Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Хүрэлхүү: Бид Солонгост 8-10 жил ашиглачихсан автобусыг, дахиад 8-10 жил ашигладаг

2014-6-24
0
ЖИРГЭХ

index   Монголын хот хоорондын тээвэрлэгчдийн холбоо, Монголын жолооч нарын эрх ашгийг хамгаалах холбоо, Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо зэрэг ТББ-аас мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Хот хооронд тээвэрлэлтийн холбооны тэргүүн Т.Хүрэлхүүтэй ярилцлаа.

-Амралтын өдрөөр гарсан ноцтой осолд тухайн автобус компани хийгээд жолооч нарыг буруутгаад байх шиг байна. Энэ дээр ямар байр суурьтай байна?
-Энэ сарын 21-ний өдөр хот хоорондын зорчигч тээвэрлэгч компанийн автобус Цонжинболдогийн орчим тээвэр гүйцэтгэж яваад осолд орж, олон хүний амь нас эрсдэж, эрүүл мэндээрээ хохирсон явдалд Монголын нийт зорчигч тээвэрлэгчид, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл эмгэнэл илэрийлж байна. Энэ осол гаргасан компани бол ердийн тээвэр гүйцэтгэдэг компанийн нэг. Эдийн засгийн чадвар муутай. 200 сая шахам төгрөгний банкны зээлтэй. Өөрийн хөрөнгөөр биш банкны лизингээр авсан автобустай. Манайд хот хоорондын тээвэр үйлчилгээ үзүүлж байгаа компаниудын явж байгаа автобус бүгд банкны зээлээр авсан автобус. Төрөөс нийтийн тээврийн асуудалдаа анхаарахгүй байна. Хэдэн компани бор зүрхээрээ ажиллаж байна. Өнөөдөр үнийг нь төр тогтоож байна. Жишиг тарифыг, сайдын тушаалаар баталдаг.

-Ямар тарифаар явдаг юм бэ?
-Зорчигч нэг км-т 45-50 төгрөгөөр зорчих жишиг тарифтай байгаа. Харин эдийн засагчдийн тооцоогоор 70-75 төгрөг болно гэж тооцдог. Гэхдээ бид нэмэх сонирхолгүй. Үнээ нэмэх тусам хууль бус хулгайн тээвэр улам ихэсдэг. Хулгайн тээвэр хийж байгаа хүмүүс улсад татвар шимтгэл, даатгал төлдөггүй, мөнгө өгдөггүй. Ерөөсөө хувиараа тээвэрлэж байгаа хүмүүс. Татвар төлдөггүй болохоороо биднээс хямд үнэ хэлж зорчигчдийг булаадаг. Хүмүүс мөнгөндөө болоод хулгайн тээврийг сонгож байгаа ч цаана нь учрах аюул ослыг бодохгүй байна. Хяналт гэж үнэндээ алга. Төрөөс тээврийн үнэ тарифыг тогтоодог хэрнээ хулгайн тээврийг зогсоож өгч чадахгүй байгаагаас бидний суудал нь бүтэн дүүрэхгүй хот хооронд явж алдагдалд орж байна. Суудал ашиглалт 50-70 хувьд байдаг.

-Хот хооронд хэчнээн тээврийн хэрэгсэл явж байгаа юм бэ?

-46 компани хот хооронд зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж байна. 21 аймагт 68 чиглэлд жилдээ 55 мянган ресс хийдэг. Жилдээ 2,1 сая хүн тээвэрлэж байна. Өдөртөө 6-7 мянган хүн гэсэн үг. Энд мянга орчим тээврийн хэрэгсэл явж байгаагаас 570 нь том, дунд оврын, 300 орчим нь бага оврын, 150 нь такси, суудлын машин байдаг. Эдгээр машинуудыг оношилгоо, тээврийн хэрэгслийн үзлэгт жилд хоёр удаа оруулж, зорчигч тээвэрлэж явж болно гэсэн тусгай карт өгсний дараа тээвэр гүйцэтгэдэг.

-Тээвэр эрхлэгчдэд тодорхой шалгуур тавьдаг биз дээ?
-Өнөөдөр зорчигч тээвэрлэх хүсэлтэй хувь иргэн, байгууллага их. Гэвч үүнийг хийж гүйцэтгэх чадвар гэдэг тийм асар зүйл биш. Хуучин тусгай зөвшөөрөл гэж байсныг хүчингүй болгосон. Одоо сонгон шалгаруулалт, гэрээ стандарттай болчихсон. Нэг зүйлийг хэлэхэд орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, сайд дарга нар тээврийн бодлогод ноцтой нөлөөлж байна. Төрөөс автотээврийн талаар баримтлах нэгдсэн бодлого огт алга. Авто тээвэр эрхлэгчид Монголын нийт тээврийн 97-98 хувийг гүйцэтгэж байна. Авто тээвэргүйгээр нэг ч иргэн, байгууллага үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй. Гэтэл ийм чухал салбарт зориулсан нэгдсэн төрийн бодлого байхгүй байна. Зам тээврийн яам одоо тээвэр гүйцэтгэж байгаа 50-иад компанийг 20-иод болгох, чиглэл давтамжийг нь хүчин чадал туршлагаар нь хамтруулах гэх мэт бодлого барьж байгаа. Бид ч үүнийг нь дэмждэг. Гэтэл яамныхаа бодлогыг доор нь ажилладаг Авто тээврийн үндэсний төв гэдэг газар нь хэрэгжүүлдэггүй. Энэ газар нь аль болохоор ау ахуй нэгжүүдийн тараах, нэг аж ахуй нэгжийг хоёр болгож бутаргах, өөр шинэ аж ахуй нэгжийг зам дээр оруулж ирэх сонирхол байх шиг байна. Үүнийг тээврийг бэхжүүлэх ажил биш тэнд ажиллаж байгаа ашиг сонирхолтой албан тушаалтны хийж байгаа хэрэг гэж хардаж байгаа.

-Хот хоорондын тээврээс улсад жилд хэдий хэмжээний мөнгө төвлөрүүлдэг юм бол?

-Найман хувийн шимтгэл гэж олон жил аж ахуй нэгжийн орлогоос авсаар ирсэн. Зорчигч тээвэр их эрсдэлтэй салбар. Тарифт орлогоос нь 2013 онд л гэхэд 2,7 тэрбум төгрөгийг Авто тээврийн үндэсний төв, аймгуудын авто тээврийн газарт төвлөрүүлсэн. Энэ оны таван сарын байдраар 1,2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ орлогыг тооцоод үзэхээр тухайн аж ахуй нэгжийн цэвэр орлогын 70-80 хувийг эзэлж байгаа юм. Тэгэхээр цаанаа 20 хүрэхгүй цэвэр орлогоор тэр компанийн ажилчид яаж амьдрах вэ. Нөгөө банкны зээлээр авсан автобусны үнийг төлөхөөс эхлээд ажилчдын цалинг хэрхэн тавих вэ. Үнэхээр дарамттай байдаг болохоор хөгжиж, бэхжиж чадахгүй өдий хүрч байна.

-Хот хоорондын тээвэрт явж байгаа автобуснуудын ашиглалтын хугацаа ямар байгаа вэ?
-Хот хооронд явж байгаа 1000 гаруй тээврийн хэрэгслийн том дунд оврын автобусны 96 хувь нь 8-аас дээш жилийн насжилттай. Стандартаараа 12 жил ашиглаад хасагддаг. Шинэ автобус Солонгосын зах дээр 80-100 мянган долларын үнэтэй байна. Зарим супер автобуснууд 150 мянган долларын үнэтэй байна. Гэтэл бид солонгост 8-10 жил ашиглачихсан автобус оруулж ирээд дахиад 8-10 жил ашиглаж байх жишээтэй. Тэгэхээр автобусанд найдахад хэцүү. Авто тээврийн комданиудад шинэ автобус оруулж ирэх эдийн засгийн чадамж байхгүй. Төр засгаас юу хүсч байна вэ гэвэл хотын тээвэрт 400 автобус парк шинэчлэлэээр оруулж ирж Нийслэлийн тээвэрлэгчдэдээ тусалсан шигээ хот хоорондын тээвэрт 200-оос доошгүй их багтаамжийн 45-аас дээш суудалтай автобус оруулж ирж өгөөч. Тэгээд тээвэрчдэд таван жилийн хугацаанд хөнгөлөлттэй зээл гэрээгээр олгож өгөөч гэх хүсэлт тавьж буй юм. Хоёрдугаарт хуучин байсан авто комбинатыг хувьчлахаа хойш нь тавьж, Авто тээврийн үндэсний төвд авто вокзал болгож өгөөд, граш талбайг нь хот хоорондын тээвэр эрхлэгчиддээ ашиглалтын зардлыг нь өөрөө хариуцаж, тордож янзлах нөхцөлтэйгээр өгмөөр байна. Манай холбоо байгуулагдаад дөрвөн жил болохдоо төрийн өндөрлөгүүдэд 40 гаруй албан бичиг өгөөд тодорхой хариу авсан зүйл алга. Төрөөс тээвэрчдээ харж үзэхгүйгээр, хэтэрхий дарамт үзүүлж явсны үр дүнд нь ийм аймшигт осол аваар их гарч байна.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
“БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
“Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    8 цаг 45 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    10 цаг 55 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    11 цаг 1 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    11 цаг 12 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    12 цаг 38 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    13 цаг 1 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    13 цаг 24 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    13 цаг 42 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    13 цаг 45 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    13 цаг 55 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    15 цаг 19 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Уржигдар 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Уржигдар 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Уржигдар 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Уржигдар 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК