-
2016 оны 4 сарын 15
Чуулганы хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойш 15.00 цагаас үргэлжилнэ.
-
2016 оны 4 сарын 15
АН-ын ҮЗХ маргааш хуралдаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө батлахаар товлосон. Тус намын ҮЗХ хуралдаж чадах эсэхэд хүмүүс эргэлзэж байгаа билээ. Тэгвэл Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хороо Төв байран дотроо суулт зохион байгуулж байгаа юм байна. Тэд АН-ын дарга З.Энхболд болон тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нард мэдэгдэл хүргүүлжээ. Уг мэдэгдэлд “2004 оноос сүүлийн 12 жилийн хугацаанд УИХ , орон нутаг , багийн даргын сонгуульд дараалан ялагдаж ирсэн. Ялагдлын гол шалтгаан нь нам дотоод ардчилалгүй , намын анхан шатны үүрүүдтэйгээ намын удирдлагууд ажилладаггүй, шударга сонгууль явуулдаггүйгээс олон жил ялагдаж ирсэн.
Энэ байдлын улмаас ардчилсан намын олон мянган гишүүдийн саналаар 2007 оноос хойш анх удаа шударга сонгууль явуулахаар 2013.12.24 намын хорооны тогтоол гарсан. Гэвч олон жил намаа ялагдуулсан удирдлагууд үндсэн дүрэм зөрчиж Дархан сумын намын даргыг хууль бусаар огцруулж , дүрмийн бус сонгууль явуулсан тухай хяналтын ерөнхий хорооны тогтоол байдаг.
2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр АН-ын Хяналтын ерөнхий хорооны тогтоол гарч, дүрэм бусаар намын дарга болсон Н.Мөнхдашийг сонгосон 2013.07.19 хурлыг хүчингүйд тооцсон .
2014 оны 10 сарын 13 өдрийн АН-н хяналтын ерөнхий хорооны тогтоол гарч намын хорооны бүх гишүүдийн сонгуулийг явуулахдаа сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо нь Дархан сумын зөвлөлдөх зөвлөлтэй зөвшилцөж хэсгийн хороог байгуулах ёстой байдаг. Ингэхдээ хэсгийн хороог өөрсдийн талд байгуулахын тул Дархан сумын АН –н дарга Баярааг хууль бусаад чөлөөлсөн, намын тамгыг хуурамчаар хийсэнийг тогтоосон тогтоол гаргасан байдаг.
Ингэж үндсэн дүрэм зөрчиж сонгогдсон гэх хууль бус даргатай , хууль бус намын хороо байсаар байтал Дарханы ардчилсан намыг дарга Н.Мөнхдаш төлөөлнө хэмээн Ардчилсан намын дарга З.Энхболд та 2014.11.24 өдөр үндсэн дүрмийн уландаа гишгэж тодорхойлолт хийж өгсөнөөр бүх маргааны эхлэл тавигдсан байдаг. Ардчилсан намын үндсэн дүрмийг намын дарга ч бай жирийн гишүүд ч бай бүгд заавал биелүүлэх үүрэгтэй байдаг.
Ингэж хууль бусаар тодорхойлолт хийж өгснөөр Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос Дархан уул аймгийн ардчилсан намын маргаантай байдлыг хяналтын ерөнхий хорооноос нэг мөр шийдэгдтэл бүх шатны сонгууль явуулахыг хориглосон байсаар байтал үүнийг зөрчиж хууль бус ҮЗХ ны сонгуулийг явуулж Шонхор фракцын 4 хүнийг ҮЗХ –д сонгогдсон мэтээр ҮЗХ ны хуралд танилцуулах гэж байгаад намын олон гишүүд бид эсэргүүцэж байна.
Та фракцгүй ардчилсан намын даргын хувьд үндсэн дүрэм болон хяналтын ерөнхий хороо болон дотоод сонгуулийн хорооны шийдвэрийг хүндэтгэж Дарханы ардчилсан намын маргаантай асуудлыг үндсэн дүрмийн хүрээнд шийдвэрлэж ,хууль бусаар явагдсан ҮЗХ сонгуулийг хүчингүй болгож өгөхийг шаардаж байна. Хэрэв бидний шаардлагыг хүлээж авахгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоо мэдэгдэж байна” гэжээ.
-
2016 оны 4 сарын 15
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог Конрад-Аденауэр сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог Конрад-Аденауэр сангийн Суурин төлөөлөгч Даниель Шмюкингийг өнөөдөр /2016.04.15/ Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд ноён Даниель Шмюкинг, Улсын Их Хурлын дэд даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Тэрээр, Конрад-Аденауэр сангаас энэ сарын 25-нд зохион байгуулах “Монгол болон ХБНГУ дахь улс төрийн хэлмэгдэгсдийн цагаатгал: дүгнэлт, сургамж, цаашид авах арга хэмжээнүүд” сэдэвт бага хурлын талаар ерөнхий мэдээллийг танилцууллаа. Тус бага хуралд ХБНГУ, Монгол Улсын холбогдох албаны хүмүүс оролцон улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаарх дүн шинжилгээ, цагаатгалын ажлын талаар төрөөс авч буй арга хэмжээний талаар илтгэл танилцуулах юм байна.
Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог “Монгол болон ХБНГУ дахь улс төрийн хэлмэгдэгсдийн цагаатгал: дүгнэлт, сургамж, цаашид авах арга хэмжээнүүд” сэдэвт бага хурал нь Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Конрад-Аденауэр сангийн хамтын ажиллагааны түүхийг баяжуулах тун чухал арга хэмжээ болохыг хэлэв. Тэрээр “Бага хуралд ХБНГУ-ын Берлин-Хөхэншөнхаузены хэлмэгдэгсдийг хүндэтгэх, дурсгалын газрын туршлагатай мэргэжилтнүүд оролцох юм байна. Монгол Улсын төрөөс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажилд онцгой анхаардаг. Цагаатгалын комиссын 25 жилийн ой 2015 онд тохиосон. Бидний зүгээс 25 жилийн хугацаанд хийсэн ажлуудынхаа талаар танилцуулах, дүн шинжилгээ хийх, ХБНГУ-аас туршлага судлах, солилцох боломж юм” гэлээ. Түүнчлэн хэлмэгдүүлэлт нь хүний эрх, эрх чөлөөтэй шууд хамаардаг эмзэг сэдэв учраас цаашид гарч болзошгүй тохиолдлуудаас сэргийлэх үүднээс энэ чиглэлийн судалгаа хийж, дүгнэлт гаргах эрдэм шинжилгээний ажлууд чухал болохыг тэмдэглэн, Цагаатгалын комиссын зүгээс бага хурлын арга хэмжээг бүх талаар дэмжин, оролцохоо илэрхийллээ.
Уулзалтад Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн, тус комиссын зөвлөх П.Бямбацэрэн болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 4 сарын 15
Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нар өнөөдөр /2016.04.15/ “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдсантай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэхүү тогтоолыг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Оюун, М.Батчимэг, Д.Сарангэрэл, С.Одонтуяа, Г.Уянга, Д.Бат-Эрдэнэ, С.Дэмбэрэл нарын 9 гишүүн санаачлан боловсруулж, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар анхны хэлэлцүүлгээр нь баталсан юм.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг хэлэхдээ, “Улсын Их Хурлын нэг бүхий 9 гишүүний өргөн мэдүүлсэн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолыг анхын хэлэлцүүлгээр нь батлууллаа. “Ирвэс хамгаалах сан” болон Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу энэ тогтоолын төслийг боловсруулсан. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост-Тосонбумбын нуруу нь экологийн эмзэг, өвөрмөц орчин болсон газар учраас нутгаа хамгаалах асуудалд нутгийн засаг захиргаа, иргэд онцгой анхаарал тавьж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХТ-ийн 2010 оны хурлаар “Орон нутгийн хамгаалалттай газар” болгосон байсан. Гурвантэс суманд өнөөгийн байдлаар эрчимтэй хөгжиж газар нутгийн 70 гаруй хувийг эзэлсэн бөгөөд үлдсэн 30 хувьд нь цоохор ирвэс, аргал янгир, буга, хар сүүлт зэрэг манай улсад төдийгүй дэлхийд ховордсон ан амьтан төвлөрөн амьдарч байна. Зөвхөн ан амьтан ч төдийгүй Тост-Тосонбумбын нуруу орчмоор сумын иргэдийн амьдрах орчин, булаг шанд, малын бэлчээр зэрэг маш олон зүйлд сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас зайлшгүй тусгай хамгаалалтад авах шаардлага үүссэн. Нутгийн засаг захиргаа, иргэд долоон жилийн турш тусгай хамгаалалтад авахуулах гэж хөөцөлдөөд бүтэхгүй байсан. Тост-Тосонбумбын нуруу орчим нутагт байгаль хамгаалах үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж үр дүнтэй хэрэгжүүлснээр байгалийн унаган тогтолцоо, шим ертөнцийн бүрэн бүтэн байдлыг хадгалахад чухал үр нөлөө үзүүлнэ. Улсын Их Хурлын зүгээс байгалийн нөөц газраар авсан нь улсын тусгай хамгаалалтад авах ажлын 50 хувийг хийсэн гэсэн үг. Үлдсэн 50 хувийг Засгийн газар хийх ёстой. Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахад хилийн заагийг Улсын Их Хурал тогтоохгүй Засгийн газар тогтооно. Засгийн газар 60 хоногийн дотор координатын асуудлыг баталгаажуулах ёстой. Бодит байдалд судалгааны ажлыг олон улсын байгууллага буюу шинжлэх ухааны байгууллагаар хийлгэдэг. Эдгээр байгууллагууд орон нутагтай хамтарч ажиллан орон нутгаас гаргасан санал санаачлагыг үндэслэн судалгаа гаргаж өгөх ёстой” гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, “Бидний зүгээс нийт 896 мянган га талбайг улсын тусгай хамгаалалтад авахыг Засгийн газарт үүрэг болгосон. Засгийн газар хилийн заагийг тогтоохдоо лицензтэй газруудыг үлдээчихвий гэж санаа зовж байгаа. Гэхдээ Засгийн газраас хилийн заагийг тогтоохдоо ажлын хэсэг гаргах ёстой. Тэр ажлын хэсэгт өмнө нь лиценз олгоход байгаль орчны нөлөөллийн үнэлгээг гаргаж байсан хүмүүсийг оруулахгүй байх нь зүйтэй. Өчигдөр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дараагаар олон улсын судлаач, экспертүүд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Тиймээс энэ чиглэлээр дотоод, гадаадын мэргэжилтнүүдийг дэмжин ажиллах болно. Одоогийн байдлаар Тост-Тосонбумбын нуруу орчимд 16 орчим лиценз байна. Үүнээс ихэнхийг нь хугацаа дуусч байгаа учраас нөхөн олговор олгохгүй. Тусгай зөвшөөрөл авч байгаа аж ахуйн нэгжүүд анхнаасаа байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээ үнэн зөв хийлгэх нь чухал байна. Үүнийг буруу хийж, үл тоосноос болоод эргээд олон сөрөг үр дагаврыг үүсгэж байна. Цаашид бид Гурвантэс сумын Хүрэн ханан хэцийн нуруу гэж байгалийн өвөрмөц сайхан тогтоцтой газрыг тусгай хамгаалалтад авахуулах талаар ажиллах болно” гэв.
Мөн гишүүд энэхүү тогтоол батлагдсан нь Ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл агсны гэгээн дурсгалд зориулсан, түүний зорьсон үйл хэргийг үргэлжлүүлсэн ажил болсныг онцлоод сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 4 сарын 15
АН-ын ҮЗХ-ны хурал дөрөвдүгээр сарын 16-нд болно гэж Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдээлсэн. Тэгвэл албан ёсоор дөрөвдүгээр сарын 18-нд зарлагдсан байна. Яагаад хойшлогдсон талаар албаны эх сурвалжаас тодруулахад “ҮЗХ хэзээ хуралдахыг албан ёсоор товлоогүй байсан. Тиймээс бид ярилцаад 18-нд буюу даваа гаригт хуралдах нь тохиромжтой гэж сонгосон” гэсэн юм.
Энэ удаагийн ҮЗХ-аар намын мөрийн хөтөлбөр болоод намын эв нэгдлийн асуудлыг хэлэлцэх юм.
-
2016 оны 4 сарын 15
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан АТГ-ын дарга Н.Ганболдоос асуулт асууж, хариулт авсан юм. Мөн саналаа хэлж байв. Тэдний зарим нь улиг болсон гомдлоо АТГ-ын даргад хэлж, зарим нь хатуу, ширүүн үгийг хайр, найргүй шидэлж байлаа. Тэдгээрийн дундаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хэлсэн үг олны анхаарлыг ихээхэн татаж байна.
-
2016 оны 4 сарын 15
Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
-
2016 оны 4 сарын 15
Эмхэтгэлд нийтлэгдсэн Улсын Их Хурлын тогтоолоор, Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс товлон зарлаж, сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 16 453 912 800 /арван зургаан тэрбум дөрвөн зуун тавин гурван сая есөн зуун арван хоёр мянга найман зуу/ төгрөгөөр тогтоожээ.
Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт, Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Элчин сайдыг эгүүлэн татах,тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтлэв.
Эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор , 2016 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг баталсан бөгөөд цэргийн дүйцүүлэх албыг 2016 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 4,807,207 (дөрвөн сая найман зуун долоон мянга хоёр зуун долоон) төгрөг байхаар тогтоосон байна.
Мөн тогтоолд, цэргийн албыг дүйцүүлэн хаалгах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулж, мөнгөн төлбөрийг төлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дахь илтгэлийг бүрэн эхээр нь нийтэллээ.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос бэлтгэсэн энэхүү илтгэлд, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт түүний дотор ялтны эрхийн хэрэгжилт, хорих байрны орчин нөхцөл ямар байгаа, эмнэлгийн тусламж авах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хэрхэн хангаж байгаа, түүнчлэн цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийн хэрэгжилт, ахмад настны эрхийн хэрэгжилт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд анхаарал хандуулсан байна.
Илтгэлд тусгагдсан асуудлуудыг тодорхой тохиолдол, тоо баримт, харьцуулалт, график үзүүлэлтээр баталгаажуулсан байна.
Түүнээс гадна Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос Монгол Улсын Их Хуралд хандаж эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаар, цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийн талаар, ахмад настны эрхийн талаар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн талаар гаргуулахаар хүргүүлсэн саналуудтай энэ илтгэлээс танилцах боломжтой юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 4 сарын 14
охирол барагдуулах сан нь өөрөө юунаас бүрдэх вэ гэдгийг нарийн зааж өгнө. Хуулийн байгууллага хохирлыг нь барагдуулчихаад хохироосон хүнээс нь хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагаа хийгдэнэ.
-
2016 оны 4 сарын 14
ххх
-
2016 оны 4 сарын 14
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчдыг сонгох уралдаанд дөрвөн концсорциум хүсэлтээ ирүүлжээ
-
2016 оны 4 сарын 14
хил орчмын хамтын ажиллагааны
-
2016 оны 4 сарын 14
ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД С.В.ЛАВРОВ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА
-
2016 оны 4 сарын 14
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийгн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 63.3 хувийн саналаар баталлаа.
Үүний дараа газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батласны дараа чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.
-
2016 оны 4 сарын 14
Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ
-
2016 оны 4 сарын 14
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн мягмар гаригт Ерөнхийлөнч Ц.Элбэгдоржид өргөн барьсаны дагуу ийнхүү хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
-
2016 оны 4 сарын 14
Н.Алтанхуяг:
-
2016 оны 4 сарын 14
Авлигатай тэмцэх газар 2016 онд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд ”Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
Шалгалтаар 7 албан тушаалтныг өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгийг мэдүүлээгүй, хөрөнгө, орлогодоо орсон их хэмжээний өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй, хамаарал бүхий этгээд болох төрсөн ах, дүүтэйгээ холбоотой тушаал шийдвэр гаргасан, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолтыг зөрчсөнийг тогтоож Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан цалингийн хэмжээг бууруулах болон албан тушаал бууруулах хариуцлагыг тооцуулахаар ”Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатарт албан бичиг хүргүүллээ.
-
2016 оны 4 сарын 14
Харин УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ АТГ-ын даргыг хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн, харин одоо үүнээсээ зугатаж байна гэж бодож буйгаа хэлсэн. Өөрөөр хэлбэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилснаар хэлмэгдүүлэлт эхэлсэн гэж бодож байгаа аж.
АТГ-ын дарга Н.Ганболд үүнд нь “Одоо би албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Хэрэв чөлөөлөгдвөл надтай ямарч асуудал ярьсан болно. Хэрэв хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн гэж надад гомдол гаргавал би хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэсэн юм.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
-
2016 оны 4 сарын 14
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар АТГ-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Тэрбээр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнгөрсөн мягмар гаригт өргөн барьсаныг ийнхүү УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.