Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн Я.Санжмятав дөрвөн сарын дараа Засгийн газрыг огцруулахаа зарласан гэж үү?

2014-12-16
0
ЖИРГЭХ
Өчигдөр МАН-ынхан бүлгийн хурлаараа улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцжээ.
    санжмятав1Өчигдөр МАН-ынхан бүлгийн хурлаараа улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцжээ. Тэгээд Сангийн сайд Ж.Эрдэнэбатын улс орны эдийн засгийн талаарх мэдээлэлийг сонсоод нүд нь орой дээрээ гарцгаажээ. МАН-ын олон гишүүд улс орны эдийн засаг бүүр ийм муу болчихсон юм уу? Бид ч бас арай өөдрөгөөр төсөөлж, асуудалд шүүмжлэлтэй хандсан юм байна. Сангийн сайдыг авч байж нарийн ширийн зүйлийг олж мэдлээ хэмээн шагширцгаасан гэнэ. Бүр зарим нь улс орны эдийн засаг ийм муу байсныг мэдсэн бол хамтрах ёсгүй байж. Элгээрээ хэвтчихсэн байна. АН-ынхны бүх булайг үүрэлцэхээр боллоо. Шаварт хамт хутгалдлаа хэмээн баахан цамнасан гэнэ.

    Харин зарим гишүүд нь улс орны эдийн засаг ямар болсныг ард түмэнд үнэнээр нь хэл. Бид улс орны эдийн засгийг ямар хэмжээнд хүргэж унагасан намтай хамтарч байгаагаа харуулах хэрэгтэй. Сүүлд нь МАН унагачихлаа гэнэ хэмээн хаширласан сураг байна. Ерөнхийдөө Сангийн сайд Ж.Эрдэнэбатын мэдээлэл МАН-ын гишүүдийн толгойг сэгсэрхэд хүргэжээ. Тиймээс олон нийт удахгүй улс орны эдийн засгаар АН-ынхан хэрхэн тоглосон талаар чих дэлдийлгэм мэдээллийг сонсох бололтой.

    Үүнтэй зэрэгцээд МАН-ын нилээд олон гишүүн сөрөг хүчний үүргээ гүйцэтгэнэ хэмээн ярилцах болсон байна. Тэднийг ойлгож болох талтай. Хоёр жил сөрөг хүчнээр ажилласан. Энэ орон зайгаа алдахгүй гэсэн давхар бодлого бодсон байх. Харин хэдхэн хоногийн өмнө эрх баригч болж, сайд хийж манаргаж явсан зарим эрхэмүүд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт шүүмжлэлтэй хандах болжээ. Энэ л олон хүний гайхлыг төрүүлж эхлэв. Зарим нь ил цагаан хэвлэлээр Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг муулсан яриа өгч байна. Бас нэг хэсэг нь дөрвөн сарын дараа Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах талаар санаа цухуйлгаж эхлэв. Түүний нэг нь Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятав. Тэрээр УИХ-ын чуулган дээр "Энэ Засгийн газрыг дэмжээд гурван сар ажиллуулаатхая. Тэгээд дөрөв дэхь сараасаа хавар болно. Танхим нь гудамжтайгаа нийлээд нүдэж, зодох юмандаа орно биз дээ" хэмээн хэлсэн нь олон хүний анхаарлыг татав. Түүнийг яриаг анзаарвал дөрвөн сарын дараа буюу хавар гэхэд Ч.Сайханбилэгийн танхимыг гудамжныхантай нийлэн балбаж өгөхийг сануулсан шинжтэй. Уг нь Я.Санжмятав бол Ч.Сайханбилэгийн хамгийн сайн найз. Засгийг тэргүүлж байгаа "Алтангадас" фракцийн шинэ толгойлогч. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга буюу Монгол Улсын сайд болох гэж эцсээ хүртэл өрсөлдсөн. Даанч С.Баярцогт найздаа ялагдсан. Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Я.Санжмятав гурав бол эвлэл, залуучуудын холбооноос эхэлж хамтдаа зүтгэсэн найзууд. Ийм хоёр сайн найзынхаа эсрэг хөдлөхийг Я.Санжмятав тооцоолж байгаа бололтой. Я.Санжмятав ийм тооцоо хийж байхад бусад гишүүд яаж ажиллах нь тодорхой гэж толгой сэгсрэх олон улс төрчид гарч ирэв.

    Хэрэв Я.Санжмятавын зөгнөж төлөвлөсөн зүйл биелэлээ олвол Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 оны хавар гэхэд огцорч магадгүй юм. Ийм байдалд хүрэхэд МАН шийдвэрлэх нөлөөлөл үзүүлнэ. Тэд өнгөрсөн хоёр жил АН улс орныг яаж сүйрүүлсэн талаар хангалттай мэдээлэлтэй болоод, өмнө хайгаад олдохгүй байсан зүйлээ гартаа оруулж авчихаад Засгийг хаяад явчихаж мэднэ. Дээр нь АН-ын гол хүчин МҮДН, МоАХ хоёр үндсэндээ Ч.Сайханбилэгийн эсрэг зогсож байгаа. Бас З.Энхболдод эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй гүйцэтгэх засаглалаа тэргүүлэх нууцхан бодол бий. Энэ бүхэн биелэлээ олвол Ч.Сайханбилэгийн Засгийн газар сайн найз Я.Санжмятавынх нь зөгнөснөөр дөрөвхөн сарын настай болж таарах гээд байна.  



0
ЖИРГЭХ
Санал болгох
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (37)

  • ЗОЧИН (203.194.114.143)
    БИТГИЙ ХҮНИЙ ҮГИЙГ МУШГИЖ ЯС ХАЯ. ЭНЭ ХҮН АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ НЬ ӨГ. АСУУДЛЫГ НЬ УИХ ХУРДАН ШИЙДЭЭД ЯВБАЛ САЙН БАЙНА Л ГЭСЭН. АРАЙ Л ДЭНДҮҮ БАЙНА АЛТАНХУЯГТАНЫ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧЭЭ
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Zochin (70.194.70.245)
    Hurdan 4 sar boloosoi!!! Yneheer ard tymnii hyseed bgaa sain uls turchid huviaraa ner devshij garch ireh heregtei !!! Daraa giin Songuulidaa idvehtei hariutslagtai oroltooroi ard tymen mini !!!!
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • brest (178.120.183.206)
    Doorh koment, chamd orosyn asuudal yamar hamaa bnaa.Oorsdiigoo yadsj bhad hoshuu dureed.
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.229.121.52)
    Наад Оросын барааг рубльээр авах гэрээ хийгээрэй Оросын рубль жорлонгийн цаас болно шуу. Омхий Оросуудын Украинаас булааж авсан Крым нь одоо там болж тэнэг оросууд угээ хэлж байна даа цахилгаан байхгуй жуулчид байхгуй цэвэр ус байхгуй барааны унэ нэмэгдсэн хунсний бараа ховордсон гадаад явах эрхгуй паспорт нь Оросоос оор газар хучингуй хумуус нь хоригдсон амьтад шиг болчихсон хаана ч хулээн зовшоорогдоогуй хогийн газар болсон бас Донецкийг будаа болгож фашист турэмгий дайн хийсэнийхээ горийг амсч эдийн засаг нь уналаа ш дээ
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • зочин (150.129.141.207)
    Санжмятав зальтай, амбицтай, шоу сайтай, гэхдээ амьд ажил хийдэггүй л нөхөр дөө.
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • зочин (150.129.141.207)
    Улсын эдийн засаг, санхүүгийн байдлыг бодит үнэнээр нь тогтоож, цаашаа яахаа шийдэх нь Эрдэнэбат сайдын маш ул суурьтай хийх анхны ажил байх ёстой. Үүнд цаг харамлаж, хөнгөн гоомой хандахгүй гэдэгт итгэж байна. Ер улсаар тоглочихсон хүмүүст огцруулах төдийгүй хатуу хариуцлага тооцмоор байна.
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • зочин (180.149.78.26)
    Сайд болсноосоо хойш, тувт зугаалга, ийм нөхрөөр юухв.
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • zochin (112.72.11.106)
    Saikhanbileg , Bayartsigt 2t zaaj zuvulj udii zeregtei yavakhad ni xkhamgiin ix nuluulsun khun bol SANJMYATAV gedgiig olon khun medne. Ted naizuud bish kharin ene 2 zaluu bol SANJMYATAV -n tserguud gej yarival unend niitsnee
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • Дэмжигч (103.229.122.218)
    Алтанхуягийн Засгийн газарт сайд шиг нь Санжмятав л байсан даа. Шийдлийн хочит Засгийн газарт үлдэх хүн энэ л байлаа. Гэтэл боловсролын байгууллагын амин сүнс болох сэтгэл судлал, сурган, заах арга мэдэхгүй Гантөмөр гэх саад л үлдэх юм даа. СААД хэрэгтэй болоод л тэр байхдаа.
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • Дэмжигч (103.229.122.218)
    4 сар удаан байна. Шууд, шууд л шийдье.
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • Монгол хүн (103.229.123.229)
    Юун дөрвөн сар вэ? . Болдогсон бол одоо бүгдийн огцруулаад байх байх газарт байлгамаар байна даа. .
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • дэмжигч (183.177.96.36)
    Ирээдүйн ерөнхийлөгч гэж өөрийгөө магтуулж, хүүхэн, шоу 2-с өөр юу ч хийж үзээгүй хүний амны билэг хаачихэв дээ
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.10.23.123)
    МОНГОЛД ЭНЭ ХЭДЭН ЛУЙВАРЧИН НАРААС ӨӨР ХҮН ҮГҮЙ ГЭЖ ҮҮ ИРГЭДЭЭ СОНГУУЛД БҮҮ ОРОЛЦ БИД СОНГУУЛД ОРОЛЦОЖ ЛУЙВХРЧАДЫН ТОГЛООМ БОЛОЖ БАЙНА
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • би (202.180.218.8)
    энэ нэг юм ажил хийсэн царай гаргаж эрээчихдээ хүний яриаг мушгиж гуйвуулж яс хаяж сенсаци дэгдээж байгаа нь ил бнашдээ. Сайтын сэтгүүлчид гэж унхайгүй новшийн амьтад бнаа
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • иргэдийн төлөөлөл (202.131.229.162)
    Санжмятав ХӨДӨЛМӨРИЙН ЯАМЫГ ЗАВХАНЫ ЯАМ БОЛГОСОН ЭТГЭЭД БАС НЭГЭН АЛБАН ТУШААЛДАА ДУРТАЙ ТҮГЖИЛ Л БАЙХГҮЙ ЮУ
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • irgen (202.179.20.98)
    ARD IRGEDEEEE...... BUSEE CHANGALTSGAAAA ULSAD MAANI YMAR CH MONGO BAAZ ALGA BNA.SEREMJTEI HYMGATUAHN BGAARAI.OLBO DOLBI HIISEN GADAAD ULSUUD BGAA SHUU.URDAH URDAHAA SAIN HIII.
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • 007 (112.72.13.149)
    Санжмятав ерөнхий сайд хийх чадвартай хүн
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • зочин (112.72.13.149)
    Санжмятав бол чадалтай шүү дээ. Сайханбилэг сайд хэл амтай Баярцогтын оронд Санжмятавыг тавих байсан юм да.
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • zochin (202.179.11.42)
    Uls orni ediin zasag hund bolson gedgiig medseer baij zasagt hamtarsan odoo yay gehew uul ni hohichino gedeg yum da
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (203.194.114.240)
    Энэ ЗАСАГ УДААН ТОГТОХГҮЙ.
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.13.1)
    Altanhuyagiig shorond hii gants gar utas hulgailsan usvur nasnii huug 5jil horij bhad buh nasaarni horihod ch bagadan daa
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.91.104)
    ЗА СУРААГҮЙ БИШ ОГЦОРНО Л БИЗ ДЭЭ ЮУН СҮРТЭЙ ЮМ. УЛС ОРОН ДАМПУУРЧИХААД БАЙХАД.
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • иргэн (112.72.13.122)
    Байгуулагдаж дуусаагүй байхад нь ийм юм ярих ч гэж дээ. Ер нь үнэн байдлыг ард түмэн мэдхийг хүсч байгаа шүү.
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
    • Ene uls ornii hund baidliig MAN odoo il bolgoh heregtei
      2014 оны 12 сарын 16
  • Зочин (42.126.124.73)
    Elbegdorjin hiisen gai dyysahgyinee
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.70.41.146)
    Я.Санжмятавын зөгнөж төлөвлөсөн зүйл биелэлээ олвол Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 оны хавар гэхэд огцорч магадгүй юм. Ийм байдалд хүрэхэд МАН шийдвэрлэх нөлөөлөл үзүүлнэ. Тэд өнгөрсөн хоёр жил АН улс орныг яаж сүйрүүлсэн талаар хангалттай мэдээлэлтэй болоод, өмнө хайгаад олдохгүй байсан зүйлээ гартаа оруулж авчихаад Засгийг хаяад явчихаж мэднэ. Дээр нь АН-ын гол хүчин МҮДН, МоАХ хоёр үндсэндээ Ч.Сайханбилэгийн эсрэг зогсож байгаа. Бас З.Энхболдод эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй гүйцэтгэх засаглалаа тэргүүлэх нууцхан бодол бий. Энэ бүхэн биелэлээ олвол Ч.Сайханбилэгийн Засгийн газар сайн найз Я.Санжмятавынх нь зөгнөснөөр дөрөвхөн сарын настай болж таарах гээд байна.
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • б (202.131.225.147)
    Санжмятавыг Ерөнхий сайд болгох хэрэгтэй
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • ман галзуу хүн шиг юмаа (150.129.142.118)
    МАН элдвээр солиорч цамнах нь мэдээж л байсан ш дээ МАН-ын хйидэг ганц зүйл бол бусдыг муулах өөрсдийгөө магтах Уг нь манай ардын үгэнд адгийн тэнэг өөрийгөө магтана гэж байдаг биз дээ Ой гутмаар нам шүү
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • zochin (150.129.142.118)
    ан, ман-ынхан л идэж уудаг гэдэг. гэтэл тэднээс дутахгүй махн-ынхан тендерийг хэрхэн иддэгийг та одоо харах болно. энэ бол гүтгэлэг биш харин бодит үнэн зүйл гэдгийг хэлье. махн-ын гишүүн, сангийн сайд асан, уих-ын гишүүн ч.улаан залуу эхнэртээ 12 тендерийг авч өгсөн байна. түүний эхнэрийг нь оросоогийн цэеэнбадам гэх бөгөөд тэрээр туслахаар нь ажиллаж байгаад эхнэр нь болсон хүн. түүний нэр дээр сүвэн уул ххк бүртгэлтэй байдаг. энэхүү сүвэн уул ххк нь эмнэлгийн тоног төхөөрөмжтэй холбоотой 12 тендерийг авсан баримтыг хүснэгтээс үзээрэй. энэхүү о.цэенбадамын дүү хүүхэн нь болох о. лхагвацэдэн махн-ын сургалт хариуцсан нарийн бичгийн даргаар ажилладаг бөгөөд энэ оны 10 дугаар сарын 21- нд сангийн яамнаас очиж 5 тендерийн мөнгийг гаргуулан авсан байна. энэхүү 12 тендерийн хамгийн бага нь гэхэд 2 тэрбумаар хэмжигдэх бөгөөд нийт хэдэн тэрбум төгрөг болохыг багцаагаар тооцож болно. одоо ч.улааны туслахаар эхнэрийнх нь өөр нэг дүү о. оюун-эрдэнэ гэгч эмэгтэй ажиллаж байгаа ажээ. тендерийнхээ мөнгийг ногоон гэрлээр аваад байгаа нь бас учиртай. сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа н.ганцогт нь ч.улааны туслахаар олон ажиллаж байсан нэгэн ажээ. ч.улаан, д.тэрбишдагва, худалдан авах ажиллагааны газрын дарга д.энхжаргал нар сүлжээ үүсгэсэн бөгөөд тендерийг баруун солгойгүй цацаж суудаг байна. ман, ан-ынхан ч мөнгө иддэг хэмээн чичлүүлж байсан одоо махн-ынхан ч дутахгүй идэцгээж байгааг харж болохоор байна. махн-аас жагсаалтаар сонгогдсон з.баянсэлэнгэ арз суварга ххк-ны нэр дээр 9 тэрбумын тендер авсан бөгөөд одоо 26 тэрбумын тендер авахаар худалдан авах ажиллагааны газраар гүйдэлтэй болоод байгаа бөгөөд тэрхүү тендер нь сангийн яаман дээр гацчихаад байгааг учир мэдэх хүмүүс хэлж байна. з.баянсэлэнгэ нь төрийн зөөлөн сэнтийд гурван ажил залрахдаа зайсанд тансаг байртай болж, баяжиж, хөлжсөн тухай ярьцгааж байна. төрд л орвол суга баяжиж, тендерийг хэрхэн авч болдгийг эрхэм гишүүн з.баянсэлэнгэ ил тод харуулж байна. махн идэж уусан энэхүү гишүүддээ хэрхэн хариуцлага тооцох вэ? монголын төр, хууль шүүх, атг зэрэг байгууллагууд энэхүү тендерүүдийг үнэн зөв, шударга явагдсан эсэхэд хяналт шалгалт хэзээ хийх вэ. улс орны эдийн засаг хямраад энгийн иргэдийн амьдрал хүнд хэцүү байхад ард түмний нэрээр төрд заларсан гишүүд нь 20, 30 тэрбумын тендерийг амархан гэгч нь авчихаад сууж байна. үүнийг хууль шүүхийн холбогдох байгууллагууд анхааралдаа авна хэмээн найдаж байна.
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • Ajaa taij (112.72.13.45)
    Altan xuyagiig ogtsoruulxad xelj baisan daa. ANiin zovlon fraktsudiinxaa xuchind MANiin luivarchin bodlogiin demeer dunguj exelj baina gej. Sangiin saidiig yax gej avsaniig odoo neg uym oilgox baix xaramsaltai ni Ogtsoruulsan tsagaasaa exleed zovlongoo davxaraad umschixsunduu.Xaluutsanadaa.Xauutsaxaar chiuni bugsun deer chini Ouyn xorol xuiten jin tavina daa. BURMAA minide xuu.
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • zochin (203.91.118.162)
    zaluu hvn alsiig harah bha a getel esregeeree mulguu uym aa ewnenSaihanbileg. Bguulsan Zasgiin gazar ni ch gesen ywtsgvi ee. Unagaawal taarna
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • zochin (202.126.89.185)
    ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5-8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь маш өндөр.Үнэ 1м кв:12500,13500,15500,19000төг.Орос тех.Утас:95000020,95050020
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • zochin (103.229.120.226)
    haha man idej uuj chadahgui bolohoor hudlaa ediin zasag aimar gej jujiglej bn da chadahgui baij yah gej zasagt orsiin be mangaruudaa
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Бүх үнэнийг ил гаргах хэрэгтэй шүү дээ ...цаг нь болсон шүү
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • ИРГЭН (202.131.225.122)
    МЭХ МЭХЭНДЭЭ гэж энэдээ
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (150.129.140.95)
    zuv, demjij bna
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • зочин (202.179.11.34)
    зөвш дээ л байна зөв энэ хүн удирдагч биш гэдэгээ харуулж
    2014 оны 12 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    1 цаг 40 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    1 цаг 43 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    1 цаг 50 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    2 цаг 15 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    3 цаг 1 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    3 цаг 31 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    3 цаг 39 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    4 цаг 14 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    5 цаг 57 мин
  • ФОТО: Сонгомол дээд насны уралдаан эхэллээ
    6 цаг 4 мин
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    22 цаг 42 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    23 цаг 16 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Өчигдөр 06 цаг 10 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Уржигдар 11 цаг 53 мин
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    Уржигдар 11 цаг 47 мин
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 11 цаг 43 мин
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 43 мин
  • C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
    Уржигдар 09 цаг 44 мин
  • NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
    Уржигдар 09 цаг 34 мин
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК