-
2016 оны 2 сарын 03
Share
PrintFriendly
Facebook
Twitter
Email
[ НӨАТ суутган төлөгч нарт зориулсан сургалт болно ]
НӨАТ суутган төлөгч нарт зориулан ebarimt.mn цахим хуудсанд НӨАТ-ын цахим падаан үүсгэх, НӨАТ-ын цахим тайлан гаргах болон анхаарах асуудлууд сэдвээр сургалтыг ГТЕГ болон МҮХАТ-аас хамтран зохион байгуулж байна.
Сургалтанд урдчилан бүртгүүлэх шаардлагаггүй, төлбөргүй бөгөөд МҮХАТ-ын 1 давхрын их танхимд 2016 оны 2 дугаар сарын 3, 4-ний өдөр доорх хуваарийн дагуу зохион байгуулна.
1. ЧД, ХУД II сарын 3-нд 10.00-12.00
2. БЗД, НТГ II сарын 3-нд 14.00-16.00
3. УТОХГ, СХД II сарын 4-нд 10.00-12.00
4. БГД, СБД II сарын 4-нд 14.00-16.00
Сургалтын үеэр ГТЕГ-ын дэргэдэх НӨАТ-ын Урамшууллын Системийг хөгжүүлэх төслийн нэгж болон МҮХАТ-аас кассын машин борлуулж буй аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн худалдааг 2016 оны 2 дугаар сарын 3,4,5-ны өдрүүдэд зохион байгуулах тул ”Бизнес эрхлэгч” та бүхэн өөрийн үйл ажиллагаандаа тохируулан төлбөрийн баримт гаргах олон төрлийн шийдлээс сонголтоо хийх боломжтой юм.
-
2016 оны 1 сарын 30
Ам.долларын ханш 12 төгрөгөөр чангарчээ
2016 / 01 / 29 | 16:36 | Нийтэлсэн: Ч.Ариунболд | 0
Ам.долларын төгрөгтэй харицах ханш энэ сарын эхнээс 12 төгрөгөөр чангарчээ.
Тухайлбал, Монголбанк энэ сарын 05-нд зохион байгуулсан гадаад валютын дуудлага худалдаагаар ам.долларыг 1997.27 төгрөгөөр боруулж байсан.
Үүнээс хойш ам.долларын ханш тогтмол өссөөр байгаа юм. Төв банк өчигдөр буюу энэ сарын 28-нд гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулахдаа ам.долларыг 2009.05 төгрөгөөр борлуулжээ. Арилжааны банкуудын ам.доллар худалдах ханш 2010-2013 төгрөгт хэлбэлзэж байна.
Харин юанийн ханш харьцангуй тогтвортой байна. Монголбанк энэ сарын 19-нөөс өнөөдрийг хүртэл гадаад валютын дуудлага худалдаагаар 4 удаа юань арилжаалжээ. Энэ хугацаанд юанийн ханш 304.20-305.05 төгрөгийн хооронд хэлбэлзсэн байна.
-
2016 оны 1 сарын 29
Монголбанк
-
2016 оны 1 сарын 28
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2006.50-2009.91 төгрөгийн ханшаар 45.7 сая ам.доллар худалдан авах, 304.20-305.20 төгрөгийн ханшаар 23.7 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна.
-
2016 оны 1 сарын 26
Монголбанк 2007.90 төгрөгийн нэг ханшаар 14.0 сая ам.доллар, 304.20 төгрөгийн хаалтын ханштайгаар 4.9 сая юанийг тус тус нийлүүлэв.
-
2016 оны 1 сарын 26
Өрхийн нэгдсэн санд бүртгүүлснээр хүүхдийн мөнгөө авах нь
-
2016 оны 1 сарын 21
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1998.62-2010.61 төгрөгийн ханшаар 37.2 сая ам.доллар худалдан авах, 304.20-305.55 төгрөгийн ханшаар 19.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ.
-
2016 оны 1 сарын 20
Доллар 2010 төгрөгтэй тэнцэв
-
2016 оны 1 сарын 19
Ам.долларын ханш 2000 төгрөг давлаа
-
2016 оны 1 сарын 17
Монголбанкны албан ханшийн мэдээллээр нэг ам.доллар 2003.48 төгрөгтэй тэнцлээ.
-
2016 оны 1 сарын 15
МОНГОЛ УЛС ЭКСПОРТЛОГЧДЫН АНХААРЛЫГ ТАТАЖ ЭХЭЛЛЭЭ
-
2016 оны 1 сарын 15
Санхүүгийн зах зээлийн хөгжил үндэсний форумд УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Улсын Их Хурал энэ намрын чуулганаар Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Энэ хууль батлагдсанаар урьд өмнө сонгуулийн жилийн хугацаагаар, тухайн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 4 жилийн хэрэгжилтээр улсын хөгжлийн бодлого тодорхойлогддог, бодлого тогтвортой бус байсныг өөрчилж, хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу урт хугацааны тогтвортой үзэл баримтлалд тулгуурлаж улс орныхоо бодлогыг төлөвлөдөг зарчимд шилжиж байна.
Мөн, Улсын Их Хурлаар Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна. Уг үзэл баримтлал батлагдсанаар улс орны хөгжлийн бодлогын төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээ нь харилцан уялдаатай болж, үр дүнд суурилсан, тогтвортой бодлого хэрэгжих эрх зүйн шинэ орчин бүрдэх юм. Энэхүү хууль, үзэл баримтлал нь xот, аймаг, салбарын яамд өөрийн онцлогийг тусгасан урт хугацааны хөгжлийн стратегийг томьёолон тодорхойлох өргөн боломжийг гаргаж байна.
Өнөөдөр Монголын эдийн засаг цөөн хэдхэн салбараас хамаарч байна. Энэхүү тэнцвэргүй байдлыг арилган, олон салбарт тулгуурласан, тогтвортой хөгжлөөр замнаx нь бидний эрхэм зорилт юм. Энэ зорилтын хүрээнд, үндэсний компаниудыг санхүүжилтийн эх үүсвэрээ дотоодын зах зээлээс бүрдүүлэх боломж нөхцлөөр хангах, ялангуяа хөрөнгө оруулагчдын итгэл даах санхүүгийн системийг бий болгоход бид онцгой ач холбогдол өгч байгаа.
Өнөөгийн байдлаар манай санхүүгийн салбар ДНБ-ий 4.7 хувийг эзэлж байна. Үүнээс 4 хувийг банк, үлдсэн 0.7 хувийг банкнаас бусад санхүүгийн салбар эзэлж байгаа нь санхүүгийн салбарын гүнзгийрэлт олон улсын жишгээр хангалтгүй байгааг илэрхийлж байна.
Өнгөрсөн долоо хоногт ”Монгол шуудан” ХК-ийн төрийн мэдлийн 34 хувь Монголын хөрөнгийн бирж дээр амжилттай арилжаалагдсаныг Та бүхэн сайн мэдэж байгаа. Энэ нь үндэсний компаниуд үнэт цаасны зах зээлээс хөрөнгө оруулалтын хямд эх үүсвэрийг татах замаар үйл ажиллагаагаа өргөтгөх, техник технологио шинэчлэх өргөн боломж байгааг харуулж байна. Хэдийгээр дотоод, гадаад эдийн засгийн нөхцөл хүнд байсан ч, өнгөрсөн 25 жилийн хугацаанд хийгдээгүй үнийн дүн бүхий арилжааг 2015 онд хийснийг онцлон хэлж болж байна.
Цаашид хувьцаат компаниудын эдийн засагт эзлэх байр суурийг нэмэгдүүлэх нь нэн чухал юм. Нийтийн ашиг сонирхолд тулгуурласан бизнесийн байгууллагууд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих илүү таатай нөхцлийг бүрдүүлэх, татварын бодлогыг оновчтой болгоx, үнэт цаасны зах зээлийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах талаар бидэнд хийх ажил их байна.
Үр ашигтай, шудрага өрсөлдөөнт орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн салбарын хууль болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг батласнаар санхүүгийн зах зээл илүү тогтвортой хөгжих боломж нэмэгдэнэ.
Манай ДНБ-ний 20 орчим хувийг уул уурхайн салбар эзэлж байгаа нь манай эдийн засаг дахь эрсдэл төдий чинээ өндөр байгааг харуулж байна. Түүхий эдийн зах зээл дээрх өөрчлөлтүүд нь манай нийт эдийн засаг болон санхүүгийн салбарт ямар хүчтэй доргилт үзүүлдгийг бид маш сайн ойлгож авсан.
Тиймээс, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг дэлхийн эдийн засгийн нөлөөллөөс хамгаалах, эрсдлээс сэргийлэх зохистой хяналт, зохицуулалтын арга механизмыг хэрэгжүүлэх асуудлуудаа мэргэжлийн байгууллагууд хамтран шийдэх нь нэн чухал юм. Энэхүү чуулга уулзалт нь санхүүгийн салбарыг бүхэлд нь хамарснаараа, уг салбарын өнөөгийн асуудлуудыг хамтран ярилцаж, шийдэх өргөн боломжийг та бүхэнд олгож байгаа гэдэгт итгэлтэй байна.
Чуулга уулзалтын ажиллагаанд амжилт хүсье.
-
2016 оны 1 сарын 14
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн арванхоёрдугаар сард мөнгөний Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж 12 хувь болгох шийдвэрийг гаргасан.
-
2016 оны 1 сарын 12
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар Орон сууцны үнийн индекс 5.5 хувьтай гарчээ.
-
2016 оны 1 сарын 08
Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал өнөөдөр Монголын Хөрөнгийн биржид боллоо.
-
2016 оны 1 сарын 07
Өнөөдрийн /2016/01/07/ гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1996.0-1999.90 төгрөгийн ханшаар 23.2 сая ам.доллар худалдан авах, 304.0-304.25 төгрөгийн ханшаар 3.5 сая юань худалдан авах, 306.0 төгрөгийн ханшаар 0.5 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 1998.49 төгрөгийн хаалтын ханштайгаар 10.7 сая ам.долларыг ялгаатай ханшаар хийх арилжааны хэлбэрээр нийлүүлэв.
-
2015 оны 12 сарын 24
- Иргэд худалдан авалтынхаа НӨАТ-ыг авах шинэ тогтолцоонд шилжих нь ээ. НӨАТ-ын шинэ хууль хэрэгжих бэлтгэл ажлыг хэр хангаж байна?
- НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ААН-үүдийн ашиглах төлбөрийн баримт хэвлэх хялбаршуулсан программыг бэлэн болголоо. Ингэснээр бүх аж ахуйн нэгжид НӨАТ-ын баримт хэвлэх боломж бүрдэж буй юм. Иргэн ”ebarimt.mn” цахим хуудсаар орж бүртгүүлэн НӨАТ-ын 2 хувийг авах эрхээ үүсгэнэ. Ингэснээр худалдан авалт бүртээ татварын нэгдсэн системээс баталгаажсан сугалааны дугаар бүхий баримт авах боломж бүрдэнэ. Мөн хуулиар НӨАТ-ын босгыг 50 сая болгож тогтоосон. Өөрөөр хэлбэл жилийн орлого нь 50 саяд хүрсэн аж ахуйн нэгж НӨАТ-ын суутган төлөгч гэсэн томъёололд багтах юм. Ингэснээр тэд иргэдээс авсан НӨАТ-ыг нэгтгэн улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээнэ. Тухайн аж ахуйн нэгжийг НӨАТ суутгагч мөн эсэхийг үл харгалзан албан ёсны татвараас баталгаажсан төлбөрийн баримтыг худалдан авагчдад өгөх шаардлага тавьж байгаа. Тухайн төлбөрийн баримт дээр нь сугалааны дугаар, НӨАТ-ын хоёр хувийн буцаалтыг тусгасан. Хоёр хувийн буцаалтыг НӨАТ суутгагчаас баримт авсан үед олгоно. Мөн сугалаанд НӨАТ суутгагчаас авсан бүх баримтыг баталгаажуулснаар оролцох эрх нээгдэнэ.
-
2015 оны 12 сарын 23
Энэ сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний газрын тосны бүтээгдэхүүний 52 хоногийн нөөцтэй байгаа аж. Үүнээс А-80 автобензин 69, Аи-92 автобензин 61, дизелийн түлш 43, ТС-1 36 хоногийн нөөцтэй байгаа юм байна. Уул уурхайн яамнаас мэдээлснээр хязгаар нутгуудад шатахууны үнэ 10-400 төгрөгөөр буурчээ. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбогдуулан 2015 оны хоёрдугаар сараас эхлэн автобензин, дизель түлшний гаалийн албан татвар 1 хувь байсныг 5 хувь болгон нэмэгдүүлсэн.
Мөн 2015 оны 11 дүгээр сараас автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тонн тутамд боомт тус бүрээр ялгавартай тогтоосон. Тухайлбал А-80 болон Аи-92 автобензинд 270.000-400.000 төгрөг, дизель түлшинд 290.000-520.000 төгрөгт хүртэл татвар ногдуулсан. Үүний үр дүнд энэ сарын 5-наас эхлэн баруун, зүүн бүсийн аймгуудын шатахууны үнэ Улаанбаатар хотын үнэтэй ойролцоо төвшинд хүрлээ. Тухайлбал, баруун 5 аймагт 80-400 төгрөгөөр, зүүн бүсийн 3 аймгуудад 10-230 төгрөгөөр шатахууны жижиглэнгийн үнэ буурсан байна.
-
2015 оны 12 сарын 23
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ.
Тэрбээр УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 26.6 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлөгдөхөөр болсон байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөнө гэсэн хуулийн заалттай нийцүүлж өргөдлөө гаргасан байна.
Түүнчлэн энэ тухайгаа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалтай зөвшилцсөн гэдгээ өргөдөлдөө тусгасан байна.
Иймд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцээд Б.Жавхланг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг 66.7 хувийн саналаар дэмжлээ.
-
2015 оны 12 сарын 23
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлан хэрэгжүүлснээр буюу 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 6.1 их наяд төгрөгийн орлого ил болж, 1.2 их наяд төгрөгийн татвар болон 352.1 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлжээ.
Энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 1640 санхүүгийн тайлан, 10276 татварын тайлан, 366 нийгмийн даатгалын тайлан, 1451 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 168 төрлийн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлд 150 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болж буй цалингийн сантай холбоотой 378.6 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрлөсөн. Түүнчлэн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой 5.7 сая төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төсөвт төвлөрөөд байгаа аж.