэглэхийг зөвшөөрдөг
юм байна.

10. Үмхий хүрэн "өмдлөх" тэмцээн: Энэхүү өвөрмөц спорт Англид үүсчээ. Тоглоомын явцад эрэгтэй хүмүүс өмдөндөө зурам хийж товчлоод аль болох удаан хугацааны турш өмдөндөө тогтоох ёстой. Тамирчид дотуур өмд өмсөх ёсгүй юм. Тэгэхээр тэдэнд төрөх мэдрэмж ямар байхыг таашгүй.

11. Кабадди:Энэтхэгт үүссэн энэ спорт Иран, Бангладеш, Пакистанд эрэгтэй ба эмэгтэй багийн төрлөөр хөгжиж эхэлснээс хойш олон оронд тархжээ. 7 тоглогчоос бүрдсэн 2 багийн хооронд тэмцээн үргэлжлэх ба гол нь амьсгаагаа түгжих ёстой нэгэн төрөл барилдаан юм.

13. Бяслаг өнхрүүлэх: Англи улсад 200 жилийн турш уламжлал болон зохиогдож
байгаа энэ тэмцээнд оролцогчид өнхөрч буй бяслагийн араас уулын уруу
гүйх ёстой. Барианд түрүүлж ирсэн хүн шагналдаа тэрхүү бяслагаа авах юм
байна. Тэмцээн ихэвчлэн Куперийн дов дээр болдог бөгөөд энэ нь энгийн
дов биш бололтой. Учир нь энэ дов маш олон жижиг довтой, эвгүй учраас
хэрвээ энэ замаар гүйж эхлэх л юм бол буцах арга үгүй байдаг аж.

14.Хөлийн хуруу барилдаан: Гар барилдаан гэж дуулснаас хөлийн хуруугаар барилдах спортын төрөл байдаг тухай мэдээллийг хүргэхэд хачирхалтай энэ спорт Их Британид үүсчээ. Дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн нь 1970-аад онд эхэлж байсан гэнэ.

16. Дүнзэн саваа шидэх тэмцээн: Энэ нь Шотландын уламжлалт спортын төрөл бөгөөд ихэвчлэн шинэс модоор хийсэн 5.94 м урт, 79 кг жинтэй мод шидэх тэмцээн юм. Гол нь шидэлтийн өнцгөөр хэмжиж ялагчдыг тодруулдаг ажээ.


18. Хүн цамхаг:Энэхүү хачирхалтай тэмцээн нь Спанид хоёр жилд нэгд удаа зохиогддог аж. Уг тэмцээн жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг төдийгүй оролцох хүмүүсийн тоо ч жилээс жилд ихэссээр байна. Энэ жилийн тэмцээнд 32 багаас бүрдсэн 20,000 гаруй хүн оролцжээ.

19. Халгай идэх тэмцээн: Энэхүү тэмцээнийг жил бvрийн 7-р сарын 19-ний өдөр, Их Британий Маршвуд хэмээх бяцхан сууринд оршдог "Bottle Inn" - дэн буудалд зохион байгуулдаг байна.

20. Саунд суух: Манай гарагийн хамгийн аюултай тэмцээн бол “Дэлхийн сауны аварга шалгаруулах тэмцээн” билээ. Тус тэмцээн энэ жил Финланд улсад болсон ба тэмцээнд 40 настай Ирландийн иргэн 60 градусын саунд 110 минут суун цом болон 250,000 долларын эзэн болж байсан. Тэмцээнд оролцогчдын дунд даралт ихсэх, ухаан алдах, хамраас нь цус гоожих, арьс нь хүртэл зумрах гээд тохиолдлууд гарчээ.

22. Зул сарын гацуураа шидэх тэмцээн: Германы Ихтерхаузен хотод жил бүр зул сарын гацуураа хэн хамгийн хол шидэх вэ гэдэг хөгжилтэй тэмцээн болдог байна. Энэ сонирхолтой тэмцээн уг нь Шведээс эхлэлтэй боловч Германд нэвтэрснээр бүр алдаршжээ. 2009 онд орон нутгийн энэ тэмцээнийг дэлхийн аваргын тэмцээн болгон өргөжүүлж анхны дээд амжилтыг нь бүртгэж авчээ. Тэр нь 5,4 метр өндөрт татсан хэцэн дээгүүр гацуураа шидэж дээд амжилт тогтоосон байна. Тэмцээнд хүссэн хүн бүхэн оролцож болно. Ердөө л ганцхан болзолтой. Тэр нь шидэх гацуураа гэрээсээ авчрах ёстой. Тэмцээний дүрэм ч нэг их нарийн хязгаартай биш. Ерийн л нэг хөнгөн атлетикийн тамирчин жад, бөөрөнцөг шидэж байгаа юм шиг шидэхэд болно. Хамгийн гол нь хол л шидэх ёстой.

23. Сонирхолтой сахлын тэмцээн: Францын зүүн хэсэгт зохиогддог уг тэмцээнд энэ жил 100 гаруй эр оролцсон байдаг. Энэ тэмцээний шүүгчид хамгийн сэтгэл хөдөлгөм сахлыг тодруулах тодруулдаг бөгөөд оролцогчдын зарим нь сахалтайгаа хослох дүрэмт хувцас, костюм өмсдөг бол зарим нь этгээд малгай өмсдөг байна.

24. Хүүхдийн уйлаан шалгаруулах тэмцээн: Жил бүрийн дөрөвдүгээр сарын 26-нд Токио хотноо “Naki sumo” нэртэй баяр болдог аж. Сэнсодзи хэмээх Буддын шашны эртний сүмд явагддаг уг баярт ой хүрээгүй хүүхдүүдийг оролцуулдаг байна. Япончууд уйланхай хүүхэд хурдан өсч торнидог, удаан уйлах нь хүүхдийн эрүүл мэндэд сайн гэж үздэг байна. Тиймээс энэ баярын үеэр сүмогийн бөхчүүд хүүхдүүдийг тэврэн дээш өргөж уйлуулахыг хичээдэг гэнэ. Хэрэв хүүхэд сүрлэг биетэй бөхчүүдээс айхгүй, уйлахгүй байвал (уйлах нь битгий хэл бөхчүүдийн гар дээр унтах, эсвэл тас тас хөхрөх тохиолдол олонтаа гардаг гэнэ) тэмцээнийг зохион байгуулагчид янз бүрийн аймшигт дүрстэй баг өмсч уйлуулахыг хичээдэг аж.Тэмцээн л болсон хойно шүүгчтэй байна. Шүүгч нь цангинатал уйлсан хүүхдийг тэргүүн байранд шалгаруулдаг байна. Сүмогийн бөхчүүдэд хүүхдээ тэврүүлж уйлуулах хүсэлтэй эцэг эхчүүд урт дараалал үүсгэдэг нь баярын нэг онцлог үйл явдал болдог аж.





17. Флайбординг буюу усаар нисэх: Зориулалтын реактив цэргийн хантааз өмсөж, далайн давалгаанаас 9 метр хүртэл хөөрдөг байна. Энэхүү спорт нь эр зориг шаардсан тун эрсдэлтэй спортын төрөл аж. Одоогоор энэхүү спортын шинэ төрлөөр 30 настай Их Британий иргэн хичээллэж байгаа аж. Тэрээр "Спортын шинэ төрөл болох флайбординг дэлхийд богино хугацаанд тархах болно" гэж ярьдаг. Үүнд ч итгэлтэй байдаг аж.






24tsag.mn




















































Сэтгэгдэл (1)